- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
А.Эрдэнэбаяр: “Оюутолгой” компани ухсан нүхэндээ атомын цахилгаан станц барих гэж байгаа нь нотлогдчихлоо
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны дарга, Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяртай Оюутолгойн гэрээг тойрсон маргааны талаар ярилцлаа.
-Уучлаарай, та нэг бол олон намын тогтолцоог эсэргүүцэж, эсвэл Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байдаг. Яг алинтай нь тэмцээд байгаа юм бол гэж зарим нь гайхаж магадгүй шүү дээ?
-Манай нам бус иргэдийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зорилго бол төр засгийн бодлого, үйл ажиллагаа нь олигархи намын бүлэглэлийн хэдхэн гэр бүлийн төлөө байх ёсгүй, Монголын ард түмний төлөө, баялагын тэгш хувиарлалтын төлөө байлгаж, шударга ёс, хариуцлагыг сэргээн тогтоох явдал юм. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь өөрөө намуудын хатуу гишүүнчлэлийг халах ёстойг илтгэж байгаа цаг хугацаа юм.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн болохоор 50 гаруй иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, 10 мянга гаруй иргэн нийлж байж энэ хөдөлгөөнийг бий болгосон юм. Яах гэж ингэж нэгдэж, энэ хөдөлгөөнийг бий болгов гэхээр бидний эцсийн зорилго мөн л намуудын хатуу гишүүнчлэлийг халъя, олон намын тогтолцоог үгүй хийе, баялгийн тэгш хувиарлалтыг бий болгож, Монголын ард түмэнд, Монгол Улсад ашигтайгаар баялгийн хувиарлалтыг хийдэг байя, Оюутолгойн ордыг ашигласныхаа төлөө "Оюутолгой” компани 51-ээс дээш хувийг Монголын ард түмэнд эзэмшүүл. Өмнийн говьд Ханбогд, Цогтцэций суманд Дархан, Эрдэнэт шиг дагуур хотуудыг барьж өг.
Тэнд ажиллаж буй ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аймаг, орон нутгийн иргэдэд эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьж байгуулж өгөх ёстой. Дээрээс нь гүний цэвэр, цэнгэг усыг ашиглахгүйгээр саарал усыг ашиглаж, нөхөн сэргээлтийг байнга хийх ёстой гэдэг байр суурийг бид илэрхийлдэг.
-Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Оюутолгойн гэрээг тойрсон маргаанд хэн ч цэг тавьж чадсангүй. Өнөөдөр ч бахь байдгаараа л байна?
-Оюутолгойн гэрээ өөрөө эрхзүйн чадамжгүй, хуулийн зөрчилтэй гэрээ. Тэр гэрээг байгуулсан улстөрчид нь бүлэглэлээрээ дамжуулан өнөөг хүртэл улаан хамгаалагч хийгээд, хөрөнгө оруулагч тал одоо ийм хуулийг наад гэрээтэйгээ нийцүүл гэхээр засаж боловсруулаад байгаагаас хархад авилгал авсан нь тодорхой шүү дээ. Тиймээс тэр хүмүүс буруугаа хүлээж, авилга авсан үнэн би гээд эр зориг гаргаад шүүхийн өмнө хэлчих юм бол энэ гэрээ цуцлагдаж таарна.
Энэ гэрээтэй нэр холбогдож шалгагдаж буй төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхөд одоо нэг л удаа Монгол Улсын эрх ашгийг төлөө үнэнээ хэлэх л хэрэгтэй, тийм ёс зүй, хариуцлагатай баймаар л байгаа юм. Тэд хожсон, одоо эх орноо ирээдүйгээ бодоод хожлоо, хонцын сэтгэлээр шуналын сэдлээр үйлдсэнээ л хүлээн зөвшөөрөх юм бол бидэнд, улс оронд ашигаа авчирах боломж нээгдэнэ. Оюутолгойн гэрээг засч залруулах, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулахын төлөө буруугаа хүлээх цаг нь болчихсон.
Монголын ард түмнээр тоглодог нас, цаг хугацаа тэдэнд байхгүй болох гээд байна. Тийм учраас үүнийгээ зогсоо гэдэг байр суурийг би олон жил илэрхийлж ирсэн.
-Тийм ээ, таны энэ тэмцэл одоо ч дуусаагүй гэдгийг харж байна. Тийм дээ ч та хамгийн түрүүнд "Оюутолгой” компани логогоо аваад хаячихсан байна шүү” гэдэг шүглийг үлээсэн байх. Магадгүй өдөр болгон түүгээр явдаг хүн ч үүнийг анзаарахгүй шүү дээ. Гэхдээ үүний цаана маш эвгүй асуулт, бүр асуудал байна. Бэлгэ тэмдгээ авч хаяна гэдэг яг юуг илэрхийлж, юуг ёрлож байна вэ?
-Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний зүгээс "Моннис” компанийн I давхарт буюу "Оюутолгой” компанийн оффисийн үүдэнд хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ хэвлэлийн хурал нь ямар учиртай хурал байсан юм бэ гэвэл УИХ-ын даргын 57-р захирамжаар батлагдсан "Оюутолгой”-г шалгах, дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва болон "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт албан шаардлага хүргүүлэх тухай байсан. Ингээд хурлаа хийхээр очтол "Оюутолгой” компанийнхан ресепшнийхээ ард байдаг том шар логогоо авчихсан байгаа юм.
Бид хуулийн хэлтсийн даргыг нь дуудаж уулзсан. Хуулийн хэлтсийн даргад нь албан шаардлага гардуулж өгөхдөө бид энэ талаар тодруулж асуухад "Манай компани яагаад логогоо авсныг би мэдэхгүй” гэсэн. Засвар хийхээр ч юм уу ямар нэг шалтгаанаар авсан байж болно. Тэгвэл үүнийгээ хуулийн хэлтсийн дарга нь мэдэж байх ёстой биз дээ. Энэ байдлыг хараад манай хөдөлгөөний хүмүүс юу гэж дүгнэж, хардсан бэ гэвэл энэ Оюутолгой ордыг ашиглаж байгаа хөрөнгө оруулагч компани Монгол Улсын баялгийг ухаж ашигаа авч дуусч байгаа юм байна.
Үндсэндээ авъя гэсэн ашгаа авчихаж байгаа юм байна. Гэрээ хийгдээд 10 жил болох гэж байна. Энэ хугацаанд бүх зүйлээ авчихжээ л гэсэн үг. Тэгээд ямар нэг байдлаар гэрээний зарим үүрэгийг үл биелүүлэн цугтан гарах санаа агуулж байж магад гэж харахаар байна энэ байдлаас.
-Тэгвэл одоо нөхцөл байдал их эвгүй болчихсон юм байна?
-"Оюутолгой” компанийг өнгөрсөн зургадугаар сард шалгаж, дүгнэлт гаргасан. УИХ-ын 13 гишүүн толгойлж, дор нь дэд ажлын хэсгүүд гээд нийт 200 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс гарсан дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганаар оруулах ёстой байсан юм. Тэгэхээр нь Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний зүгээс "Үүнийг ингэж яаравчлан оруулж болохгүй. Монголын ард түмний талд ашигтайгаар асуудлыг шийдэх ёстой.
Та нар Оюутолгойн ордыг ашиглуулсныхаа төлөө хөрөнгө оруулагч компаниудын талд, гадаадын эдийн засгийн алуурчдын талд асуудлыг шийдэх гээд байна. Тиймээс энэ асуудлыг ингэж шийдүүлэхгүйн тулд бид энэ хурлыг чинь хойшлуулъя. Дүгнэлтээ ч зөв гаргая” гээд 10 мянган хүний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын даргатай бид уулзаж өгсөн. Үүний үр дүнд энэ асуудал хаврын чуулганаар оролгүй хойшилсон юм.
Гэтэл одоо бидэнд ирсэн мэдээллээр ажлын хэсгийн дүгнэлтийг иргэний нийгмийн төлөөллийг оролцуулахгүйгээр нууцаар бэлтгээд ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүдэд материалыг нь нууцын зэрэглэлтэй хэмээн тарааж өгч байна гэсэн. Товчхондоо Монгол Улсын баялгийг ард түмнээс нь нуугаад, намрын чуулганаар шууд оруулж шийдэх гээд байна шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь эрхзүйн чадамжгүй, хэт нэг талд үйлчилсэн гэрээ гэдгийг ганц би ч биш эдийн засагчид, хуульчид, эрхзүйчид бүгдээрээ ярьж нотлоод байхад чинь ахиад ийм маягаар зүтгүүлж байна гэдэг бол ерөөсөө энэ хүмүүс Монгол Улсыг, Монголын ард түмнийг бодохгүй байна.
Монгол Улсын газар нутгийн нөхөн сэргээлт, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж үлдье гэдэг ойлголт ерөөсөө байхгүй байгааг харуулж байна. Зөвхөн өөрсдийгөө л бодож, тэр газраас тодорхой хэмжээний мөнгө авсан бол түүнийхээ л төлөө үйлчилж байна гэсэн үг. Иймэрхүү байдлыг таслан зогсоохын төлөө бид "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрест "Монголын төрийн үйл ажиллагаанд нөлөөлөхөө зогсоохыг хатуу шаардаж байна” гэсэн албан шаардлага өгсөн. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад "Нууцын зэрэглэлтэй тарааж өгөөд байгаа энэ материалаа ажлын хэсгийн гишүүнээр орж ажилласан бидэнд бас өгч танилцуулах ёстой. Яагаад үүнийг нууцлаад байна вэ. Үүнийгээ таслан зогсоо” гэдэг байр суурийг бид илэрхийлсэн. Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлах 11 үндэслэлтэй дүгнэлтийг гаргасан
-Ингэхэд "Оюутолгой” компани Монгол Улсад төлөх ёстой 155 сая ам.долларын татвараа төлсөн юм болов уу?
-Төлөөгүй л байгаа шүү дээ. Тэд одоо Монгол Улсад 155 сая ам.долларын татвар төлөх нь байтугай ямар нэгэн байдлаар зугатаахад бэлэн болчихжээ. Хөрөнгө оруулагч нар нь ингээд гараад зугатаачихна. Тэгээд тэнд ажиллаж байсан дотоодын гэрээний ажилчид, түрдээ "Оюутолгой” компанид ажиллаж байсан нөхөд л үлдэх нь байна. Тэд бол хариуцлага үүрэхгүй шүү дээ. Энэ мэтчилэнгийн ноцтой асуудлууд дээр хууль хяналтын байгууллага бүгд ажиллах ёстой. Яагаад, ямар учраас энэ байгууллага логогоо авсан юм бэ.
Энэ чинь их учиртай. Ард нь асар том асуудал байгаа. Бид өмнө нь олон удаа ярьсан даа. "Оюутолгой” компани одоо гүний уурхайгаа ашиглаж дуусаад ухсан нүхэнд нь цөмийн хог хаягдал булах гэж байна. Тэгээд дээрээс нь Атомын цахилгаан станц барихаар гэрээ хэлцэл явж байна шүү гэдэг зүйлийг ажлын хэсгийн нууцын гэрээнд гарын үсэг зурсан зарим хүн мэдэж бидэнд мэдээлсэн юм.
-Та "Оюутолгой”-г шалгах ажлын хэсэгт орж ажилласан хүний нэг байж яагаад нууцын гэрээнд гарын үсэг зураагүй юм бэ?
-Намайг нууцын гэрээнд гарын үсэг зураагүй учраас тэр компанийн нууцтай танилцах эрхгүй гэдэг. Би яагаад гарын үсэг зураагүй юм бэ гэвэл Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашгаас давчихсан хувийн компанийн нууц гэж юу байдаг юм бэ. Би тэр үед ингэж хэлээд л гарын үсэг зураагүй. Тиймээс надад үзүүлэхгүй байгаа юм. Үүнээс хойш бараг зургаан сар боллоо.
Үүнийг "Оюутолгой” компани худал хэмээн нотлох гэж цагдаагийн байгууллагад биднийг өгсөн. Бидэнд мэдээлэл дамжуулсан манай хөдөлгөөний эх оронч сэтгэлтэй ард түмнийхээ талд дуугардаг мэргэжлийн холбоодын төлөөлөл Ц.Бээжин ах маань нотлох баримтыг нь гаргаж ирсэн болохоор чимээгүй болчихож байгаа юм. Үндсэндээ бидний ярьж хэлж буй худал биш бодит гэдэг нь нотлогдчихоод байна
. Хоёрдугаарт, бидний зүгээс зөвхөн Оюутолгойн ордыг л яриад байгаа юм биш. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр тархчихсан байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг удаа бүгдийг нь цуцлаач гэдэг асуудлыг тавьж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан шаардлага өгсөн. Үүний дагуу У.Хүрэлсүх сайд Уул уурхайн сайд руу "Шаардлагыг дэмжих тухай” гээд албан тоот явуулсан.
Ингээд Уул уурхайн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаад нэг удаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглагдаж байгаа хайгуулын болон ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрлийг цуцлаад, шалгаад, төлөвлөгөөтэйгөөр олгодог болгоё гэж байгаа юм. Харамсалтай нь Уул уурхайн яамнаас үүнийг бид одоохондоо хийж, хэрэгжүүлэх боломжгүй. Мэргэжлийн хяналт дүгнэлт гаргаж байж, Байгаль орчны яам дүгнэлт, саналаа оруулах ёстой. Үүний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүрддэг. Тийм учраас та нар төрийн бус байгууллагынхаа хувиар Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллаач гэсэн ийм нэг сонин хариу ирсэн. Энэ бол танхимын тэргүүн нь хүлээн зөвшөөрч байхад, танхимын гишүүн нь үл тоодог юм байна гэдгийг л харуулсан даа.
-Ер нь ажлын хэсгийн дүгнэлт юу гээд гарчихсан юм бэ. Юунаас нь айгаад нууцын зэрэгт шилжүүлэх болов?
-Дэд ажлын хэсгийн гишүүнээр орж ажилласны хувьд би дүгнэлтээ зургадугаар сарын 29-нд гаргаад өгчихсөн. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагыг төлөөлөн орсон дэд ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн төсөлтэй холбоотой гэрээ хэлцэлүүдийг нэн даруй, яаралтайгаар цуцлах 11 үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан юм. Тэр материалынхаа дагуу бид УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, чуулганы танхимд иргэний нийгмийн байгуулллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 5-10 хүнийг оруулж, энэ Оюутолгойн асуудлыг хэлэлцэх хуралд оролцуулаач.
Бид өөрсдийн дүгнэлт саналаа гишүүдтэй хуваалцаад Монголын ард түмний талд, Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцэхээр 51 хувийн асуудлыг шийдэж, бүгд кноп дарахыг чинь харж, гэрчлэх ёстой. Эс тэгвэл энэ УИХ тарах ёстой. Танай их хурал 2016 онд үүсгэн байгуулагдахдаа эрхзүйн чадамжгүй үүсгэн байгуулагдсан. Энэ их хурал байгуулагдсанаас хойш гарсан тогтоол, шийдвэр, хууль болгон албан бус. Үүнийг бид 2016 онд энэ УИХ-ын гишүүд тангараг өргөхөөс өмнө хэлж, хэвлэлийн бага хурал хийж байсныг та мэдэж байгаа гэдгийг сануулсан. УИХ-ын даргын хувьд "Бид та бүхний энэ асуудлыг авч хэлэлцэнэ.
Ярина. Та бүхний тавьж байгаа шаардлагын дагуу асуудлыг шийдэх боломжийг бид хоорондоо ярилцаж шийднэ гэж хэлсэн. Намрын чуулган эхлээгүй учраас бидэнд энэ асуудлын талаар мэдэгдээгүй байна. Хаврын чуулганаар авч хэлэлцэхгүй, хойшлуулна гэж хэлсэн амандаа бол хүрсэн. Намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийх цаг нь болсон.
-Та бүхэн дагуул хот барихыг шаардаж байгаа. Гэтэл дагуул хот барих боломжгүй, усны асуудал хэцүү гэдэг зүйлийг л өнгөрсөн 10 жилийн хугацаанд ярьсан шүү дээ. Одоо хот босохгүй гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ?
-Үгүй ээ. Хот босох бүрэн боломж байна. Усны асуудал тийм хүнд байсан юм бол нэг секундэд 800 мянган тонн усыг газрын гүнээс татаж зэсээ угааж байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Тиймээс энэ усны асуудал биш. Наадах чинь энэ гэрээг хийсэн үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, зүтгүүлж баталсан нөхөд ашгаа хүртчихсэн болохоор нийт Монголын ард түмний тархийг угаахын тулд барьж ярих нэг зүйл хэрэгтэй, тэр нь ус болж таараад байсан юм.
Хэрэв ус биш гэж нотлогдвол дахиад өөр өнцөг гаргаж ирээд ярьж, пиар хийх боломж нь тэдэнд байна. Эд нар ичих ч үгүй байна. Ер нь 29 жилийн түүхэнд Монгол Улсыг самарсан улсууд бол намууд, тэдний бүлэглэл. Намын бүлэглэл дор нэгдсэн олигархиуд. Тэд Монголын төрийг үгүй хийсэн. Улс төрийн сонгуульд нэр дэвшээд намын нэрээр гараад ирсэн таван хүн нөгөө тавтайгаа нийлээд бүлэг байгуулдаг.
Тэр бүлэг намынхаа төлөө, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л ажилладаг. Монголын ард түмний талд, улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах тал дээр огт ажилладаггүй. Зөвхөн ашиг сонирхолынхоо төлөө л хөдөлж, өөрсөддөө зориулж баталсан хуулиар үүнийгээ хамгаалж байдаг.
-Ер нь Монгол Улсад нам огт хэрэггүй юу. Гэхдээ яаж ийм болох вэ?
-Би Монгол Улсыг огт намгүйгээр цаашаа яв гэж хэлэхгүй. Нам хэрэгтэй. Гэхдээ бодлогынх байх ёстой. Намын батлах гэдэг хуудсаар хүнийг хувьчилж авдаггүй байх ёстой. Ийм нам л Монгол Улсад хэрэгтэй. Хувьчилдаггүй, намын татвар авдаггүй, зөвхөн намын гишүүдийнхээ төлөө ажилладагүй Монгол Улсын нийт ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг тийм байгууллагыг л нам гэнэ. Нам өөрөө бодлого боловсруулдаг байх ёстой. УИХ-д бодлогоор өрсөлддөг байх ёстой. Гэтэл одоо УИХ-н сонгуульд намууд бодлогоор биш ард түмний тархийг угааж, мөнгөөр өрсөлдөж байна.
-Оршин тогтнож байгаа үндэс нь татвар, хандив шүү дээ?
-Бодлогын намд татвар хэрэггүй. Улс бүх намд жигд төсөв хуваарилдаг болъё. Зарим нам нэг хүнтэй байгаа шүү дээ. Зарим нь 10, зарим нь 100 хүнтэй байна, яг тэр нам дотор үйл ажиллагаа явуулж буй хүмүүс нь. Нөгөө хэдэн хатуу гишүүнчлэлтэй, аймаг, орон нутгаас батлах нэрээр хувьчилаад авсан гишүүд тэр намаас цалин авахгүй шүү дээ. Ингэхээр болохгүй юм юу байна. Улсын төсвөөс авсан мөнгөөрөө бодлогоо шинжилэх ухааны үндэслэлтэй, судалгаатай боловсруулаад, олон нийтийн санал асуулгад тулгуурлан хэрэгжүүлээд явахад болохгүй зүйлгүй шүү дээ.
Гишүүдийг өмчилж авна гэдэг их хортой зүйл. МАН 365 мянга гаруй гишүүнтэй, АН 162 мянган гишүүнтэй гээд хоорондоо өрсөлдөөд байгаа биз. Сонгууль дөхөөд ирэхээр бүр илүү өрсөлдөөд оюутнуудыг ангиар нь, ахмадыг бөөн бөөнөөр нь элсүүлдэг шүү дээ. Тэр намаасаа гараад манай намд элслээ ч гэх шиг. Урвагч байж болно гэдгийг өөрсдөө сурталчлаад байна шүү дээ. Нийт ард түмэнд сануулж хэлэхэд энэ нам гэдэг зүйл руу урваж шарвах шаардлагагүй. Намын хатуу гишүүнчлэлгүй, аль ч намыг та дэмжээд явж болно.
Аль намынх нь бодлого, хөтөлбөр нь зөв байна, улс, эх оронд ашигтай байна, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаж байна, ирээдүйн Монгол Улсын мянга мянган иргэдийн төлөө тэд юу хийж чадахаар байна, тэр намынхаа бодлогыг л дэмж л дээ. Түүнээс биш заавал тэр намын батлахыг барьчихаад сонгууль дөхөөд ирэхээр найзыгаа, нөхрөө, гэр бүлийнхээ хүмүүсийг "Саналаа заавал энд өг, чи” гээд, намын хатуу гишүүнчлэлээс болоод өнгөрсөн сонгуулиар зөндөө асуудал гарсныг бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд хоорондоо муудалцаж зодолдсон, бүр тэр ч байтугай хүний амь хохирсон асуудал зөндөө л байна шүү дээ.
Сүүлдээ бүр намын бүлэглэлээс болоод төрийн албаны дарга нь хүртэл өөрийгөө боомилж амиа хорлолоо шүү дээ. Гэх мэтчилэнгээр ийм гашуун сургамж байгаа болохоор энэ зүйлээс татгалзахын тулд намын хатуу гишүүнчлэл гэдэг зүйлийг үгүй хийх ёстой. Улс төрийн намын тухай хууль боловсруулахад бид саналаа өгсөн ч авч хэлэлцээгүй. Төр одоо бүх өмчийнхөө 51 хувийг буцааж авах ёстой
-Өнгөрсөн хугацаанд олон намын бүлэглэл төрийг самраад зогсохгүй Монголын ард түмнийг луйвардаж, төрийн өмчийг хувьдаа завшсан. Үүн дээрээ үе удам залган сууж байгаа нь нууц биш шүү дээ?
-Өнөөдөр Монгол Улсыг чадамжгүй болгосон байгууллагууд бол намууд. Яаж чадамжгүй болгосон юм бэ гэвэл төрийг өмчгүй болгосон. Төр өмчгүй болоод ирэхээр энэ нөхдийн өмнө хүчгүй болоод ирж байгаа юм. Бизнес хийж байгаа нэг халтар нөхөр мөнгөтэй цүнх барьж орж хандив нэрээр өгөөд түүнийхээ хариуд "энэ хуулийг миний талд боловсруул” гээд мөнгө орхихоор тэр хууль чинь ард түмний талд биш зөвхөн тэр хувийн компанийн эрх ашгийг хамгаалж, тухайн хүний таатай нөхцөл байдлыг хангаж гараад байгаа юм. Тэгээд л Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна.
-Төрийн өмчит компаниуд дандаа ашиггүй ажилладаг. Тэгээд хувьд очихоороо ямар ч асуудалгүй болчихдог юм биш үү. Гэхдээ энэ үлгэрт одоо хэн ч итгэхээ больж дээ. Иймэрхүү мэдээлэл гараад эхлэнгүүт захын хүн л "За, энийг бас хэн нь хувьдаа завших гэж байна вэ” гэж асуудаг болсон байна билээ?
-Төрийн өмчийг ашиггүй ажилладаг мэтээр сурталчилах, төрийг муу менежер мэтээр ард түмэнд ойлгуулах нь тэдэнд ашигтай. Яагаад гэвэл төрийн хөрөнгөөр боссон хэвийн ажиллаж байгаа барилга байгууламжийг хувьдаа шууд хувьчилах гэхээр хуулинд болохгүй, түүнийг булзайруулахын тулд сонгуулийн үеээр намд тодорхой хандив тусламж өгсөн дараалалаар нь хамтран ашиг хүртэх зарчимаар төрийг муу менежер гэж тарааж байж төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завших явдал, газар авсан одоо ч үргэлжилсээр л байгаа.
Энэ байдал нь төрийг нам, бизнесийн бүлэглэлүүдийн өмнө хүчгүй болгосон. Үнэндээ төрийн өмчийг хулгайлсан. Тиймээс одоо төр төмөр нүүрээ гаргаад нэг удаа бүх өмчийн 51 хувийг эзэмших ёстой. Нэг бол яг өнөөдрийн зах зээлийн ханшаар худалдаж ав гэдэг шаардлага тавих ёстой. Үгүй бол төр өөрийн мэдэлд 100 хувь ав. Тэд тухайн үед өмч хувьчлалын талаар ард түмний мэдлэггүй байдал дээр тулгуурлан өөрсдөө хувьдаа бизнестэй, барилга байгууламжтай болохын тулд хийсэн тоглолт байсан шүү дээ.
-Та түрүүн эрх баригчид олигархиудад үйлчилж, тэдний ашиг сонирхолыг хамгаалсан хууль баталдаг гэсэн. Үнэндээ үүнийг зөвхөн та ч биш маш олон хүн ярьж бичиж байгаа. Энэ нь яван явсаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гэдэг маргаан болдог шүү дээ?
-Монгол Улсын Үндсэн хууль яахаа алдаж, тартагтаа тулсан муу хууль биш шүү дээ. Үндсэн хуулийг тартагт нь тулгасан нөхөд бол хууль болвсруулах шатны дээд байгуулага УИХ-д өнөөг хүртэл сонгогдсон, эрх мэдэл албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэгч намын бүлэглэлийн эрх мэдэлтнүүдийн эрхзүйн чадамжгүй хууль боловсруулалт хэсэг бүлэг олигархиудын гар хөлүүд. Эдний хувийн ашиг сонирхол, бизнесээ цэцэглүүлэх, гадаадын нөхдөд таалагдах хэмжээнд боловсруулсан хуульд нь Монгол Улсын Үндсэн хууль дагаж чирэгдээд байгаа юм. Тиймээс л Үндсэн хуульд өөрчлөлт хийхээс аргагүй болчихоод байгаа.
-Ер нь Үндсэн хуульдаа гар хүрэх нь зөв юм уу. Зөв байлаа гэхэд тэр цаг нь болсон юм уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Үндсэн хуулийг одоо энэ УИХ-д суудалтай 65 хүн гар хүрч, өөрчлөх эрхгүй. Яагаад гэвэл, энэ бүлэглэл өөрийнхөө эрх ашгийн төлөө хууль боловсруулж, Үндсэн хуулийг самраад хаячихна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа зөрчсөн, эрхзүйн чадамжгүй хууль боловсруулж гаргасан байгаа шүү дээ.
Тэдэндээ нийцүүлж Үндсэн хуулийг өөрчилчихнө шүү дээ. Ингэвэл ард түмэнд хүртээлгүй болоод явчихна. Монгол Улсын тусгаар тогтнолыг хангаж чадахаа болино. Эдийн засгийн тусгаар тогтнол үгүй болно. Ийм нөхцлийг тэд бүрдүүлэх болохоор энэ 65 суудалтай намын бүлэглэл өнөөдөр Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Тэд улс орон даяар яваад хэлэлцүүлэг хийчихлээ.
Ард түмнийхээ саналыг авлаа. Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон гэж яриад байдаг. Үнэндээ хатуу гишүүнчлэл дор бүрэлдсэн намынхаа гишүүдээс л улс орон даяар очиж санал авсан болохоос биш, ард түмнээ гүйцэд сонсоогүй шүү дээ. Ард түмнээ байтугай намынхаа гишүүдийг ч гүйцэт яриулахгүй байгаа. Манай нам Үндсэн хуулийг ингэж боловсруулж, ингэж өөрчиллөө гээд л намынхаа зорилтыг үзүүлж танилцуулаад явдаг юм билээ. Ингээд л болдог. Түүн дээр нь ганц, хоёр хүн даалгавартайгаар санал хэлвэл хэлээд, хэлэхгүй бол хэлдэггүй.
Үүнийг хэлэлцүүлэг гэдэггүй юм. Хэлэлцүүлэг гэдэг бол аль ч нам харьяалахгүйгээр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сонгууль өгөх хоёр сая 170 мянган хүн бүгдээрээ оролцож байж, тал талаасаа буруу зөвөө хэлэлцэж тунгаан байж гаргасан зүйлийг л хэлнэ. Түүнээс биш 365 мянган хатуу гишүүнтэй нэг нам бүх ард түмнээр хэлэлцүүлчихсэн гээд шийдвэл болохгүй зүйл.
Тиймээс одоохондоо, Үндсэн хуульд гар дүрэхийн оронд гаргаж буй хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлээд л засаж боловсруулаад явж бай. Энэ УИХ дээд, доод танхимтай парламент болсон хойно Үндсэн хуульд гар хүрэх ёстой. Тэр үед хоёр сая 170 мянган хүний саналыг авч байж л Үндсэн хуулийг зөв голдирол руу нь оруулна. Үүнийг ард түмний санал асуулгаар л шийднэ. Монгол Улс тусгаар тогтнолоо алдах магадлал 30 хувьтай байна.
-Та одоо юу хийх гэж байна. Ийм хүнд нөхцөл байдлыг зүгээр нэг хараад суух нь эх оронч хүний хувьд хэцүү шүү дээ?
-Орой болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Оюутолгой” компани Монгол Улсын хөгжилд өндөр ашигтай ажиллаж байгаа мэт тархи угаасан сурталчилгаа явж байгаа. Иргэд бүр уйдчихсан байна билээ. Тэр байтугай онгоцны багажаар дүүрэн Оюутолгойн сурталчилгааг битүү наасан байх жишээний. Тухайн компани сурталчилгааны мөнгө авсан л байх. Гэхдээ энэ чинь утгагүй. Мөнгө авсан ч учиртай авах ёстой биз дээ. Монгол Улсыг хамгийн их өрөнд оруулсан компанийг байнга сурталчлаад байна гэдэг төр ялзарсны шинж.
Тиймээс би Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагуудыг нэгдээч гэж фэйсбүүк, твитерээрээ зөндөө уриалсан. Байсхийж байгаад л тавьдаг юм. Одоо жил болох гэж байна. Хэн ч нийлдэггүй, нэгддэггүй.
-Яагаад ингээд байдаг юм бол. Анх гарч ирж байхдаа иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой хүчтэй байлаа. Харин одоо нэр хүнд нь уначихсан. Та нар чинь асуудлаа шийдэлгүй, мөнгөөр тохирчихдог юм биш үү?
-Зарим нь мөнгөн дээр тохирсноос болж байгаа юм. Би хэзээ ч ингэж үзээгүй. Хууль, хяналтын байгууллага хянаж шалгаад ч надаас юу ч гарахгүй. Ханатлаа идэж уусан нөхөд одоо зогсох ёстой. Зогсч болно шүү дээ. Монгол Улсад аюул учраад байгаа долоон зүйлийг би Эрхзүйч Авирмэдийн Эрдэнэбаяр фэйсбүүк хаягаараа дамжуулан нэрлэсэн. Баялагаас, хувьцаагаар хулгай хэлбэрээр авсан төрийн өмчөөс олсон ашгийн жоохон хувийг өөрсдийн гар хөл болсон ТББ-ууд, Хөдөлгөөнүүд, Иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан шоу жагсаал цуглаан зохион байгуулуулж ард иргэдийг өөр хооронд нь тэмцэлдүүлж байгаа явдал, бидэнд гай авчирч байна.
Эрх мэдэлтэй албан тушаалтан, аль нэг намаас санхүүждэг төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа зөвхөн тэднийхээ төлөө эсвэл ашиг олохын төлөө яваад байх шиг байна. Хууль, дүрмэн дээрээ ашгийн төлөө бус гэдэг. Тэгсэн мөртлөө тэр байгууллагыг удирдаж, тэнд хамтарч ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л яваад байна гэсэн үг.
Тиймээс энэ муухай, гаж зүйлээ зогсоож, Монголын нийт ард түмэн минь нэг удаа зангидсан гар шиг нэгдмэл бодлоготойгоор нэгдэж нийлье гэдэг зарыг би олон удаа хүргэсэн. Одоо ирэх сарын 5-нд Төрийн ордны баруун хаалган дээр жагсаал цуглаан хийнэ. Бид одоо л нэгдэж нийлэхгүй бол Монгол Улс гэж үгүй болох гээд байна шүү. Монгол Улсын төрийн далбаа дэлхийн хэмжээнд дахиад намирахааргүй хэмжээнд ирчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, бид Монгол гэж чанга ч дуугарах эрхгүй болно гэсэн үг. Энэ магадлал өнөөдөр 30-хан хувьтай болчихсон шүү гээд судалгаа хийчихсэн хүн ч байна.
-Бүхэл бүтэн тусгаар тогтносон бүрэн эрхт улсын төрийн далбаа намирахаа болино гэж юу байдаг юм бэ. Ёстой нэг попордог нөхөр байна даа. Сэтгүүлч нь ч гэсэн шал тэнэг юм яриуллаа гээд зарим нь комент бичих байх даа?
-Өнөөдөр Монгол Улсын маань газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, түрээсийн маягтай болчихоод байна. Монголын ард түмнийг өмчтэй болгож байгаа нэрийн дор гадныханд Монголын өмчийг мөнгөөр худалдаж өгөөд байгаа юм. Үүнийг одоо л засах цаг нь болсон. Эртхэн зогсоохын тулд бид нэгдмэл нэг бодлоготой, сайд, дарга нар нь чаддаггүй юм бол ард түмэн нь бүгдээрээ нэг талдаа гараад энэ асуудлыг эцсийг нь үзтэл шийдье. Өнөөдөр бид өртэй байж болно. Өнөөдөр бид лизингтэй байж болно.
Байрны зээлтэй байж болно. Ядуу байж болно. Гэхдээ бид хэчнээн ядуу, бүр идэх хоолгүй байсан ч гэсэн Монголоороо чанга дуулаад явах газар нутаг, эх оронтой байх хэрэгтэй. Мянга мянган үрсдээ өвлүүлж үлдээх газар нутаг нь, байгаль орчин нь экологийн тэнцвэрт байдлаа хадгалж үлдэх ёстой.
Үүнийхээ л төлөө тэмцэж явдаг гэж энэ олон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг би боддог. Үүнийхээ төлөө нэгдэх цаг нь болчихоод байна шүү дээ. Мөнгөтэй хүн хувьсгал хийдэггүй эрх ашгаа л хамгаалуулдаг, харин мөнгө үгүй ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй, эх орончид нэгдэж нийлж хувьсгалыг эхлүүлэх цаг нь болсон гэж хэлмээр байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||