Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТУУЛ АЛТААР УРСААД Ч НӨХӨН СЭРГЭЭГДЭХГҮЙ ЗААМАР

ТУУЛ АЛТААР УРСААД Ч НӨХӨН СЭРГЭЭГДЭХГҮЙ ЗААМАР

 

Монголын толгой баячууд цугласан, улс тө­рийн хамгийн нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн гар хөлийн мөр хаа сайгүй тодорч томрох Заамарт бууж мордоод ирэв. Бургисан их тоосон дунд тосон Заамар сүүтийх нь элэг, зүрхний хаа нэгтээ хөндүүрлэх шиг. Уулыг нүх болгож, газрыг уул болгожээ.

Их нууруудын хотгор гэж нэрлэвээс зохих олон нуур үүссэн ч ойртоод харвал лаг шавар болон хаягдсан уул уурхайхны зохиомол бүтээлүүд тэнд олон. Энэ зохиомол нууранд малаа алдах иргэдийн гомдол даанч их. “Мал, малчин хоёрт амьдрахад хамгийн таатай бүс нутаг байсан. Ган болдоггүй Бор булаг, зуд болдоггүй тосон Заамарт энэ жил зун болсонгүй. Манайх бог, бод нийлсэн 400-гаад малтай. Өнгөрсөн хавраас хойш 17 үхэр зүй бусаар үхүүллээ. Алт угаасан химийн бодис­той энэ уснаас ууж гэдэс нь хөөж, мал бүү хэл хүн үхэхэд ойрхон гүнзгий ангал руу унаж үхсэн гээд шалтгааныг нь тоочвол олон.

Энэ том машин, техникүүдэд малаа дайруулсан айл ч бий. Уул уурхайн бүсэд байгаа мал үхэлд их ойрхон юм. Техникүүдийн асгарсан түлш ууж үхсэн тохиолдол ч байна. Энэ бүхний дүнд малчин л хохирч үлддэг” хэмээн ярих малчин О.Мөнх-Эрдэнэтэй үгссэн мэт ижил зовлон тоочих малчидтай олон таарав. Зах замбараагүй ухсан энэ олон нүхний аюулаас гадна хөрс, бэлчээр гэх зүйлгүй болж Заамар нутаг газрын хөрснөөс арчигдахад бэлэн байгаад тэд сэтгэл зовингуй байна. Нутаг орноо гэсэн малчны үгийг дайя. “Муухай дээрээ улцан гэгчээр Заамарт улстөржсөн, намчирхасан талцал хэрээс хэтэрсэн. Уул уурхайнхан танай намын тэр дарга, манай намын энэ даргын  хүүхэд гэж бие биен рүүгээ дайрдаг байсан бол одоо энэ байдал айл гэр рүү ороод ирлээ. Танайх манай ажлыг дэмжихгүй бол хүүхэд чинь цэцэрлэгт явахгүй шүү гэж дарамтладаг болсон. Цөөхүүлээ байж намчирхаж талцаад байвал нутаг орон эзгүйрдгийн жишээ нь Заамар боллоо. Иргэдийн ийм хуваагдлаас хэн хожиж байна вэ, эрх мэдэлтнүүд. Улс төрчид. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, БХБ-ын  дэд сайд Ш.Лхамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж, Б.Байгалмаа, Т.Ганболд зэрэг нэр нөлөө бүхий эрхмүүд алттай газрын дайнд мордож эцэстээ Заамарыг газрын хөрснөөс арчихад бэлэн болсныг та бүхэн харж байгаа биз” хэмээн бухимдах малчдын үг энд хад мөргөдөг.

Биднийг Заамарт очих үеэр хэд хэдэн алтны уурхай ашигласан газраа нөхөн сэргээснээ Аймгийн Байгаль орчны газрынханд “шалгуулж” байхтай таарав. Байгаль орчны газрын дарга Дашяачил бусад албаныхан нийлсэн 10 гаруй хүмүүс Заамарыг дөрвөн өдөр тойрох, шахуу хуваарьтай яваа гэнэ. Шалгалтын багийнхан “Илт гоулд” компанийн олборлолт хийж нөхөн сэргээсэн гэх талбайн нөхцөл байдалтай танилцаж байв. МАН-ын Бага хурлын гишүүн Н.Байгалмаа нь  Заамарт хуушуурын гуанз ажиллуулдаг бай­сан “нинжа”-гаас алтны компанийн захирал болтлоо томорсон гэдгийг эх сурвалж хэлж байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянчандмань сумын уугуул түүний нэр дээрх “Илт гоулд” компани ашиг­лалтын лицензээ улсад хүлээлгэн өгөхөөр ийнхүү ажилласан газраа нөхөн сэргээлээ, газраа хүлээн ав хэмээн “яарч” буй нь энэ аж. Яарч гэсний учир нь тус компани алтыг нь авчихсан газраа 2014 онд нөхөн сэргээж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Гэтэл аймаг ч сум ч хүлээж авсангүй байсаар өнөөдрийг хүргэжээ. Энэ талаар “Илт гоулд” компанийн инженер “Манай Төв аймаг болон Заамар сум нөхөн сэргээлт хийсэн талбай хүлээж авсан туршлагагүйн улмаас манай ажилласан талбайг авахгүй байсаар өнөөдөр дээр нь тарьсан мод, бут сөөг талхлагдаад биологийн нөхөн сэргээлт хийсэн гэж хэн ч хэлэхээргүй болсон хойно аймгийн Байгаль орчны газрынхан харахаар ирж байна. Харамсалтай нь манай газартай хил залгаа үйл ажиллагаа явуулж байгаа “Баянгол эко Заамар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод нөхөн сэргээлт хийсэн газраа хүлээлгэж өгч чадсангүй. “Баянгол эко Заамар” компани нь ухсан нүхнийхээ шороог манай талбайд хаячихсан байна. Мөн манай талбай руу өөрийн техник хэрэгслээ оруулж ирж угсарсан нь газар хүлээлгэж өгөх ажлыг хойш нь татлаа” гэв. “Илт гоулд” компанийн дараа “Их-Ундарга” майнинг компанийн нөхөн сэргээсэн гэх нэг га техникийн нөхөн сэргээлттэй танилцлаа. Гэвч мөн л “Хүлээж авах боломжгүй. Хөрсөө дахин хуулаад давхрагын дагуу нөхөлтөө хий. Хөрснийхөө бүтцийг горимын дагуу хийгээгүй” хэмээн хүлээж авах ажлыг хойшлууллаа.

АМЬ ГУЙХ МЭТ ТУУЛ ГОЛ ОЛЗНЫ ЦЭРЭГ ШИГ...

Энэ жилийн тухайд Төв аймгийн хэмжээнд биологийн 250 га, техникийн 350 га-д нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Гэвч цаасан дээр буусан дээрх төлөвлөгөө газар дээрээ шал түүхий байгааг “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван хэллээ. Тэрбээр “Манай уул уурхайн компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаях зарчмаар ажилладаг. Харин ч одооноос нэг муу юм нөхөн сэргээлт нэрээр ухсан нүхээ булдаг болсон нь сайшаалтай. Нөхөн сэргээлтийн стандартгүй. Байсан ч компаниуд нь мөрддөггүй. Энэ тэгшилсэн гадаргуу дээр нэг см шимт хөрс бий болоход 200 жил, шимт хөрс бий болоод түүн дээр бичил биет, организм нь амьдарч эхлэхэд 500 жил зарцуулагддаг гэдэг юм билээ. Тэгэхээр нэгэнт ухаад, шим тэжээлгүй, амьгүй цагаан шороо болчихсон Заамар хэзээ ч байгаль эхийн урлаж үлдээсэн анхны онгон байдалдаа орохгүй. Нөхөн сэргээгдэхгүй гэсэн үг” хэмээв. Үнэхээр нүд аргасан их тал дайны хөлд сүйдсэн мэт дүнсийнэ. Намрын жихүүн салхинд хаа сайгүй мэлтэлзэх хиймэл нуурын дундаас эрэгээ эмтлүүлсэн Туул гол голдирол, эрэг, ай савнаасаа хальж нэг багтаж нэг үзэгдэх нь амь гуйсан олзны цэрэг шиг.

БУГАТ ЗААМАР, БУРГАСТ ТУУЛАА ХЭРХЭХ ВЭ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ

Өнөөдөр Туул голоо аврах, Туулын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуй нэгжүүдийн буруутай, үгүйг хянадаг, Туул голын усны ундарга, ширгэцэд нөлөөлж байгаа эрх мэдэлтнүүдийн дунд “шүгэл” үлээх зорил­готой ТББ, иргэдийн хөдөлгөөн бишгүй  байна. Түүн дотроос Туул голыг хэн гэгч эрх мэдэлтнүүд толгойноос нь эхлээд хөл рүү нь, хөлөөс нь толгой руу нь савардаж баялгийг нь халааслачихаад бусад нь падгүй гэсэн байдлаар хандаад байгааг нь эрэн сурвалжилдаг, асуудлын үзүүрээс барьж авахаар зүтгэдэг “Хөвсгөл далайн эзэд”, “Бугат Заамар, Бургаст туул”, “Мөнх ногоон хас”, “Тана” зэрэг эвсэл хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа идэвхийлэх хэрэгтэй болжээ. Учир нь манай иргэд уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчин ямар байдаг, асуудал нь хаана харьяалагддаг, хэн гэгчийн гарт очиж эрх мэдэлтнүүд, албан тушаалтантай холбогдох хэрэг замхардаг, иргэдийн хяналт, оролцоо яагаад чухал вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Мэдсэн ч манлайлан оролцдоггүй, төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр миний чадах зүйл биш гэсэн байдлаар ханддаг нь цөөн тооны хүмүүст боломж олгодог. Монголд газрын хэвлийг ухах эрх дархтай хэдхэн хүнээс өөр иргэн байдаггүй мэт аашилдаг болсон нь ард түмний болон тухайн орон нутгийнхны  оролцоо ямар сул байгааг харуулна гэдгийг тэд хэлж байгаа юм. Тухайлбал, компаниуд нөхөн сэргээлт хийсэн нэр зүүгээд орон нутаг, аймагтаа газраа хүлээлгээд өгчихдөг. Гэтэл онцгой, энгийн хамгаалалтын бүс доторх алтны шороон орд, олборлолт хийж байгаа газар нь гол уу, голын голдирол уу, уурхайн далан уу гэдэг нь ялгагдахаа больсон байдгаас ундны ус, Туул голд учруулсан хохирлыг барагдуулдаггүй. Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталсан байдаг ч сүүлийн зургаан жил хэрэгжүүлээгүй. Уул уурхайнхнаас усны төлбөр аваагүй гэж хэлж болно. Тэгэхээр зайлшгүй ундны усны хомсдол үүсэх аюулд хүргэсэн алтны компаниудыг төр өөгшүүлж толгойг нь илж байхад иргэд юу ч хийж чадахгүй, хүчгүйднэ. Заамарын ам бүхэн рашаантай байсан. Одоо энэ рашаан, ус үгүй болсон. Яг үүн шиг нөхөн сэргээлт нэрээр биднийг хуурч байна” хэмээсэн. Иргэдийг ингэж хуурах ганц шалтгаан нь хуулийн “цоорхой” гэнэ.  Тухайлбал, ашиглаж, алтыг нь ухаж авсан газраа өөр компани, хувь хүнд шилжүүлсэн, зарсан гээд нэр бүхий компаниуд усанд хаясан чулуу шиг алга болдог. Хоёр, гурав дахь компани гарч ирэнгүүтээ минийх биш, биднийг ирэхэд ийм байсан гээд ухсан нүх, сэндийчсэн газраа холбогдох эзэнгүй болгочихдог. “Газрыг шил­жүүлж буюу худалдаж авсан компани нөхөн сэргээлтийн болон бусад асуудлыг хариуцна” гээд заачихсан нь хууль завхаруулагчдад сайхан боломж олгожээ. Энэ нь ч үнэний ортой аж.

Заамар сум өдгөө 7500 орчим өрхтэй ч иргэд нь хоёр хуваагдан нэг хэсэг нь  мөнгөтэй компанийн хөнжилд багтчихсан бол нөгөө хэсэг нь газар нутаг сүйдэж байна. Мал, малчин хоёр Заамарын нутгаас арчигдах нь ээ гэсэн үзэл бодол, тэмцэлдээ үнэнч байсныхаа төлөө адлагддаг гэдгийг нутгийнхан учирлаж байна. Бид дараагийнхаа нийтлэлээр Заамарын усны хомсдол, уул уурхай дагасан Туулын хөөрхий­лөлтэй дүр зургийг газар дээрээс нь хөндөх болно.

 

М.МӨНХТУНГАЛАГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ТУУЛ АЛТААР УРСААД Ч НӨХӨН СЭРГЭЭГДЭХГҮЙ ЗААМАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани