- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Алсын том амбиц”-ыг урагшлуулах ТӨСӨЛ
2019 оны сүүлч гэхэд 300 орчим МВт-ын хүчин чадал бүхий нар салхины станцуудтай болох зорилттой манай улсын алсын том амбиц бол Азийн супер сүлжээ гэж салбар хариуцсан сайд Ц.Даваасүрэн хэлж байсан. Ийм үгийг манай Ерөнхийлөгч ч бас хэлж буй. Говийн нар, салхиа эдийн засгийн эргэлтэд оруулан, Зүүн хойд азийн орнуудад хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх тэмүүлэл манайд байна. Тэмүүлэлдээ хөтлөгдөн хэд хэдэн гарц хайж буй гэсэн. "Эгийн гол”-ын станц, "Эрдэнэбүрэн”-ий станц, нэмэгдээд метан олборлох замаар 200МВт-ын хүчин чадалтай станц байгуулах судалгаа бодлогын яамны түвшинд судлагдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хөдлөхийн тулд хөрөнгө мөнгөнөөс гадна, хөрш орнуудын сонирхол мэдээж гол. Гэхдээ олон улсын нөлөө бүхий байгууллагуудын дэмжлэгийг дагасан "дэмжлэг” бас ирэх боломжтой. Тэрчлэн Азийн хөгжлийн банкнаас манай улсын анхны сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг дэмжихээр болоод буй нь таатай мэдээлэл юм. Манай улсын Засгийн газар 2000 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярьж, цаасан дээр алхмууд хийж ирсэн. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 12 хувьтай л байгаа юм. Харин Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх уг төслийг хэрэгжүүлснээр Төрөөс эрчим хүчний салбарт 2015–2030 онд баримтлах бодлогод тусгагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтуудын биелэлтэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Төслийг АХБ-тай хамтран санхүүжүүлэх Уур амьсгалын стратегийн сан бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх аж. Тус сан нь эрчим хүчний хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дэмждэг уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангуудын нэг юм. Мөн АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалт багатай дэвшилтэт технологийн хэрэглээг дэмжих зорилго бүхий Хамтарсан кредитын механизмын Японы сан 6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.
АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан эрчим хүчний мэргэжилтэн Шигеру Ямамура"Монгол Улсын баруун бүсийн эдийн засгийн хөгжилд түлхэц болохын зэрэгцээ нүүрсхүчил болон бусад агаарыг бохирдуулагч бодисуудын ялгаруулалтыг багасгахад нэмэр болох цэвэр, найдвартай, тогтвортой эрчим хүчний сүлжээ шаардлагатай байгаа. Төслөөс санхүүжүүлэх 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний энэхүү систем нь эрчим хүчний систем дэх нүүрсхүчлийн ялгарлыг бууруулаад зогсохгүй Монгол Улс Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2030 он гэхэд нүүрсхүчлийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулахад бодитой хувь нэмрийг оруулна” гэсэн юм.
Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төслөөс нарны болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий 40.5 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлнэ. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог, газар зүйн хувьд тархай байрших баруун бүсийн төв суурин газруудыг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах болно. Үүний зэрэгцээ, нийтийн барилга байгууламжуудын дулааны бохирдолгүй эх үүсвэр болох 500 киловатт хүчин чадалтай газрын гүний дулааны насосыг төслийн хүрээнд суурилуулна. Уг системийг ирээдүйд өргөнөөр нэвтрүүлэх боломжтой бөгөөд энэ нь өвлийн улирлын агаарын бохирдлыг бууруулах нэгэн арга шийдэл ч болж болох тухай ярьж байна.
Орон нутгийн цахилгаан эрчим хүчний компаниуд болон холбогдох бусад байгууллагуудын тогтвортой эрчим хүчний хангамжийг удирдан зохицуулах чадавхийг бэхжүүлэх тал дээр төслийн зүгээс анхаарах аж. Мөн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлснээр Монголын баруун бүсэд ирээдүйд хийгдэх сэргээгдэх эрчим хүчний хувийн хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавина гэж талууд үзэж байна. Уг төсөл нийт 66.22 сая ам.долларын өртөгтэйгээр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 5.62 сая ам.доллар юм байна.
Э.Болор
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||