- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ДЭЛХИЙН ХАМГИЙН ИДЭВХТЭЙ 10 ГАЛТ УУЛ
Тухайлбал Этна, Стромболи, Ясур галт уулс хэдэн зуу төдийгvй, хэдэн арван мянган жилийн турш оргилж байна. Харин хамгийн их лав урсаж гардаг галт уулс бол Хавайн Килауи, Италийн Этна, Конгогийн Нямурагира юм.
ЭТНА
Италийн Сицил аралд орших үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн Этна дэлхийн хамгийн удаан хугацаанд оргилж байгаа галт уул юм. Хүрээлэн орших байгалийн үзэсгэлэнгээрээ хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг бамбай хэлбэртэй энэ уул анх 3500 жилийн өмнө оргилж эхэлжээ. 500 мянган жилийн настай энэ уул маш олон янзын хэлбэрээр оргилдгоороо онцлогтой. Уулын оргил болон бэл нь нэгэн зэрэг оргилох үедээ хамгийн үзэсгэлэнтэй аж. Хамгийн сүүлд 2008 оны тавдугаар сард зүүн урд талын тогоо нь оргилжээ.
Нэмэлт мэдээллийг нь энд дарж үзнэ үү..
СТРОМБОЛИ
Стромболи галт уул Италийн Липарын арлуудын зүүн хойд хэсэгт, далайн түвшнээс дээш 926 метрт оршдог. 2000 жилийн өмнө анх оргилж эхэлсэн бөгөөд дор нь Сиара дел Фуоко нэртэй нурсан хавтан оршдог аж.
Нэмэлт мэдээлэл нь энд
ЯСУР
80 гаруй жижиг арлаас тогтох Номхон далайн Вануату улсын Танна арал дээр орших энэ галт уул дор хаяж 800 жилийн өмнөөс оргилж эхэлсэн гэж үздэг бөгөөд цагийн дотор л гэхэд маш олон дэлбэрэлт явагддаг аж. "Номхон далайн гэрэлт цамхаг” гэж нэрлэгддэг уг галт уулын хамгийн идэвхтэй хэсэг нь "Енкахэ” хэмээх тогоо юм. Ясур галт уулнаас оргилон гарсан үнс нурам зүүн өмнөд зүгээс ирэх салхинд туугдан Танна арлыг хучсан байдаг. Энэ уулын анхны дэлбэрэлт 1774 онд буюу далайчин Жеймс Кукийг ирэх үед тохиожээ.
Нэмэлт мэдээлэл нь энд
Килауи
Хавайн "Big Island” арал дээр орших энэхүү галт уул 1983 онд анх оргилж эхэлсэн бөгөөд 2005 оны арван нэгдүгээр сард маш их хэмжээний дэлбэрэлт болжээ. 2008 оны хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас ойролцоо оршиж байсан гурван байшин сүйрчээ. Уг галт уул 2200 хvн амтай Галт уул хэмээх тосгоноос 4.8 км зайд оршдог аж.
Нэмэлт мэдээлэл нь энд
ЭРТА АЛЭ
Этиопийн энэ галт уул цөлд оршдогоороо онцлог. Галт уулын хормой далайн түвшнээс доош 75 метрт оршдог. Орой дээрээ 80 жилийн өмнө бүрэлдсэн буцалж буй хайлмаг бүхий нууртай бөгөөд анх 1600 оны үед оргилж эхэлжээ. Нутгийн иргэд "Утаат уул” хэмээн нэрлэдгээс үзэхэд Эрта Алэ эртнээс оргилж эхэлсэн бололтой. Галт уулын оршдог Афарын нутаг бол дэлхий дээр гурван тектоникийн хавтан уулзалдан орших далайн түвшнээс дээш орших цорын ганц газар юм. Нэг километр орчим диаметртэй тогооноос тогтох энэ уул Хавайн Килауи галт уултай төстэй.
Нэмэлт мэдээлэл нь энд
МАНАМ
Манам уул нь Папуа Шинэ Гвинейн Божиа хотоос 16 км зайд далайд орших бөгөөд бэлээр нь тачирхан ургамал ногоо ургана. 2004 онд хоёр удаа хүчтэй дэлбэрсний улмаас арлын хүн амыг нүүлгэн шилжүүлжээ. 1996 оны дэлбэрэлтийн улмаас зэргэлдээх Будуа тосгоны 13 хүн нас барсан бол 2007 онд урссан хайлмагаас нь болж дөрвөн хүн амиа алджээ.
Нэмэлт мэдээлэл нь энд
Мерапи
Индонезийн Ява арал дээр орших энэхүү галт уул дэлхийн хамгийн идэвхтэй, хамгийн аюултай галт уулуудын нэг. Оройгоос нь үргэлж магма урсан гардаг бөгөөд дэлхийн хамгийн их магма гаргадаг галт уул юм. Нэгээс таван жил тутамд бага даралттай дэлбэрэлт явагддаг ба арван мянган жилийн турш идэвхтэй оргилж байгаа гэж үздэг. Оройгоос урсан гарах магма дунджаар 6-7 км зайд 110 км цагийн хурдтайгаар тархдаг. Маш өтгөн магма нь заримдаа тогоондоо бөөгнөрч бөмбөгөр орой үүсгэдэг.
Wikipedia
САНТА МАРИЯ
Гватемал улсын Куэзальтенанго хэмээх газар орших энэ галт уулын 1902 оны дэлбэрэлт ХХ зууны хамгийн том дэлбэрэлтүүдийн нэгд тооцогддог. Уг дэлбэрэлтийн дараа галт уулын баруун энгэр дээр 700х1000м талбай бүхий том тогоо үлджээ. Харин1929 онд болсон дэлбэрэлтээр 5000 гаруй хүн амиа алдсан юм.
Wikipedia
Сангай
Сангай бол Эквадорын зүүн хэсэгт орших дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг. 500 мянган жилийн өмнөөс гурван үе шаттайгаар бүрэлдэж иржээ. 1628 онд маш хүчтэй дэлбэрч, vнс нурам нь 50 км зайд орших бэлчээрийн талбайг дарсны улмаас тэндхийн мал амьтан турж үхсэн гэсэн яриа бий.
Wikipedia
Эребус
Антарктидийн Росс арлын долоон оргилын нэг Эребус нь дэлхийн хамгийн өмнөд цэгт орших идэвхтэй уул. 1841 онд Жеймс Кларк Росс хэмээх хүн нээсэн. 1977 онд Шинэ Зеландын нэгэн онгоц оройг нь мөргөн сүйрсэн түүхтэй. Магман нуураас байнга дэлбэрэлт явагддаж байдаг эл галт уул Антарктидийн агаарын химийн найрлагад маш чухал үүрэгтэй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||