Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЛ УУРХАЙГААС ОЛСНОО БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛНА

УУЛ УУРХАЙГААС ОЛСНОО БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛНА

 

УИХ 10 хувийн эрсдэлтэй төсөв баталсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Тэрбээр ирэх онд гадаад зах зээл дээрх түүхий эдийн ханш өндөр хэвээр хадгалагдана гэж харж байгаа бөгөөд ирэх онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэж тооцсон. Энэ нь ирэх оны төсвийн нийт орлого болох 9.7 их наяд төгрөгийн 30 хувьтай тэнцэх дүн.

Тиймээс ирэх онд Монгол Улсын төсөв санхүүд учирч болзошгүй хамгийн том эрсдэлээр дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн уналт гэдгийг шинжээчдийн зүгээс сануулсан. Мөн ойрын хэдэн жил байгаагүй өөдрөг төсөв гэх тодотгол зүүлгээд амжсан. Гэвч УИХ-аас Засгийн газрын тооцоолсон дүнг хэвээр нь баталлаа. Тухайлбал, ирэх онд нэг тонн нүүрсний  үнийг 80 ам.доллараар тооцоод,  42 сая тонн нүүрс экспортлоно гэж үзжээ.  Улмаар 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх гэнэ. Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр өссөн. Энэ хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байгаа нь ийн төсөөлөхөд хүргэсэн. Мөн олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн нэг тонн цэвэр зэсийн үнийг 6272.2 ам.доллар байхаар төсөөлжээ. Зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн нийт экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 2019 онд 1.3 их наяд төгрөгийн орлого зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлнэ.  Үүнээс гадна нэг унци алтны ханшийг 1262 ам.доллар байхаар төсөөлсөн бөгөөд алт олборлогчдоос Монголбанкинд тушаах нийт хэмжээг 21 тонн байхаар тооцжээ. Харин газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж харж байна.  

УИХ-аас ирэх оны төсвийн зардлыг мөн л Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд буюу  зардлыг 11.6 их наяд төгрөг байхаар батлав. Төсвийн тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн  Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсанаар Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129.2 тэрбум төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон.     Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд тав тэрбум, Засгийн газраас хасаад байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсныг дурдсан байна. Үүнээс гадна  орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж УИХ-аас үзсэн. Түүнчлэн  ирэх оны төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг тусгав.

Ингэхдээ  хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд  хүүхдийн мөнгө өгөх юм.  Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байна” гэж УИХ-ын зарим гишүүн үгээ хэлж байсан юм. Төсвийн хэлэлцүүлэг өрнөх явцад Ерөнхийлөгчийн зүгээс зураг төсөлгүй олон барилга байшингийн санхүүжилтийг тусгасан талаар шүүмжилж байв. Тэгвэл зураг төсөлгүй тусгагдсан барилгуудын зардлыг жишиг зурагт нь үндэслэн тавьж байгаа гэдэг тайлбарыг Төсвийн байнгын хорооны зүгээс өгсөн байна. Нийтдээ 2019 оны төсвийн жилд 1.2 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын төслийг  санхүүжүүлэх боломжтой байхаар тооцож, нийт 2.5 их наяд төгрөгийн өртөгтэй 877 барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, ирэх онд 117 сургуулийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулан 175.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. Тэгвэл “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд мөн онд 143 цэцэрлэгийн шилжих болон шинэ барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулж 144.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан байна.  Мөн олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэлд өртөөд байсан  УИХ-ын нэг гишүүнд таван тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэлд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-ын 76 тойрогт олон асуудал бий. Энэхүү таван тэрбум төгрөгөөр гишүүд тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. Харин зарим хүмүүс энэ мөнгийг гишүүд хувьдаа авч байгаа мэтээр улс төржүүлж байна” гэдэг тайлбар өгсөн. Үндсэндээ УИХ-ын даргын төрийн албаны зардлыг танаж, 10 хувийн хэмнэлт хийх, Ерөнхийлөгчийн 1.4 их наяд төгрөг буюу өргөн мэдүүлсэн төслөөс 15 хувийг хасч, хөдөө аж ахуйн паркад хөрөнгө оруулах зэрэг асуудал чуулганаар дэмжигдсэнгүй. 

Улмаар  төсвийн алдагдлыг Сангийн яамнаас тооцоолсончлон 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Урд жилүүдэд Засгийн газраас төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр өндөр хүүтэй дотоодын бонд гаргадаг байсан бол ирэх оны төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл авахгүйгээр нөхнө гэж тооцсон байна. Ингэхдээ 1.3 их наяд төгрөгийг гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжаар, үлдсэн 600 тэрбумыг судалж байгаа гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Ийнхүү төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүд батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг 2019 онд найм хувь, 2020, 2021 онуудад тус бүр зургаан хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр найман хувьтай байна гэж тооцож байгаа юм.  

ҮНДЭСНИЙ ШУУДАН

УУЛ УУРХАЙГААС ОЛСНОО БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани