Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно

 

Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоноИрэх хавраас нийслэлд түүхий нүүрс хэрэглэхгүй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гаргасан эл шийдвэр Улаанбаатарын иргэдийн түлш, нүүрсний хэрэглээг эрс өөрчилнө. Мөн нийслэлийн гэр хорооллын 216 мянган өрхийг жилд 1.1 сая тонн нүүрсээр хангадаг нүүрсний компаниудын борлуулалт, зах зээлд ч өөрчлөлт гарахаар байна.

Улаанбаатар хотыг "Шарын гол”, "Багануур”, "Шивээ-Овоо”, "Адуунчулуун”, "Тавантолгой” болон Налайхын уурхайн цооногууд нүүрсээр хангадаг. Олборлогчид түүхий нүүрсний хоригтой холбоотойгоор үйл ажиллагаа, бодлогодоо ямар өөрчлөлт хийхээр зэхэж буйг сонирхлоо.

ТОМ КОМПАНИУДАД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХОРИГ НӨЛӨӨЛӨХГҮЙ

Хотын захын түлээ, нүүрс зарах цэгүүдэд "Багануур”-ын шар шуудайтай нүүрс харьцангуй хямд үнэтэй зарагддаг, борлуулалт ч сайтай. Гэхдээ тус компанийн гол зах зээл нь нийслэлийн гэр хорооллын худалдан авагчид биш. Тус компани жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог. Эдгээрийн 95-97 хувийг дулааны цахилгаан станцуудад нийлүүлж буй.

Харин үлдсэн 3-5 хувийг нь л Улаанбаатар болон зүүн аймгуудын төв, суурин газруудад борлуулдаг аж.

Тиймээс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байлаа ч тус компанийн үйл ажиллагаа, бодлогод төдийлэн нөлөөлөхгүй гэж үзэж байна. "Багануур” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт, төсөв хариуцсан дэд захирал Б.Ганзориг "Зах зээлийн 3-5 хувь бол мэдрэмж муутай хэсэг.

Тиймээс хоригоос шалтгаалж манай компанийн борлуулалт муудаж, мөнгөн урсгал саатах асуудал гарахгүй. Харин бид дулааны цахилгаан станцуудаа бүрэн, найдвартай хангахаас гадна нүүрсээ экспортод гаргахаар зорьж байгаа. Хүчин чадлаа нэмэхээр хөгжлийн банктай хэлэлцээд явж байгаа” гэлээ.

Тус компани төмөр замын дэд бүтэцтэй давуу талаа ашиглан ирэх оноос БНХАУ-ын хилийн мужууд болон ОХУ-д экспорт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн гэр хорооллын нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг "Шивээ-Овоо” ХК ч мөн дээрхтэй адил байр суурь илэрхийллээ. Тус компани нийслэлийн II, III, IV дулааны станцад нүүрс нийлүүлдэг. Харин өвлийн улиралд өрхийн хэрэгцээнд тун бага хэмжээтэйг борлуулдаг бөгөөд нийслэлд борлуулах цэг нь ч байрладаггүй юм байна.

"Шивээ-Овоо” ХК-ийн хуулийн зөвлөх Э.Мандахнаран "Манайх жилд 1.9 сая тонн нүүрс Улаанбаатарт нийлүүлдэг. Гэхдээ айл өрхийн хэрэглээнд тун бага хэсэг нь очдог. Тиймээс жижиглэн худалдаанд гарах энэ өөрчлөлт манай компанид ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж тайлбарлалаа.

НАЛАЙХЧУУД "СААЛИЙН ҮНЭЭ"-ГҮЙ БОЛНО

Дотоодын нүүрсний томоохон компаниуд ийнхүү нүүрсний хоригт төдийлэн санаа зовохгүй байна. Харин илч сайтай, тортог багатай учраас гэр хорооллын иргэдийн дунд эрэлттэй байдаг Налайхын нүүрс олборлогчдын хувьд байдал өөр. Жижиг компани, хувь хүмүүс л нүүрс олборлож, зардаг Налайхын уурхайд энэ хоригийн буулт нь хамгийн хүнд тусахаар байгаа юм. Налайхын уурхай 35 сая тонн нүүрсний нөөцтэй.

Хэдийгээр олборлогчид 1990 оноос хойш нийслэл рүү зөөж байгаа ч энэ нөөц тогтоосон хэсэгт буюу 100-200 метрийн гүнд хүрээгүй байгаа. Жижиг компани, хувь хүмүүс техник муутай учраас газрын гүнээс доош хэдхэн метрт л ухаж, амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Харин өнөөдрийн байдлаар тус уурхайд 4-5 ам л ажиллаж байна. Ихэнх амууд нь ажиллахгүй байгаа учраас олдоц нь муудаж, уурхайн ам дээр урт дараалал үүсчээ.

Үүнийг дагаад үнэ нь ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн өдийд нэг Портер машин нүүрс 250-280 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ намар үнэ нь нэмэгдэж 330-350 мянган төгрөгт хүрчээ. Жижиглэнгийн буюу нэг шуудай нүүрсний үнэ өмнөх жилүүдэд хамгийн ихдээ 3000 төгрөг хүрч байсан нь 500 төгрөгөөр өссөн байна.

Налайхын нүүрс ийнхүү ховордсон нь олон шалтгаантай.

Нэгд, хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудад хүндрэл учраад байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас 25 га-гаас дээш газартай компаниудын ТЭЗҮ-г баталдаг болсон. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөс өмнө зөвшөөрөл авсан компаниудын олонх нь 4-5 га буюу маш жижиг газар эзэмшдэг учраас ТЭЗҮ-г нь баталж, олборлолт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор ашиглах зөвшөөрөлтэй 30 гаруй компанийн ганц, хоёр нь л албан ёсны зөвшөөрөлтэйгээр нүүрс гаргаж байна. Хоёрт, тус уурхайд ихэнхдээ хувь хүмүүс ажиллаж байгаа учраас аюулгүй байдлаа хангаж чадалгүй амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа. 1992-2017 онд энд 735 хүн осолд өртөж, 234 хүн нас баржээ.

Ийнхүү Налайхын уурхайн олборлолт буурч, үйл ажиллагаа нь бага багаар царцаж байгаа бол 2019 оны хавраас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлмэгц тэр чигтээ зогсохоор байна. Налайхын уурхайгаас нүүрс олборлох зөвшөөрөлтэй "Баялагоч” компаниас энэ талаар тодруулахад "Манай компани сүүлийн үед нүүрс олборлоогүй.

Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглосон болохоор цаашид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх бодолтой байна. Нүүрс олборлож байсан газар дээрээ өөр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа” гэв. Мөн хувиараа олборлогч ш.алтангэрэл "Өмнө нь нийслэлд нүүрсний хэрэгцээ байсан учраас уурхайнууд ажиллаад байсан.

Харин хэрэгцээ байхгүй болчихвол хүссэн, хүсээгүй олборлолт зогсож таарах байх. Аж ахуйн нэгж ч тэр, гар аргаар ухдаг хувь хүмүүс ч тэр ганцхан энэ өвөл л ажиллах хугацаа үлдсэнийг ойлгож байгаа” гэлээ.

• Жижиглэн худалдаанд гарах өөрчлөлт "Багануур”, "Шивээ-Овоо” компаниудад нөлөөлөхгүй.
• Аж ахуйн нэгж ч тэр, гар аргаар ухдаг хувь хүмүүс ч тэр ганцхан энэ өвөл л уурхайд ажиллах хугацаа үлдсэнийг ойлгож байгаа. 
• Шилжээд орох өөр ажлын байр байхгүй учраас иргэд улам л ядуурах нь.

Гэхдээ Налайхын нүүрсний амууд хаагдана гэдэг хэдхэн компани, "нинжа” нарын асуудал биш. Осол, эндэгдэл их гардаг учраас тус уурхайн амуудыг хаах талаар салбарынхан байнга ярьдаг. Гэвч өнгөрсөн хавар УУХҮЯ-наас хийсэн судалгаагаар энд ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь Налайхад амьдардаг бөгөөд ар гэрээ тэжээдэг гэсэн дүн гарчээ.

Тодруулбал, уурхайг хаавал олон мянган өрх орлогын эх үүсвэргүй болох аж.

Тиймээс яамнаас уурхайг хаах шийдвэр гаргаж түвдэхгүй байгаа юм. Харин нүүрсний хориг хэрэгжиж эхэлбэл хүссэн, хүсээгүй Налайхын уурхайн олборлолт зогсоно. "2019 он гараад Налайхын иргэдийн амьдралд том өөрчлөлт гарах нь. Нэг талаас замбараагүй олборлолт зогсож байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ нөгөө талаас харвал Налайхын 30 гаруй мянган хүнийг тэжээж байгаа саалийн үнээ байхгүй болно гэсэн үг. Шилжээд орох өөр ажлын байр байхгүй учраас иргэд улам л ядуурна гэсэн үг” гэж Налайх дүүргийн тамгын газрын мэргэжилтэн, үйлдвэрлэл, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Пүрэв-Очир хэллээ.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглох шийдвэр ийнхүү дотоодын нүүрсний жижиглэн худалдааны зах зээлийн тоглогчдыг шахан гаргаж байна. Том компаниуд зах зээл, "бай”-гаа өөрчлөхөөр төлөвлөсөн бол нийслэлийн хаяаг түшсэн налайхчууд ажлын байрны хомсдолд орохоор байна.

Налайхын нүүрсний хэрэглээг орлох сайжруулсан түлшний түүхий эдийг "Энержи ресурс”, "Тавантолгой” компаниуд үнэгүй хангахаар болсон. Тиймээс Налайхын уурхайчид ирэх хавар энэ зах зээлээс бүрмөсөн шахагдах нь.

Засгийн газрын мэдээ



Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани