- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров
Монголын эрдэс түүхий эдийн экспортын гарцууд ачааллаа даахгүйн улмаас түгжрэл гэгч зүйл хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Тавантолгой-Ганцмодны боомт. Экспортын гол гарц болох энэ чиглэлд өдөрт 50-70 км урт цуваа үүсэж, жолоочдыг олон хоногоор хил дээр уяж байна. Энэ байдлаас болж орон нутгийн өмчит "тавантолгой”-н нүүрсний борлуулалт хүртэл саатаж, тус компанийн хувьцааны ханш наймдугаар сард 6900 төгрөг болж уруудсан билээ. Гашуун-сухайт, Бичигт, Булган, Шивээхүрэнгийн боомтоор манай улс өнөөдөр нүүрсээ экспортолж байгаа. Эдгээр боомтууд өөрсдийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэх боловч хил дээр урт дараалал үүссэн хэвээр. Ховдын Булган боомтыг авч үзье. Тус боомтоор нүүрс болон төмрийн хүдэр экспортолдог. Энэ он гарсаар хагас сая тонн нүүрс, 30 орчим мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. дундаж ачаалалтай боомтын тоонд ордог Булганы боомтод Хятадын талын хяналт, шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний машины урт цуваа үүсдэг болжээ.
Энэ байдлаас үүдэн хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна. Экспорт хумигдах хэрээр Монгол руу орж ирэх валютын урсгал агшина гэсэн үг. Өдөрт 90 орчим нүүрс тээврийн автомашин хилээр нэвтэрч байгаа аж. Боомтын хүчин чадал экспортод тээг болж, хоног хугацаа алдах шалтгааны нэг болж ирлээ. 2017 оны байдлаар манай улсын нүүрсний экспортын 50 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор гаргажээ. Засгийн газраас нүүрсний экспортын балансыг хадгалах зорилгоор тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд Нарийнсухайт Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна. Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон "Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр ч энэ тухай бас оролцогчид хөндөж байсан юм.
• Хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна.
• Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ.
• Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд НарийнсухайтШивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна.
Монгол улс нүүрс экспортлох хүчин чадлынхаа дөнгөж 34 хувийг л ашиглаж байна. Гэтэл экспортын баримжаатай 20 гаруй уурхайн нийт хүчин чадал нь 100 орчим сая тонноор хэмжигдэх аж. Өөрөөр хэлбэл, 64 хувийн боломжоо алдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар тээвэр ложистик, хил гаалийн хүчин чадлаас болоод тэлж, томорч чадахгүй байгаа. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орвол одоогийн нүүрсний маршрут өөрчлөгдөж, ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийж болохыг албаныхан хэлж байна. Манай улс өмнөд хөршийн импортын нүүрсний 30-40 орчим хувийг нийлүүлж байгаа. Монголыг хамтрагчаа гэж хардаг Хятад Улс 1.2 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэж, импортоо танах бодолгүй байна.
Тэрчлэн Монголтой хил залгаа Хятадын бүс нутгуудад коксжих нүүрсний хэрэглээ эрс өсөж байгаа тул дотоодын өрсөлдөөн ч цаашид ширүүсэх хандлага ажиглагдах боллоо. Ялангуяа, тавантолгой ордоос экспорт хийж байгаа "Эрдэнэс Тавантолгой” болон "Энержи ресурс”, "Тавантолгой” компанийн дунд энэхүү өрсөлдөөн ширүүн байна. Нүүрсний экспорт хийгдэж байгаа Бичигтийн боомт төмөр замтай холбогдсоноор эрдэс түүхий эдийн шинэ гарц болох юм. Бичигт-хөөт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд хөрөнгө оруулалтгүйн улмаас мухардалд орсон билээ. "Монголын төмөр зам” төрийн өмчит компани уг төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн ч шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 2017 оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар буурсан тухай ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байсан юм.
Хэдий нүүрсний үнэ тогтвортой, зах зээлийн эрэлт ханаагүй боловч хил гаалийн хүчин чадал хамгийн том сорилт болж байна. Өмнөд хөрш рүү тэмүүлэх нүүрсний экспортын урсгал шинэ гарцын талаар бодоход бас хүргэсэн. Тухайлбал, зөвхөн урагшаа нүүрс гаргахаас гадна хойд чиглэлийг сонгох хувилбар яригдаж байна. Владивостокоор нүүрс тээвэрлэж, Япон болон Солонгос гээд гуравдагч орны зах зээлд коксжих нүүрсээ зарах талаар албаны хүмүүс яриад 10 жил болж байна. Энэ саналыгалбаныхан дэмждэг ч зах зээлийн шинжээчид төдийлэн үр ашигтай хувилбар биш гэж одоо ч үзсэн хэвээр. Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт владивосток хотноо үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний үеэр нүүрсний экспортын шинэ хувилбар гол ярианы сэдэв болж магадгүй. Учир нь, 2017 оны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд манай улс 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болоод байгаа юм. Үүнийг улам лавшруулах хэлэлцээр энэ удаа ч анхаарлын төвд байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||