Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүлээгдсэн төмөр замууд

Хүлээгдсэн төмөр замуудАшигт малтмалын экспортоос хүртэх үр ашгаа нэмэгдүүлэх гол гарц бол төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах юм. Нэгэнтээ эдийн засаг солонгороогүй,  экспортоос, түүхий эдийн ханшийн савлагаанаас хамаарч байхад төрийн зүгээс дэд бүтцийн төслүүдээ дэмжсэн шиг дэмжиж, урагшлах боломжтойг нь түлхэх хэрэгтэй байна. Ашиг орлого нь улам нэмэгдээд байвал төмөр замын төслүүд рүү мөнгөө оруулна гэдгээ "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг хэлээд байсан. Тэгвэл төмөр замын төслүүд олон он жилээр хүлээлгийн өрөөнд зогсож буйгаас болж  алдсан боломжийг үнэлж харвал  цаашид  барих өртөг зардлаас хамаагүй өндөр гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хоёр хөрштэйгөө нийлээд Эдийн засгийн коридор байгуулах ажил урагшилбал, дагаад төмөр замын төслүүд хэрэгжих цаг наашилна гэсэн хүлээлт мэдээж бий.

Найман жилийн өмнө чуулганаар  батласан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын дагуу манай улс  5600 километр төмөр зам  тавихаар болсон. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ  барихаар төлөвлөсөн. Гэхдээ бодитой ажил хийгдсэн нь бага байна.

Ашиг дагуулах төмөр зам

Барих гүйцэтгэх ажил нь   2017 онд эхлээд 2019 он гэхэд дуусчихна гэгдэж байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам хаана гацчихаад байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. 1.5 тэрбум ам.доллар шаардагдах энэ төслийн өгөөж тэр хэрээрээ том гэсэн хүлээлт бий.  Тэгвэл "МТЗ” компанийн мэдээллээр төслийн санхүүжилтийг хэрхэх вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа аж. Уг нь өмнөд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар ярьсан ч, ажил хэрэг болоогүй, гацсан.  Тиймээс ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-ийг нь тодруулах хэрэгцээ нэгэнтээ гараад байна. Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс гадна нэг том асуудал байгаа нь төмөр замын хил холболтын цэг юм. Энэ бол хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой сэдэв. Цэг тогтсоны дараа шаардлагатай ажлууд хийгдэнэ гэдгийг албаны хүн хэлж байна.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацсаны улмаас нүүрсний компаниуд ихээхэн алдагдал хүлээж байгаа. Улсын дансанд орох мөнгөний хэмжээ ч буурч байгаа.   Тонн нүүрс  тээвэрлэх өртөг 15  ам.доллараас  25 ам.доллар болж өссөн. Дэд бүтцийн тохирсон шийдэлгүй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар муу байгаагаас нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Тэгэхээр энэ төмөр замыг барьж байгуулах эдийн засгийн шаардлага чинээндээ тулчихаад байгааг хэлэх хэрэгтэй. Байгаль орчны хувьд ч, эдийн засгийн үр ашгийн хувьд ч төмөр замын дэд бүтцийг байгуулах ажлыг яаравчлуулах шаардлага төрд байна. Төрийн хойрго байдлыг харж ядсан нүүрсний салбарынхан арга ядахдаа хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулаад өгөөч гэж гуйхдаа тулаад буй билээ. Энэ таагүй дүр зураг. Нэгэнтээ бид ашигт малтмалаар тулгуур хийчихээд, тэрнээсээ олох ашгаа урт хугацаанд алдаад байх нь бодлого хоосон байгаагийн шинж.

Цааснаас газарт буух уу?

Дэд бүтэц бас дахин дэд бүтэц. Энэ үг төмөр замтай шууд холбогдоно. Цаасан дээр зурагдсан төмөр замуудын тоо олон байна. Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Тавантолгой-Гашуунсухайт, Чойбалсан-Эрээнцав,  Зүүн баян-Ханги,   Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн   олон чиглэлийн төмөр замууд цааснаас газарт буух уу гэдэг нь анхаарал татаж байгаа.  Тэгвэл эдгээр төслүүдийн заримынх нь суурь судалгааны ажлууд хийгдэж буй аж. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн  техник, эдийн засгийн суурь судалгааг "Монголын төмөр зам” компани хийсэн байдаг. ТЭЗҮ-г нь Хятадын компани гүйцэтгэж байгаа. Царигийн асуудлыг нь манай эрх баригчид шийдэх учиртай.  Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг Хятадын CREC компани хийж буй бол  Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг  мөн өмнөд хөршийн компани хийж буй аж.

"Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн тухайд Орос, Хятад хоорондын ачаа тээвэрлэх хамгийн дөт зам зам. Тэр хэрээр тээвэрлэлтийн зардал бага шаардах чиглэл юм. Хятад улсын Хүлэмжийн хийг бууруулах судалгааны хүрээлэнгийн дэд Захирал Дэли Би энэ төслийн талаар хэлэхдээ "Энэ замыг барьснаар Хятад болон Ази Европыг холбосон төмөр замын бодлоготой уялдаж байна. Мөн Монголын далайд гарах хамгийн дөт зам болох юм.  Төмөр замыг барьж байгуулснаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүн Хятадын бүх зах зээлд хүрэхээс гадна далайн гарцаар Зүүн ази, хойшоо ОХУ-д гарах бүрэн боломжтой болно” гэсэн байдаг.

Харин  Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төслийн тухайд  Ж.Эрдэнэбат ЕС-ын хувиар Японд очихдоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж байсан. Улмаар зүүн чиглэлийн төмөр замын төсөлд ахиц гарах байх гэсэн хүлээлт байсан. Өнөөдрийн тухайд бүрэн дүүрэн мэдээлэл бага байна.

Ерөнхийдөө цааснаас газарт буувал үр ашиг дагуулах ийм олон төслүүд байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn


Хүлээгдсэн төмөр замууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани