- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын "хөөс"-ийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж баталгаажуулсан бэ?
Монгол улс төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засагт шилжээд даруй 28 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хэсэгт өглөг, өр зээл, хувьцаа эзэмшигчдын хөрөнгөөс бүрддэг. Хувьцаа нь хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг.
Зах зээлд хувьцаа гаргахдаа тухайн төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялгийн ордын нөөцийг тухайн хөрөнгийн биржийн шаардлагад нийцсэн стандартын дагуу үнэлгээ хийж гаргадаг. Монголын эрдэс баялагаар баталгаажсан хувьцаа гаргаж, арилжаалан, тухайн компаний хувьцааны хөрөнгө оруулалтыг, Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл хэлбэрээр хөөсрүүлэн, санхүүгийн луйвар хийж байгаа компани бол Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн, Оюутолгой төслөөр овоглосон Айвенхоумайнз корпорацийн захирал, хорт боб хочтой Фридланд юм.
Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм. Энэ Канад, Гонконгын харьяат ноён анхны компаниа 1994 оны 1 сарын 25 өдөр Бритиш колумбын компаний хуулийн дагуу 10000 ширхэг хувьцаатай, Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанийхаа хувьцаат хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор, Канад улсын Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоумайнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна.
Авенхоумайнз Компаний 1994-2001 оны санхүүгийн үйл ажиллагааны товчооноос харахад 1999-2001 онуудад 27 сая долларын ашигтай ажилласан ба корпорацийн алдагдал 3,3 саяаас 85 сая ам доллар хүртэл нэмэгдэж нэгж хувьцаанд оногдох цэвэр алдагдал 0.32 доллароос 0.66 доллар болж өссөн байна. Австралид нэг жижиг зэсийн мөн төмрийн уурхай ажлуулдаг тэдгээрээс олсон орлого нь корпорацийн зардлыг ч санхүүжүүлэх хөрөнгөгүй болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байна.
Айвенхоумайнз компаний үйл ажиллагааны ашиг орлого, 1994-2001 он \сая ам доллар\
Ноён Фридландын Оюутолгой ордын лицензийг эзэмшсэн түүх бас их сонин. 1994 онд Америкийн Магма коппер компани Монголын 60 гаруй зэсийн илрэлтэй цэгүүдэд хайгуулын тандалт судалгаа хийж Өмнийн говийн Оюутолгойн районд зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр төлөвлөж байжээ. Энэ талбайгаа Магма коппер компани 1996 онд Австралийн зэсийн магнат БИ ЭЙЧ ПИ компанид худалдсан байна. БИ ЭЙЧ ПИ компани 1996 оны 9 сараас эхлэн 1999 оны дуустал Оюутолгойн районд 1350 квадрат км талбайд эрэл хайгуул, тандалт судалгаа, гүний өрөмдлөгийн ажил хийсэн байна. Энэ үед 2000 онд Фридланд Африкаас хөөгдөж Монголд ирээд БИ ЭЙЧ ПИ компанийхантай уулзаж тэдний Оюутолгойн талбайд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, олсон баялгийг хамтран хувааж эзэмших хэлэлцээр хийж Монголд хайгуулын ажил хийх эрх олж авсан байна.
Чухамхүү энэ цаг мөчөөс л ноён Фридланд Айвенхоумайнз\АМ\ компаний охин компани болох Айвенхоумайнз Монголиа инк ХХКомпанийг \АММИ\ Монголд байгуулж энэ компаниар дамжуулан Монголд хайгуулын лиценз худалдан авах, хайгуулын ажил гүйцэтгэж Монголын эрдэс баялагт эзэмшил тогтоох бизнесээ цэцэглүүлж эхэлсэн байна. 2002 оны 1 сард Оюутолгойн лицензийг 42 сая ам доллараар ВНР компаниас худалдан авч, 2 хувийн роялтийг эргэн төлөх нөхцөлтэйгээр 100% Айвенхоу майнз компаний эзэмшилд шилжүүлж авсан ба 2001-2002 онд нэмж 50000 квадрат км талбай бүхий хайгуулын лиценз эзэмших эрх олж авч, 2002 оны 5 сарын 8 өдөр Оюутолгойн хайгуулын ажлын үр дүнд 0.52 г\т алт, 0.41% зэс агуулсан 588 сая тн хүдэрт 10 сая унци алт, 5,3 сая тонн зэсийн нөөц тогтоосон тухайгаа Торонтогийн ХБ дээр Айвенхоумайнз компаний хувьцаа эзэмшигчидэд анх удаа нээлттэй зарлажээ. 2004 оны 11 сард Энтри гоулд компаний эзэмшлийн 40000 га талбайд хайгуул хийж илэрсэн нөөцийн 80 хувийг Айвэнхоумайнз, 20 хувийг Энтри гоулд компани эзэмшихээр тохиролцож ашиг хуваах гэрээ байгуулсан ба энэ гэрээгээр Айвэнхоумайнз компани 8 жилд 35 сая долларын өртөг бүхий хайгуулын ажил хийх үүрэг хүлээж, Энтри гоулд компаний Торонтогийн Хөрөнгийн Бирж дээрх 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авчээ. Мөн 2004 оны 10 дугаар сард Рио Тинто Оюутолгой төслийн талбайтай хил залгаа хайгуулын лиценци эзэмшдэг Энтри гоулд компанитай гэрээ хийж, энэ компаний хувьцааны 11%-ийг худалдан авч Оюутолгой төсөлд орох үүд хаалгаа нээжсэн байна. Энэ мөчөөс Айвенхоумайнз болон Рио Тинто компани Монголын говьд илэрсэн дэлхийд хоёрт ордог Оюутолгойн алт зэсийн асар баян ордын нөөцөнд шунаж, санхүүгийн луйврын төлөвлөгөөгөө Рио Тинто компанитай хамтран боловсруулж эхэлсэн байна. АМ корпораци 2006 оны 10-р сарын 18 Рио Тинто компанитай хувьцаа худалдан авах тухай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцлөөр эхний ээлжинд Айвенхоумайнз компаний 9,95% хувьцааг 303 сая ам доллараар худалдан авах, хоёр дахь шатны 9,95% хувьцааг 388 сая ам доллараар АМ компаний Монгол улсын ЗГ-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаны дараа худалдан авах,
АМ компаний нийт хувьцааны 33,35%-42,2% -ийг Рио Тинто худалдан авах баталгаа болон хувьцаа худалдан авах дээд хязгаарыг 46,65% хүртэл тохиролцож мөн нээлттэй зах зээлээс нэмэгдэл хувьцааг худалдан авах замаар Оюутолгой төслийн санхүүжилтйн 90%-ийг, Рио Тинто санхүүжүүлэхээр гэрээний нөхцөлд заасан байна.
Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн тэр мөчөөс Рио Тинто компаний шуналдаа хөтлөгдөн Авенхоумайнз компаний олонхи болон жижиг хувьцаа эзэмшигч нарыг тухайн компаниас нэгж хувьцааны үнийг хөөрөгдөх замаар шахаж эхэлсэн байна.
Айвенхоумайнз компани нээлттэй хувьцаат компани, олон тооны том болон жижиг хувьцаа эзэмшигчтэй, Том хувьцаа эзэмшигч болох нэг талаас Фридланд, нөгөө талаас Рио Тинто компани жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчиж, 2006 онд байгуулсан үнэт цаас хувиараа борлуулах хэлэлцээнд 2011 оны 10-р сар хүртэл Рио Тинто компаний Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааны хэмжээг 46.6%-иас давуулахгүй байхаар тохиролцсон боловч, нэмэлт гэрээгээр Рио Тинто компаний, Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааны хэмжээг 49 хувиар хязгаарлахаар тохирсон бөгөөд үүнийг Рио Тинто компани бүх баталгаа болон нэмж Айвенхоу Майнз компаний хувьцаа авах захиалгын эрхээ хэрэгжүүлэх мөн энгийн хувьцааг зөвшөөрөгдсөн нээлттэй зах зээл дээрээс худалдан авах замаар, компанийн эзэмшилийн хувийг 49%-иас дээш гарах эзэмшлийг оруулаад, компаний хувь эзэмшлийг тогтоон барих байдлыг дуусгавар болгох хугацааг 2011 оны 10-р сарын 18-наас 2012 оны 1-р сарын 18 хүртэл 3 сараар сунгасан байна.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Рио Тинто 300 сая ам.долларын В ангилалын баталгааг хэрэгжүүлж нэг бүр нь нь 8.88 ам. доллараар зарагдах 33.8 сая хувьцааг худалдан авч төлбөрийг В ангилалын баталгааны хугацаа дуусах 2011 оны 10-р сараас 10 сарын өмнө гүйцэтгэсэн байна. Үлдэгдэл В ангилалын баталгаанд ойролцоогоор 110 сая ам долларыг хуваарийн дагуу 2011 оны 10 сард дуусах хугацааннаас өмнө Айвенхоу Майнз компанид төлөх, болон Рио Тинто компани, нэг бүрийг нь 25 ам доллараар Айвенхоу Майнз компаний 20 сая ширхэг хувьцааг ноён Фридланд болон Ситибанкиас шууд худалдан авахыг зөвшөөрсөн, мөн С ангилалын баталгааныхаа бүрэн хэмжээг 2012 оны 1 сар гэхэд буюу хугацаа дуусахаас 9 сарын өмнө хийх зэргийг уг нэмэлт гэрээгээр хийсэн байна.
Рио Тинто компаний стратегийн түншлэлийн гэрээгээр хувьцаа байршуулах, баталгааны нөхцөл болон санхүүгийн луйврын төлөвлөгөөны хэрэгжилт
Хувьцаа худалдах болон баталгаа хэргжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтээс харахад Оюутолгой төслийг санхүүжүүлэх нэрийн доор Рио Тинто компани нэгж хувьцааны үнийг хөөрөгдөж, хувьцааны үнийг хөөсрүүлэхийн зэрэгцээ, Ноён Фридланд өөрийн эзэмшлийн 10 сая ширхэг хувьцаа болон Ситибанкинд барьцаалсан 10 сая хувьцаагаа нэг бүрийг нь 25,54 ам доллараар Рио Тинтод компанид шахан борлуулж, Айвенхоумайнз компаний удирдлагаас бүрэн чөлөөлөгдөн Айвенхоумайнз компаний жижиг хувьцаа эзэмшигч нарыг золионд гаргасан болох нь харагдаж байна.
2012 оны 1 сарын 24 Рио Тинто компани Авенхоумайнз компаний нийт хувьцааны эзэмших хувийг 49 %-иас 50,9 % болгож, Оюутолгой төслийг давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй болж, 2012 оны 6 сард Авенхоумайнз компаний нэрийг Туркойз Хилл Ресоурсиз /ТХР/ болгон өөрчилж, энэ компаний удирдлагын менежментийн багт өөрчлөлт оруулсан ба ТХР компаний балансаас Овоот толгойн нүүрсний актив болон бусад Авенхоумайнз компанид хамаарах активуудыг тусгаарлаж Туркойз Хилл Ресоурсиз компанид зөвхөн Оюутолгой төслийн активууд хамаарах болсон байна. Айвенхоумайнз болон одоогийн нэрээр Туркойз Хил Ресоурсиз нээлттэй хувьцаат компаний хувьцаат хөрөнгийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хуучин нэрээр Айвенхоумайнз инк Монголия ХХК буюу одоогийн нэрээр Оюутолгой ХХК оператор компаний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгөөр капиталжин, толгой компаний санхүүгийн балансад хөрөнгө нь бүртэгдэж байх ёстой юм. Гэтэл Рио Тинто Компани ТХР компаний хувьцааг худалдан авсан тэр хувьцаа эзэмшилийн хөрөнгөөр Оюутолгой төслийг санхүүжүүлэх ёстой байтал Оюутолгой төслийн бүх санхүүжүүлэлтийг санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор ирээдүйд хүүтэй эргэн төлөгдөх зээл хэлбэрээр санхүүжүүлж байгаа нь компаний охин хараат компаний олон улсын нягтлан бодох санхүү бүртгэлийн стандартыг бүдүүлгээр зөрчиж байна.
2014 оны 12 сарын 31-ны байдлаар Оюутолгой ХХК-д охин компаниудаас олгосон зээл, хүүгийн хамт 7,8 тэрбум ам доллар буюу тооцсон хүүгийн төлбөр 1,5 тэрбум ам доллар, эдгээр зээлийн хүү нь либор дээр нэмэх 6,5% буюу 2014 онд Оюутолгой ХХК дээрх зээл, хүүгийн үлдэгдлээс 477 сая ам доллар төлсөн бөгөөд 155,7 сая ам доллар нь хүүгийн төлбөр төлөгдсөн байна.
Оюутолгой ХХК-ний нийт өр, сая ам доллар
Толгой компани Турзойз Хиллийн өр төлбөр ба зээлийн дүн, сая ам доллар
Туркойз Хилл компани 2009 оноос 2013 он дуустал 580669,1 мянган ширхэг энгийн хувьцаа зах зээлд гаргасан бөгөөд уг хувьцааны 274672,0 мянган ширхэг буюу 47,3 хувь нь илүүдэл буюу зах зээлд хөвөгч \борлогдохгүй\ хяналтгүй хувьцаа бөгөөд уг хувьцаат хөрөнгийн алдагдлыг, МУ-ын ЗГ-ын 34 %-ийн хувьцаанд хамаатуулж байгаа нь санхүүгийн хөөсрүүлэгч хувьцааны бохир луйварын ажиллагаа гэж үзэж байна.
Туркойз Хилл компаний эзэмшигчийн хувьцаат хөрөнгө, сая ам доллар
Оюутолгойн ил уурхай 2012 онд ашиглалтанд ороод 2012-2017 онд 5119,4 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, баяжмал дахь металлаар тооцоход 696 мянган тонн зэс, 57,85 тонн алт, 119,1 тонн мөнгө экспортлон борлуулсан бүтээгдэхүүний орлого нь 5324,2 сая ам доллар байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгой ХХК-ний 2014 оны санхүүгийн балансаар Толгой компанидаа 6800,0 сая ам долларын өртэй, үүний 1500,0 сая ам доллар нь зөвхөн хүүгийн өр буюу жилд 500 сая ам долларын хүүгийн өр тооцогдож, төслийн ашиг хувиарлах хугацаа 2038 он хүртэл хойшлосон байна
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд нэг хүний давуу эрхийн эзэмшилтэй Айвенхоумайнз компаний эзэн ноён Фридланд, Дэлхийн үндэстэн дамнасан корпораци Рио Тинто хоёрын тохиролцоогоор найруулсан стратегийн түншлэлийн гэрээнд хууртаж Монголын ард түмний эзэмшилийн хөрөнгийг үнэгүйтүүлж, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тухайн үеийн Засгийн газрын гишүүд болон Оюутолгой төслийн хөөсөрсөн хөрөнгө оруулалтын 2,5 тэрбум ам долларын илүүдлийг хөхүүлэн дэмжиж Дубайд очиж, Хөрөнгө оруулалтын нэмэгдэл төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулсан Засгийн газрын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэн даанч ард түмнээ гэсэн сэтгэлгүй юм гэдгийг дахин хэлэхэд харамсалтай байна.
Рио Тинто стратегийн түнш бус санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор хөрөнгийн эрхийн луйврын үйл ажиллагаа явуулж, Монголын ард түмний өмчийг цөлмөн дээрэмдэгч, жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг хохироогч болохыг ТХР компаний 12 хувийн хувьцаа эзэмшигч Сэйлонстоун компаний удирдлага, ТХР компаний удирдах зөвлөлд бичсэн захианаас харагдаж байна.
Энэхүү захиандаа "Туркойз Хилл нь Рио Тинто-гийн охин компани биш бөгөөд олон нийтэд нээлттэй зарагддаг хувьцаат компанийн хувьд ТУЗ-ын гишүүд болон удирдах баг нь хараат бус, бүрэн мэдээлэлтэй, хувь эзэмшигчдийн гагцхүү урт хугацааны эрх ашгийг ихэсгэх зорилгоор урамшуулагддаг байх нь чухал байна. Танай давуу эрхэт хувь эзэмшигч Рио Тинто, төслийн гүйцэтгэгч Оюу Толгой, болон жижиг хувь эзэмшигч нарын хоорондын сонирхлын зөрчил илт байна.
Энэ удирдлагын баг нь Рио Тинто-гоос хамааралтай, ажлын байрны баталгаагүй, боловсон хүчин хөлслөн ажиллуулах эрхгүй, өөрсдөө Рио-гоос хамааралтай гэрээтэй учраас, ТRQ-гийн гэхээс илүү Рио-гийн хувьцаанд илүү нөлөөтэй хөшүүрэг болох төлөвтэй байна. Тиймээс, ингэж тогтсон харилцаагаар ТRQ-ийн захирлууд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлөн удирдах бүтцийн хараат бус байдлаар хангагдаагүй байна. Мэдээлэл авах талаар, ТRQ-ийн ТУЗ-ын хараат бус бие даасан гишүүд нь зөвхөн Рио Тинто-гоос мэдээллээ авж байна. Тэр утгаараа, ОТ эсвэл ТRQ-ийн талаар мэдээлэл авах гэсэн хэн ч байсан бүгд зөвхөн Рио Тинто-гоор дамжуулан авдаг болж таараад байна. Төслийн олон нийтэд нээлттэй хэвлэдэг мэдээллийн суурь болох техникийн тайлангуудын сүүлийн дөрөв нь Рио-гийн удирдлага үйл ажиллагааны багийн шууд хамааралд ажилладаг компаниар хийгдсэн. Сүүлийн Рио-ийн хийсэн зардалын болон цаг бүртгэлийн шалгалтын дүнг ТRQ-д ил болгоогүй. Рио өөрсдийн мэдээллээ хэрхэн яаж ашиглах нь өөрсдийнх нь шийдвэр боловч ТRQ-ийн бусад хувьцаа эзэмшигчдэд ямар мэдээлэл чухал вэ гэдэгт нөлөөлөх эрх байх ёсгүй. Ямар мэдээлэл нь хувьцаа эзэмшигчид авах нь чухал вэ гэдгийг нь урамшууллын зөв тохироотой, хараат бус ТУЗ/Удирдах багийн гишүүд шийддэг байх учиртай. Эцэст нь,ТRQ нь төслийн газар дээр төлөөлөл байхгүй, Монголын Засгийн Газартай шууд харилцаа байхгүй байгаа явдал нь биднийг сэрэмжүүлж байна. Гагцхүү төслийн олборлолтын лицензийг Рио биш ТRQ нь эзэмшиж байгаа Рио Тинто-гийн удирдлага манай Сэйлинг Стоуны төлөөлөгчтэй уулзахаас нэг бус удаа татгалзсан, Рио-д амархан болгоод Лондонд нисэж очиж уулзая гэхэд хүртэл татгалзсан явдлын үндсэн дээр ТRQ-ийн ТУЗ-ын гишүүд Та бүхэнд дараах зөвлөмжийг уламжилая: Одоогийн хөрөнгө оруулалтын тооцоо, бүтээн байгуулалтын хуваарь зэрэг нь хүлээн зөвшөөрөгдөхүйц хараат бус бие даасан техникийн тайлан гаргуулах Риогийн сонирхол магадгүй бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн сонирхолтой зөрчилдөх эрсдэлтэй тул энэ олон тэрбум долларын урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд хөндлөнгийн хяналт зайлшгүй гэж үзэж байна." гэжээ.
Хуулиар ярих юм бол Монгол улсын Засгийн Газар Туркойз Хил Ресоурс компаний хувьцааны 34 хувийг зээлээр эзэмшиж байгаа учраас Монголын тал ч гэсэн толгой компаний ТУЗ-д төлөөллөө суулгаж бүрэн эрх гишүүн нь болж энэ охин хараат компаний олон улсад мөрдөгдөж багаа санхүүгийн стандарт жишиг журмыг мөрдөн ажиллаж Монголын ард түмний өмчийн ашиглалтанд хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
Уул уурхайн инженер, судлаач Т.Владимир
Sonin.mn
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын "хөөс"-ийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж баталгаажуулсан бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани