Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сурвалжлага: Налайхын нүүрс эрэлттэй бас үнэтэй байна

Сурвалжлага: Налайхын нүүрс эрэлттэй бас үнэтэй байна

 

Энэ долоо хоногоос эхлэн хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Тиймээс нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүд түлээ нүүрсээ базаахаар зэхэж эхэлжээ.

Бид иргэдийн эрэлт ихэссэн энэ үед мод, нүүрсний үнэ ханш ямар байгаа, урьд жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн эсэх, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжлахаар "Цайз” захыг зорилоо.

-ЗАМ ДАГУУ МОД НҮҮРС ЗАРУУЛАХГҮЙ БАЙНА-

Жил бүрийн өдийд "модоо аваарай, нүүрсээ аваарай” гэж хашхирсан хүмүүс зам даган зогсож байдаг дүр зураг биднийг очиход харагдсангүй. Тоотой хэдхэн контейнер болон төмөр хашаан дотор мод нүүрс харагдаж байлаа. Бусад хүмүүс нь хаачсан талаар "Мод нүүрс авах уу. Ойрхон бол гэрт чинь хүргээд, буулгаад өгнө шүү” хэмээн алхах залуугаас тодруулахад, "Өнөөдрөөс зам дагуу мод нүүрс заруулахгүй гээд цагдаа нар явуулчихсан” гэв.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүрс, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг/ замын байгууламжийг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

-НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ-

Харин мод нүүрсний үнийн талаас цайз захаас нүүрс авахаар сонирхож яваа иргэдээс тодруулахад, жилийн жилд хүйтний эрчээ даган "чангардаг” жишиг энэ жил ч гэсэн үргэлжилсээр байгааг онцоллоо. Тодруулбал, Цайз захад тэвштэй нь чацуулж ачсан "портер” нүүрс 160-250 /Багануур 160 мянга, Налайх 250 мянга/ мянган төгрөгийн ханштай байлаа. Харин жижиглэнгээр буюу шуудайтай нүүрс 3500-4000 төгрөгийн ханштай байсан бол хар мод нэг шуудай нь хэмжээнээсээ шалтгаалаад 3000-5000 төгрөгөөр борлуулж байв.  Мөн энэ жил Налайхын нүүрсний үнэ жаахан үнийн хөөрөгдөлтэй байгаа гэдгийг нүүрсний үенгүүд онцлов. Яагаад ийм байгааг лавлахад "Уурхайгаас гарч буй нүүрсний нөөц, ачаалалтай холбоотой” гэлээ. 

-ӨДӨРТ 10 ХҮРЭХГҮЙ НҮҮРС, 3-4 МОД Л ЗАРАГДДАГ-

Тус захын нүүрс, мод зардаг А-гаас зарим зүйлүүдийг тодрууллаа.

-Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна?

-Уг нь өнөөдрөөс хүйтэрч байна. Орлого сайжрах байх гэж бодсон. Одоогоор мэдэгдэх юм алга л байна. Цас орсон үед мод нүүрсний гүйлгээ жаахан нэмэгддэг.
Өмнө жилүүдэд хүмүүс портероор нь авдаг байсан бол энэ жил нүүрс үнэтэй байгаа болохоор шуудайгаар нь л авч байна. Өдөрт 10 хүрэхгүй нүүрс, 3-4 мод л зарагддаг.

-Танай мод хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Том шуудай мод 5000, жижиг нь 3000 төгрөгийн үнэтэй. Налайхын нүүрс 3500 төгрөгөөр зарж байгаа.  Зарим газрууд нь нүүрсээ 4000 төгрөгөөр зарж байгаа.

-Та нар өөрсдөө нүүрсээ ууталдаг юм уу. Уут нь улам л жижигрээд байх юм аа?

-Уутны хэмжээ яагаад жижигрээд байгааг сайн мэдэхгүй юм. Урдаас л ирдэг юм шиг байна лээ. Бид нар цайз захаас нэг уутыг нь 20 төгрөгөөр аваад нүүрс савладаг хүмүүст өгч, нэг уут нүүрсийг 250 төгрөгөөр савлуулдаг. Хүмүүс уут жижигхэн болсон байна гээд бид нарыг загнаад байдаг юм. Бид нар мэдэхгүй шүү дээ.

-НЭГ УУТ НҮҮРСИЙГ ХОЁР ХУВААЖ ТҮЛДЭГ-

Цайз захаас нүүрс худалдаж авсан иргэн Г.Аюушаас хэдэн зүйлийг тодрууллаа.

-Мод нүүрсээ шуудайгаар нь авч байгаа юм уу. Портероор нь авахаар үнэтэй тусч байна уу?

-Харин тийм ээ. Нэг портер дундуур шахуу нүүрс 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Эдийн засгийн хямрал айл, өрх бүрт, тэр дундаа амьжиргааны төвшин доогуур хүмүүст илүү нөлөөлж,   мэдрэгдэж   байна. Өмнө нь цалингаараа нүүрсээ хангалттай авахад хүрэлцээтэй л байсан. Одоо бол өдөр өдөрт нь авахаас өөр аргагүй байна. Нүүрсний үнэ жаахан хямдартал мөнгөндөө тааруулаад шуудайгаар нь авна даа. Дээрээс нь өнөөдрөөс зам дагуу нүүрс зарж байсан хүмүүсийг заруулахгүй гээд явуулчхаж. Уг нь би өчигдөр нэг хүүхнээс 8 шуудай налайхын нүүрс 3200 төгрөгөөр авна гээд тохироод явсан юм. Гэтэл өнөөдөр ирсэн алга болчхож. Тэгээд өчигдөр 3300 төгрөгөөр ав гэж байсан залуу дээрээ очтол "Доошоо байхгүй” гээд бараг 4000 гэх нь холгүй л байна.

-Нүүрс модны үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн байна уу?

-Үнэ нь өсөөд, уут нь улам жижигхэн болсон байна өө. Өнгөрсөн жил өдийд хашаандаа нэг портер нүүрс буулгачихсан санаа амар сууж байсан. Гэтэл энэ жил тэгж чадахгүй байна.

-Нэг уут нүүрсийг хэд хувааж түлж байна вэ?

-Өнгөрсөн өвөл нэг уут нүүрсийг гурав хувааж түлдэг байсан. Энэ жил хоёр л хувааж түлж байна. Нялх хүүхэдтэй болохоор өглөө, өдөр, орой гээд өдөрт гурав галлаж байгаа. Тэгэхээр заримдаа өдөрт бүр хоёр уут нүүрс, тал уут мод түлж байна.

-ЖИЛЭЭС ЖИЛД ЖИЖГЭРСЭН ЖИЖИГХЭН НОГООН ШУУДАЙ-

Жил ирэх тусам нүүрс, модны үнэ өсч, шуудай жижгэрч байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэхүү уутыг хаана хийдэг, хэн гэгч хэмжээг нь тогтоон оёж авчирч өгдөг болохыг худалдаачдаас асуухад "Мэдэхгүй, цайз зах дээр зардаг уутыг л авч савладаг. Хүмүүс жижигхэн болсон байна гээд бид нар руу уурлаад байдаг. Бид уут үйлдвэрлэдэггүй болохоор мэдэхгүй шүү дээ” гэв. Мод нүүрсний шуудай жижгэрч, үнэ өсөхөд өдрийн хоолоо залгуулах гэж яваа ард иргэдийн ачаа л хүндэрдэг. Тиймээс энэ асуудлыг МХЕГ, ШӨХТГ болон бусад холбогдох байгууллагынхан анхааралдаа авч, нэг стандарттай болгох цаг болжээ.

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/2b7754f8a
Сурвалжлага: Налайхын нүүрс эрэлттэй бас үнэтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани