Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн “халуурал”-аар Хөвсгөлөө нэрвэх эрхгүй

 

Уул уурхайн “халуурал”-аар Хөвсгөлөө нэрвэх эрхгүйХөвсгөл нуурын тухай яриа, домог олон бий. Бүр XVII зуунд мөсөн дээгүүр нь морин сгөөр тээвэр хийдэг байхад нуурын дундах Далайн хүйс нэртэй арал дээр олон хэл мэддэг нэгэн эрдэмтэй лам уг ажлыг төвлөрүүлэн атгаж байжээ. Тэрбээр "Хөвсгөл бол ариун нуур. Өчүүхэн ч бузарлаж болохгүй” хэмээн морины баас хийх тусгай савыг аянчин жинчин бүрт ганзагалуулдаг байсныг тухайн үед олон хэл дээр гарсан эрдэм шинжилгээний холбогдолтой номд өгүүлжээ.

Сүрлэг их уулсаас эх авсан зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол гарч Сэлэнгэ мөрөнд нийлээд улмаар Байгаль нуурт цутгана. Хөвсгөл нуурын сав газраас эхтэй Ариг, Үүрийн гол, Дэлгэр мөрөн болон Хангайн нурууны тунгалаг уст Идэр, Чулуут, Олон голын бэлчирт Сэлэнгэ мөрөнд нийлж дэлхийн цэвэр усны тавны нэгийг агуулдаг Байгальд цутган нийт усных нь 60 хувь болно.

Амьтан ургамлынхаа аймгаар Хөвсгөл Байгальтай их төстэй. Хөвсгөлийн хадран, нутагшсан омуль, тул, зэвэг, улаан нүдэн, балиус зэрэг арваад зүйлийн загасны агнуурын нөөц жилд олон мянган тонноор хэмжигдэнэ. Хөвсгөлийн уул тайгад манай улсын ойн нөөцийн 24 хувь бий.

Манай сонины үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан Хөвсгөлийг хайрлан хамгаалах эрхэм шалтгааныг монголчуудад ухааруулсан "Далай ээж цаазын тавцанд” хэмээх алдарт нийтлэлээ ийн эхэлж, "Дэлхий ээжийн монгол түмэнд заяасан ариун тунгалаг рашаан Хөвсгөл нуураа хамгаалцгаая” гэж уриалсан юм. Далай ээжээс холгүйхэн оршдог Бүрэнхаан уулыг тэслэн, цагаан тоос босгон фосфорит олборлож, нуурын усыг бохирдуулахаар завдаж байсан үйлдлийг тэрбээр өдгөө ч үзэл санаа, өнгө будаг нь хуучраагүй энэ нийтлэлээрээ 31 жилийн өмнө зогсоосон түүхтэй.

Тухайн үеийн Зөвлөлт холбоот улс, БНМАУ-ын удирдагчид Бүрэнхаан уулаас фосфорит олборлохоор эргэлт буцалтгүй шийдэн, геологийн судалгаа хийж, нөөцийг нь тогтоогоод, тээвэрлэх төмөр зам тавих төлөвлөгөө ч гаргасан байлаа. Харин "Далай ээж цаазын тавцанд” нийтлэл хэвлэгдсэний дараа хоёр улсын удирдагчдын Хөвсгөлийг харах өнцөг бүрэн эргэж, монголчуудын төдийгүй хүн төрөлхтний цэнгэг усны нөөц болсон болор тунгалаг нуурыг хайрлан хамгаалах ёстойг ойлгон, гаргасан шийдвэрээ цуцалсан баримт он цагийн нугачаанд хуучраагүй байна.

Тиймдээ ч Хөвсгөлийг хөндүүлэхгүй, онгон байгаль руу нь шунахай сэдэлтний савар хүргэхгүй гэсэн сэтгэлгээ монголчуудын зүрхний угт нэвт шингэжээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй, сав л хийвэл талцаж хуваагдан, хэдэн тийшээгээ харчихдаг монголчуудын дуу нэгтэй санал нийлдэг цөөн сэдвийн нэг нь Хөвсгөлийг хамгаалах юм.

