Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэлсэндээ хүрдэг улс хөгжиж чаддаг

 

Хэлсэндээ хүрдэг улс хөгжиж чаддагНөхөн сэргэдэггүй байгалийн нөөц баялагтай улс орны өмнө боломж, сорилт аль аль нь тулгардаг. Боломжоо зөв ашигласан нь хожиж, буруудсан нь баялгаасаа болж баларсан жишээ цөөнгүй. Бусдын алдаанаас суралцаж, сайн туршлагыг өөртөө нэвтрүүлсэн орнууд ч бас бий. Тэгвэл хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, энэ нь өөрсдийнх нь тодотгол болсон орны нэг бол Австрали. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд олон салбар зэрэгцэн хөгжиж болдгийг байгалийн баялагтай орнуудад тод харуулж яваа австралийн ДНБ-ий 70 хувийг хувийн хэвшил нь бүрдүүлж байна. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улс төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент, нүүрс, байгалийн хийн нөөцөөрөө гайхагддаг. Тэрчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ олон улсад толгой цохиж, дэлхийн 13 дахь эдийн засгийг өөрсдөө бүтээсэн билээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд айрагдах австралийн эдийн засгийг эрдэс баялгийн салбар нь өдгөө тэтгэж байна. Уул уурхайн салбар нь 100 орчим жилийн настай тив улсын Квинслэнд муж гэхэд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 21.9 тэрбум австрали долларын орлого олжээ. Орлогыг нь задалж харвал, металлургийн нүүрс дийлэнх хэсгийг нь эзэлж байна. Улсынхаа эдийн засгийг тодорхойлж яваа тус мужийн уул уурхайтай танилцах боломж Монголын сэтгүүлчдэд тохиож, нөхцөл байдалтай танилцаад ирлээ.

Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хоршил хөгжилд хөтөлжээ

Ийм боломжийг "Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ, германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Оюутолгой” компани олгосон юм. Уул уурхайн баялгаараа өндийж чадсан тус мужийн нийт экспортын 70 хувийг ашигт малтмал бүрдүүлдэг. Энэ үзүүлэлтээрээ манай улстай ихээхэн төстэй ч экспортын тоо хэмжээ, олж буй орлогоороо хэд дахин илүү юм. Зөвхөн хөнгөн цагаан, зэс, хар тугалга, нүүрс, мөнгө экспортлох бус боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа экспортолж, эдийн засгийн төрөлжилт австралид эрчимтэй урагшлах болжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр 600 орчим мянган хүн амтай далайн эргийн шинэ хот сүндэрлүүлжээ. Тус хотын орлогын эх үүсвэр нь "үл үзэгдэх экспорт” гэгдэх аялал жуулчлал. Квинслэнд мужийн Брисбен хотоос галт тэргээр ойролцоогоор хоёр цаг гаруй яваад австралийн зургаа дахь том хот Gold Coаst-д жуулчид хөл тавих аж. Гаднынхан төдийгүй дотоодын жуулчид энд их ирдэг гэнэ. Уул уурхайгаас хүртсэн өндөр цалингаа иргэд нь эргээд дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд "үрж” байна. Австралийн хоёр дахь том муж Квинслэнд нийт газар нутгийнхаа 0.1 хувийг уул уурхайн олборлох салбарт ашигладаг ч эдийн засгийнх нь зургаан доллар тутмын нэг нь уул уурхайн салбарт ногдож байна.

• Тэд метан хийн олборлолт руу хурдтай орж эхэлжээ.

• Тогтвортой бодлого, таатай татварын орчныг бүрдүүлж өгсөн нь дэлхийн уул уурхайн "гигант” болсон компаниуд үүд хаалгаа нээх шалтгаан болжээ.

• Тэд хэлсэн, ярьсандаа хүрдэг, гэрээний соёлтой, хөрөнгө оруулагчдыг үргээх бус хамтарч ажиллаж, харилцан ашигтай түншлэлийг цэцэглүүлж чадсан нь одоогийн амжилтынх нь эхлэл. 

Мужийн хэмжээнд найман хүн тутмын нэг нь уул уурхайд ажилладаг гэж байгаа. Тэгэхээр тус мужийн австралийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо тэр хэрээр их гэсэн үг. Тухайлбал, уул уурхай дагасан бизнес энэ мужид шинэ тутам хөгжиж, хувийн хэвшлийн зарим хэсэг нь эрдэс баялгийн салбар дээрээ оршин тогтнож байна. Квинслэндийн эрдэс баялгийн зөвлөлийн мэдээллээр, уул уурхайн салбар нь 16.4 мянга гаруй бизнесийг худалдан авалтаараа дэмжиж, 910 гаруй орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. 30 гаруй төрлийн ашигт малтмал олборлож байгаа мужийнхан далайн гарц, төмөр замаа бүрэн дүүрэн ашигладаг. Тэр дотроо хамгийн их жин дардаг түүхий эд нь нүүрс юм. Тэд их хэмжээгээр нүүрсээ экспортолж байгаа нь төсөв нь орлоготой, иргэд нь ажилтай байхад хөтөлж буй. Монголын нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгчөө тандахад, тэд метан хийн олборлолт руу хурдтай орж эхэлжээ. Олборлолт нь бараг дөрөв дахин нэмэгдсэн байна. Гэтэл бид тавантолгой ордоос метан хийг олборлох тухай яриад бараг таван жил болох гэж байна. Шинэ хөрөнгө оруулалтын 40 хувь нь уул уурхайн салбарт шингэдэг мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай хөл нийлүүлж, техник технологийн аль шинийг нь нэвтрүүлэх болжээ. Уул уурхайгаас олж буй орлогоо улс орныхоо тогтвортой хөгжилд тууштай зарцуулах болсон австраличууд мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон тоглогч болохоор зорьж байна.

2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 50 хувийг нар, салхи, уснаас гарган аваад зогсохгүй экспортлогч орон болохоор зориг шулууджээ. Австралийн уул уурхай инноваци руу чиглэж байна. Олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлт хийгдэж, хариуцлагатай уул уурхайн ам бардам жишээнүүд түгээмэл сонсогдох нь бахдалтай. Уг нь нутгийн уугуул иргэдийн эрх ашиг Квинслэнд мужид толгойн өвчин байлаа. Тэгвэл өнөөдөр уугуул иргэдийн эрх ашиг, байгаль орчны нөхөн сэргээлт аль аль нь энд эмзэг сэдэв байхаа хэдийнэ больжээ. Ухсан нүх, олборлосон орд болгоноо орхиод бултах бус нүд баясгах хэмжээний аялал жуулчлалын цогцолбор, малын бэлчээр болгоход анхаарч ирсэн нь тэднийг бусдаас илт ялгаруулна. Уул уурхайн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй ч сүүлийн 25 жилийн хугацаанд австраличууд байгалийн баялгийн ашиг шимийг хүртэж байгаа гэлцдэг. Хүн амьдрахад хамгийн таатай хотуудын эгнээг австралийн хотууд эзэгнэж, ази тивийнхэн голдуу олноороо төвхнөж байна. Нийт газар нутгийнхаа 0.1 хувийг ашигладаг ч манайхаас бараг 10 дахин их орлого олж байгаа Квинслэнд муж хөрөнгө оруулагчдад тогтвортой бодлого, татварын таатай орчныг бүрдүүлж өгсөн нь дэлхийн уул уурхайн "гигант” болсон компаниуд үүд хаалгаа нээх шалтгаан болжээ. Үүнийг дагаад дэлхийн уул уурхайн томоохон төслүүд Квинслэнд мужид хэрэгжиж байна. Тэд хэлсэн, ярьсандаа хүрдэг, гэрээний соёлтой, хөрөнгө оруулагчдыг үргээх бус хамтарч ажиллаж, харилцан ашигтай түншлэлийг цэцэглүүлж чадсан нь одоогийн амжилтынх нь эхлэл болжээ. Австраличуудын хөгжлийн нууц нь үүнд орших аж.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Хэлсэндээ хүрдэг улс хөгжиж чаддаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани