Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ИЛ ТОД гэж зарлагдсан Монголын эрдэс баялгийн салбарын 741 компани ТАЙЛАН-гаа өгөөгүй!

ИЛ ТОД гэж зарлагдсан Монголын эрдэс баялгийн салбарын 741 компани ТАЙЛАН-гаа өгөөгүй!Нүүрс, алт, зэс гэхчлэн байгалийн баялаг хэн нэгэн эрх мэдэлтнийх бус  нийт олны өмч болохыг  "эцэг хууль”-д  тодорхой заачихсан. Тиймээс ч төр засгийн байгууллагууд нийтийн өмчид  тулгуурлан, зах зээлийн нийгэмд, баялгийг ашиглахдаа ИЛ ТОД байх ёстой. Дэлхийн улс орнуудын хувьд ч эрдэс баялгийн нөөцийг зарцуулахдаа ХАРИУЦЛАГА-тай байх шаардлагатай гэдэг дээр ойлголцлоо нэгтгэн "Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилга”-д нэгдэцгээсэн байдаг. Манай улс 2006 онд ОҮИТБС-д нэгдсэн. Санаачилга хэрэгжүүлэгч орнууддаа 3-5 жил тутам "Баталгаажуулалт” гэх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг. Ил байх шаардлагатай хэрнээ далд байгаа мэдээллүүдийг нийтийн өмнө гаргаж тавьснаар, эрдэс баялгийн салбарын үр ашгийн хүртээмж нийгэмд шударгаар хүрнэ гэх найдлага дагадаг.

Ер нь эрх мэдлийг хяналтгүйгээр хэрэгжүүлэх нь бараан үр дагавар дагуулдаг нь  өнгөрсөн жилүүдэд  тодорхой болсон. Тиймээс ч хяналтын аливаа хэлбэрүүдэд наана цаанатай хандах ёстой л доо. Тэрдундаа манай эдийн засгийн гол тулгуур болсон эрдэс баялгийн салбар хэсэг бүлгийг хагартал нь хөрөнгөжүүлээд байна гэж шүүмжлэл дагуулах болсон ийм цаг үед уул уурхайн гэх тодотголтой олон  компаниудын өмчлөгчийн мэдээлэл, нийгэмд хүртээх өгөөж  анхаарал татах нь зүйн хэрэг. Уул уурхайн салбарт төрийн байгууллагын албан тушаалтнууд "засаглаж” тоглож, тусгай зөвшөөрлийг ойрын хүмүүстээ тарааж шийдвэрлэх нь, боломжийг тэгш олгохгүй байгаа явдал юм. Ер нь ийм шударга бус байдлын жишээ  дэлхийн улс орнуудад цөөнгүй. Уул уурхайн салбар дахь ил тод байдлаараа сүүл мушгидаг Конго Улс  2010-2012 онд газрын тосны томоохон 5 ордоосоо 1,6 их наяд доллар алдсан байдаг. Шалтгаан нь нууц өмчлөгч бүхий оффшор компаниудтай гэрээ байгуулсантай холбоотой. Тэгэхээр эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн шийдвэр хэнд үйлчлээд байна вэ? Үзэглэгдсэн шийдвэрээс улс орон, тухайн орон нутаг хэдий хэмжээний ашиг авч үлдэх вэ гэдгийг прогнозлон харсан мэдээллүүд чухал.

Уг нь манай улс ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан хоёр дахь орноор 2018 оны 2 дугаар сард тодорсон. Эрдэс баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон энэ санаачилгын хүрээнд хамгийн эхний хүлээн зөвшөөрөгдсөн орон бол Филиппин. Манай тухайд эрдэс баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэлээд байсан. Харин ОҮИТБС-ын дарга  Фрэдрик Рэйнфилд "Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэсэн юм. Тэгвэл  чухам ямар үзүүлэлтүүдийг хангачихаараа бүрэн ил тод болчих вэ? гэдэгт анхаарал хандуулъя. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь:

-Эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө,  гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл аж.

Арванхоёр жилийн өмнө нэгдсэн санаачилгын хүрээнд манай тал мэдээллээ ил тод болгох тал дээр урагшилж буй гэсэн үнэлэлт, дүгнэлтийг ямар ч байсан авчихсан. Тэгвэл энэ тал дээр өөр зүйл ярих талууд ч бий. Тухайлбал, хуульч С.Мандахбат  "2010 онд анхны үнэлгээ хийх үеэр энэ асуудлаар Дэлхийд анхны орон болмоор байна, тусдаа хууль батлуулмаар байна гэсэн. Тийм зүйл байхгүй, бид юугаа ил гаргах, гаргахгүйгээ мэддэг тусгаар улс гэж хэлээд хуулийн төсөл нь Хууль зүйн яамнаас хол яваагүй. 2000 гаруй хайгуулын, 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бүр " ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ" байгуулах ёстой, энэ гэрээний 100 хүрэхгүй нь л ИЛ ТОД байна. Компани бүр аймаг, сумын дарга нартай НУУЦ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ байгуулж байна. 2900  гэрээ хаана байна? Хуулийн дагуу  ханган нийлүүлэгчээ Монгол компани, ажилтнаа Монгол Хүн авч байна уу гэдэгт ямар ч ил тод мэдээлэл алга! Гэтэл лиценз эзэмшигчдийнхээ цаадахын цаад "эцсийн эзэмшигч" гадаад оронд байгаа хөрөнгө оруулагчдаас 30 ХУВЬ ТАТВАР авна гэж ГАДНЫ ТАТВАРЫН ГАЗРЫН үүргийг Монголын татварын байгууллага хийх гэж оролдож байгаа галзуу  өөрчлөлтөө ил тод байдал гээд байгаа юм уу? Австрали, Канад, Өмнөд Африк, Чили гэх мэт улсын өмнө ороод дэлхийд хоёрт орсноороо гайхуулаад байгаа юм уу? Байр эзлэхээр л чухал юм шиг ингэж хөөрөхөө боль” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Олборлох үйлвэрлэлийн ил тод байдалтай холбоотой хамгийн сүүлийн мэдээллээс харахад 2017 оны тайлангаа өгөөгүй 741 компани байна. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Тэр дагуу тайланг 2018 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэл ОҮИТБС-ын  Цахим тайлагналын системээр хүлээн авчээ. Тэгэхэд 1489 компани тогтоосон хугацаанд тайлангаа гаргаж, 741 компани тайлангаа гаргаагүй байна.

Тэгэхээр ил тодын байдлаараа хүлээн зөвшөөрөгдөөд буй манай улсын эрдэс баялгийн салбар дахь компаниудын 30 хувь нь хугацаандаа тайлан мэдээллээ өгөөгүй байгаа аж. Энэ бол наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаарх мэдээлэл гэдгийг тодотгоё.

Мөн Тусгай зөвшөөрөл, Хамгийн олон зөвшөөрөлтэй 10 компанийн мэдээллийг хүргэе.


Э.Болорхажид

www.zindaa.mn


ИЛ ТОД гэж зарлагдсан Монголын эрдэс баялгийн салбарын 741 компани ТАЙЛАН-гаа өгөөгүй!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани