- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шар нунтгаа “идэх” цаг удахгүй нь
Манай уул уурхайн салбар нэгэн шинэ түүхий эдээр "бүл нэмэх” нь хэзээ мөдгүй болжээ. Энэ бол ураны шар нунтаг юм. Өөрөөр хэлбэл, Монгол орны уул уурхайн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, шар нунтаг олборлож эхлэх хугацаа хаяанд ирээд байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт цөмийн эрчим хүчний "акул” гэгддэг, Францын Засгийн газрын харьяа "Арева” группийн охин компани "Арева Монгол” 1997 оноос хойш хайгуул хийж эхэлсэн. Улмаар Улаанбадрах суманд Дулаан-Уул, Зөөвч-Овоо нэртэй ураны орд илрүүлж, нөөцийг нь тогтоогоод байгаа юм.
Ураны хоёр ордын нийт нөөц 60 900 тонн. Олборлох туршилтын дараа нөөцийг нь шинэчлэн тогтоох гэнэ лээ. Манайхан жилд 20 гаруй сая тонн нүүрс экспортолдог. Бидний хамгийн сайн мэдэх Тавантолгойн орд долоон тэрбум нүүрсний нөөцтэй. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн том ордуудтай харьцуулахад маш бага нөөцтэй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол нүүрснээс хэд дахин илүү эрчим хүч гаргах чадалтай түүхий эд гэдгийг санах хэрэгтэй. Энгийнээр хэлбэл, бие нь жижиг ч бэлчээр нь хол эд юм.
Эдийн засгийн үр ашгийн хувьд ч асар өндөр. Одоогоор дэлхийн зах зээлд нэг кг ураны ханш 60-70 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Энэ бол хоёр дахин буурчихаад байгаа үнэ. Манайхан Улаанбадрахаас нэг кг уран олборлоход 30-60 ам.долларын зардал гарна гэсэн тооцоог 2014 онд хийсэн. Дэлхийн зах зээлд ураны ханш эргээд өсвөл зардлаасаа хэд дахин өндөр ашиг өгөх түүхий эд. "Орано майнинг” компанийн Геологийн албаны дарга Жилбэрт Штэйн "Дисковер Монголиа” чуулга уулзалтад "Монгол Улсын ураны салбарын нөөц, боломжууд” сэдэвт илтгэл тавихдаа "Зөөвч-Овоо бол дэлхийд томд тооцогдох нөөцтэй орд” гэж тэмдэглэсэн.
"Арева Монгол” компани ураны хоёр ордын нөөцийг тогтоохын тулд 250 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Улмаар Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын барилгыг барьж, тоног төхөөрөмжийг нь суурилуулсан байна. Тус компани үйлдвэрлэлийн туршилтийн техникийн зардалд ойролцоогоор 20 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Тэгэхээр "Арева Монгол” компани манай улсаас уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэн экспортлохын тулд 300 орчим сая ам.долларын хөрөнгө зараад байгаа гэсэн үг.
Үйлдвэрлэлийн туршилт 2018-2020 онд үргэлжлэхийг албаны хүн нь дуулгав. Туршилтын үр дүнд түшиглэн төслийн техник, технологи, эдийн засгийн үзүүлэлтийг нарийвчлан гаргах аж. "Нарийвчлан гаргах үзүүлэлт, мөн ураны зах зээлийн төлөв байдалд үндэслэн төслийн хувьцаа эзэмшигчид үйлдвэрлэлийн хэмжээний олборлолт эхлүүлэх, эсэхийг шийднэ” гэж "Арева Монгол” компанийнхан мэдэгдэв.
Тэднийх үйлдвэрлэлийн туршилтаа энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд буй. Туршилт хийх барилга байгууламж, тоног төхөөрөмж бэлэн болсон ч Засгийн газраас олгох зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан гэнэ. Төслийн санхүүжилтийг гуравдагч талын, эсвэл хувьцаа эзэмшигчдийн зээлээр бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.
Ураныг газрын гүнд уусгах аргаар олборлохоор төлөвлөөд буй. Зөөвч-Овоо ордын геологийн тогтоц ийм технологиор олборлоход маш тохиромжтой агаад зардал багатай гэж дүгнэдэг. Газрын гүнд уусгах технологийг сүүлийн үед дэлхий нийт ихээхэн ашиглах болсон. Энэ технологи байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаараа онцлогтой. Хүхрийн хүчилтэй ус шахах, соруулах босоо цооногууд, үйлдвэрлэлийн барилга руу яндан хоолой татахад л газрын хөрсийг эвдэнэ. Газрын гүнд уусган олборлох технологийг энгийнээр тайлбарлахыг оролдъё.
Үйлдвэрлэлийн барилгаас яндан хоолойгоор хүхрийн хүчилтэй ус шахна, нөгөөх нь дамжин урссаар гэрийн буурины чинээ тойруулан өрөмдсөн хэд хэдэн босоо цооногоор ураны агууламж бүхий шороотой газрын гүн рүү орно. Тэгээд уран уусгаж авна, мөнөөх гэрийн буурины чинээ цооногуудын голд нэг цооног өрөмдсөн байна, түүгээр уран уусгасан хүхрийн хүчилтэй усаа соруулж, үйлдвэрийн барилга руу шахна. Үйлдвэр барилга дотор хүхрийн хүчил бүхий уснаас ураныг наалдуулж авах давирхай бүхий тоног төхөөрөмж байрлана.
Цооногоос соруулсан, уран уусгасан хүхрийн хүчилтэй ус түүгээр дамжихдаа тээж ирсэн бодисоо "гээгээд”, дахиад газрын гүнээс "баривчилгаа” хийхээр буцдаг. Давирхайд наалдсан шингэн төлөвт байгаа ураныг тусгай төхөөрөмжид боловсруулан шар нунтаг болгодог. Ингээд тусгай бэлтгэсэн торхонд савлаад экспортолно. Ураны шар нунтаг бол цөмийн технологийн анхдагч түүхий эд гэдгийг хүн бүр мэдэх биз.
Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг ашиглах нь Францын "Арева Монгол” компанийн ажил гэх ойлголт нийгэмд тархсан. Тэгвэл одоо ураны шар нунтаг экспортлох нь Монголын ч ажил болсон гэдгийг дуулгая. "Мон-Атом”, "Арева Монгол” компани 2013 онд хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулсан. Ингэснээр ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг "Мон-Атом” эзэмших эрхтэй болсон юм. Гэрээний дагуу хоёр тал "Бадрах энержи” компанийг байгуулан, "Арева Монгол” нь хувьцааны 66, "Мон-Атом” 34 хувийг нь эзэмшин, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "шинэ эзэн” рүү нь шилжүүлээд байна.
Тэгэхээр өдгөө уран олборлох гол тоглогч нь "Арева Монгол” биш, "Бадрах энержи” компани болжээ. "Мон-Атом”-ыг Монгол Улсын Засгийн газар 100 хувь эзэмшдэг. Тэгвэл "Арева Монгол”-ын хувьцааны 66 хувийг Францын "Орано майнинг”, 34-ийг нь Японы "Мицүбиши” корпорац эзэмшдэг. Тэгэхээр уг төслийг хэрэгжүүлэхэд япончууд ямар нэгэн байдлаар оролцох нь тодорхой харагдаж байна. Одоогоор төслийг хэрэгжүүлэхийн тулд "Мон-Атом” компаниас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй байгаа. Хөрөнгө оруулалт хийхдээ 34 хувийн хувьцаандаа дүйх мөнгийг хамтрагчдаасаа зээлэх хувилбартай байгаа юм билээ.
Ураны олборлолтыг 2021 оноос жигдрүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид төлөвлөж буй. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2000-2500 тонн шар нунтаг гаргана гэсэн төсөөлөл бий. Энэ бол өнөөгийн ханшаар 170 орчим сая ам.долларын үнэд хүрэх бүтээгдэхүүн юм. Хэрэв ураны ханш өмнөх жилүүдийнх шиг кг нь 140 ам.долларт хүрвэл "Бадрах энержи” компани жилд 350 сая ам.долларын орлоготой компани болно. Шар нунтгаа хааш нь экспортлохоо одоогоор тогтоогүй байгаа аж.
Цацраг идэвхт бодис ялгаруулдаг, агаар мандалд алдагдвал байгаль экологи, хүнд аюул тарьж мэдэх учраас шар нунтгийг стратегийн бүтээгдэхүүн гэж онцгойлон авч үздэг. Тиймээс тээврийн ямар хэрэгслээр аль улс руу зөөхийг нь Засгийн газар шийдэж ч магадгүй. Юутай ч овор бага, үнэ өндөр учраас заавал ойрхон зах зээлд борлуулах шаардлагагүй юм. Хол газар тээвэрлэн борлуулсан ч зардалд нь "шатахгүй”.
Уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний орц шар нунтгаар нэмэгдэх цаг удахгүй нь. Чамгүй ашиг орлого олж, овоо татвар гувчуур ч өгөх бололтой. Гэхдээ маш болгоомжтой хандах ёстой түүхий эд гэдгийг хэзээ ч умартаж болохгүй билээ.
Эх сурвалж: "Өнөөдөр” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||