- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Орост шатахууны үнэ он дуустал өсөх төлөвтэй байна
Ойрын өдрүүдэд шатахууны үнэ өсөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр цөөнгүй мэдээлэл харагдах боллоо. Албан мэдээнээс харахад ОХУ-ын Сангийн яамнаас шатахууны үнээ ирэх 10 дугаар сард нэмэгдүүлэхээр болсон нь тодорхой байна. Ингэхдээ АИ-92 автобензинийг нэг тонныг нь 41 ам.доллараар, дизель түлшийг 91 ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Товчхондоо, манай импортлогчдын гол харилцагч ОХУ-ын Төрийн өмчит "Роснефть” компани үнийн самбараа ирэх сард шинэчилж бидэнд "бэлэг” барих нь ээ.
Оросоос оросуудын тогтоосон үнээр импортлох нь зүйн хэрэг. Зах зээлд шилжсэнээс хойш бид тэгсээр ч ирсэн. Үүн дээр манай Засгийн газар шатахуун импортлогчдоос хэд хэдэн төрлийн татвар авдаг. Энд тухайлан үзвэл, дизель түлшнээс л гэхэд тонн тутамд нь Онцгой албан татвар болох 280 мянган төгрөг, дээр нь НӨАТ буюу 10 хувь, Гаалын татвар болох 5 хувийн татварыг авна. Мэдээж шатахуун зөөж ирэх импортлогчийн хувьд тээвэрлэлт, ачиж буулгах зардал гэх мэтээр шат шатандаа зардал нэмэгдсээр эцийн хэрэглэгч бидний авах шатахуун түлшний үнэ бүрддэг.
Үнэ нэмэгдэх зайлшгүй нөхцөл байдал үүсэх бүрт иргэдийн зүгээс шатахуун импортлогчид руу чиглэсэн шүүмжлэл тасардаггүй. Гэтэл хоёрхон хөрштэй бидэнд тэдний хэлсэн үнээр авахаас өөр гарц үгүй шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар ОХУ-д литр шатахуун дунджаар 1700 төгрөгийн үнэтэй байна. Өргөн уудам Орос улсад мэдээж зарим бүс нутагтаа шатахууны үнэ арай хямд, заримд нь илүү үнэтэй байдаг. Бид байж болох хамгийн доогуур үнэтэй газраас нь очиж авдаг.
Харин бидний нөгөө Хятадад нэг литр шатахуун 2800 төгрөг. Ийм харьцангүй үнэтэй байгаа нь тухайн улсын дотооддоо барих үнийн бодлогыг харуулна. Хятадын Төрийн өмчит компани шатахууны бизнест манай улсыг сонирхдоггүй нь дээрх үнэтэй холбоотой. Тэгэхээр бидний сонирхох үнэ тэнд байхгүй.
Ер нь дэлхийн үнэ гээд ярьвал бид харьцангуй хямд шатахуун авч хэрэглэдэг юм билээ. Жишээ нь, Хонг Конгд литр бензин 5500 төгрөг, Солонгост 3840 төгрөг, Японд 3400 төгрөг. Шатахууны үнээ чөлөөлсөн, өндөр хөгжилтэй эдгээр улсынхтай өөрсдийн үнээ харьцуулах нь учир дутагдалтай хэрэг л дээ. Юутай ч бид байж болох хамгийн хямд шатахуун хэрэглэдэг нь дээрх тоонуудаас харахад ойлгомжтой байна.
Нөгөө талаас нь ярьвал бид ОХУ-аас шатахуун импорлохдоо америк доллараар тооцоогоо хийдэг. Гэтэл хэдэн жилийн өмнөх уул уурхай хөгжиж эдийн засаг тэлж байсан үетэй харьцуулахад манайд долларын ханш өндөр байна. Сүүлийн таван жилд ханш дорвитой буурсангүй. Тэгэхээр манай улсын шатахууны үнэ хойд хөршийн үнийн өсөлтөөс гадна манай монгол төгрөгийн доллартай харьцах ханшаас хамаарч тогтдог.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэхэд Хойд хөрш ирэх 10 дугаар сараас тонн шатахуунаа 41-91 ам.доллараар өсгөхөөр болчихлоо. Шатахууны үнэ өсөх нь тодорхой болоод байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нарын байр сууринаас ч тодорхой харж болно. Харин хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Бидний хэрэглэдэг шатахууны "эзэн” ОХУ-д үнэ яагаад нэмэгдэх болсон талаар эдийн засагчид янз бүрээр ярьж байгаа. Ерөнхийдөө ОХУ төдийгүй барууны орнуудад энэ оны сүүлч, ирэх оны эхээр газрын тосны зах зээл дээр огцом савлагаа үүсэх эрсдэл үүсээд байгаа бололтой. Хойд хөршийн нийлүүлэлтийн бодлогоос гадна Барууны орнуудын хувьд Ираны цөмийн хөтөлбөрт хориг арга хэмжээ авч эхэлж байна. Ирэх 11 дүгээр сард хэрэгжүүлж эхлэх энэхүү хориг нефтийн үнэд нөлөөлөх нь гарцаагүй болжээ.
Манай хойд хөрш мэдээж нефтьтэй бас олон улсын тавцанд томоохон амбицтай гүрний хувьд дэлхийн зах зээл дээр үүсэх нефтийн үнийн энэ савлагааг урьдчилан харсан. Тиймээс Европ руу гаргах нефтийн бүтээгдэхүүний үнээ эртнээс нэмж эхэлж буй нь энэ юм. Тэд 10 дугаар сард шатахууны үнэ өсгөөд зогсохгүй 11, 12 дугаар сард ч бас үнээ нэмэх бодлого барьж байгаа ажээ.
Х.Онон
Zuv.mn
Орост шатахууны үнэ он дуустал өсөх төлөвтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани