Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутай

 

Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутайОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн оршин суугчид жил бүрийн есдүгээр сард Байгал нуурын өдрийг тусгайлан тэмдэглэж, хосгүй нуураа хамгаалахын чухал гэдэгт олны анхаарлыг хандуулдаг. Өдгөө Байгал нуурт нэн түрүүнд тулгамдсан ямар асуудлууд байдаг, байгаль орчны тогтолцоог нь сайжруулах талаар яагаад эртнээс хөндөж буй тухай "Байгалын Буриадын бүс нутгийн салбар” олон нийтийн байгууллагын захирал, экологич Наталья Тумуреева ТАСС агентлагт ярьжээ.

НУУРЫН ХҮРЭЭ ХУМИГДСААР

Сүүлийн жилүүдэд Байгал нуурын усны түвшин хамгийн их анхаарал татаж байгааг экологич тэмдэглэв. 2014 онд усны түвшин нь түгшүүр зарлахаар эрчимтэй буурсан бол дараа жилийнх нь өвөл харагдах байдалд нь өөрчлөлт оржээ. Тодруулбал, зүүн буюу Буриадын эргээрх тогтоол уснууд ширгэж, баруун эргийнх нь 230 мянган оршин суугчтай Ангарск хотын усан хангамжид хүндрэл үүссэн байна.

Нуурын усны түвшин саяхныг хүртэл бага байв. Өнгөрсөн сарын дундуур Эрхүүгийн Ус, цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын газрын мэдээлснээр ноднин өвөл их цастай, зун ахиу бороотой байсны ачаар цутгадаг голын ус олон жилийн дунджид хүрэхээр нэмэгджээ. "Наймдугаар сарын 31-ний байдлаар нуурын усны дундаж түвшин 456.6 метрт хүрч, 96 см-ээр нэмэгдсэн байв. Өнгөрсөн жил ердөө 37 см-ээр дээшилжээ. Өөрөөр хэлбэл, эрс өөрчлөлт болж, нуурын ус судлал, усны аж ахуйн байдал сайжирсан байна. Гэсэн ч энэ он дундаж устайд тооцогдоно” гэж мэдээлэлд дурджээ.

Мөн эл нуурын байгалийн үзэгдлүүд мөчлөгтэй байдгийг дээрх мэдээлэлд дурдсан бөгөөд ойрын ирээдүйд усны түвшин буурч, бүр ширгэж болзошгүй гэсэн хувилбарыг тэмдэглэжээ. Үүнийг бодит байдалд нийцэхгүй хэмээн Н.Тумуреева эрс няцаав. "Байгалийн бүх зүйл мөчлөгтэй. Гэхдээ мөчлөгт нь одоо хүн нөлөөлдөг болсныг тооцох хэрэгтэй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. 1899-1905, 1920-1929, 1976-1982 онд ус багатай үе байсан ч тэдгээрт одоогийнх шиг хүний нөлөө байгаагүйг экологич санууллаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЯНАЛТ БАЙХГҮЙ

Шинжлэх ухааны үндэслэлтэй байнгын хяналт байдаггүй нь Байгал нуурын хувь заяаны талаар тодорхой таамаг дэвшүүлэхэд тээг болдог гэнэ. "Усны түвшин буурсан талаарх чанартай хийгээд системтэй хяналт байдаггүй. Янз бүрийн байгууллага судалгаа явуулдаг ч тэдгээр нь оновчтой бус. Үүний сацуу байгууллага хоорондын уялдаа байдаггүй” гэж Н.Тумуреева тэмдэглэжээ.

Усны ургамал ихсэж байгаа нь Байгал нуурын хүрээлэн буй орчны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэж зарим эрдэмтэн үзэж байна. Тийм ургамал хэзээнээс бий болсон, өнгөрсөн жилүүдийнхээс үнэхээр ихэссэн, бас аюултай, эсэх талаар баттай баримт мэдээлэл алга. "Ул суурьтай судалгаа, хяналт байхгүй. Харьцуулах зүйл ч үгүй” гэж Н.Тумуреева тайлбарлав. Түүний хэлснээр Байгал нуурын судалгааг төрөөс санхүүжүүлдэггүйгээс эрдэм шинжилгээний ажил хийдэггүй, туршлага хуримтлуулдаггүй, шинэ боловсон хүчинтэй ч болдоггүй гэнэ.

БОХИРДОЛ

Өөр нэг асуудал нь нуурын экологийн бохирдлын түвшин нэмэгдсээр байна. Энэ жил Байгал нуурын өдрөөр бохир ус хяналтгүй цутгадаг, эргэн тойронд нь хогийн цэг үүссэн асуудлыг хөнджээ. "Хогны асуудлыг шийдэхийн тулд төр жижиг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй. Буриадын Жидинск дүүрэгт жишээлбэл, нэг залуу хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрийн төхөөрөмж худалдаж авсан ч алдагдалд оржээ. Учир нь түүхий эдийг нь хүлээн авах, бэлэн бүтээгдэхүүнийг борлуулах тогтолцоо байхгүйтэй холбоотой. Түүнд эрх баригчид л туслах ёстой” гэж экологич үзэж байна.

"Жуулчдыг журамд оруулж, хариуцлага тооцно гэсэн нутгийн эрх баригчдын бодлого буруу. Энэ нь өөрөө компьютер ширтчихээд хүүхдэд ном уншихын ач тусын талаар ярихтай адил. Улс нь юу ч хийхгүй байж иргэдээ гэнэт ёс журамтай болохыг шаардах нь утгагүй. Үүний оронд хогоо ялгаж, дахин боловсруулж сургах нь хялбар” гэж экологич эмэгтэй ярилаа.

ХӨРШҮҮДИЙН АЮУЛ

Байгалд хамгийн тулгамдсан бас нэг аюул нь нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөнд хөрш Монгол Улс усан цахилгаан станц барьж болзошгүй асуудал юм. Тус улс эрчим хүчний хомсдолтой учир уул уурхайн аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд тийм станцтай болох хэрэгтэй байгаа аж.

Саяхан Монгол Улс уул уурхайн аж үйлдвэрийн дэд бүтцээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулах төслийн Бүс нутгийн экологийн дүгнэлтээ танилцуулсан. Энэ төслийн хүрээнд усан цахилгаан станц барих юм. "Уг дүгнэлтийг сонирхогч талуудын тайлбар цуглуулахдаа зөрчилтэй хийсэн. Зөвлөгөөг дүрэм журмын дагуу хийгээгүй. Мөн усан цахилгааны станцаас өөр ямар сонголт байж болохыг тусгаагүй байсан” гэж Н.Тумуреева мэдээллээ. Үүнтэй холбогдуулан "Байгалын Буриадын бүс нутгийн салбар” тухайлбал, Дэлхийн банканд Монголд санхүүжилт өгөх нь алдаа болохыг тусгасан захидал илгээжээ.

НУУРЫН ТУХАЙ

Дэлхийн өвийн жагсаалтад 1996 онд орсон Байгал нь дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг усны томоохон нөөц (дэлхийн нөөцийн 20 хувь) нуур юм. Мөн дэлхийн байгалийн өвийн хамгийн том объектуудын нэг аж. Зөвхөн ус нь төдийгүй хүрээлэн буй ой, намаг, ургамал, амьтны аймаг, байгалийн ер бусын тогтоц нь онцгой үнэ цэнтэй.

http://unuudur.mn/article/109325
Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани