- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нарны аймгийн тухай та бид хэр их зүйл мэдэх вэ?
Нарны аймгийн яг төвд нар байрлаж түүний хамгийн ойр дэлхийн бүлэглэлийн Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаригууд тойрон эргэлддэг гэдгийг бид бүр дунд сургуульд байхаасаа мэднэ. Мөн асар том хийн гариг болох Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн дөрвөн гариг бий. 2006 оноос хойш Плутон буюу Дэлхий ванг нарны аймгийн гаригт тооцож байсан ч энэ жижиг гаригийг тоололгүй найман гаригтай гэж үзсээр байгаа. Нарны аймгийн талаар олон зүйл нийтэд тодорхой ч бас олон тооны домог, худал яриа байсаар ирсэн байдаг. Тийм ээ та бидний бэлтгэсэн мэдээллийг уншиж мэдлэгийн хүрээгээ тэлнэ үү.
1Хамгийн халуун гариг наранд бусдаасаа ойр байдаггүй
Буд гаригийг наранд хамгийн ойр, дэлхийгээс нар хүртэлх зайны бараг талд нь байдаг гэж олон хүн мэднэ. Иймдээ ч олон хүн Буд гаригийг хамгийн халуун гариг байх гэж боддог. Үнэн хэрэгтээ нарны аймгийн хамгийн халуун гариг бол түүний наана байдаг Сугар гариг. Тус гаригийн дундаж температур цельсийн 475 градус юм шүү. Энэ бол хар, цагаан тугалгыг хайлуулахад хангалттай халуун юм. Харин Буд гариг дээр бол 426 градус халуун. Буд гаригийн гадаргуу дээрх температур нь Сугар гариг дээрх нүүрс хүчлийн хийнээс шалтгаалаад бараг 100 градусаар хэлбэлзэж байдаг ажээ.
2Нарны аймгийн хил нь Дэлхий ван гаригаас мянга дахин цаагуур бий
Нарны аймгийн хил хязгаар нь Дэлхий ван хэмээх жижиг гариг хүртэл байдаг гэж бодсоор ирсэн. Тэгээд ч өнөөдөр Дэлхий ваныг нарны аймгийн үндсэн гариг гэж тооцохоо больсон билээ. Харин эрдэмтэд энэ гаригаас хол байдаг ч нарны аймагт харьяалагдах олон биетийг нээж илрүүлсээр байна. Тэдгээр биетүүдийг эрдэмтэд Далай ван хоорондын буюу Койперийн бүсийн объектууд гэж нэрлэж байна. Койперийн бүс нь 50-60 астрономийн нэгж үргэлжилдэг байна. Астрономийн нэгж гэдэг нь Дэлхийгээс Нар хүртэлх зай буюу 149.6 сая км л дээ.
Түүнээс цааш Оортын мананцар гээд нарнаас 50 мянган астрономын нэгж зайтай буюу хагас гэрлийн жилийн зайд байгаа. Энэ бол Дэлхий ванаас мянга дахин хол зайд гэсэн үг. Ингээд бодохоор манай нарны аймаг асар том, уудам юм.
3Бараг бүх гариг дээр дэлхий дээр байдаг элементүүд бий
Манай дэлхий бол төмөр, хүчилтөрөгч, никель, кальци, хүхэр натри, хөнгөн цагаан гээд элементүүдийн өлгий. Энэ элементүүд бусад гаригууд дээр илэрдэг ч тэр нь устөрөгч болон гелийтэй холилдон зөвхөн энэ элементүүдийн ул мөр төдий байдаг. Тэгэхээр ховор элементүүдийн ихэнх нь Дэлхий дээр байна гэсэн үг. Харин энэ нь дэлхийн байрлалтай холбоогүй харин манай гаригийг бүрэлдүүлсэн мананцар нь устөрөгч, гелийн илүү их агуулгатай байсантай холбоотой. Тэгээд л энэ хөнгөн хий нарны, дулаанаас болж манай гаригт бүрэлдсэн байна.
