- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бээжин нүүрс болон гангийн үйлдвэрлэлээ танахаа зогсооно
Хятадын эрх баригчдаа агаарын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн нүүрс болон гангийн үйлдвэрлэлээ танах арга хэмжээг зогсоох бодолтой байна. Худалдааны дайны явцад эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулахын тулд ийм алхам хийхэд хүрсэн бололтой. Улсын үйлдвэрүүд зонхилдог уг салбарт тогтоосон хязгаарлалт нь хойд нутгийн хотуудад өвөл үүсдэг агаарын бохирдлыг багасгах зорилготой байв. Өнгөрсөн онд дөрвөн томоохон хотын ган үйлдвэрлэгчид өвлийн саруудад гарцаа тал хувиар, коксжих нүүрсний хэрэглээгээ гуравны нэгээр танах үүрэг хүлээсэн юм. Харин энэ өвөл зохицуулагчид нүүрс ашиглалт болон ган үйлдвэрлэлийн хатуу хязгаарыг зөөлрүүлж, наймдугаар сард баталсан зорилтот хэмжээг буурууллаа. Агаарын бохирдлыг хэмждэг 2.5 микрон стантдарттай тоосонцрын хэмжээг өмнө заасан таван хувийн оронд гурван хувь багасгахаар төлөвлөсөн байна.
Худалдан авагч менежерийн индекс, өрхийн өр зээл, тогтмол орлоготой хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтээр Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч байгаа. Энэ байдал байгаль орчны бодлогоо танаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөхөд дэмжлэг үзүүлэхэд хүргэсэн гэж шинжээчид тайлбарлав. Gavekal Dragonomics фирмийн шинжээч Росели Яо "Байгаль орчны өмнөх хязгаарлалтын улмаас үйлдвэрлэл унасан тул гарцыг танах зөвшилцөлд хүрэхэд хэцүү байгаа” хэмээн дүгнэжээ. Гангийн үйлдвэрлэлийг танах хүлээлт байсан боловч үйлдвэрлэгчид ялгаруулалтын зорилтыг биелүүлсэн гэх шалтгаанаар хязгаарлалтыг бүрэн зогсоосон байв. Мysteel global судалгааны төвийн зөвлөгч Ли Лонгми "Хятадын ган хайлуулах үйлдвэрүүд байгаль хамгаалахад гаргасан зүтгэл, мөнгө хөрөнгөний ялгаанаас үл хамааран бүгд өвлийн хязгаарлалтыг шүүмжилдэг. Бээжин энэ өвлийн хязгаарлалтад уг гомдлыг харгалзаж үзсэн байх” хэмээн бичжээ. Гэвч өнгөрсөн өвөл агаарын бохирдол үлэмж буурсан учир доогуур зорилт ч амжилтад хүргэнэ гэж шинжээчид үзэж байна.
Гринписийн идэвхтэн Лори Милливирта "Өнгөрсөн оны РМ2.5-ын түвшнээс гурав буюу таван хувь бууруулах нь хангалттай хатуу зорилт бөгөөд өнгөрсөн өвөл цаг агаарын таатай нөхцөл болон хатуу хязгаарлалтын үр дүнд РМ 2.5-ын түвшин 25 хувь буурсан” гэж дүгнэв. Хязгаарлалтыг зөөлрүүлсэн нь мөн олон нийтийн санаа бодлоос шалтгаалсан байж магадгүй. Учир нь өвөл нүүрс түлж дулаацдаг айл өрхүүд олон боловч орон нутгийн захиргаа хийн дулаанаар бүрэн хангаж чадаагүй юм. Аль нэг үйдвэрлэлийг танахын оронд хорт хийн ялгаруулалтад хязгаарлалт тогтоосноор Хятад улс байгаль орчныг хамгаалах хариуцлагын зарим хэсгийг орон нутгийн удирдлага руу шилжүүлж байна. Ноён Милливирта "Бодлого ба хэрэгжүүлэлт энэ жил гол төлөв орон нутгийн захиргааны нуруун дээр ирнэ. Агаарын бохирдлыг бууруулах зорилтыг үл хэрэгжүүлэх эсвэл барилгын салбарын өсөлтийг тасалдуулах хоёр сонголтын нэг тэдэнд үлдсэн” хэмээв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||