- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны зах зээлийг тодорхойгүй ирээдүй хүлээж байна
Иранд тавьсан АНУ-ын хоригоос үүдэн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрч, зах зээл хямрах тул дөрөвдүгээр улирлын эцсээр нийлүүлэлт тасалдаж болзошгүй хэмээн гуравхан долоо хоногийн өмнө арилжаачид шуугиж байлаа.
Гэтэл аравдугаар сарын 3-нд сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй үнэ буюу баррель нь 86 ам.доллар болсон газрын тос гэнэтхэн гэдрэг чиглэлд уруудлаа. Баррель газрын тосны үнэ эргээд 12 хувиар бууж, 76 ам.доллар орчим болсон тул ОПЕК-ийн гишүүд зах зээлд нийлүүлэлт хэтэрсэн хэрэг хэмээн ярилцаж эхлэв.
Газрын тосны зах зээл тогтворгүй, эрэлт нийлүүлэлтийн харьцаа нэг, хоёр хувь зөрөхөд л дэлхий даяар үнэ хөөрөх юм уу шалдаа буудаг. Гэхдээ л газрын тосны зах зээлийн хэмжүүрээр авч үзлээ ч ахар богино хугацаанд үүсэж буй ийм эрс хэлбэлзэл гаднын тоглогчдын гайхшийг барж байна. Тэгэхээр сая юу болоод өнгөрөв? Жилийн сүүлийн хоёр сард газрын тосны үнэ хэрхэх бол?
Юун түрүүнд сүүлийн гурван долоо хоногт зах зээлийг донсолгож, ялангуяа Саудын Арабыг анхаарлын төвд авчирсан үйл явдлыг анзаарахгүй өнгөрөх аргагүй.
Саудын Араб нь газрын тосны зах зээлд хэт том үүрэгтэй.
Дэлхийн газрын тосны тэргүүлэх экспортлогч тус улс цор ганцаараа олборлолтын асар их нөөц хүчин чадалтай. Өнгөрсөн 40 жилд газрын тосны зах зээлийг тогтворжуулж ирсэн Саудын Араб бараг л төв банкны үүрэг гүйцэтгэж байна.
Гэтэл сэтгүүлч Жамал Хашоггийн үхэлтэй холбоотой дуулианаас шалтгаалж аравдугаар сар вант улсад ноцтой аюул учруулсан сар болов. АНУ хориг тавьж болзошгүйг ухамсарлаж сэтгүүлчийг хөнөөхөд оролцсоноо хүлээхээс өмнө тус вант улс газрын тосны хүч чадлаа зэвсэг болгож ашиглахаар товч сүрдүүлээд авсан. Нийлүүлэлтээ танах тохиолдолд газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давна хэмээн Саудын арабын төрийн дэмжлэгтэй сонины редакц анхааруулж байлаа.
АНУ-тай тогтоосон урт удаан хамтын ажиллагааны ачаар хүртсэн газрын тосны найдвартай нийлүүлэгч хэмээх алдарт нь ийм сүрдүүлэг хөнөөлтэйг тус улс дорхноо ухаарсан юм. Вант улс өөр эрс арга хэмжээ даруй хэрэгжүүлж эхэллээ.
Олборлолтоо үйлчлүүлэгчдийн хүссэн хэмжээгээр өсгөж, өдөрт бараг 11 сая баррельд хүргэхээр Саудын Эрчим хүчний сайд Халид аль Фалих амлав. Мөн нөөцөд үлдээгээд буй өдөрт нэг сая баррель олборлох хүчин чадлаа ч цаашид ашиглахаар төлөвлөжээ.
Онолын хувьд тус вант улс ирэх жилийн эх гэхэд энэ зуныхаас их буюу өдөрт бараг хоёр сая баррель олборлохоор болж байна.
АНУ-ын хориг арваннэгдүгээр сарын 4-нөөс хэрэгжиж эхэлмэгц Ираны экспорт зогсоно. Иймд эн түрүүн нийлүүлэлт тасалдах аюултай тулгарах гэж буй газрын тосны зах зээлийг Саудын арабын энэхүү арга хэмжээ тайвшруулж өгөв.
Дээр нь ихэнх шинжээч яг одоогоос эрс хурдацтай унана хэмээн ёрлож буй Ираны газрын тосны экспорт бас ч сайн хэвээр байгаа. Энэ аравдугаар сарын эхний гурван долоо хоногийн байдлаар экспортлогч улсууд өдөрт ойролцоогоор хоёр сая баррель олборлосныг TankerTracker байгууллага тооцоолжээ.
Энэ нь олборлолт хориг тавихаас өмнөх үеийн дунджаас 10 хувиар унасан гэсэн үг. Tankertracker нь газрын тосны тээврийг хиймэл дагуул, дүрс дохиогоор байнга хянан бүртгэдэг.
Иран олборлосон газрын тосныхоо зарим хэсгийг Хятадын гаалийн агуулахад хадгална хэмээн зарим арилжаач үзэж байна. Худалдаж авах аргагүй, гаалийн хяналттай ийм нөөц хоригт хамаарахгүй ч зах зээлд хомсдол нүүрлэх цагт хэрэг болохгүй. Иран газрын тосны нөөцийнхөө хагасаас илүүг нь Хятадаас бусад улсад байрлуулжээ. Иракийн газрын тос экспортлогчид ч нийлүүлэлтээ өсгөснийг TankerTrackers батлав.
Юутай ч газрын тосны зах зээл тайвшраад ирлээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн борлуулалт хэмжээгээр их ч энэ жилийн хувьд аварга нь биш.
Хэрвээ Иранаас бусад улсын олборлолт буурвал нөөцөө дайчлах Саудын амлалт бүр ч чухал болно. Нийлүүлэлт цаашид дахин нэг удаа тасалдвал Саудын Арабын нөөцийн хязгаарт шалгуур болох юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||