4Нарны аймаг наад зах нь хоёр гаригаа алдсан
Дэлхийн ванг эхлээд гаригт тооцон, Сарнаас ч жижиг болохоор нь жижиг гариг гэж нэрлэх болсон. Одон орончид хэзээ нэгэн цагт наранд Буд гаригаас ч илүү ойрхон Вулкан хэмээх гариг байсан гэж үздэг. Ойролцоогоор 150 жилийн өмнө ийм гариг байгааг мэдэж, магадгүй Буд гаригийн дагуул гэж үзэж байж. Гэтэл дараа нь ажиглахад Вулкан алга болчихсон ажээ.
Үүнээс гадна сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Бархасбадь шиг том гариг мөн л нарыг тойрон эргэлддэг байсан ч гаригуудын хоорондын таталцлаас болоод Нарны аймгаас гарсан байж магадгүй гэж үздэг болоод байгаа юм. Гайхалтай биш гэж үү?
5Бархасбадь дээр өөр хаана ч байхгүй том нуур бий
Бархасбадь нь манай дэлхийг бодвол нарнаас тав дахин хол, анх бүрэлдэхэд нь нөлөөлсөн устөрөгч, гелий нь ч манай дэлхийнхээс хамаагүй өндөр хүйтэн гариг билээ. Ер нь Бархасбадь бол үндсэндээ устөрөгч, гелийгээс бүтсэн гариг гэж болно. Энэ гаригийн жин, химийн бүтэц, физик шинж, үргэлжийн хүйтэн үүлэн давхарга нь устөрөгчийг шингэн хэлбэрт шилжүүлдэг байна. Ингэхээр Бархасбадь дээр шингэн устөрөгчийн асар их том далай байх ёстой.
Компьютероор гаргасан загвараар бол энэ гариг дээр нарны аймгийн бусад гаригуудад байхгүй хамгийн том нуур байдаг мөн нуурын гүн нь 40 мянган км буюу манай дэлхийн бүслүүртэй тэнцэнэ.
6Нарны аймгийн хамгийн жижиг биет ч өөрийн дагуултай
Нэгэн цагт бид гариг шиг том биетүүд л өөрийн гэсэн дагуул, сартай байдаг гэж үзэж байлаа. Дагуул үүсч байгааг судлах нь тухайн гаригийг судлахад чухал ач холбогдолтой гэдэг байсан. Гэтэл сансрын жижиг биет ч хангалттай татах хүчтэй л бол өөрийн гэсэн дагуултай байж болох нь. Эцэст Буд, Сугар гариг дагуулгүй, харин Ангараг хоёр жижигхэн дагуултай билээ.
Гэтэл 1993 онд Галилеогийн гариг хоорондын станцынхан Ида хэмээх сүүлт одонд 1,6 км өргөнтэй жижиг дагуул байгааг олж харан түүнийг Дактиль гэж нэрлэсэн байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл одон орончид 200 орчим ийм өчүүхэн жижиг "гариг” байгааг олж илрүүлжээ.
7Бид наран дотор амьдардаг
Бид нарыг дэлхийгээс 149,6 сая км-ийн зайд байгаа асар том гэрлэн бөмбөлөг гэж мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ нарны гадаад агаар мандал нь харагдаж байгаагаасаа илүү том юм шүү дээ. Энэ агаар мандлын нөлөөгөөр манай дэлхий эргэлдэж, үүнийг нь бид туйлын туяа үүсгэдэг нарны шуургаар харж мэдэрдэг. Гэхдээ туйлын туяа нь зөвхөн манай дэлхий дээр ч биш Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван дээр ч, бүүр хаа тэртээ Далай ван дээр ч мөн харагддаг.
Нарны агаар мандлын хамгийн холын цэг нь багаар бодоход 100 астрономийн нэгжийн зайд хүрнэ. Энэ нь 16 тэрбум км гэсэн үг. Ингэхээр агаар мандал нь нарны хөдөлгөөнөөс хэлбэржиж түүний сүүл нь магадгүй хэдэн зуун тэрбум км хүрдэг байж болох юм.
