- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ханшийн өсөлт “хар алт”-ны үнийг хөөрөгдсөн гэв
-Дэлхийн зах зээлд тосны үнэ хямдарвал дотоодод шатахууныхыг буулгах боломжтой-
Үргэлж өсөж, он гарсаар гурван удаа нэмэгдсэн шатахууны үнийг хазаарлах, хэрхэн хямд шатахуун хэрэглэх талаар монголчууд толгойгоо гашилгаж сууна. Хамгийн сүүлд 2-3 хоногийн өмнө бензиний үнэ 60-80, дизелийн түлшнийх 90-100 төгрөгөөр өсөв. Ингэснээр бид нэг литр автобензинийг 1890-2220, дизель түлшийг 2240-2250 төгрөгөөр худалдан авах боллоо.
Иргэдийн олонх нь импортлогчдыг буруутган ашгийн төлөө үгсэн хуйвалдаж, үнэ нэмэн, ард түмний амьдралд дарамт үүсгэлээ гэлцэж байгаа бол "айл”-аас хамааралтай тул яах ч аргагүй байгааг мэргэжилтнүүд дуулгав. Цаашид дотооддоо олборлож буй түүхий тосоо "чулуу болгох” талаар дорвитой ажил хийх хэрэгтэй гэх хүмүүс ч олон байна. Шатахууны үнэ өссөөр буйн шалтгаан болон цаашдын төлөвийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийв. Тэд дэлхийн зах зээл дэх түүхий тос, ОХУ-аас манай улсад бүтээгдэхүүн борлуулахад тогтоодог хилийн үнэ, ам.долларын ханшийн өөрчлөлт нь дотоодод борлуулж буй шатахууны ханшид нөлөөлдөг гэлээ.
Одоогоор дэлхийн зах зээлд "хар алт”-ны үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд буюу "Brent” маркийнх нь 84.16 ам.долларт хүрчээ. Үүнд зарим улс орны геополитикийн зөрчлөөс үүссэн улс төрийн хурцадмал байдал нөлөөлсөн аж. Мөн дэлхийн газрын тосны олборлолтын хэмжээнд ихээхэн жин дардаг Венесуэл, Ливи зэрэг улс гарцаа бууруулсан нь ч "ташуур” болсон байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын шатахууны хэрэглээний 94 орчим хувийг нийлүүлэгч, ОХУ-ын "Роснефть” компани бүтээгдэхүүний үнээ нэмжээ.
Тэд энэ оны аравдугаар сарын хилийн үнийг шатахууны төрлөөс хамаарч, өмнөх сарынхаас тонн тутамд 45-85 ам.доллароор өсгөсөн байна. Ингэснээр Аи-92 автобензиний үнэ тонн нь 766, дизель түлшнийх 758 ам.долларт хүрсэн гэв. Түүнчлэн ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсаар буй нь ч шатахууны үнэ өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, сүүлийн нэг сарын дотор "ногоон”-ы ханш төгрөгийн эсрэг 5.7 хувиар чангараад байгаа юм. Хэдийгээр ОХУ-аас импортолдог ихэнх бараа бүтээгдэхүүнийг рублиэр худалдан авдаг ч шатахуун болон бусад онцгой таваарыг ам.доллароор авдаг талаар албаныхан дурдсан юм. Мөн бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын өртгийг тогтооход Аи-92 автобензиний 73, дизель түлшний үнийн 64 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг гэлээ. Харин импортлогч компаниудын үйл ажиллагааны зардал 12-13, тээврийн зардалд нэг хувь нь ногддог хэмээв.
...Одоогоор дэлхийн зах зээлд "хар алт”-ны үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд буюу "Brent” маркийнх нь 84.16 ам.долларт хүрчээ. Үүнд зарим улс орны геополитикийн зөрчлөөс үүссэн улс төрийн хурцадмал байдал нөлөөлсөн аж. Мөн дэлхийн газрын тосны олборлолтын хэмжээнд ихээхэн жин дардаг Венесуэл, Ливи зэрэг улс гарцаа бууруулсан нь ч "ташуур” болсон байна...
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Төрийн зүгээс шатахууны үнэд шууд нөлөөлөх боломжгүй ч гаалийн болон онцгой албан татварыг бууруулах, тэглэх арга хэмжээ авсаар ирсэн. Одоо ч Аи-92 автобензиний онцгой албан татвар 0 хэвээр буй. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанарт албаныхан ихээхэн анхаарал хандуулдаг. Нэг үгээр хэлбэл, манай улс тухайн бүтээгдэхүүний нөөцтэй байх, иргэдийн хэрэглээнд чанартай түлшийг, тогтвортой нийлүүлэх орчин бүрдүүлэх нь чухал. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил ахицтай байгаа. Одоогоор дэд бүтэц, шугам хоолойн сувгийн ажлуудыг хийж гүйцэтгэж буй. Ирэх арваннэгдүгээр сард багтаан Засгийн газраар техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулна. 1.5-2 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэлээ.
Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын үнэ тогтворжуулах зөвлөлийн гишүүн Ж.Цэвээнжав "Манай улс 330 орчим сая тонн газрын тосны нөөцтэй. Энэ нь боловсруулах үйлдвэрийг урт хугацаанд, түүхий эдээр тасралтгүй хангахуйц үлэмж хэмжээ биш. Гэхдээ үйлдвэр барих ажлаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулбал тогтоогдсон нөөцөөрөө 30 гаруй жил, дотоодын хэрэглээнийхээ тодорхой хувийг хангах болов уу. Гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, валютын ханшийн чангарал зэргээс шууд шалтгаалах энэ салбарт одоогоор өөр эерэг дүр зураг харахгүй байна” гэсэн юм.
Манай улс дунджаар 31-37 хоногийн шатахууны нөөцтэй байдаг. "Роснефть” компаниас аравдугаар сард үнэ нэмж буйгаа мэдэгдсэн байтал, хямд өртгөөр өмнө нь худалдан авч хуримтлуулсан шатахуунаа дуустал ханшаа өсгөхгүй байх боломж байсан, эсэх талаарх сэтгүүлчийн асуултад АМГТГ-ынхан аж ахуйн нэгжүүдэд хэдийд үнэ нэмэх, бууруулах зэргийг тулгах боломжгүй. Харин дэлхийн зах зээлд "хар алт”-ны үнэ хямдарвал, дотооддоо шатахууны үнийг буулгах талаар импортлогчдод санамж хүргүүлсэн гэдгийг дуулгалаа.
Баянгол дүүргийн иргэн О.Сүхбаатар "Манай улсад аливаа бүтээгдэхүүний үнэ ханшийг зохицуулах ямар ч бодлого алга. Бензиний ханш өсөхөд дагаад бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Энэ нь иргэдийн амьжиргаанд асар их дарамт болж байна. Оросоос газрын тосны бүтээгдэхүүн импортлох, жижиглэн борлуулах компаниудыг олноор нь оруулж ирвэл үнэ хямд, тогтвортой байх болов уу. Энэ салбар өрсөлдөгчгүй, цөөн хэдэн компанийн мэдэлд байдаг нь тэднийг дураар нь дургиулж буй хэрэг” гэж бухимдлаа илэрхийлэв. Манай улсад сүүлийн таван жилд авто машины тоо 53 хувиар нэмэгдэхэд бензин, түлшний хэрэглээ 66 хувиар өссөн статистик бий. "Төмөр хөлөг” олшрохын хэрээр залгих "хоол” нь нэмэгдэх нь дамжиггүй.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||