Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ

(Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтэн, геологичдоос АН, МАН, МАХН, МҮАН-ын удирдлага болон УИХ дахь намуудын бүлэг, бие даагч гишүүдийн зөвлөл, өргөн олонд сонордуулах мэдээлэл)

 

Засгийн газар он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө "2 дахин урамшуулал,хөнгөлөлт” үзүүлэхээр тусгажээ. Алтны нөөц ашигласны төлбөрийг ингэж бууруулах хуулийн төслийг "Алтны ил тод байдлын тухай хууль” гэж өнгөлөн далдсан байдлаар нэрлэн  "хэсэг нөхдүүд санаачилаад”  тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр "унаад” хэдхэн хоног өнгөрч байхад, шинэ  жилийн өмнөхөн мөнөөх төслөө сэргээж, дүр төрхийг нь дахин хувиргаж ”Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” нэрийдлээр батлуулах гэж улайран зүтгэж байгаа нь чухам хэний эрх ашигт нийцүүлэх гээд байна вэ.


Энэ хуулийн төслийн нууцалсан далд утга санаа гагцхүү алт олборлогчдын татвар, төлбөрийг бууруулахад чиглэгдэж байгаа юм.


Алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, валютын нөөцийг баталгаажуулах талаар хэрэгжүүлэх төрийн зөв бодлогыг бид ойлгож дэмжинэ. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашиг ба алт олборлогч компаниудын эрх ашгийг зөв зохицуулах нь төрийн үндсэн үүрэг билээ.


Сүүлийн хорин жилд алтны шороон болон үндсэн олон арван ордыг гадаад, дотоодын компаниуд ашиглаж байгаа бөгөөд зарим ордын нөөц шавхагдаж дууссан. Үүний уршгаар эдгээр газарт уул овоо мэт шороо, гүн харанхуй гуу жалга, хавцал үлдэж, хүн амьтанд хор хохирол учруулж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна.


Алт олборлолтыг ямарч аргаар хамаагүй нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл, харалган хандлагаар   алт олборлогч компаниудын татвар, төлбөрийг бууруулах замаар улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн "бодлого” ихээхэн хортой үр дагавартай юм.


 Нөөц ашигласны төлбөр буюу роялтийг 2 дахин бууруулахад жил тутам улсын төсөвт орох орлого мөн тэр хэмжээгээр тасарна. Энэ  хор уршиг үүгээр хязгаарлагдахгүй улам өргөн хүрээг хамарч гадаад, дотоодын этгээдүүд алт руу шунаглан хошуурч, лицензийн далд наймаа цэцэглэж, харин ч алт олборлолт замбараагүй болж, бичил уурхай нэрийн дор "нинжа” нар даврах үүд хаалга нээгдэнэ. 


Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр Канадын компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж, Бороогийн ордоос  60 тонн алт олборлосоноос арваадхан хувь Монголд ногдож, мөнөөх компани ордын ашиглалтын нийт талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, овоолсон шороо, онгойсон нүх үлдээсэн, "Алтан Дорнот” компани Заамарын сайхан байгаль,  Туул голыг сүйтгэсэн ул мөр арилаагүй байхад алт олборлолтын  татвар, төлбөрийг 2 дахин бууруулахаар УИХ-ын зарим гишүүд, салбар хариуцсан сайд хөөрцөглөж байгаа нь Монгол улсын язгуур эрх ашигт огтхон ч нийцэхгүй.


Одоо үйлчилж байгаа хуулиар нөөц ашигласны төлбөрөөс 5 хувь, ашгаас 25 хувийн татвар авч байгааг дэлхийн алт олборлогч орнуудтай харьцуулвал татварын таатай нөхцөлтэй орнуудын ангилалд багтдаг. Үүний нотолгоо бол ерээд оны сүүлчээр Монгол улсын алт олборлолтыг Канадын "Сентарро голд”, ОХУ-ын "Алтан Дорнот” болон Монголын үндэсний "Эрэл”, "Гацуурт”, "Монголын алт”, ”Монгол газар”, монгол оросын  хамтарсан "Монголросцветмет” нэгдэл зэрэг компани жилд 20-24 тонн хүргэж байсан. Эдгээр компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зарим оронд хэрэглэж байсан  алтны хэт өндөр ашгийн татварыг Монголд тогтоохоор  хууль гаргаж мөрдүүлэхэд алт олборлогч компаниуд татвар, төлбөрөө  бүрэн төлсөн бодит баримт байна.


Энэ жил Оюу толгойн ордоос зэсийн баяжмалтай хамтад нь 25 тонн алт гаргаж авах бөгөөд 30 жилийн хугацаагаар лицензийг Канадын компаниудад олгосон, одоо ашиглахад бэлтгэгдсэн нөөцтэй Гацуурт, Баян-Айрагийн  алтны томоохон ордоос  ойрын жилүүдэд жил бүр 5-10 тонн алт олборлох магадлалтай. Ийнхүү мөдхөн жил бүр 30-40 тонн алт олборлох боломжтой болно. Энэ нь өнгөрсөн жилийн олборлолтоос 4 дахин их хэмжээ юм. 


Алтны шороон ордын нөөц үндсэндээ шавхагдан дуусч,  цаашид дээрхээс багагүй хэмжээний алтыг үндсэн ордуудаас олборлох бөгөөд эдгээрийн тусгай зөвшөөрлийг гадаадын компаниуд эзэмшиж байна. Бидний урьдчилсан судалгаагаар ойрын жилүүдэд болон дараагийн 30 жилийн хугацаанд олборлох алтны 80-аад хувийг гадаадын компаниуд гаргах аж. Тэгэхээр алтны роялтийг хоёр дахин бууруулах хуулийн төсөл монголын үндэсний компанид ч биш, монгол улсад ч биш, харин гадаадын компаниуд, хуулийн этгээдүүдэд найр тавьсан үйлдэл болжээ гэж үзэх үндэстэй байна.


Компаниудын алтны нөөц ашиглалт, олборлолтын арга, техник, технологийн  түвшин болон санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах замаар бодит үндэслэлд тулгуурлан татвар, төлбөрийг зөв тогтоох ёстой.


Гэтэл хууль санаачлагч үндэслэлтэй тооцоо, судалгаагүйгээр багцаа баримжаагаар төлбөрийг бууруулна гэж байгаа явдал туйлын харалган төдийгүй, алт олборлогч гадаадын  компаниудын захиалгаар зохион байгуулсан, тусгай санхүүжилттэй төрийн бус байгууллагууд гэсэн нэр зүүж, монгол төрхөө аль хэдийнэ алдаж, баг өмсөн гадаадынхны халаасанд багтсан хэсэг бүлэг этгээдүүдийн үнэмшилгүй худал хуурмаг лоббид хууртагдсан улс төрчдийн муйхар зүтгэл, хандлагын бас нэгэн тодорхой бодит илрэл гэхээс өөрөөр тайлбарлах боломгүй.


Бороогийн алтны ордыг 2004-2009 онуудад олборлосон компани дэлхийн зах зээлтэй жишихэд хэд дахин доогуур хямд өртгөөр олборлолт хийж, асар их олз ашиг олсныг учрыг ойлгох хүн бүхэн мэднэ.


Одоо дэлхийн зарим уурхайд далд аргаар хамгийн хүнд нөхцөлд олборлолт хийж, боловсруулан баяжуулж байхад 1 унц алтны өөрийн өртөг дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаа баримт байна.


Одоогоос 100 орчим жилийн өмнө жилдээ 2 тонн алт олборлож байсан Богдын Засгийн газар алт олборлолтын роялтийг 17.5 хувиар тогтоож, түүнийгээ хатуу хяналттайгаар авч чаддаг байсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатарын 2013 онд хэвлүүлсэн ашигт малтмалын олборлолтын түүхийн  тухай номд тодорхой баримтаар дурджээ. 


Гэтэл өнөөгийн Засгийн газар, түүний салбар хариуцсан сайд Ганхуяг Богд хаанаас "7 дахин дор” ажиллаж болно гэж үү. Бид үүнийг тэвчиж суух нь зөв юм уу.


Алт олборлогч компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийх, алтны ордуудыг ашиглах ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулж, түүний санал дүгнэлтэд үндэслэн алтны үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор төлбөр татварыг өөрчлөх асуудлыг авч үзэж болох юм.


Төр засгийн анхаарлын төвд цаашид байнга байх ёстой онцгойлон авч үзэх асуудал бол хүссэн болгонд алт олборлох тусгай зөвшөөрөл олгож болохгүй, тусгай шалгуур нөхцөлийг хангасан, зөвхөн мэргэжлийн болон үйлдвэрлэлийн өндөр  дадлага туршлагатай, санхүүгийн баталгаатай чадавхи бүхий, орчин үеийн техник, технологитой компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. 


УИХ урьд өмнө алт олборлогчдыг татвар, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч байсан боловч энэ нь цөөн хэдэн компани, тэдгээрийн ар талыг хамгаалагч эрх мэдэлтнүүдийн олз ашиг болж, төр, ард түмэн шижир алтаа луйварчдад завьшуулсныг мартах ёсгүй. Зөвхөн дотоодын луйварчид төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад алтаа үнэгүйдүүлэн өгснийг та бүхэн өөрсдөө нотлоно.     


Ашигт малтмалын тухай хуульд нэн даруй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай өөр олон заалт, зүйл байсаар байтал зөвхөн алт олборлолттой холбоотой заалтыг "сугалан авч”, дотоод, гадаадын цөөн хэдэн компани, эрх мэдэлтнүүдэд зориулан тусгайлан хууль гаргахаар идэвхийлэн чармайн зүтгэж, яаран сандарч  байгаа нь олон нийт, эрдэмтэн мэргэжилтнүүдэд сэжиг төрүүлж байна.


 Бодлого боловсруулж, хууль санаачлах эрхтэй сүбьектүүд улс үндэстэн, ард иргэдийн эрх ашгийг нам болон хэсэг бүлэг этгээд, дотоод, гадаадын хэдхэн компаний эрх ашгаас хэрхэвч доогуур тавьж таарахгүйг УИХ-ын эрхэм гишүүд оюун ухаандаа тунгаан бодож зөв шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна. 


Эрдэс баялгийн салбарын эрдэмтэд, тэргүүлэх мэргэжилтнүүдийг төлөөлж:


1.    Ч.Хурц уулын инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Ph.
2.    Г.Сандуйжав инженер-геологич, Төрийн шагналт
3.    Ж.Сумьяа инженер-геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
4.    Д.Амгалан  уулын ашиглалтын инженер-технологич  
5.    Ж.Бямба  инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Sc.
6.    Я.Гомбосүрэн уулын инженер, профессор, техникийн шинжлэх ухааны доктор Sc.
7.    М.Дамдинсүрэн инженер-баяжуулагч, металлургч, техникийн  ухааны доктор Ph.  
8.    Д. Даваасамбуу инженер-геологич, эрдэс судлалын ухааны доктор Ph.
9.    Ц.Рэнцэн  инженер-геологич
10.   С.Авирмэд уурхайн инженер-геологич, эдийн засагч, доктор Ph.
11.   Ж.Банзрагч  инженер-геологич
12.   Т.Балжинням  геологи-уул уурхайн эдийн засагч
13.   С.Алтангэрэл инженер-геологич
14.   Х.Дагвадорж инженер-геологич
15.   Д.Дашцэрэн инженер-геологич
16.   Т.Ганбаатар инженер-геологич
17.   И.Логшир инженер-геологич
18.   Б.Болд инженер-маркшейдер
19.   Б.Банзрагч инженер-геологич
20.   Н.Лхагва инженер-геологич, доктор Ph.
21.   Г.Сугаржав инженер-геологич
22.   Т.Гансүх инженер-геологич
23.   А.Гүррагчаа инженер-геологич
24.   М.Тогооч өрмийн инженер
25.   Х.Владимир уулын инженер, техникийн  ухааны доктор Ph. 

 


Улаанбаатар хот                            2014 оны 1 дүгээр сар 3-ны өдөр

ӨНӨӨГИЙН ЗАСАГ БОГДЫНХООС “ДОЛООН ДОР” ГЭЖ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани