Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ам.доллар 2500 давсан их сорилтын жилийн шийдэл нь алт

 

Ам.доллар 2500 давсан их сорилтын жилийн шийдэл нь алтСонгуулийн өмнөх жил. Товчхондоо, 2019 оныг олон хүн ийн нэрлэж бас сэрэмжилж байна. Энэ нь учиртай. Өнгөрсөн рүү өнгийвөл, улс төрийн сонгууль ойртохын хэрээр улсын төсөв улам тэлж, төрийн үрэлгэн зан эргэн сэдэрдэг зүй тогтол бий. Тухайлбал, 2009 онд агшиж, 2010 онд 20 гаруй хувиар өсөж байсан улсын төсвийн зардал 2012 оны сонгуулийн өмнөх жил буюу 2011 онд бараг 60 хувиар тэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөгийн эхний хоёр жилд төсвийн тоо тун томоотой. Харин сүүлийн хагасаас "саваагүйтэж” эхэлсэн нь энэ. 2015 оныг эс тооцвол, сүүлийн хоёр ч УИХ-ын сонгуулийн угтал жилүүдэд улсын төсөв 40-60 хувиар тэлсэн байх юм. Ер нь иргэдээс "оноо” авахын тулд сонгууль угтан зардлаа өсгөж, цалин, тэтгэвэр нэмэх нь УИХ-ын сүүлийн гурван ч сонгуулиар тод томруун ажиглагдсан гэж СЭЗИС-ийн багш нарын судалгаанд дурджээ. Тэгвэл улсын хэтэвчийг цоолдог сонгуулийн цаг ойртлоо. Дотоодын эдийн засагчид төдийгүй олон улсын байгууллагууд үүнд санаа зовж, зардлаа хянаарай хэмээн хэдийнэ анхааруулж эхэлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2019 оны төсвийн төслийг сангийн яам өнөөдөр Засгийн газарт өргөн барина. Одоогоор төсвийн том тоонууд тодорхойгүй байна. "Эхлээд Ерөнхий сайддаа танилцуулж байж дараа нь мэдээлнэ” гээд сангийн яамныхан ам нээсэнгүй.

Гэхдээ ирэх оны төсвийн ерөнхий өнгийг бараг хагас жилийн өмнө ил болгосон 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар ирэх онд төсвийн орлого, зарлагын аль аль нь өсөх төлөвтэй. Ялангуяа, оны эцэс гэхэд 9.6 их наяд төгрөгт (2018 оны төсөвт тусгаснаар) хүрэх энэ оны төсвийн зарлага ирэх онд 10 гаруй хувиар өсөхөөр байна. Гэхдээ үүнээс ч илүү нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл баталснаас хойш төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар, үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, ирэх оноос төрийн албан хаагчдын цалинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Ингэснээр төлөвлөсөн төсвийн зардал багаар бодоход 266 тэрбум төгрөгөөр өсөхөөр байгаа. Засгийн газарт хаягласан энэ мэт зардлуудыг дахин тооцвол өнгөрсөн хавар өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэл дэх тоо өсөх магадлалтай. Түүнчлэн төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий есөн хувьд барихаар төлөвлөж байна. Ирэх онд Монголын эдийн засаг найман хувиар өснө гэж сангийн яамныхан тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын шинжээчдийн таамгаас бараг 2-3 нэгж хувиар өндөр таамаг юм.

Засгийн газар ялангуяа, сангийн яам ирэх оныг тун өнгөлгөөр төсөөлж буйг тэдний өөдрөг таамгаас харж болох нь. Тэгвэл албаныхны төсөөлж буй шиг өндөр өсөлттэй жил биднийг хүлээж байна уу. Уг нь эдийн засагчид төдийгүй олон улсын байгууллагууд хүртэл ирэх онд эдийн засгийн өсөлт энэ оныхоос саарна гэж дүгнэж байгаа. Эдийн засгийн таамгаа шинэчлэн уржигдархан танилцуулсан Азийн хөгжлийн банкны тооцоогоор ДНБ-ий 2019 оны өсөлт энэ оныхыг гүйцэхгүй. Ялангуяа, уул уурхайн орлого өсөхгүй гэж үзэж байна. СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан "Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу. Сүүлийн хэдэн сар манай эдийн засгийг багагүй дэмжсэн гадаад зах зээл савлаж эхэллээ. Гадаад нөхцөл байдал ийм тогтворгүй байхад дотоод эдийн засагт бодит өсөлт бий болгох хүчин зүйл ховор байна” хэмээн дүгнэсэн юм. Ер нь эдийн засагт ялимгүй сэргэлт ажиглагдав уу, үгүй юү орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа өсгөдөг нь манай бодлого тодорхойлогчдын гэм биш зан. "Өмнөх жилүүдийг харахад эдийн засаг сайн байсан жилийн дараагийн онд төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөж, зардлыг нэмэгдүүлсэн тохиолдол бий. Зардлыг өндөр төлөвлөснөөс орлого тасалдаж, төсвийн алдагдал, өр нэмэгддэг” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нэмж хэлсэн юм.

Эдийн засгийн амь тариа болдог алтны нөөц өсвөл төгрөгийн ханш тогтворжино

Сүүлийн хоёр жил манай улсын экспортын орлого өсөж, эдийн засагт идэвхжил ажиглагдсан нь үнэн. Гэхдээ бид эрийн сайндаа эдийн засгаа ингэж өсгөчихөөгүй. Аз, эзийн аль нь гэж тодорхойлоход хэцүү гадаад зах зээл, геополитикийн хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрсний орлого өсөж, таваарын ханш өндийсөн. Гэхдээ биднийг гэнэт "баяжуулсан” гадаад зах зээлийн нөхцөл байдал нүүр буруулж эхлээд байна. Манай экспортын орлогыг сүүлийн хэдэн сар тэтгэсэн нүүрс, зэс, алтны ханшийн өсөлт худалдааны дайны нөлөөгөөр нүд ирмэхийн зуур хөөс болж эхэллээ. 7500 ам.доллар шүргэж байсан зэсийн ханш өдгөө 6000 ам.долларт хэлбэлзэж байна. Цаашид зэсийн ханш өндөр өсөх магадлал бага бөгөөд 5000-6000 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй. Бас нүүрсний ханш хийгээд экспорт богино хугацаанд үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж хязгаарлагдмал хэвээр. Гэтэл түүхий эдийн ханшийг навс унагаж буй АНУ, БНХАУ-ын худалдааны дайн намжих эсэх нь эргэлзээтэй, илүү даамжрах таамаг давамгайлсаар. Энэ хэрээр төсвийг тэтгэдэг экспортын орлого буурахаар байгаа. Үүнтэй зэрэгцээд уул уурхайгаас хамаардаг макро эдийн засаг, манай бизнесийн идэвхжил суларч болзошгүй. Зарим бизнес эрхлэгчдийн шүдний өвчин болдог ам.долларын ханш чангарч эхэллээ. Үйлдвэрлэгч биш импортлогч улсын хувьд энэ бол эдийн засгийн сөрөг дохио.

Тэгвэл ам.долларын ханшийн өсөлтөд алтаар хариу цохилт өгч байсан түүх бий. Тодруулбал, 2012 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор алт тушаалт сүүлийн таван жил тасралтгүй өссөн. 2017 онд Монголбанкны алт худалдан авалт 20 тоннд хүрсэн нь хууль хэрэгжиж эхэлсэн 2013 онтой харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн аж. Ийнхүү эрдэнэсийн сан дахь алтаа арвижуулснаар эдийн засгийг тогтворжуулах нэг тулгуур бий болсон. Тэгвэл үр ашгаа өгсөн энэ хуулийн хугацааг энэ оноор эцэслэнэ. Харин уг хуулийг сунгах саналыг төв банкнаас гаргаад байгаа юм. Хүнд үед Монголын эдийн засгийн амь тариа болдог алтны нөөц нэмэгдвэл төгрөгийн ханшийг тогтоох нэг хүчин зүйл бэхжих юм. Учир нь валютын нөөцийг өсгөдөг нэг орлогын суваг болох гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй. Энэ хэрээр төсвийн орлогын нэг суваг болох татварын орлого буурна. Гэтэл үүнийг орлох орлогын нэг ч шинэ эх үүсвэр өнгөрсөн жилүүдэд эхэлсэнгүй. Алт, зэсийн, том биш тоотой хэдэн төслийг эс тооцвол Монголын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх мега төслүүд "унтсан” хэвээр. Харин энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн найдвартай байдал улам суларсаар.

Аливаа хөгжлийн "зүрх” болдог цахилгаан, эрчим хүчний хангамж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд ирэх жилийн хүн амын хүнсний хангамж ч цаг хугацааны хайчинд байна. Ирэх жил хүн амаа толгой өвтгөлгүй гурил буудайгаар хангах нь ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Энэ мэт оны эдийн засгийн сорилтуудыг дурдвал дуусахгүй. Тиймээс сонгуулийн хожлоо хойш тавьж, хүнд үед хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг бодит байдал бидэнд сануулж байна. Цаашлаад түүхий эдийн түр зуурын өсөлт хөөс болж эхэлсэн тул төсвөө өөдрөгөөр бус бодитоор төсөөлж, орлогоо зохистой зарцуулах нь зүйтэйг эдийн засагчид анхааруулж байна. Ийм хүнд жил биднийг хүлээж байхад хойтон жилийн сонгуулийн ялалтаа бодож, хавтгайрсан халамж, оноо авах гэсэн харалган шийдвэрүүдээ олшруулбал эрх баригчид эдийн засгаа дээрээс дэвссэнээс ялгаагүй. Сонгуулиас урьтаж тойрогтоо ажил хийсэн болж харагдах гэсэн төрийн түшээд орлогоо ч гүйцдэггүй, ядруухан төсвийг маань хэдэн талаас нь хэмлэх нь ойлгомжтой. Чухам, хэн нь улсын хөгжил, эрх орны эрх ашгийг амин хувийн эрх мэдэл, сонгуулийн ялалтаас дээгүүрт тавьдаг нь төсөв хэлэлцэх үеэр тод томруун харагдах учиртай. 

СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Р.Амаржаргал

Засгийн газар сүүлийн хоёр жил хөрөнгө оруулалтаа танасан. Ирэх оноос хөрөнгө оруулалтаа нэмэх болов уу. Төсвийн санхүүжилтийг нэмж болно. Гол нь энэ хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулах нь чухал. Тиймээс төсвийн зарцуулалтад хяналт тавих шаардлагатай байна. Нэлд нь хавтгайруулсан халамж хэлбэрээр тарааж, үр ашиггүй зүйлд зарцуулбал энэ нь эргээд өр л болж хувирна. 

Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Деклан Магий

Төсвийн зарлагад тууштай хяналт тавих шаардлагатай. Монгол Улсын төсвийн зарлага сүүлийн жилүүдэд орлогоосоо давсаар ирсэн. Энэ хэрээр алдагдал нэмэгдэж байгаа. Тиймээс төсвийн сахилга батыг сайтар сахих хэрэгтэй. Мөн зарцуулалтыг чанаржуулах, ялангуяа, төсвийн хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй төсөл, хөтөлбөрт чиглүүлэх нь зүйтэй.

Удирдлагын академийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа

Төсвийн зарлагад дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хэмжээ, эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэг цар хүрээг тодорхойлох нь чухал байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд төсвийн орлого, зарлагаа бодитоор төлөвлөж, өрийн тааз, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээ зэрэг үзүүлэлтийг тооцож эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ нэгдсэн зорилготой болох ёстой. Эдийн засаг тогтвортой, макро түвшний асуудлууд арилснаар эдийн засгийн өсөлт бий болно. Тогтворжилтын тухай хуультай болох эсвэл Төсвийн тогтвортой байдлын хуульд нэгдсэн зорилго гэдэг ойлголтыг тусгаж өгөх хэрэгтэй.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Ам.доллар 2500 давсан их сорилтын жилийн шийдэл нь алт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани