Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дамжин өнгөрөх тээвэрт дотоод тээг их байна

Дамжин өнгөрөх тээвэрт дотоод тээг их байна

 

Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болох Монголын газар нутгаар тээвэрлэж буй ачаа тээвэр нэмэгдэж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар УБТЗ-аар дамжин өнгөрсөн ачаа тээврийн хэмжээ 2.5 сая тоннд хүрээд байна. 

Оны эцэс гэхэд дөрвөн сая тонн хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 25 хувиар өсөх үзүүлэлт юм. Үүний дотор чингэлэг тээвэр нь оны эхний есөн сард 2017 оны мөн үеийнхээс 193 хувиар нэмэгдсэн байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Европ, Азийг холбосон долоон улсын дотор манай улс чингэлэх тээвэрлэх чадвараар өнгөрсөн онд сүүл мушгиж байсан бол энэ жил Казахстаны дараа хоёрдугаарт орж буй аж. Гэхдээ энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөх улс орнуудын хамтын ажиллагааны хүчинд чингэлэг тээвэрлэлтийн шилжүүлэн ачих болон дамжин өнгөрдөг хилийн боомтууд дээрх зогсолтын цэгийг эрс цөөлсөнтэй холбоотой аж. Тиймээс ирэх жилүүдэд төмөр замын ачаа тээвэр, тэр дундаа чингэлэг тээвэр эрс нэмэгдэх төлөвтэй байгааг УБТЗ-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных хэллээ. Энэ онд тус байгууллагын ачаа тээвэр хүчин чадлын дээд хэмжээндээ тулсан аж. Харин гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд дотоодын хүч бололцоо, хамаарах байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг тээвэр зууч, төмөр зам, гаалийн байгууллагын байр суурь харуулж байна.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд дотоодын болоод экспортын ачаа тээвэр эрс нэмэгдэж, төмөр замын өртөөнүүдэд мэдэгдэхүйц ачаалалтай болсон байна. Тухайлбал, БНХАУ-ын Тяньжин боомт руу төмөр замаар нүүрс экспортлоход "Олон-Овоо” өртөөнд өдөрт 120 орчим вагонд ачдаг аж. Уг нь энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хангалттай боломжтой ч гаалийн байцаагч хүрэлцээгүйгээс тээвэр зууч болон нүүрсний компаниудад ихээхэн чирэгдэл болдог байна. Хариуд нь ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ "Бидэнд ирүүлсэн мэдээллээр гаалийн байцаагч хүрэлцэж байгаа гэсэн. Хэрэв гаалийн байцаагчийг нэмэгдүүлээд экспортын вагоныг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой юм бол нарийн тооцоо судалгаатайгаар тал талаасаа дахин уулзацгаая” гэв. Мөн өртөөний журмаар бол тэсэрч дэлбэрэх ачааг хоёр цагаас илүү хугацаагаар хүлээлгэхийг хориглодог. Гэтэл Улаанбаатарын ойролцоох өртөөнүүдэд нефть ачсан вагонууд гаалийн бүрдүүлэлт хүлээгээд 4-5 өдрөөр зогсох тохиолдол байнга гарч буй аж. Тухайлбал, рашаант, Багахангай өртөө нь гаалийн хяналтын бүс биш учир сард 100-120 вагонтой нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг толгойт, хонхор өртөөнд хийх хүртэл нэг вагоныг дунджаар 57 цаг зогсоож, хаяг солих, сэлгэн ачих шаардлага гардаг байна.

Нийт зогссон вагоны 86.2 хувь нь ачаа буулгах савгүй, 13.8 хувь нь гаалийн байгууллагаас шалтгаалжээ. Ном журмаараа бол дээрх итгэмжлэгдсэн компаниудаар нефть ачсан вагонуудад хэмжилт хийж, лабораторийн дүгнэлт гарсны дараа гаалийн бүрдүүлэлт хийх ёстой. Гэтэл энэ ажил хаанаа саатаж, доголддогийг одоо болтол талууд шийдвэрлэхгүй байгаагаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн бараа саатах, хугацаа алдах зэрэг олон хүндрэл үүсэж буй тээвэр зуучийн төлөөлөл хэлж байна. Автомашин тээвэрлэх тусгай зориулалт бүхий вагоны хангалт хүлээгдсэнээс "Монгол экспресс”, "Эс Би Эл” зэрэг хэд хэдэн компанийн 418 вагон 46859 цаг саатаж, Хятадын талд 58.6 мянган Швейцар франк төлсөн байн. Уг нь Эвлэрлийн гэрээгээр нефть ачсан вагонуудыг салбар замд тавьсны дараа итгэмжлэгдсэн компаниудаар хэмжилт хийлгээд дараа нь гаалийн бүрдүүлэлт хийхийг заасан нь ийнхүү тэсэрч дэлбэрэх бодис удаан хугацаагаар өртөөн дээр саатах шалтгаан болж байна. Сүүлийн үед экспортын ачилт нэмэгдэж байна. Гэтэл зарим өртөөнд гаалийн байцаагч байхгүйгээс энэ ачааллыг бууруулах боломжгүй, экспортын вагон нэмэгдэхгүй байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Нэгэнт нийслэлийн өртөө, буулгалтын цэгүүд ачаалал ихтэй байдаг тул рашаант, Багахангай зэрэг тэсэрч дэлбэрэх бодис ачсан вагонуудад нээлттэй өртөөнүүдийг гаалийн хяналтын бүс болгох боломжтой юм байна. Дотоодын хүндрэлтэй ийнхүү бодитойгоор нүүр тулж буй бас нэг том салбар бол цемент үйлдвэрлэгчид. Монголчууд цементийн хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болсон ч ипотекийн санхүүжилт саарснаас барилгын салбар хөл дээрээ босож чадаагүй байна.

Гэтэл энэ салбарын хамгийн том төлөөлөл болох цемент үйлдвэрлэгчид нь дотоодын нүүрсний хамгийн том хэрэглэгчид. Тус салбарыхан өнөөдөр 2500 гаруй вагоноор нүүрсний тээвэр хийдэг бөгөөд энэ нь ойрын 1-2 жилд л хүрэлцэнэ. Мөн сонгино, туул голын сав газрын элсний карьеруудыг хаасан тул барилгачид ирэх жилээс дархнаас нойтон элс зөөхөөс аргагүй. Тиймээс ирэх жилүүдэд тээврийн вагоны хэрэгцээ тулгамдсан асуудал болно. Тэрчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард ШӨХТГ-аас орон нутгийн нүүрс, барилгын материалын ачааны тээврийн тарифыг 3-21 хувиар нэмэхээр болсныг ЗТХЯ дэмжиж буй бөгөөд тарифын нэмэгдэл нэг их нөлөөлөхгүй гэж тооцож буй аж. Харин барилгын салбарынхан нэмэгдэл тариф үйлчлэх хугацааг хойшлуулах, эсвэл тогтвортой байлгахад анхаарахыг холбогдох байгууллагуудаас хүсэж буй аж. Үүнээс гадна тээвэр зуучийн компаниуд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй төмөр замын тухай хууль болон холбогдох дүрэм журмууд цаг үеэсээ хоцорсон, шаардлагагүй олон зохицуулалттай атлаа тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын хоорондын харилцааг зохицуулах ямар ч боломжгүй байгаагаас олон хүндрэл бэрхшээл үүсч буйг шүүмжилж байлаа. Үүний хариуд албаныхан төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэх тайлбар өглөө. Харин дүрэм журамд боломжит хэмжээнд тээвэр зуучийн компаниудын үйл ажиллагааг хөнгөвчлөх өөрчлөлт хийж буйгаа дуулгалаа.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ

Дамжин өнгөрөх тээвэрт дотоод тээг их байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани