- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотой НОЦТОЙ БАРИМТУУД-ыг дэлгэлээ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, цөөхөн хэдэн хүн хуйвалдан завшсан тухай төрийн байгууллагуудын хийсэн шалгалтаар илэрчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийн талаар Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд “Тавантолгойн уурхайн талаар мэдээлэл өгье. Тавантолгойн нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг. Нийт нүүрсний нөөцийн 90 гаруй хувийг “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит компани эзэмшдэг бол жижиг тавантолгой буюу аймгийн нийт ард иргэд, орон нутгийн 51 хувьцааг эзэмшдэг, 49 хувийг нь аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Харин гуравдахь компани нь “Энержи ресурс” юм.
Орон нутгийн өмчит тавантолгойн 51 хувийн хувьцаа нь аймгийн өмч учраас өмчийн өмчлөгч нь аймгийн ИТХ байдаг. Гэвч 2016 онд орон нутгийн уурхайн үр ашгийг бууруулах үйл ажиллагааг зориуд хийж эхэлсэн. Үүнийг тухайн уурхайд ТУЗ-ийн гүйцэтгэх удирдлагууд хийсэн. Тиймээс тус оны наймдугаар сард санхүүд аймгийн аудитын хяналт шалгалт оруулсан. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зүйлүүд илэрсэн.
Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн, орон нутгийн төрийн өмчит Тавантолгой компанийн ашиг орлогыг зориуд бууруулж, “Тавантолгой транс” ХХК болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга хэлбэр, үйлдлүүд нь энэ онд хийсэн төрийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн юм” гэлээ.
Дээрх компанийн ТУЗ-ийн гишүүнээр Тавантолгой ХК-ий 20 хувийн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг орон нутгийн төрийн өмчийн төрийн төлөөллөөр томилуулснаас ашиг сонирхлын зөрчил үүсч Тавантолгой ХК-ний ТУЗ, Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Д.Бат-Эрдэнэ ганцаараа хүссэнээрээ шийдвэр гаргуулан их хэмжээний мөнгө хууль бусаар завшсан. Энэ нөхцлийг тухайн үеийн удирдлагууд болох аймгийн Засаг дарга Бадраа нар зориуд бүрдүүлсэн.
Энэ нь монголчуудын тэр дундаа Өмнөговьчуудын өмч хөрөнгийг завшсан үйлдэл болсон хэмээн онцлов.
Ингээд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотой 16 фактыг нэрлэв.
1.Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.
2. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан.
3. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.
4. ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180,9 мянган тонн нүүрсийг үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4,6доллараар үнийг нь бууруулах шийдвэрийг гаргуулж, 1,5 тэрбум төгрөгөөр хохироосон.
5.ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.
6. Экспортод гаргахаар их хэмжээний нүүрсийг зээлээр авч төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал, улсын мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-д 75 тэрбум төгрөгийн өртэй байсан.
7. Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан.
8. Хууль зөрчиж ногдол ашиг хувиарлах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан.
9. Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц/
10. Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн их тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлсэн.
11. Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгосон /оюутны төлбөр гэх мэт/
12. Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.
13. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг.
14. Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө бусдад ашиглуулсан.
15. Хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авах
16. 2010-2017 онд Тавантолгой транс ХХК-аас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийлгэж хаасан байсан. Мөн 2009-2016 онуудад Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн зарим шийдвэрүүд хуульд нийцээгүй Тавантолгой ХК-д алдагдал учруулсан гэх мэт баримтуудыг дэлгэж холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгахыг хүслээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||