- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ам.доллар болон газрын тос өсөлтийн зүгт
Энэ долоо хоногт ам.долларын ханш болон газрын тосны үнэ хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татна. Ижил зиндааны бусад валюттай харьцуулсан ам.долларын индекс уруудах голдрилд нэгмөсөн орж, хөгжиж буй зах зээлд амьсгаа авах боломж гаргах болов уу хэмээн хөрөнгө оруулагч нар ажиглаж байна.
Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойших 17 долоо хоногт ам.долларын индекс долоон хувиар өссөн. Дараа нь сүүлийн дөрвөн долоо хоногт уруудаж, 1.7 хувиар суларчээ. Ам.доллар зах зээлийн хоёр чиг хандлагыг тодорхойлогч боллоо. Нэг талд нь холбооны Нөөцийн банкны бодлогын хүү, хөнгөрсөн татвар болон худалдааны сөргөлдөөний ачаар АНУ-ын эдийн засаг өсөж, нөгөө талд нь бусад бүс нутгийнх харьцангуй сул үзүүлэлттэй гардаг болов.
Холбооны Нөөцийн Системийн удирдах зөвлөлийн гишүүн, бодлого тодорхойлогчид дотроо "тагтаа”-нд тооцогддог лаэл Брэйнард "харцага”-ын байр сууринд шилжсэнийг ажиглагч нар анхааруулж байна. Хатагтай Лаэл ирэх хоёр жилд "аясын салхитай” тул бодлогын хүүг цаашид өсгөнө хэмээн саяхан мэдэгдсэн.
Гэвч статистик болгон өөдрөг байсангүй, наймдугаар сард суурь инфляц анх тооцоолсон хэмжээнд хүрсэнгүй.
Гадаад худалдаанд баримтлаж буй Дональд Трампын эрс байр суурь 11 дүгээр сард болох дунд хугацааны сонгуулийн дараа зөөлөрнө. Дээр нь АНУ-д хэрэгжиж буй мөнгө, зээлийн түлхэц өгөх бодлогын дүнд санхүүгийн болон урсгал дансны дефицит ихсэнэ хэмээн зарим нь таамаглав.
Холбооны Нээлттэй Зах Зээлийн хороо (ХНЗЗХ) есдүгээр сарын 26-ны хуралдаанаараа бодлогын хүү өсгөнө гэсэн таамаг зах зээлд давамгайлж байгаа. Харин 12 дугаар сард бодлогын хүүг өсгөхгүй түр азнах болов уу хэмээн зарим шинжээч таамаглаж буй. Гэтэл АНУ-ын үнэт цаасны үнэ чанга, ажлын байрны сүүлийн статистик сайн гарсан учраас "ХНЗЗХ түр азнах нь юу л бол” хэмээн Eurizon SLJгийн шинжээч Стивен Жен үзэж байлаа.
Ам.долларын бодлогын хүү өсөх нь хөгжиж буй зах зээлд чухал нөлөөтэй. Туркийн төв банк хүүгээ өсгөсөн нь хөгжиж буй зах зээлд бага ч болов хөнгөлөлт болсон. Гэхдээ л АНУ-ын холбооны Нөөцийн Системийн бодлого чангарч, Хятадад эрэлт багасах хэрээр хөгжиж буй зах зээлийг "хүнд сорилт хүлээж байгаа” хэмээн ноён Жен сануулав.
Газрын тосны зах зээл ч хөөрөх чиглэлдээ орлоо. Зах зээлд богино хугацаанд үнэ өсөх хандлагатай үетэй зэрэгцэн ирэх 11 дүгээр сард АНУ-аас Ираны нефтийн үйлдвэрлэлд тавих хоригоос үүдэн нийлүүлэлт тасалдаж болзошгүйг олон улсын Эрчим хүчний Агентлаг (ОУЭХА) анхааруулав. Brent түүхий тос хамгийн зөв үнэ болох баррель нь 70-80 ам.долларын хязгаараас давж болзошгүй байна.
Лхагва гарагт арилжаачдын хүчин зүтгэлийн дүнд газрын тосны нэг баррелийн үнэ 80 ам.долларт тулав. Баррель газрын тос 80 ам.долларт хүрэх нь эрэлт үнээсээ хамаарч буурах аюултай тэрхүү зааг хязгаар болж байна. Учир нь валютын зах зээл дэх өөрчлөлт үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханшийг унагасны улмаас шатахууны үнэ үнэмлэхүй өсөөд буй хөгжиж буй зах зээлд ийм үнэ хүндрэлтэй. БНХАУ-ын эсрэг өрнүүлж буй АНУ-ын худалдааны дайн ч урт хугацаандаа сөрөг нөлөөтэй.
Гэхдээ газрын тосны үнэ дараа нь багахан буусан. Brent-ийн үнэ долоо хоногийн эцсээр баррель нь 79 ам.долларт тогтов. Венесуэлийн газрын тосны гарц эргэлт буцалтгүй буурч, ливийн нөхцөл хүндрэн, АНУ-д олборлолт удааширснаас энэ оны сүүлийн гурван сард газрын тосны зах зээл өдөрт 500 мянган баррелиар дутагдаж, эрэлт өдөрт 100 сая баррель болж өснө хэмээн ОУЭХА тооцоолжээ. Арилжаачдын идэвхээс үүдэн ирэх хэдэн долоо хоногт газрын тос дахиад баррель нь 80 ам.доллар хүрч болзошгүй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||