- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшинд хүрэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагыг үл харгалзан дэлхийн олборлогчид олборлолтоо цаашид өсгөхгүй гэж шийдсэн. Гэвч үүний дараа буюу даваа гарагт газрын тос баррель нь 81 ам.долларт хүрсэн нь сүүлийн дөрвөн жилд тохиогоогүй өндөр үнэ боллоо.
Саудын Араб тэргүүтэй ОПЕК, ОХУ тэргүүтэй тус картелийн бус олборлогч нар өнгөрсөн долоо хоногт Алжирт чуулсан уулзалтаараа газрын тос олборлолтыг зургадугаар сард тохиролцсон түвшнээс хэтрүүлэхгүй байхаар санал нэгдэв. Ираны эрчим хүчний салбарт тавьсан АНУ-ын хориг 11 дүгээр сараас хэрэгжих ёстой.
Гэсэн хэдий ч уг хориг хэдийн Ираны газрын тосны экспортод цохилт болж, санхүүгийн шийтгэлээс эмээсэн худалдан авагч нар тус улсаас нефть худалдан авалтаа танаж эхлэв. "ОПЕК болон бусад олборлогч үйлдвэрлэлээ ихэсгэхээс татгалзсаны үр дүн зах зээлд илэрч буй хэрэг” хэмээн Commerzbank-ны Карстен Фриц тайлбарлаж байна.
Brent Лондоны арилжаагаар баррель нь 81.20 ам.доллар хүрсэн нь өдрийн дотор 2.40 ам.доллараар өссөн дүн болов.
Энэ нь 2014 оны эцсээр олборлолт дэлхийн эрэлтээс хэтэрч үнэ эрс унаснаас хойш тохиолдоогүй өсөлт юм.
Иранд тавьсан хориг бүрэн хэрэгжиж, нийлүүлэлт багасах ирэх оны эхээр баррелийн үнэ 100 ам.доллар давах байх хэмээн таваарын Trafigura биржийн нефтийн арилжаа хариуцсан тэргүүн Бен Люкок даваа гарагт Сингапурт болсон эрчим хүчний хуралдаан дээр анхаарууллаа.
Нью-Йоркод АНУ-ын газрын тосны бенчмарк West Texas Intermediate баррель нь 1.30 ам.доллараар үнэд орж 72.08 хүрсэн нь долдугаар сараас хойш тохиолдоогүй өсөлт юм. Нэг хэвийн нийлүүлэлтээс үүдсэн үнэ өсөлттэй холбогдуулан ноён Трамп Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн гишүүдэд олборлолтоо өсгөж үнэ бариулах шахалт үзүүлж байна.
"Монопол ОПЕК үнээ бууруулах ёстой” хэмээн ноён Трамп пүрэв гарагт Twitter-т жиргэжээ. Газрын тосны үнийн өсөлт арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулиас өмнө дотоодын шатахууны зардалд тусгалаа олох вий хэмээн АНУ-ын албаны хүмүүс болгоомжлох боллоо. Дэлхийн гол олборлогч нар хэт нийлүүлэлтэд дарагдсан зах зээлд тэнцвэр тогтоохын тулд олборлолтоо өдөрт 1.8 сая баррелиар бууруулахаар 2016 оны эцсээр тохиролцсон.
Гэтэл Венесуэлийн экспорт тасалдсаны дараа бусад улс олборлолтоо хэт багасгасан нь дэлхийн нийлүүлэлтийг хямраалаа. Хомсдлоос үүдэн олборлогч нар газрын тосны гарцыг хуучинхязгаарт нь сэргээж бариулахаар зургадугаар сард шийдвэрлэжээ. Ням гарагийн хуралдаанаар нефть экспортлогч орнуудын сайд нар олборлолтыг одоохондоо өнөөгийн түвшинээс хэтрүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Олборлогч нар зах зээлийн нөхцөлд нийцүүлэн олборлолтоо өдөрт нэг сая баррелиар нэмэгдүүлэх бололцоотойг Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль Фалих бүр зургадугаар сард мэдэгдсэн ч хагас дутуу хэрэгжсэн.
Эдүгээ ираны экспортыг орлуулахын тулд гол олборлогч орнууд нийлүүлэлтээ хэр өсгөж чадах нь газрын тосны арилжаачид, эрчим хүчний салбарын шинжээч нарт асуулт болж хувирав. Газрын тосны зах зээлд нийлүүлэлт "тохиромжтой түвшинд байгаа”-г ноён Фалих ням гарагт тайлбарлаж байлаа. Үнэ өссөн ч худалдан авагч нарын төлөө энэ удаад олборлолт өсгөх шаардлагагүй хэмээн сайд үзсэн юм.
"Асуудлын учир нь олборлогч улсуудад биш, нэрэх үйлдвэрлэл эрхлэгчдэд, эрэлт хэрэгцээнд байгаа” хэмээн тэрбээр анхааруулав. Юутай ч нийлүүлэлт тасалдах, зах зээлд гэнэтийн өөрчлөлт үүсэх үед "шуурхай” хариу барих бодлого шаардлагатайг сайд хүлээн зөвшөөрч байв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||