Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Шаравдорж: Ноён уулаа ухуулснаар дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хэрэгт унана

Ц.Шаравдорж: Ноён уулаа ухуулснаар дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хэрэгт унана"ТВ-9” телевизийн "Ярилцья л даа” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж уригдан оролцож, 39 удаа хойшилсон Ноён уулын лицензтэй холбоотой шүүх хурлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тус ярилцлагыг хүргэж байна.
 
–Та хууль эрхзүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Тиймээс Ноён уулын шүүх хурлын асуудлаар таны байр суурийг сонсохоор нэвтрүүлэгтээ урьсан юм.  Шүүх хурлын үйл явцыг ажиглахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Ингэж 39 удаа хойшилсон тохиолдол ер нь байдаг юм уу?
 
-Анхан шатны шүүхээс лицензийг нь хүчингүй болгох шийдвэр гарчихаад байхад дараагийн шатны шүүх хурал нь 39 удаа хойшилж байсан, 40 дэх шүүх хурлаас анхан шатныхаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаагаас  харахад дараах хэдэн дүгнэлт хийж болохоор  байна.
Нэгдүгээрт, олж авсан лицензэндээ эрдэж "Сентерра Гоулд” компани нь Ноён уулыг ямар ч хамаагүй аргаар ашиглахаар улайрч байна. Гэтэл  өгсөн лицензээ  Монгол Улсын Засгийн газар  зүй ёсны гэсэн  байр сууриа хатуу баримталж байна. Хоёрдугаарт,  энэ лицензийг хэвээр үл­дээхийн тулд Монголын шүүх байгуул­лагад маш их дарамт үзүүлж байгаа юм байна.  Гуравдугаарт, Ноён ууланд  ашигт малтмалын олзворлолт явуулснаар түүх соёл, байгаль орчинд  асар их  хор хохирол учруулах  эрсдэлийн тухай эрдэмтдийн байр суурь, хэлж ярьж байгаа зүйл, шинжлэх ухааны үндэстэй судалгааг зориудаар анхаарахгүй байна. Дөрөвдүгээрт, Ноён уулын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг нуух,  бодит, үнэн зөв мэдээллийг  монголын нийгэмд  хүргэхгүйн тулд  хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барьсан  бүхий л арга хэмжээг авсан байна.Тавдугаарт, эрдэс баялаг, алтыг нь авч ашиг олж л  байвал гадаадынханд Монголын  байгаль дэлхий, түүх соёл нь яаж сүйдэж байна хамаагүй юм байна.
 
–Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаа­чихлаа. Тэгэхээр лицен­зийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөж мэдэхээр болчихлоо?
 
-Уг нь анхан шатны шүүхээс нэлээн ноён нуруутай шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал нь 39 удаа хойшилж байна гэдэг Монголын  шүүхийн практикт  урьд өмнө  гарч байгаагүй тохиолдол.  Шударга бус шүүхийн үйл ажиллагааны жишээ болж Гиннесийн номонд ороход гайхахгүй зүйл. Хэрэв 40 дэх удаагийн хур­лаараа анхан шатны шүүх рүү буцаах байсан юм бол 39 удаа хойшлуулахдаа юу хийсэн юм бэ, материалыг нь яаж судалсан юм бэ. Буцаах л  байсан юм бол яагаад хоёр, гурав дахь, за бүр болдоггүй юм бол тав, зургаа дахь хурлаас яагаад буцааж болоогүй юм. Үнэндээ яавал лицензийг  хэвээр үлдээхэв гэдгийг бодоод арга саам хийж хойшлуулсаар байгаад эцэст нь улаан цайм ийм шийдвэр гаргаж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Энэ лицензийг компанийн талд байлгахын тулд албаар хэлэлцэхгүй удааж байна гэхээс өөр ямар ч дүгнэлт байхгүй.
 
-"Сентерра Гоулд” компани энэ ордыг ашиглаад эхэлбэл ямар хор хохирол учрах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Та ямар бодолтой байна?
 
-Төсөөлшгүй хор хохирол учирна гэдгийг  онцгойлж хэлье. Монголын эрдэмтэд ч хэлсээр байгаа. Тухайлбал саяын 40 дэх  шүүх хурал дээр доктор Ш.Пүрэвсүрэн хүнд бодогдохоор юм ярьсан.  "Хаан хор” гэж нэрлэдэг хүнцэлийн тухай яригдаж байна. Ноён уулын алтыг зүгээр малтаад авчихгүй, газрын гүнээс гаргаж авахын тулд чулуулгийг дэлбэлэх болно. Тэр хүдрийн чулуулагт байгаа хүнцэл ил гарсанаар исэлдэж усанд тархана. Тэр хүнцэлтэй  ус нь тархаж урссаар Хараа, Ерөө гол, Сэлэнгэ мөрөн, цаашлаад дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг хадгалдаг Байгаль нууранд очно, тэндээсээ Ангар, Енисей  мөрнөөр урсч Хойд мөсөн далайд хүрэх аюул байна.  Тэгэхээр энэ бол зөвхөн Ноён уулын тухай маргаан биш,  олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хариуцлага хүлээх тухай асуудал яригдахад хүрэх нь. Монгол Улсын Засгийн газрын  албан ёсны дэмжлэгтэйгээр  гадаадын  нэг компанийн  даварсан үйлдэл  юунд хүргэж болохыг ойлгож байна уу. Монгол Улсын Засгийн газар ийм л аюултай зүйлийг дэмжээд байна шүү дээ. Гадаадын эрдэмтдийн хийсэн, сэтгэл түгшээсэн судалгаанууд байдаг юм байна. Тухайлбал, ОХУ-ын эрдэмтэн С.Чалов  нарын 2012 онд хийсэн судалгаагаар  Заамарын уурхайгаас жилд  30 тонн хүртэл  хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний  сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн  Хофман  нарын 2013 онд хийсэн судалгаагаар  Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ  жилээс жилд ихэсч , 3.3 тонн-д хүрсэн  гэж дүгнэжээ.  Хариуцлагагүй уул уурхай ийм л хор хохирлыг Монголын байгаль  ор­чинд учруулж байгаа байх нь. Энэ бол зөвхөн наад захын жишээ шүү дээ.
 
-50 тонн алт гаргаж авснаасаа давсан үнээр хариуцлага хүлээх нь ?
 
-Ноён уулын уурхайг ашиглахдаа зөвхөн дэлбэлж тэсэлж  алттай хүдрийг  ил гаргаж авах ганцхан аргыг хэрэг­лэх юм байна. Энэ тохиолдолд энэ  орчмын уулын бүсэд байгаа цэвдэгт аюул учруулна гэсэн эрдэмтдийн  судалгаа байгаа юм байна.  Анхны байдлаараа хадгалагдаж байгаа асар олон олдворууд устаж сүйдэж, анхны дүр төрх, шинж байдал нь алдагдах аюулд орох  гээд байгаа юм билээ . Энэ нь тэр орчмын уулын ар болоод  голын хөндийнүүд  тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд  үүнтэй хамаагүй оролдвол  энэ нутгийн ой  ургамлын  сан хөмрөг дахин  нөхөн сэргээгдэхгүй  болтлоо эвдэрч  сүйрнэ гэсэн үг. Ноён уулын булшийг анх 1920-иод оны үед Зөвлөлтийн эрдэмтэн нээсэн. Анхны үнэт олдворууд Эрмитажид хадгалагдаж байна.  10 гаруй хаадын булш бунхан бий гэнэ. Хүннүгийн үеийн МЭӨ 93-26 онд төмрийн хүдрийн боловсруулж байсан зуух.  Энэ бол зөвхөн Монгол биш, дэлхийн хэмжээний үнэт олдвор биш үү. Энэ газарт 15 удаагийн  хээрийн судалгаа хийхэд  380 гаруй  түүх, соёлын дурсгал байж болох илэрц  зүйл бүртгэгдсэн.. Үүнээс 38-ыг нь тогтоогоод байгаа тухай  эрдэмтэд ярьдаг.
ШУА-ийн паленто­логийн хүрээлэн Ноён ууланд 15 удаагийн хээрийн судалгааг хийгээд байгаа бөгөөд "энэ судалгаа бол дуусаагүй, эцсийн биш шүү, гүнзгийрүүлсэн судалгаа хийвэл үүнээс ч үнэтэй түүх соёлын олдвор байх боломжтой” гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлсэн юм байна лээ шүү дээ. Монголчууд энэ асуудал дээр эвлэлдэн нэгдэж Ноён уул, монголын түүх, байгаль дэлхийгээ аврах, үүний төлөө тэмцэх цаг болсон юм байна гэдгийг зориуд тэмдэглэмээр байна.
 
–Энэ "Сентерра Гоулд”-ын үйл ажиллагаа олон улсын хэмжээнд сүр дуулиан тариад байгаа гэж дуулдаж байсан. Бидний авсан мэдээллээр, Киргиз улсад "Сентерра Гоулд” компани алтны томоохон орд эзэмшдэг. Ард түмнийх нь эсэргүүцэлтэй тулгараад Ноён уулыг барьцаанд тавьсан гэх ч мэдээлэл байна?
 
-Үнэн. Энэ тухай сошиал  орчинд аль хэдийнээс  нэлээн ноцтой  мэдээлллүүд тавигдсан байна. Киргиз улсын мөнх цаст ууланд, 700 орчим  тонн алтны нөөцтэй "Кумтор”-ын орд байдаг, Киргизийн бахархал, үндэсний орлогынх нь 10-20 хувийг бүрдүүлдэг гэх. Ард түмэн нь түүгээр тэжээгдэнэ гэж хүсэн хүлээж байдаг юм байна. Гэтэл энэ "Сентерра Гоулд” компани эхлээд энэ ордын 33 хувийг нь  эзэмшиж байснаа, дараа нь 33 хувиа 66 болгохын тулд Монголд байгаа Бороогийн уурхай,  Ноён уулын ордыг барьцаанд тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл, Ноён уулын алтыг ухах гээд байгаа нь цаашлаад Киргизийн алтны ордыг ашиглах эсэх тухай асуудалтай холбогдож байгаа юм. Энэ бүгд өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн алуурчид ард түмний амьдралыг хэрхэн сүйтгэж, ашиг орлогыг нь өөрсдөө авч, тухайн орны  үндэсний олигархиудтай нь хамтарч яаж эрээ цээргүй авирлаж байгаагийн нэг тод жишээ. Ноён уулын асуудал олон улсын хэмжээнд энэ чиглэлээр болон байгаль орчин, түүх соёлын талаас яригдах нь зайлшгүй болоод байна.
 
–Уг нь энэ бүгдийг Монголын эрх баригчид, Засгийн газар нарийн сайн мэдэж баймаар юм. Гэтэл гадны компанитай ингэж хамтран зүтгээд байгаа нь нөлөөнд автав уу, эсвэл өөр учир шалтгаан байгаа юм болов уу?
 
-Хатуухан хэлэхэд манай төрийн ашигт малт­м­алаа хэрхэн зүй зохистой ашиглах, эдийн засгийн аюулгүй байдалтайгаа уялдуулах ханд­лагыг зөвөөр тодор­хойлох төрийн бодлого сохорчихсон шүү дээ. Бид Оюутолгойн жишээн дээр хангалттай харж байна. Ноён уулын 75 тонн алтны ил, далд нөөцийн тухай Засгийн газар дүгнэлт хийгээд,  байгаль экологи, түүх соёл, хойч үеэ бодоод өгсөн лицензээсээ татгалзчихад яагаад болохгүй байна. Том буян болно доо.
 
–Лицензийг нь цуцалчихвал "Сентерра Гоулд” олон улсын Арбитрын шүүхэд хандах байх даа?
 
-Арбитрын шүүх манай шүүх, хуулийн байгууллага, төр шиг харалган биш шүү дээ. Түрүүнд ярьсан, олон улсын  хэмжээний байгаль орчныг хамгаалах асуудал,  түүх соёл, байгаль орчны ноцтой баримт, үндэслэлүүдийг гаргаад тавихад ойлгож хандана гэж итгэж байна.
 
 –Ер нь Монголын Засгийн газар хэдий хэм­жээний  мөнгөөр  Ноён уулын ордоо үнэлээд дэлхий нийтэд аюул учруулаад байгаа юм бэ?
 
-Ердөө 2.6 тэрбум ам доллараар худалдчихсан тухай  саяын шүүх хурал дээр яригдаж байхыг сонссон юм. Энэ үнэн бол бүхэл бүтэн Монгол Улсын эрх ашиг, байгаль  дэлхий, түүх соёлоо ингэж хямдхан үнэлж гадаадынханд найр тавьж өгч байна гэдэг гутамшигтай бөгөөд  ноцтой гэмт хэрэг юм. Хуулийн дагуу хийгдсэн байх ёстой үнэлгээнүүд хийгдээгүй тухай  мөн шүүх хурал дээр яригдаж байсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас Ноён уулаа орон нутгийн хамгаалалтад авсан. Хуулиар бол  орон нутгийн болон улсын хам­гаа­лалтад авсан газа­р нутаг дээр  ашигт малт­малын хайгуул, олз­ворлолт явуулах хориотой.  Гэтэл бидний авсан мэдээллээр энэ  орон нутгийн хамгаа­лалтад авсан шийдвэрээ цуц­лахыг шаардаж, Мандал сумынхныг  дарамталсаар байгаа юм байна. Түүх соёл, газар нутгаа орон нутаг нь хамгаалчихсан байна шүү дээ. Гэтэл яагаад зүтгээд байгаа юм бэ.
 
–Маш харамсалтай баримтууд яригдаж байна.  Зөвхөн Ноён уул ч биш салбар уулс, газар нутаг нь археологийн үнэт олдворуудтай гэгддэг?
 
-Ноён уул, Хатан уул, Бодончийн уул, Бодончийн гол гээд бүгд Монголын түүхтэй холбоотой газар нутгууд тэнд байна. Нэр нь хүртэл  өөр байгаа биз дээ. Хүннүгийн үеийн түүх соёлыг дэлхий нийт анхааран судалж байна. Гэтэл хамгийн үнэт олдворууд нь Ноён ууланд  байна.  Бидний  өвөг дээдэс, хаадын булш бунхан тэнд байгаа ариун дагшин газар нутаг гэдгийг бид мэдэх ёстой. Тиймээс компанийн талд шийдвэр гаргуулахгүйн тулд монголчууд бүхий л аргыг хэрэглэж  тэмцэх хэрэгтэй байна. Аргадсан байдлаар явах хөг нь хэдийнэ өнгөрчээ. Энэ бол зөвхөн иргэний нийг­мийн хэдэн байгуул­лагууд, хэдэн хүний ажил биш юм. Шүүх хэрэв энэ лицензийг баталгаа­жуулчихвал Монголын  түүх рүүгээ, байгаль  дэлхий рүүгээ өөрсөд рүү гээ хутга дүрсэнтэй адил  үйлдэл болно.  Ийм хэмжээнд аюул тулаад байгааг монголчууд  маань ойлгооч ээ гэж хэлэх байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ц.Шаравдорж: Ноён уулаа ухуулснаар дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хэрэгт унана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани