- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр улстөржиж байна
Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Алтны роялтиг 2.5 хувь болгож бууруулсны дараа алт тушаалт нэмэгдсэн гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгч байгаа. Гэвч энэ нэмэгдэл нь татвар бууруулсантай ямар ч холбоогүй, ханшаас болсон гэдэг мэдээлэл гарч байна?
-Эхлээд хэдэн тоо хэлье. Энэ оны эхний хоёр сарын дараах байдлаар Монголбанкинд 1320 кг алт тушаагдсан. Өнгөрсөн онд яг энэ үзүүлэлт 506 кг байсан. Монголд алт олборлож байгаа бүх компанийнхантай уулзахад татвар бууруулсан шийдвэрт сэтгэл хангалуун байгааг хэлж байгаа.
Роялти буурснаар алт тушаалт 2.6 дахин нэмэгдсэн. Үүнийг Засгийн газар, салбарын яам, төрийн бодлого зөв шийдвэрлэж байна гэж ойлгож болно. Алтны онцлог ямар ч оронд үндэсний валютаар худалдан авч, гадаад валютын нөөц болдгоороо онцлогтой эрдэнэс юм. Энэ хууль маш ойлгомжтой. Монголбанкинд алтаа тушаагаад төлбөрөө төгрөгөөр авбал 2.5 хувийн роялти төлнө, тушаахгүй бол үндсэн таван хувийн роялти дээрээ, үнийн өсөлтөөс хамаарсан таван хувийн роялтиг нэмж төлнө.
Зэс хайлуулах үйлдвэр бариагүй тохиолдолд баяжмал доторх алтыг хэн ч ялгаад сууж байхгүй нь ойлгомжтой. Тиймээс алтаа Монголбанкинд тушааж чадахгүй. Зэс хайлуулах үйлдвэр баригдаж ашиглалтад орох үед төр засаг ард түмэнд ашигтай байдлаар зохицуулалт хийх эрх нь байх ёстой. 2014 онд алтны, олборлолт тушаалт илт нэмэгдэнэ гэж бодож байна.
-Уул уурхайг хөгжүүлэхэд манай улсад ямар давуу тал, хүндрэл байдаг вэ?
-Уул уурхайг хөгжүүлэхэд үндсэн дөрвөн бэрхшээл байгаа. Нэгдүгээрт, газар нутгийн байрлал. Монгол Улс бол ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон улстай хиллэдэг онцлогтой нөхцөлд уул уурхайн бодлого явуулж байна. ОХУ бол ашигт малтмалын нөөц ихтэй учир манайхаас авах сонирхол бага.
Иймээс транзит буюу дамжин өнгөрүүлэх тээврийн тарифын асуудлыг яаралтай ярьж шийдэх шаардлагатай байна. Хамгийн ойрхон далайн боомт нь Тэньжин боомт бөгөөд 3000 км, хойшоо бүр ч хол. Тиймээс Монголыг дэлхийн бөмбөрцгийн хаашаа л бол хаашаа тээвэр хийх боломжтой Австралитай жиших нь тохиромж муутай.
Өнөөдөр манай улс ашигт малтмалын зах зээлийн хувьд, тухайлбал нүүрс, төмөр, зэсийн хүдэр бараг 100 хувь, жоншны 80-90 хувь нь БНХАУ руу экспортоор гарч байна. Тэгэхээр, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарахаар Монголын ашигт малтмалын экспортын хэмжээ буурдаг, үүнтэй зэрэгцээд Монголд хөрөнгө оруулах сонирхол буурдаг. Угтаа бол 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 87 хувь нь Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт гэж холбогдох төрийн байгууллага нь мэдээлсэн байдаг. Энэ анхны хөрөнгө оруулалт 2012 онд дууссан. Бэрхшээл үүсгэдэг дараагийн асуудал бол дэд бүтэц.
Тэгвэл барууны орнуудын жишгээр арай тийм биш юм шүү дээ. Гэхдээ ажилчидаа гэрт амьдруулж, сургууль, цэцэрлэг барихгүй гэсэн үг биш л дээ. Гол нь төр авсан татвараасаа дэд бүтэц болон нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж, компаниуд татвар төлсний дараах ашгаасаа орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр тодорхой дэмжлэг үзүүлдэг ийм л жишиг байдаг. Гурав дахь асуудал нь улс төр болон хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны тогтвортой байдал. Энэ талаар үнэнийг хэлэхэд өмнөх УИХ 2012 оны сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр ч ёстой бусниулж өгсөн дөө. Зүгээр л хэд гурван жишээ хэлье.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, нөгөө 1300 гаруй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодог урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тухай 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоол, дээр нь төрийн албан хаагчийн буруугаас шүүхээс 106 зөвшөөрлийг хүчингүй болгосон явдал. Төр нь хөрөнгө оруул гэж тусгай зөвшөөрөл өгчихөөд, хөрөнгө оруулж байхад нөгөө төр нь ямар нэг байдлаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байхаар чинь хэн итгэх юм бэ. Ийм алдааг дахиж хэзээ ч гаргаж боломгүй. Гадны хөрөнгө оруулалт татахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдээ бас дэмжих ёстой. Энэ салбарт ажиллаж байгаа дотоодын компаниудын байдал одоо ямар байна вэ.
Ер нь бол монголчууд нэг үеэ бодвол өөрсдөө ашигт малтмал олж, олборлохдоо сайн болсон шүү дээ. Борлуулах асуудал дээр л гацдаг байхгүй юу. Аж ахуйн нэгжүүд нь экспортын гэрээгээ үнэ өндөр байхад нь богино хугацаагаар, нэг юм уу хоёр сараар хийчихдэг, үнэ буурахаар хэцүү байдалд ордог. Ер нь тоо хэмжээгээ тохирсон, худалдагч, худалдан авагч тал ямар ч тохиолдолд ашиг, алдагдлыг адилхан үүрэх нөхцөл бүхий гэрээ байдаг. Үнийн хувьд бол энэ урт хугацаатай гэрээнд тусгадаггүй, бүтээгдэхүүнээ нийлүүлэх үедээ зах зээлийн ханшаар өмнөх нөхцөлд үндэслэн тохирдог байх учиртай. Яамны зүгээс энэ асуудалд анхаарч жилийн өмнө эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хэсэг байгуулж, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хангалттай судалгаа хийгээд байна.
-Томоохон төслүүдийн хэрэгжилт, цаашлаад уул уурхайн салбарын хөгжилд улстөржилт ихээхэн саад болж байна гэж хардаг. Оюутолгой төслийн талаарх таны байр суурь?
-Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа шалтгаануудын хамгийн том нь байх. Бусад оронд парламент дээр тухайн асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас гаргасан мэдээлэлд үндэслэн мэтгэлздэг юм билээ. Гэтэл манайд болохоор өөр зүйл яриад байх юм.
Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниудын тухайн улсын эдийн засгийн байдлын талаар хийсэн үнэлгээг их ярих юм аа. Ярих нь зөв байж магадгүй. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа хувийн компаниуд бүгд ашгийн төлөө, улс орнууд ч хоорондоо хөрөнгө татах талаар өрсөлдөн хөгжиж байгааг бодмоор санагдах юм. Иймэрхүү ярианууд нь улс орны эдийн засгийн хөгжил болон аюулгүй байдалд асар хортой.
Энэ тал дээр гишүүд маань хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй ч, өргөсөн тангаргаа бодож байх нь шударга байж магадгүй. Зүгээр нэг энгийн жишээ хэлье. Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр мөн ч их улстөржиж байна. Товчхон хэлэхэд Эрдэнэс Тавантолгойн одоогийн захирал нь компаниа алдагдалд оруулахгүйн тулд гэрээлэгч нөгөө талтайгаа хэлэлцээр хийж, гэрээнд өөрчлөлт оруулснаар алдагдлаас гарч чадсан юм билээ.
Бас сайн юманд садаа гэгчээр анхны хөрөнгө оруулалтын зардал нь их хэмжээгээр хэтэрчихээд байхад өмнөх засаг нь яагаад дуугүй суугаад байсан учрыг нь ч ойлгохгүй юм. Энэ шалтгааныг ухах сонирхол манай хамт олонд байхгүй юм байна лээ. Яагаад гэвэл Монгол Улс хүн амын хувьд цөөхөн шүү дээ. Ер нь энэ төслийг монгол хүн бүр улстөржүүлэхгүй баймаар байна. Одоо бол нэгэнт гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Компанийн тухай хуулиар тэр ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь хууль, гэрээнийхээ хүрээнд асуудлаа шийдээд явах ёстой. Санхүүжилт, бүтээн байгуулалтын бүх эрх компанид нь байгаа.
Тиймээс яам, Засгийн газар, УИХ-тай өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид улс төртэй төслийг уях бодол байвал үүнийгээ болио 21 дүгээр зуун шүү, төрт ёсоор дэлхийд шинэ мөр үлдээсэн Монгол Улстай хамт энэ том төслөө шударгаар хэрэгжүүлье гэж хэлэх байна. Эдгээр зарчмыг баримталж төслөө амжилттай хэрэгжүүлж чадна.
-Бид "Гуравдагч хөршийн бодлого” гээд Канад, Европ, АНУ-ын компаниудад хайгуул, олборлолтын лицензээ харьцангуй амархан өгчихдөг. Харин тэд жаахан юм олонгуутаа бусдад өндөр үнээр зарчихдаг байдал давтагдсаар байна. Канадын "Хан Ресурс” Дорнод аймагт байдаг 237А дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ Орос, Хятадуудыг үнэ хаялцуулж, БНХАУ-ын компанид зарах гэж байсан явдал үүний том жишээ. Бид ийм нөхдүүдтэй хэрхэн тэмцэх ёстой юм бэ?
-Нэг зүйлийг хэлэхэд миний энэ ярилцлага бүхлээрээ яамны байр суурь биш шүү гэдгийг тэмдэглэе. Монгол Улсад хөрөнгөө оруулъя гээд ирж байгаа нөхдүүд хоёр янз байх шиг байдаг. Үнэхээр юм хийе, эцсийн үр дүнг нь үзье гэсэн бодолтой нэг хэсэг байхад багахаан хөрөнгө оруулж, жаахан юм олонгуутаа сайхан рекламдаж байгаад зарж, ашгаа гаргаж авчихаад гараад явчихдаг нэг хэсэг бас байна. Ийм хүмүүс ганцхан манайх гэлтгүй Казахстан, Мьянмар гээд нээлттэй эдийн засагтай хөгжих гэж ядаж байгаа олон оронд явж байгаа болов уу даа. Тэд сэргэлэн, үнэхээр сайн геологичид байдаг. Хуулийн хүрээнд тухайлбал "Айванхоу Майнз” компани Оюу Толгойн ордыг нээж, хайгуулыг хийгээд дараа нь Рио Тинто компанид хөрөнгийн биржээр дамжуулж үнэд хүргэж зарсныг бүгдээрээ мэдэж байгаа. Чадаж байгаа юманд арга алга даа. Ийм "том тоглолт, эрсдэл хийж чаддаг” үндэсний компаниудыг л хөгжүүлмээр байна. Монголчууд чадна гэдэгт итгэж байна.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яамны зүгээс ямар томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Уул уурхайн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажил гэвэл үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид рүү хандсан бодлого явуулж эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа салбарын чиглэлийн холбоод, тэдний гишүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Ингэснээр асуудлыг яг гүнд нь орж шийдэж чадаж байна. Хийсэн ажлуудыг та бүхэн гэрэлтэй талаас нь харвал зөндөө байгаа. Би энд хоёр, гуравхан зүйлийг хэлмээр байна. Монголын геологи, уул уурхайн салбарын тогтворгүй байсан эрхзүйн орчинг өнгөрсөн жил урт хугацаанд тогтвортой байх боломжийг яам, Засгийн газар, УИХ хамтарч найман сарын хугацаанд бүрдүүлж чадлаа.
Өнөө маргаашгүй ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. УИХ энэ төслийг цаг алдалгүй баталчихвал манай салбарын ажил үйлс ойрын жилүүдэд барууны олборлох үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч орнуудын жишигт хүрнэ. Өнөөдөр олон жилийн хугацаанд бэлэн мөнгө тарааж, инфляциас айж мөнгөний хатуу бодлого явуулж ирсэнээс хамааран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 хувиар унаж импортын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн орлого энэ хэмжээгээр буурлаа. Гэтэл 100 хувийн импортын стратегийн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ энэ Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд 10 төгрөгөөр хэлбэлзлээ. Тэр нь 50 төгрөгөөр буурч, 40 төгрөгөөр нэмэгдсэний зөрүүг хэлж байгаа юм.
-Танай яамны үе үеийн сайд нар ямар хүмүүс байсан бэ. Мэргэжлийн бус хүн удирдаж байна гээд л мэдээлэх юм. Таны хувьд юу гэж бодож байна. Та ч бас сайдтай хамаатан ч юм уу, ямар нэг холбоотой учир зөвлөх болсон байлгүй дээ?
-Би энэ салбарт 37 жил ажиллаж байна. Ер нь 1990 оноос өмнөх үе, өнөөгийн үе бол өөрсдийн онцлогтой. Энэ хугацаанд манай салбарыг олон хүн удирдаж байсан. 1970-аад онуудаас өнөөг хүртэл манай салбарын туулсан замыг эргээд харвал дандаа хөгжиж, улсын эдийн засгийн үндсэн тулгуур байсан. Одоо ч байгаа, цаашид ч байна.
Сайд нарын хувьд мэргэжлийн хүн ч байсан, өөр салбарын хүмүүс ч салбарыг удирдаж байсан. Гэхдээ ямар ч үед, ямар ч хүн сайд байхад бүгд эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, урагш нь явуулж байсан. Манай өнөөгийн яамны хувьд гэвэл дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Япон, Герман, ОХУ, Англи зэрэг орнуудад боловсрол эзэмшсэн, бизнес, үйлдвэрлэл, төрийн ажлын туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Би зөвлөх болсноосоо хойш түүнийг УИХ-д ямар бүтээлчээр ажиллаж байсныг нь ч мэдэж авсан. Сайд гадаад, дотоодын олон хүнтэй уулзаж санал бодлоо солилцдог, тэд нар нь зөвлөгөө өгдөг гэхдээ сайд өөрийн гэсэн байр суурьтай, олон талын судалгаанд үндэслэн, улстөрч хүний хариуцлагын үүднээс шийдвэр гаргадаг. Угаасаа ч энэ бол хувь хүний бодол, нөхөр маань хөдөлмөрч, боловсролтой, энгийн, багаар ажилдаг тул өөртөө итгэлтэй, хүнийг ялгаварладаггүй, хамтдаа явж ирчихээд бурууг бусдад тохдоггүй хүн учир хамт олон маань түүхэнд үлдэхээр ажил хийхийн төлөө хичээж байна.

Х.Батсайхан
Өглөөний сонин
Д.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр улстөржиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани