- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Импортолж байгаа нөхцөлд цементийн үнэ цойлсон хэвээр байна
Улаанбаатарын гэрлийн шон, хашааны булан тохой хаана л бол хаана "Замын-Үүдэд цемент ачигч авна. Цалин 1.5 сая төгрөгөөс дээш" гэсэн зар наалттай байна. Иймэрхүү зар аль хавраас харагдах болсон.
Эндээс юуг анзаарч болох вэ гэвэл цементийн эрэлт их байгаа юм байна, ингэхдээ энэ хэрэгцээгээ урд хөршийн импортоор хангаж байгаа нь хамгийн түрүүнд харагдана.
Монгол Улсад өнөөдөр валют хомсхон байгаа. Байгаа жаахан нөөцийн чамгүй хэсэг нь ийн цементийн импортод урагшаа урсч байна гэсэн үг. Гэхдээ үүний ар талд бүтээн босголт хийгдэж байгаа нь валютын гадагшаа чиглэсэн урсгалыг цагаатгах нэг шалтгаан болох байх. Монголын бүтээн байгуулалтын ажлын ихэнх нь улирлын хамааралтай. Ялангуяа барилга, замын ажил. Тийм болохоор урин дулааны энэ богинохон хугацаа цементээсээ илүү үнэ цэнэтэй.
Харамсалтай нь цаг улирлын ийм хамаарал эргээд барилгын материалынхаа үнэ ханшийг хөөрөгддөг гэмтэй. Үүнийг зөөллөх гэж өнгөрсөн жилээс эхлэн барилгын салбарынхан, тэр дундаа цемент импортлогчдод Засгаас хөнгөлттэй зээл олгосон. Дуулдснаар 2014 онд цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Өөрөөр хэлбэл цементийн импортыг дэмжиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамруулсан хэрэг. Тухайлбал, анхны харилцан тохиролцсноор задгай цементийг тонн тутмыг нь 175 мянга, ууттайг нь 165 мянган төгрөгийн үнээр худалдахаар болж байсан юмдаг. Гэсэн ч өнгөрсөн жилийн цементийн үнэ хавар зундаа гайгүй тогтвортой байсан хэрнээ зуны адгаар эргээд өсч эхэлсэн. Ууттай цемент гахэд л тонн нь 185 мянган төгрөг болж нэмэгдсэн. Хөнгөлттэй зээл хүртэгсэд маань сонин дээрээ соохолзоно гэгчээр унац ашиг нь чамлагдсан уу, яасан эргээд үнээ нэмж эхэлсэн билээ. Цементийн үнэ өссөн нь орон сууцны үнийг өсгөх бэлээхэн дөгөө болж, үүний сургаар ашиглалтад орж байгаа барилгын талбайн үнэ өссөн билээ.
Амалсандаа хүрээгүй, анхны тохиролцоогоо зөрчсөн импортлогч нарт хариуцлага тооцох үүргийг тухайн үед Ерөнхий сайд өгч байсан. Харин хэрхэснийг мэдэхгүй.
Монголын цементийн жилийн хэрэглээ 1.5 орчим сая тонн ч гэхдээ бүтээн байгуулалтын ажлынхаа цар хэмжээнээс хамаардаг. Гэхдээ өсөөд өсөөд 2.0 сая тонноос хэтрэхгүй. Энэ жнлийн тухайд гэвэл хөрөнгө мөнгөний хомсдлоос болоод бүгээн байгуулалтын ажлын цар хэмжээ тийм ч их тэлэхээргүй байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкинд гэхэд 1.8 их наяд төгрөгийн бэлэн эх үүсвэр байгаа гэсэн. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тийм ч их санхүүжнлт болж чадахүй. Гэхдээ хэд хэдэн томоохон ажил концессийн гэрээгээр хийгдэхээр хүлээгдэж байна. Тухайлбал, Алтанбулаг-Замын Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн хурдны замын ажил. Баруун болон хойт чиглэлд хэд хэдэн хатуу хучилттай зам, гүүр далангийн ажлыг мөн концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр тендер зарлагдлаа.
Энэ бүхэн мэдээж, барилгын материал, тэр
дундаа цементийн хэрэглээг нэмэгдүүлнэ. Хэрэглээ нэмэгдэнэ гэдэг үнийг
өдөөх нэг хүчин зүйл болдог болохоор энэ жилийн тухайд цементийн үнэ
өсөхгүй гэх магадлал тун бага.
Манай цементийн хэрэглээ үндсэндээ Хятадаас хамааралтай. Учир нь бид
жилийн 1.5 сая тонн цементийн хэрэглээнийхээ дөнгөж гуравны нэг хүрэхгүй
хувийг дотоодоосоо хангаж байгаа. Тийм болохоор импортод түшиглэхээс
өөр аргагүй. Гэхдээ энэ бол одоогийн дүр төрх. Ирээдүйд энэ байдал үгүй
болно гэсэн итгэл найдвар бий.
Хятадад цементийн үнэ урьдын хэвээр байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл бий. Харин Монголд л ингэж өсчихөөд байгаа хэрэг.
Энэ өсөлтийн чамгүй хэсэг нь мөнөөх мөнгөний ханшийн уналт, гадаад валютын чангаралтаас шалтгаална. Ийм болохоор энэ жилийн хувь цементийн үнийг хазаарлаж нотлоход бэрхшээлтэй болохбайх.
Өнгөрсөн оны мөн үеэс валютын ханш 30
хувь өсчихөөд байгаа болохоор импортын цементннн үнэ хамгийн багадаа ийм
хэмжээгээр өснө. Үүн дээр ажиллагааны зардал, импортлогчийн ашиг
гээд нэмэгдэхээр нэг багцаа харагдана.
Цементийн үнэ ингэж өсөхөөр мөнөөх монголчуудын мөрөөдөл болсон
хананаасаа халдаг, халуун хүйтэн устай орон сууцны мөрөөдлийг үргээж,
үнэ цэнийг нь нэмнэ гэсэн үг. Цементийн үнэ цэнийг илэрхийлэх нэг өн
цаг, илэрхий тал нь гэвэл энэ.
Харин асуудлыг арай өөр талаас харъя гэвэл цементийн хэрэгцээгээ өөрсдөө хангах ирээдүйг ойртуулах шаардлага хоолойнд тулсан асуудал болсныг үүгээр илэрхийлж байгаа юм. Энэ тухай яриагүй биш ярьсан. Гэхдээ дэндүү олон жил ярьсан.
Өнгөрсөн жил Чингис бондын хөрөнгөөс олон салбарт оруулсан. Гэхдээ үүний үр шим дэндүү удаан илэрч байгаа. Өнөөдрийн байдлаар энэ бондоос хуваарилсан хөрөнгөөс дөнгөж 81 сая ам.доллар л эргэж төлөгдсөн гэх мэдээлэлтэй байна. Тэр нь юу гэвэл өөрийн гэсэн "Бойнг" онгоцтой болоход 87 сая ам.доллар хуваарилсан нь эргээд хөрөнгө оруулалтаа жил гаруйхны хугацаанд нөхөж байгаа аж. Эргээд төлөх мөнгийг ийм л үр дүнтэй салбарт оруулах нь чухал байсан гэдгийг эндээс анзаарч болно.
Үүний нэгэн адилаар өдийд бид өөрсдийн цементийн хэрэглээгээ хангаад сууж байх баломж бараг байсан юм.
Учир нь үндэсний хэд хэдэн компани цементийн үйлдвэр барьж байгаа. "МАК", "Гермес гахиур", "Монполимет" компаниудын барьж буй үйлдвэр удахгүй ашиглалтад орохоор байгаа юм. Ялангуяа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт баригдаж буй "Хөх цав"-ын цементийн үйлдвэр хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болсон.
Дэлхийн хамгийн шилдэг техник технологиор баригдаж байгаа энэ үйлдвэрийн ажлын явцтай саяхан Ерөнхий сайд биечлэн танилцсан.
Хэрэв өнгөрсөн жил энэ үйлдвэрийн төслийг бондын хөрөнгөөр дэмжээд өгсөн бол Хөхцавын цементийн үйлдвэр энэ жил ашиглалтад орох бүрэн боломжтой байсан. Тэгсэн бол энэ зуны бүтээн байгуулалтууд эх орны чанартай хямд цементээр хангагдах байсан биз ээ. Тус үйлдвэр жилдээ 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Нөгөө хоёр компанийн цементийн үйлдвэр ашиглалтад орчихвол Монгол Улс цемент импортлогч бус экспортлогч болох учиртай. Тэр хугацааг одоогоор 2016 он гэж харж байна. Тэр цагт эх орны чанартай цементээр хэрэгцээгээ хангаад ирэхээр орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт бий.
Ер нь үнийг хязгаарлах хамгийн зөв гарц нь үндэсний үйлдвэрлэл. Ингэхээр импортоос хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд, тэр дундаа энэ хавар зун цементийн үнэ урьдын адил цойлсон хэвээр байх бололтой.
"Өдрийн шуудан"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||