Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ...

 

Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ...Бүтэн жил тэмцсэн багш нар дөнгөж саяхан цалингаа 20 хувиар нэмүүлэн аман шийдвэр гаргуулж авлаа. Хуучин цагт багш нар сэхээтэнд тооцогдож, авдаг нь ахиу байсан бол өнөөдөр багшийг дорд үзэх хандлага дарга цэрэг нарын үг үйлдлээс илрэх болж, багш нарын амьдрал тааруухан л байна. Хүн төвтэй хөгжлийн талаар Засгийн газар зорилго тавьж л байгаа бол боловсролд, ялангуяа боловсролын салбарын ажилтнуудад анхаарах л хэрэгтэй. Багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмж тааруухан байгаа нь нуух юмгүй үнэн шүү дээ. Цалингаа нэмүүллээ гээд багш ажилдаа ороод байхад нь дахиад л шатахууны үнэ нэмэгдлээ. Шатахууны үнэ Монголын эдийн засгийн тоолуур. Шатахууны үнэ өсвөл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь хууль. Хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан болж байж төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараалаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ, багш, эмч, сувилагч, асрагчийн цалинг багаар өсгөлөө гэхэд дагаад шатахууны үнэ өсөхөөр ямар хэрэг байна вэ. Энэ Засгийн газарт даварсан импортлогчидтой үг хэлээ ололцох, шатахууны үнийг тогтворжуулахаар ажиллаж байгаа сайд, дарга байна уу, ер нь.

Өнгөрсөн 7 хоногт АИ 92 бензиний үнэ 40-120 төгрөгөөр өсчээ. Баян-Өлгий аймагт өнөөдөр АИ 92 шатахуун 1920-1940 төгрөгөөр, дизель түлш 1990-2010 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь мэдээж дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, Роснефть үнээ нэмсэнтэй холбоотой. Гэхдээ үүнийг зохицуулах, үнийг нь иргэдэд дарамтгүй зохицуулах шийдлийг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хийх ёстой. Саяхан шатахуун түлш импортлогчид Уул уурхайн яаманд дизель түлшний онцгой албан татварыг тэглэх санал хүргүүлсэн гэх юм. Гэтэл Д.Сумъяабазар энэ саналыг нь Засгийн газарт оруулахын оронд нууж дарсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд бичигджээ. Энэ үнэн бол Д.Сумъяабазарт шатахууны үнийг тогтворжуулах хүсэл алга буюу тэр Уул уурхайн сайдынхаа үндсэн ажлыг ч хийхгүй, УИХ-ын гишүүний хувиар адаглаад Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийнхээ амьдралыг ч бодохгүй байна гэсэн үг. Ер нь, Засгийн газар шатахуун импортлогчдод найр тавьж, татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийсэн. Хариуд нь импортлогчид шатахуун, түлшнийхээ үнийг үе шаттай, хэд хэдээр нэмсэн. Энэ чинь Засгийн газрыг ч, иргэдийг ч залилсан үйлдэл биш үү. Гэтэл сэтгүүлчид тайлбар ярилцлага авъя гэхээр Уул уурхайн сайд нь уул уурхайн яаман дээрээ Сонгинохайрхан дүүргийнхээ МАН-ын төлөөлөгчдийг цуглуулж хуралдаад завгүй байгаа гэх юм. Улсын ажлаас илүүтэй намын ажил гэж юу байна аа Д.Сумъяабазар аа.

Өнөөдөр цас орж, айсуй өвлийг иргэдэд санууллаа. Бусад сайд нь орон нутгаар өвлийн бэлтгэлээ шалгаж, асуудлыг газар дээр нь шийдээд явж байна. Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг гэхэд газар тариалангийн бүс нутгуудаар явж, ургац хураалттай танилцаад байна. Тариаланчдын ярьж байгаа зүйл нь ургац хураах цаг болсон байхад шатахуун түлшний хомсдол, үнийн өсөлт. Үнэхээр нуруугаа авахуулж байна тэд. Шадар сайд цас, зудны эрсдэл ярьж, аймгуудын онцгой комисстой хуралдаад завгүй. Эрүүл мэндийн сайд ханиад, хатгалгаа яриад эмнэлгийн дарга нартай хуралтай. Ганц Уул уурхайн сайд Д.Сумъяабазар л нэг бол Нийслэлийн МАН-ын хуралд нэр дэвших бэлтгэлээ хангаад яаман дээрээ намынхнаа цуглуулаад хуралдаж байна. Эсвэл зочид буудалд хүмүүс цуглуулж, мөнгө тарааж байна гэсэн мэдээллийг иргэд өгч байна. Намын хурал болоод л өнгөрнө, иргэдэд хамаагүй. Үндсэн ажлаа хийгээч сайд аа.

Иргэний хөдөлгөөнүүд хавар, зунжин хөдөөгүүр тэмцэж байна. Газар шороогоо хамгаалуулахаар аймаг, сумын Засаг дарга нар аргаа бараад "Босоо хөх Монгол”-ын залуучуудыг дуудаж байна. Хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт гэдгийг Уул уурхайн сайд нь орон нутагт оройлон очиж шаардах ёстой биш үү. Нутгийн иргэд уул толгодоо ухуулахгүй гэхэд нь хамгийн түрүүнд ойлголцоё гээд очих ёстой нь сайд биш үү. Баялаг бүтээхээр очсон хөрөнгө оруулагчдыг бас л сайд хамгаална. Уул уурхайн эдийн засагтай улс мөн л юм бол Уул уурхайн сайд энэ улсын хамгийн үүрэг хариуцлагатай хүн биш үү. Гэтэл Д.Сумъяабазар та хотын МАН-ын дарга болно гээд дотроо төсөөлчихсөн, албан тушаалаа ярилцаад акц, кампанит ажлаа л төлөвлөөд суух юм.

Тариа ногоо хураах ажил шатахуун, түлшний үнийн нэмэгдлээс болоод саатаж байна. Газар тариалангийн бүс нутгаар цас орж, ургац цасанд дарагдлаа, хөлдлөө. Шалавхан шатахуун импортлогчидтой учир зүйгээ ололцооч Д.Сумъяабазар аа. Нийслэлийн МАН-ын сонгуульд зориулж тарааж байгаа мөнгөнд учир байна уу, сайд аа. Шатахууны үнийг зөнгөөр нь орхих тохироотой мөнгөө намынхаа гишүүдэд тараагаад байна уу гэж хардахаар байна шүү, сайд аа.

Arslan.mn


Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани