Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Татварыг нь бууруулсан ч алтны үйлдвэрлэл өссөнгүй...

 

УИХ-ын эрхэм гишүүд алтнаас өндөр татвар авч, улсын төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх санааг одоогоос хэдэн жилийн өмнө бодож олсон. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд "Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг 2006 онд батлаж байлаа. Энэ даруй Монголбанкинд тушаагдсан алтнаас урьд өмнө байгаагүй өндөр татвар авч эхэлсэн юм. Тодруулбал, Лондоны металлын захын унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн. Гэвч үүний гайгаар манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан гэхэд болно. Үүний нэг тод жишээ бол, хууль гарахаас өмнөх дөрвөн жилд манай улс 77 тонн алт үйлдвэрлэсэн бол, хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн алт олборлосон байх жишээтэй.

 
"Гэнэтийн ашгийн”, "68 хувийн”, "үнийн өсөлтийн” гэж янз бүрээр нэрлэгддэг энэ хууль алт үйлдвэрлэгчдийн амийг таслаад зогсохгүй, далд худалдааг гааруулсан сөрөг талтай. Олборлосон алтаа хууль бусаар хил давуулах, арилжааны банкинд хадгалуулах зэрэг татвараас зугтах есөн шидийн далд хувилбар гарч ирсэн нь нууц биш. "Алтан дорнод монгол” компанийн өмнөх хөрөнгө оруулагч С.В.Паушок хууль хэрэгжих хугацаанд олборлосон 9.5 тонн алтандаа 80 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан ч, гурав орчим тонныг нь төвбанкинд хадгалуулж татвараас зайлсхийсэн байх жишээтэй. Энэ мэт хууль бус үйлдэл газар авч, аж ахуйн нэгжүүд далд хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор төвбанк болон арилжааны банкуудад тушаагдах алтны хэмжээ эрс буурсан гашуун түүх бий.

Алт бол хатуу валютад тооцогддог. Тэр ч утгаараа, алт тушаалт буурмагц валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан нь дамжиггүй. Гэтэл гай газар доороос гэгчээр 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойрсонгүй. Хямралын үед эрэлт буурч, "Эрдэнэт”-ийн зэс үнэгүйдэж орхилоо. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин унамагц, манай руу орж ирэх долларын урсгал хумигдаж, эмзэг эдийн засагтай манай улсад том цохилт өгсөн. Тухайн үед манай улс 500-хан сая ам.долларын валютын нөөцтэй үлдэж, үүгээрээ урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарч байсан гашуун сургамж бий. Тиймээс ч, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алтны магнатуудыг айлгаж байсан хуулийг 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчингүй болгосон юм. Харин үүний оронд  "АШИГТ МАЛТМАЛЫН” болон "ӨСӨН НЭМЭГДЭХ” нөөц ашигласны төлбөр төрөх нь тэр.

Энэ үеэс алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт таван хувийн татвар төлж эхэлсэн бол, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ дэлхийн зах зээл дээрх унци алтны үнээс хамаарч байлаа. Тухайлбал, нэг унци алт 900-1000 ам.долларын ханштай байвал нэг хувь, 1000-1100 ам.долларын ханштай байвал хоёр хувь, 1100-1200 ам.долларын ханштай байвал гурван хувь, 1200-1300 ам.долларын ханштай байвал дөрвөн хувь, 1300 ам.доллараас дээш ханштай байвал таван хувийн татвар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт төлөх тогтолцоонд шилжсэн юм. Алтны үнэ хямд үед үйлдвэрлэгчдийн төлөх татварыг хөнгөлж, үнэ нь өссөн үед татвараа нэмэгдүүлэх зорилгоор ийм шатлалыг "Ашигт малтмалын тухай хууль”-д оруулж өгсөн хэрэг. Гэвч энэ өөрчлөлтийг хуульд оруулснаас хойш дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1300 ам.доллараас уруудсан удаа дэндүү цөөн.

Тэр ч утгаараа, алт үйлдвэрлэгчид гол төлөв таван хувийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр төлж ирсэн гэхэд болно. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж тооцвол, алт олборлогчид 2011 оноос хойш 10 хувийн татвар төлж ирсэн байх юм. Өмнөх татвартай харьцуулахад энэ тийм ч өндөр тоо биш гэлтэй. Гэвч энэ нь алт олборлолт, тушаалт, экспорт санасан хэмжээнд хүрэхэд нөлөөлсөнгүй. Дотоодын захад долларын ханш түүхэндээ анх удаа 1800 төгрөг болж өссөн энэ үед алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх нь хамгаас чухалд тооцогдож байна. Тиймээс ч, бодлого боловсруулагчид алтны татварыг бууруулах замаар энэ металлын үйлдвэрлэлийг сэргээж, тэр хэрээр алт тушаалтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөхөөр төлөвлөсөн. Тиймдээ ч өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд "Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан.

Ингэхдээ, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгосон бол, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэглэж орхилоо. Гэхдээ 2014 оны төсвийг батласны дараа холбогдох хуульд ийм өөрчлөлт оруулсан нь татварын орлого тасалдахад нөлөөллөө... Манай улс энэ жил 31 тонн алт олборлож, үүнээс 485 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт, 278 тэрбум төгрөг өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт авахаар 2014 оны төсөвт тусгасан. Үүгээр тооцвол, оны эхний улиралд дээрх хоёр төлбөрөөс 162 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрөх ёстой байсан ч, төлөвлөгөө 120 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Үүний тал хувь нь алтны татварыг бууруулснаас үүдсэн тасалдал гэдгийг Сангийн яамныхан онцлож байгаа юм.

Ийм эрсдэл гарах нь эртнээс тодорхой байсан ч, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тэр хэрээр тушаалтыг өсгөж валюттай болно гэсэн тооцооллоор нэгдүгээр сарын 24-нд холбогдох татварыг бууруулсан юм. Уг нь энэ даруй төвбанк их хэмжээний алт худалдаж авах нь авсан. Нэгдүгээр сард 225 киллограмм алт худалдаж авсан төвбанк хоёрдугаар сард 1.1 тонн алт худалдаж авсан нь үүний нэг нотолгоо. Гэхдээ гуравдугаар сард алт тушаалт 295 киллограмм болж, эргэн буурлаа. Алт тушаалт хоёрдугаар сард огцом нэмэгдсэн ч, гуравдугаар сараас яагаад гэнэт буурав. Үүний хариултыг олохоор статистик мэдээллийг харьцуулахад, алтны үйлдвэрлэл хагас тонноор буурсан байхад, алт тушаалт хагас тонноор нэмэгдсэн хачирхалтай тоо угтлаа.

Манай улс өнгөрсөн оны эхний улиралд 1.5 тонн алт үйлдвэрлэж байсан бол, энэ оны эхний улиралд 1.1 тонныг олборложээ. Алт тушаалтын хувьд төвбанк өнгөрсөн оны эхний улиралд нэг тонныг худалдаж авсан бол, энэ оны эхний улиралд 1.6 тонн худалдаж авсан байх юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс алтны татвар буурсантай холбоотойгоор хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүд хав дарсан алтаа гаргаж худалдсан нь, алт тушаалт нэгдүгээр улиралд 1.6 тонн хүрэхэд нөлөөлсөн. Гэхдээ үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгаатай холбоотойгоор алт тушаалт гуравдугаар сараас эргэн буурсан гэж тайлбарлаж байгаа юм. Үүнийг ч уул уурхайн дэд сайн О.Эрдэнэбулган хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрбээр цаашид алт олборлолт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Өнөөдөр улсын хэмжээнд 75 компани алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь олборлолтоо эхлүүлсэн бол, зарим нь техник тоног төхөөрөмжөө бэлтгэж, хэсэг нь уурхай ашиглах техник эдийн засгийн үндэслэлээ шинээр батлуулжээ. Алт үйлдвэрлэгчдийн ажил жигдэрвэл энэ металлын олборлолт нэмэгдэнэ гэж салбарын яам нь үзэж байгаа юм. Мөн алт үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар "Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан алт үйлдвэрлэгчдэд олгохоор төлөвлөжээ.

Үүнд хамрагдахаар одоогоор "Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт гаргаад байна. Хүсвэл дээрх 75 компани ч энэ зээлд хамрагдах бололцоотой гэсэн. Гэхдээ уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй компаниуд 200 тэрбум төгрөгийн зээлд хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрт хамрагдсан компаниуд алтаа төвбанкинд тушааж, авсан зээлээ хугацаандаа төлвөл, тэдэнд дунд болон урт хугацааны санхүүжилт дахин олгохоор төлөвлөж буй гэнэ. Ийнхүү манай улс үйлдвэрлэл, тушаалт, экспортыг нэмэгдүүлэх үүднээс алтны татварыг 2019 он хүртэл 2.5 хувь болгож бууруулаад байна. Нөгөө талаас алт үйлдвэрлэгчдэд богино, дунд, урт хугацаанд санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна. Ингэснээр алтны үйлдвэрлэлийг жилд 24 тонноор нэмж, таван жилийн дотор 150 тоннд хүрэх тооцоо гаргаад байгаа ч, хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.



Татварыг нь бууруулсан ч алтны үйлдвэрлэл өссөнгүй...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани