- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ-д Дизель түлш тонн тутамдаа 91 ам.доллараар нэмэгдэнэ
ОХУ-ын Сангийн яамнаас шатахууны үнээ ирэх 10 дугаар сараас эхлэн нэмэгдүүлэхээр болсноо мэдэгджээ. Нефтийн бүтээгдэхүүн тэр дундаа шатахууны зах зээл дээр тус улсаас бүрэн хамааралтай манай улсын хувьд энэ мэдээлэл анхаарлын гадна орхиж болохгүй сэдэв болоод байна.
Одоогоор Хойд хөршид Аи-92 автобензин тонн тутамдаа 721 америк долларын үнэтэй байгаа бол тонн дизель түлш 673 америк долларын ханштай байгаа юм. Өнгөрсөн хэдэн сарын турш манай улс тус улсаас дээрх үнээр шатахуунаа импортолсон гэсэн үг. Тэгвэл ирэх сараас эхлэн бид нэмэгдсэн үнээр буюу Аи-92 шатахуунд тонн тутамд 41 америк доллар, дизель түлшинд тонн тутамд 91 ам.доллар нэмж төлж авахаас аргагүй нөхцөл байдал үүсчээ.
Олон улсын худалдааны шинжээчдийн дүгнэж буйгаар дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жил нефтийн үнэ өссөөр ирсэн ч барууны орнуудын хориг арга хэмжээний нөлөөгөөр ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг 2014 оноос хойш төдийлөн нэмэлгүй явсаар өдийг хүрсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд ОХУ шатахууны үнээ ингэж огцом өсгөж байгаагүй юм.
Манай улсад америк долларын ханш сүүлийн гурван жилийн турш буурахгүй чангарсаар байсан учраас шатахууны импортлох үнэ түүнийг өссөөр байжээ. Тэгэхээр одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэвэл долларын ханш өндөр байгаагийн зэрэгцээ, хойд хөршөөс нэмэгдсэн үнэтэй шатахуун импортлохоос аргагүй байдалд ороод байна
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын даргын хэвлэлд өгсөн ярианаас харахад ирэх энэ өвөл ОХУ төдийгүй барууны орнуудад газрын тосны зах зээл дээр огцом савлагаа үүсэх эрсдэл үүсээд байгаа аж. Барууны орнуудын хувьд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээг ирэх 11 дүгээр сард авч хэрэгжүүлэхээр болсон нь нефтийн үнэд нөлөөлөх хүчин зүйл болжээ.
Манай улс жилд дунджаар 1.5 сая тонн шатахууны хэрэглээтэй улс. Үүний дийлэнх хувийг иргэд жижиглэнгээр авч хэрэглэдэг. Харин иргэд хэрэглэгчдийн машинд шахаж буй шатахууны литр тутмын үнэ бүрдэхдээ гадаад зах зээлийн үнэ, америк долларын ханш, Засгийн газраас авч буй татварууд, аж ахуйн нэгжийн тээвэрлэлт, үйл ажиллагааны зардлуудаас бүрддэг байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр жил валютын ханшын чангаралтаас үүдэн ашиг нь багасч, улмаар алдагдалтай ажиллахад хүрсэн бол энэ удаад ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэн учраас үнээ нэмэхгүй бол алдагдалд орж эхлэхээ мэдэгдэж байна.
Түүнчлэн Засгийн газар шатахуун импортлогчдоос татвар авахдаа тухайлбал, дизель түлшнээс тонн тутамд нь Онцгой албан татвар болох 280 мянган төгрөг, дээр нь НӨАТ буюу 10 хувь, Гаалын татвар болох 5 хувийн татварыг авдаг. Тэгвэл дээр дурдсанаар ОХУ-д нэг тонн дизель түлш 91 америк доллараар нэмэгдвэл импортлогчид мөн л тонн тутамд нь дээрх нэмэгдлийг тооцож, үнээ тогтоохоос аргагүй юм.
Ийнхүү 10 дугаар сараас эхлэн Хойд хөрш шатахуунаа Манай улсад өгөхдөө тонн тутамд нь 41-91 америк доллараар нэмж худалдах нь тодорхой боллоо. Үүгээр зогсохгүй 11, 12 дугаар сард ч дээрх үнийг нэмэх бодлого ОХУ-аас баримталж буй талаар хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Б.Аз
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||