- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шатахууны үнэ иргэдийн хэрчим талх, түлэх нүүрснээс мэрсээр л байг уу, Д.Сумъяабазар сайд аа
Амралтын өдрүүдэд хүмүүсийг сонор сэрэмжээ алдах төдийд л бензиний үнийг нэмдэг муу жишиг тогтоод удаж байна. Ёстой л "хулгайч муур” гэдэг шиг бямба, ням гарагийг отож байгаад ингэж нэмдэг болсныг иргэд энэ жил хэдэндээ мэдрээд авав. Утааны улирал, хүйтний ам наашлахтай зэрэгцээд нефть импортлогчид иргэдээ дарамтлах бас нэгэн "жижиг бэлэг” барилаа. Энэ бол бензиний үнэ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд иргэдэд хамгийн эрэлттэй А-92 бензин 2010 төгрөгт хүрч гаарав. Ам.доллартай зэрэгцээд тоо уралдан нэмж буй шатахууны үнийг жирийн иргэдийн цалин гүйцэх нь өнгөрөв бололтой.
Хөвсгөл аймгийн хэмжээнд л гэхэд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгдсэн сурагтай. "Петровис" компанийн дизель түлш 2170 төгрөг байсан бол 2310 болж 140 төгрөгөөр, "АИ-92" 1920 төгрөг байсан бол 2020 болж 100 төгрөгөөр, "А-80" 1740 төгрөг байсан бол 1840 болж 100 төгрөгөөр, "А-95" 2180 төгрөг байсан бол 2240 болж 60төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240, долдугаар сард 70-90 төгрөг, 10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.
Харин Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын 07-ноос шатахууны үнэ дахин 60-80 төгрөгөөр нэмэгдэж А-92 маркийн бензин 2000, АИ-80 маркийн бензин 1880, дизель түлш 2100 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны сүүлчтэй харьцуулахад даруй 350 төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм.
Гэвч шатахууны үнэтэй холбоотойгоор хамгийн түрүүнд дуугарах ёстой УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар огт ам нээсэнгүй. Хэдхэн хоногийн өмнө арайхийн энэ асуудлаар ам нээсэн нь иргэдийг даапаалахтай адил зүйл болжээ. Тэрбээр өнгөрсөн сард ОХУ-д айлчлал хийж, "Роснефть”-ийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаараа "Роснефть компанийн удирдлагуудтай шатахууны үнийг дээш, доош буулгах гэдэг жижигхэн асуудал яриагүй. Нефть хайгуулын ажил хийх, дамжуулах хоолой барих, нефть боловсруулах үйлдвэр болон мөн одоо манай улс хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ хангамжийн асуудлыг ярилцсан. Би зөвхөн нефтийн үнэ ханшийг 30 ам.доллараар бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Сайдын хувьд шатахууны хэдэн зууны төгрөгөөр нэмэгдэх нь жижиг асуудал бололтой. Гэхдээ өдөр өдрөө аргацаан амьдарч буй, хоногийн хоолоо яах вэ гэсэн иргэдийн хувьд энэ нь жижиг асуудал биш. Унаа тэрэг хөлөглөн давхидаггүй байсан ч талхны мөнгөнөөс нь бага багаар мэрж, түлэх нүүрснээс нь атга атгаар хумсалж байгаа, шатахууны үнэ.
Шатахууны үнэ өнгөрөгч есдүгээр сарын 13-нд мөн 100-120 төгрөгөөр өссөн. Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа, нүүрс, тээврийн зардлын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь ойлгомжтой.
Энэ удаагийн үнийн өсөлтөд Оросын Холбооны Улс шатахууны үнийг нэмсэн, долларын ханш өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж импортлогчид өөрсдийгөө зөвтгөж байна.
Тодруулбал, есдүгээр сарын байдлаар Орост Аи-92 шатахууны дээрх хилийн үнэ 1 тонн нь 721 ам.доллар, дизель түлш 1 тонн нь 673 ам.долларын үнэтэй байгаа юм. Монгол Улсын хувьд есдүгээр сард ийм үнээр тус улсаас шатахуунаа худалдан авч буй гэсэн үг. Тэгвэл энэ сараас Аи-92 шатахууныг 1 тонныг нь 762 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 1 тонныг нь 764 ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдаж авч эхлэх нь тодорхой болсон гэнэ.
Харин энэ асуудлыг тоолгүй, жижиг асуудал хэмээн "жижигхэн бэлэг" барьсаар л байг уу, Д.Сумъяабазар сайд аа.
Erennews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||