8Санчир бол цагирагтай цор ганц гариг биш
Санчирын тойрог замын цагираг бол амарха харж болох, хамгийн гоё зүйл. Гэхдээ Бархас бадь, Тэнгэрийн ван, Далай ванд бас ийм цагираг бий. Санчирын цагираг нь мөсөн хэсгүүдээс бүтдэг бол Бархасбадийн цагираг бүслүүр нь үндсэндээ тоосонцроос үүссэн. Энэ нь сүүлт однууд, солир, магадгүй Ио хэмээх дагуулаас тасарсан янз бүрийн хэсгүүдээс үүссэн байж болно. Тэнгэрийн вангийн дагуул бол багавтар дагуулуудын мөргөлдөхөд үүсэн байж болохоор, Бархасбадийнхаас арай илүү харагдана. Далай вангийн цагираг нь харавтар ч бүдэг, яг л Бархасбадийнх шиг. Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай вангийн ийм бүдэг цагиргийг бид нэг их том биш дуран авайгаар харж болно.
9Манай дэлхийтэй хамгийн ойролцоо уур амьсгалтай цор ганц объект бол Титан
Нарны аймагт манай дэлхийтэй ижил, ойролцоо уур амьсгалтай биет бий гэсэн ойлголт түгсэн байдаг. Энэ бол Санчирын дагуул Титан. Энэ дагуул хэмжээгээрээ Сарнаас том, Буд гаригтай ойролцоо. Уур амьсгалаа Сугар, Ангараг гаригаас ялгаатай нь зузаан нимгэнээр дэлхийнхээс арай их, нүүрс хүчлийн хийнээс бүтсэн гэж болно. Ер нь Титаны агаар мандлын 78 хувь нь азот болохоор үндсэндээ азотоос бүтсэн юм. Энд метан, бусад органик молекулууд байгаагаас үүдээд эрдэмтэд энд нэгэн цагт биологийн ямар нэгэн идэвхжил байсан байх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр нарны аймагт амьдрал байж болох өндөр магадлалтай газар бол Титан юм.
10Дэлхий дээр Ангарагийн чулуу байдаг ч түүнийг Ангарагаас авчраагүй
Хойд туйл Антарктидаас, Сахарын цөлөөс, бусад газруудаас олдсон солируудын химийн найрлагыг судлахад тэд Ангарагаас гаралтай болох нь нотлогдсон байдаг. Тэдний заримд нь Ангарагийн уур амьсгалтай химийн шинжээрээ төстэй хийн хөөснүүд байдаг юм. Тэгэхээр Ангараг гариг өөр том сүүлт од, солиртой мөргөлдөх үед юм уу, асар том галт уул дэлбэрэх үеэр энэ солирууд Ангарагаас тасарч манай дэлхий дээр унасан байж болох юм.
Бонус: Ертөнцийн үнэр
Бид огторгуйн талаар төсөөлөхдөө үзэж, харж, сонсож, мэдэрч болно гэж боддог. Гэхдээ огторгуйг үнэртэй талаар хэн ч төсөөлөөгүй байх. Мэдээж огторгуйд ямар ч сансрын нисгэгч дуулгаа тайлахгүй болохоор яг ямар үнэртэйг нь мэдэх аргагүй. Гэхдээ сансрын нисгэгчийн дуулганы гадаргаас ялгарах үнэрээр шинжиж, таамаглаж болно.
Сансрын нисгэгчид халуун металл, түлэгдсэн мах мэт үнэр тэдний дуулга, хувцаснаас үнэртдэг гэж хэлсэн юм. Яагаад тийм үнэр гардгийг хэн ч сайн мэдэхгүй ч эрдэмтэд үүнийг мөхсөн одны үлдэгдэлтэй холбоотой гэж таамагладаг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||