- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Роснефть" Монголд орж ирнэ гэв үү?
Арваадхан хоногийн өмнө Оросын "Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийнхэн манай улсад ирж, төрийн томчууд тэднийг нэг их саймшран угтаж байсныг санаж буй биз ээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 2-нд "Роснефть”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров П.С, болон тус компанийн дэд ерөнхийлөгч Каримов О.К, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Калинин Ю.И, Ерөнхий геологич Лазеев А.Н нарыг хүлээн авч уулзан санал солилцсон.
Ингээд уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд "Роснефть” компани нь Халхгол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдсэн.
Дорнод аймгийн Халхгол сумынхан уг хандивыг сонсоод түүхэн үйл явдлын цэг болсноороо бахархаж, сайхан сум нь өнгөлөг гоё болох нь ээ гэж дээр дооргүй л баярлацгаасан гэдэг.
Тэгвэл үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг үгийг батлах нэгэн ажиллагаа цаана нь байсан бололтой.
Хэрвээ энэ үнэн бол Монголд "Роснефть”-ийн шатахуун түгээх станцууд орж ирнэ гэсэн үг. Эхэндээ ч бидний хувьд хямд үнэтэй, чанартай шатахуун аваад сайхан байж мэдэх л юм. Ингээд шатахуун импортлогч монгол компаниуд зах зээлээс түрэгдэнэ гэсэн үг. Харин оросууд зах зээлийг нь бүрэн эзэлж авмагцаа үнээ эрс өсгөж, үүнээс өөр арга зам байхгүй ээ гээд гүрийгээд "хэвтчихвэл” бид яах билээ.
Украинд ч бас нэг иймэрхүү зүйл болсныг санах хэрэгтэй. Оросын "ЛУКОЙЛ”-ынхон Украинд орж, удалгүй шатахууны зах зээлд эзэн суумагцаа, илүү үнэтэй болгож байсан түүх бий.
Тэгээд ч "Роснефть” Оросын төрийн өмчит компани бөгөөд тэргүүн нь, топ менежерүүд нь халаасаа түнтийлгэдэг, авлигад идэгдсэн, ашигтай ажилладаг мөртлөө төсвөөс татаас авдаг гэдгээрээ улс орондоо нэр хүнд муутай байдаг байгууллага. Тэргүүн Игорь Сечин нь л гэхэд өдөрт 2,3 сая рублийн шагналт цалин авдаг, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, 9 тэрбум рублийн хөлөг онгоц эзэмшдэг гээд итгэхийн аргагүй яриа хэвлэлүүдээр нь хөвөрдөг. Тэр ч бүү хэл "Өнөөдөр Роснефть компани удирдлагагүй боллоо. Учир нь Игорь Сечин шинээр бариулсан таван давхар байрандаа төөрсөн гэнэ” гэсэн онигоо хүртэл гарсан байдаг аж. Топ менежерүүдээ Куба, Португалд аялуулахад 52 сая рубль зарцуулсан гэнэ зэрэг авлига, хээл хахууль, албан тушаалаа хэтрүүлэн ашигладгаараа алдартай энэ компани Монголын зах зээлд орж ирэх гэж байгаа бололтой.
Тиймээс төр засгийнханд хандахад "Роснефть”-ийг оруулж ирэхээсээ урьтаж, Монголд нефтиэ боловсруулах үйлдвэрээ шалавхан барих нь алс хэтдээ илүү ашигтай хувилбар болж мэдэх нь ээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=13963
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||