- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
'Эрдэнэт' үйлдвэр хариуцлага хүлээхгүй болов, цаашид юу өрнөх бол...
Өнөө цагт өр зээлгүй хүн гэж үгүй болжээ. Дугаар хорооны Дулмаагаас
эхлээд төр тушилцэж буй эрхмүүд хүртэл аль нэгэн банк, санхуүгийн
байгууллага, олон улсын зах зээлд тодорхой хэмжээний өр тавьсан байх юм.
Урьд өмнө нь монголчууд "Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн
хэлэлцдэг байсан. Гэвч өнөөдөр эсрэгээр нь өргүй бол тэнэг хүн хэмээн
ярилцах болжээ. Ялангуяа эрх мэдэлтнүүд, төр түшилцэж яваа эрхмүүд,
хөрөнгөтнүүд та биднийг зүүд, нойрноосоо сэрж амжаагүй байхад эх
орноо,бүхэл бүтэн үйлдвэрийг барьцаалаад их хэмжээний мөнгө залилчихсан
тууж явах.
Энд өнгөрсөн оны онцлох сэдвийн нэг байсан "Жаст”
группын Ш.Батхүүгийн тухай ярьж байна. Тэрбээр Монголын ганц "саалийн
үнээ” гэгддэг уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар барьцаалан
"Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас нь тэртээх 2009 онд 140
сая ам.доллар залилсан байдаг. Хэрэг нэлээд хожуу буюу таван жилийн
дараа сөхөгдсөнөөр олны анхаарлын төвд орсон юм. Түүнээс биш "Эрдэнэт”
үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалаад ийм их хэмжээний мөнгө залилчихсан
гэдгийг нь тус үйлдвэрийнхэн ч, ард түмэн ч мэдээгүй байсан хэрэг. Анх
түүний хууль бус үйлдэлд Монголын төрийн өмчит компаниуд баталгаа
гаргаж өгсөн учраас "Монгол Улс яг одоо 140 сая төгрөгийн өрөнд
орчихоод байна. Түүний өрийг Засгийн газар төлөх болчихоод байна”
хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэж байсан нь саяхан.
Энэхүү мэдэгдэлд нийгмийг бүхэлд нь цочроож, яахаараа хэдхэн авлигачин
түшмэдийн балгийг ард түмэн нуруун дээрээ үүрэх ёстой юм хэмээн
бухимдаж байлаа. Өнгөрсөн оны турш яригдсан, "халуун сэдвүүд”-ийн нэг
байсан "Жаст”- ын гэх тодотголтой энэ хэрэг харин цаг хугацаа
өнгөрөхийн эрхээр сураг нь алдарч байна. Хэрэг явдал мандсаны дараа
"Би буруутай, би алдсан нь үнэн” хэмээн хэвлэлийнхэнд хандаж, хамаг
бүхнээ зарж, шавхан байж, авсан өрөө бүгдийг нь төлж, барагдуулахаа
"нүдэндээ нулимстай” өгүүлж байсан энэ эрхэм өнөөдөр хаана явна.
Өнгөрсөн гуравдугаар сард уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрт ажиллах
үеэр тус үйлвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваасүрэн "Энэ хэргийг
арбитрын шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэн
шалгаж байгаа гэсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 30-нд олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг
танилцуулсан. УМБГ-ын мэдээллийн үеэр "Хурлаар Арбитрийн маргааныг
хоёр тасалж явуулах зэрэг процедурын талаар хэлэлцсэн байна. Улмаар
тус хуралдаанаар арбитийн про- цедурыг салгаж явуулах хүсэлтийг
хэрэгсэхгүй болгож, "Эрдэнэт” үйлдвэр хариуцлага хүлээхгүй тухай
шийдвэр гарсан” тухай мэдээлсэн юм.
Ямартай ч их өрөнд
"Эрдэнэт" үйлдвэр унахгүй нь тодорхой болжээ. Харин энэ хэргийг хэрхэн
шийдвэрлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн оны
наймдугаар сараас хойш цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй
тэрбээр өнгөрсөн хугацаанд амандаа ус балгасан мэт чимээгүй байсан.
Цаг нь болохоор хэргийг задалж, бүхнийг ярина гэх мэдээлэл цацагдаад
байгаа ч хэргийг Ш.Батхүү ганцаараа үүрэх үү, тухайн үед ТӨХ- ны
даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ерөнхий сайд Сү.Батболд, С.Баяр нарыг
хэрхэх вэ гэдэг нь асуулт хэвээр байгаа юм. Ямартай ч түүнд эрүүгийн
хэрэг үүсгэн, шалгаж буй.
Ш.Батхүү хэн нэгний гарын үсэг,
албан газрын тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, их хэмжээний зээл
авахдаа ашигласан нь тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2
дугаар зүйл анги болох хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл
маягт үйлдэх ашиглах гэдгээр ял шийтгэл ногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл,
тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан
тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах
ял шийтгэх аж.
Монголкоммент
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||