Гэсэн ч түмэн олны сэтгэл зүрхэнд хадаатай байдаг энэ үзэл, сэтгэлгээ монгол төрийн хойморт тухалсан эрхэм түшээдэд юман чинээ санагддаггүй бололтой. Хөвсгөлийн газар нутагт төмөр зам тавих, том уурхай нээх, цаашлаад ашигт малтмалын лиценз олноор олгох төлөвлөгөө нэгэнт гарч, ажил хэрэг болохоор дуншиж эхэллээ. Хэрэг явдал хэрхэн эхэлж, одоо ямар зөрчилд хүргээд буйг дэлгэрэнгүй тайлбарлая.


2%20(1) Уул уурхайн "Аспайр майнинг лимитед”-ийн охин компанийн нүүрсний уурхай нээхээр завдаж буй Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Төмөртийн ам

"Жем интерненшл” компанийн эзэн Ц.Цэрэнпунцаг, "Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нарын монголчууд хувьцааных нь 30 гаруй хувийг эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Могойн голын хөндийд 240 сая тонн хагас коксжих нүүрс олборлох боломжтой орд нээж, нөөцийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 онд батлуулсан. Ингээд ордоо тэндээс тав орчим км-ийн зайд орших Овоот уулаар нэрлэв.

Улмаар Засгийн газартай 2015 оны наймдугаар сард "Эрдэнэт-Овоот” чиглэлд төмөр зам тавих "барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, "Аспайр майнинг лимитед” компани тавьсан төмөр замаа 30 жил ашиглаад, Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Тус компани төлөвлөсөн ёсоор энэ онд 547 км төмөр зам тавих техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дууссанаа мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар 2014 онд гурван талт уулзалт хийж, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор нээхээр тохиролцсон. Харин "Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам гурван улсын эдийн засгийн коридорын нэг салбар болж буй. Төмөр замыг Овоотоос цааш үргэлжлүүлэн, ОХУ-ын Тува хүргэх маршрут бодлогын түвшинд гараад байна. Шинэ төмөр зам барьснаар Тува улс БНХАУ-тай тээврийн хямд дэд бүтцээр холбогдох юм.

Тэнд тэрбум гаруй коксжих нүүрсний нөөцтэй Элегест орд бий. Оросууд эл ордын нүүрсийг зөөх төмөр замтай болохоор "Эрдэнэт-Овоот” чиглэлд төмөр зам тавихыг илтэд дэмжсээр ирсэн. "Аспайр майнинг лимитед” компанийн хөрөнгө оруулагч З.Ган-Очир "Энэ чиглэлд төмөр зам тавьснаар Монголын эдийн засагт урт хугацаанд өндөр үр ашиг өгнө. Магадгүй манай компанийн хэрэгжүүлэх уул уурхайн төслөөс илүү ашиг өгөх тооцоо харагдаж байгаа” гэж ярьсан.

Хувийн хэвшлийнхэн үргэлж ашгийн төлөө ажилладаг нь тэдний зан. Тэгэхээр хэрэгжүүлж буй төслийнхөө сайн талыг илүүтэй дөвийлгөх нь мэдээж. Гурван улсын Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт багтсан учраас энэ чиглэлийн төмөр замыг гарцаагүй тавина гэсэн итгэл үнэмшил бодлого боловсруулагчдын дунд бий. Газар нутгаа уул уурхайгүй бүс болгоно гэж өнгөрсөн хавар зарласан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ч үүнтэй эвлэрчээ. Тэрбээр "Бид төрийн өндөр түвшинд шийдвэрлэсэн ажлыг үгүйсгэж чадахгүй. Могойн гол руу төмөр зам тавьж, тэндээс нүүрс экспортлохыг дэмжинэ” гэв.

 

2%20(1)(1) Уул уурхайн
 
 
 

 

"Аспайр майнинг лимитед”-ийн охин компанийн Могойн голын хөндий дэх кэмп

Уул усандаа эзэн болж, үе дамжин амьдран суугаа цөөн малчинтай уулзахад нутгийн иргэд эл бүтээн байгуулалтад ихэд нухацтай хандаж, эсэргүүцэх бодолтой байгаа нь тодорхой байв. Тосонцэнгэл сумын Тээл багийн малчин Г.Очирбат "Төмөр замаа их Сэлэнгийг дагуулаад, Эрчимийн нурууг өвөрлүүлээд тавих юм гэсэн. Тэгэхээр мал усандаа хүрч чадахгүй хашигдана.

Нүхэн гарц хийдэг гэсэн. Сураг сонсох нь ээ, гарцандаа хаалт хийчихээд, төлбөр авч нэвтрүүлдэг гэцгээх юм. Төмөр замаа аймгийн төвөөр дайруулсан бол хүн, ачаа тээгээд олонд тустай гэж бодож байна. Гэтэл 40-өөд км-ийн урдуур явуулах гэнэ. Миний мал голоос ус уухгүй байлаа гэхэд аймгийн амьдрал ахуйд тус болохгүй бол ямар хэрэг байна” гэлээ.

"Хоёр нүднээс нь энэрэн хайрлах нулимс биш шуналын микроб гоожсон амьтад”, "Сэтгэл нь хумсын, шунал нь тохойн чинээ” гэх мэт хатуу үгээр улстөрчдийг баалах тэрбээр "Төмөр зам тавьчихаар зэрлэг амьтад нутаг сэлгэж, нүүдэллэж чадахаа болино. Энэ бол хамгийн том аюул. Манай аймгийг үнэхээр байгальд түшиглэсэн аялал жуулчлалын бүс болгохоор зорьж байгаа бол экологийн тэнцвэрийг нь алдагдуулж ер болохгүй” гэж үргэлжлүүлэв.

Тэгвэл тэднийхээс баруун тийш 200 орчим км-т, мөнөөх төмөр замын маршрутын дагуу нутаглаж буй Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин У.Хүрэлбаатар "Төмөр замаа тавих нь Монгол Улсын эдийн засагт ашиг тустай юм бол тавиг. Тэгээд Могойн голын хөндийгөөс нүүрс зөөг. Ингэвэл болж байна. Эсэргүүцэх, тэмцэх хэрэг алга.

Гэтэл хоёр сумын нутаг дамнан нүүрс олборлож, газар нутаг сүйтгэхээр санаархаж байгаа учраас би эсэргүүцнэ. Могойн голын хөндийгөөс зүүн урд зүгт Хуримтын хөндий, Их, бага элээт гээд Сангийн далай нуурын ар хүртэл нүүрсний илэрцтэй. Төмөр замын маршрут нь нүүрсний илэрцийг яг дагаж байгаа. Хайгуул хийж, орд нээгээд л төмөр замаа дагуулаад ухах нь” гэж эгдүүцэж буй шалтгаанаа тайлбарласан. Түүний хардлага оргүй хоосон зүйл биш ээ.

"Аспайр майнинг лимитед”-ийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани "Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5758 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь нөгөөх ашиглахаар зэхээд буй "Овоот” гэж нэрлэсэн орд. Бас эл компани Хуримтын хөндийд "Хуримт-1” гэсэн нэртэй, 5551 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. "Аспайр майнинг лимитед” нь "Овоот коал майнинг” гэх охин компаниараа дамжуулан Могойн голын хөндийн ойролцоо 1800 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл мөн авчээ.

 

2%20(1)(2) Уул уурхайн
 
 
 

 

Бас "Блэкрок” компанийг худалдан авч, Мөрөн хотоос урд зүгт 20 орчим км-ийн зайд, Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Төмөртийн аманд 860 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Бас тэнд 210 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингээд тооцоолохоор тус компанийн хайгуул болон ашиглалтын талбайн нийт хэмжээ 15 мянга орчим га болж байна. "Аспайр майнинг лимитед” нь төмөр замын маршрутаа дагуулан, хагас коксжих нүүрс олборлох томоохон төслүүд хэрэгжүүлэх хэтийн зорилготой ажиллаж буй нь дээрх баримтуудаас илэрхий харагдав.

"Аспайр майнинг лимитед”-тэй тэмцэхээ дуулгасан У.Хүрэлбаатарын зэвүүцлийг уул уурхайн нэгэн хударгагүй компани гал дээр тос нэмэх адил өдөөжээ. Тус компанийнхан газар өрөмдөж байхад нь тэрбээр хэрэг зоригийг нь сонирхохоор очсон байна. Өдгөө нэр нь малчин залуугийн ой тойноос "арчигдаж” орхисон тус компанийн залуус "Худаг гаргаж өгч байна” гэж ажлаа тайлагнасан гэнэ.

Тэд үнэхээр худаг гаргажээ. Өнөөх нь хоёр жил болоод усгүй болсон аж. Учир мэдэх нэгэн худгийг үзээд, "Өнгөний усыг гадагшлуулахын тулд өрөмджээ. Уул уурхайнхан нүүрс олборлохын тулд ингэдэг” хэмээн тайлбарлажээ. Далд зорилготой хүмүүст хууртсан У.Хүрэлбаатар хайгуул хийхээр дараа нь ирсэн геологичидтой хатуу тэмцсэнээ хэлсэн.

Айл саахалтын санаа нийлсэн таван эр очиж, тэднийг нутгаасаа зайлахыг "тушаажээ”. Геологичид "Та нарт таван сая төгрөг өгье” гэж аргадсан ч "Мөнгөөр газар нутгаа худалдахгүй” гээд мөчөөгөө өгөхгүй хөөсөн гэнэ. Нутгийн иргэд ч тал талаас цуглан 30 гаруй хүнээр "бүл” нэмж, зарим нь тэдэнтэй уулзахаар Улаанбаатараас яаран ирсэн гадаад захирлынх нь машиныг онхолдуулахаа шахжээ. Ингээд нутгийн иргэдийн "нударга”-аас айсан тэд тоног төхөөрөмжөө хураан арилж одсон гэнэ лээ.

Хөвсгөл рүү төмөр зам тавиулж, нүүрс зөөлгөх төрийн шийдвэрийн эсрэг хөвч ой, газар, усаа хайрласан түмэн олон нь сөрөн зогсох цаг хэзээ мөдгүй аж. Баянхонгор аймгийнхан өөрсдөө газар нутгаа хөрсөөр нь эргүүлэн сүйтгэж, алтны хойноос "үхэлдэж” буй бол хоймор нутгийнхан хайрлана, хамгаална гэсэн хатуу байр суурьтай байна.

Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дахь Дэлгэр мөрний ойролцоо молибден олборлохоор ажлаа эхэлсэн "Монгол ресурс корпорац”-ынхантай нутгийн иргэд найман жил тэмцсэний эцэст хөөж явуулжээ. Түүгээр зогсохгүй ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг нь ч цуцлуулж дөнгөсөн байна. Тэмцэлд идэвхтэй оролцсон Н.Товуутогтох "Хууль зөрчин, манай нутгаас ашигт малтмал олборлохоор санаархсан хүмүүстэй бид тэмцсэн. Холбогдох хууль, журмыг шүүж үзээд, тэд 300 гаруй заалт зөрчсөн байсныг баримтаар нотолсон.

Монголд ажиллаж буй уул уурхайн компаниуд хариуцлагагүй, байгаль орчинд ээлгүй, хуулийг уландаа гишгэж ажилладаг” гэв. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид Хөвсгөлд хөл тавихыг санаархвал хөгийг нь хөлд нь чиргүүлээд, хөөгөөд явуулж мэдэхээр дүр байдал харагдав. Уул уурхайд "талтай” хүн угаасаа тэнд тааралдсангүй. Аймгийн Засаг дарга нь ч иргэдийнхээ энэ "дархан” үзлийг тодотгох аятай "Хөвсгөлд уул уурхайгаар "оролдох” гэж буй хөрөнгө оруулагч цаашаа, харин хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх гэж буй хүмүүс наашаа” хэмээсэн.

Хөвсгөл аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа шийдвэрээр 2009 онд газар нутгийн хаа 50 дугаар өргөргөөс хойших хэсгийг таван жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Тэд энэ шийдвэрийнхээ хугацааг 25 жилээр сунгаж, 2039 он хүртэл хүчинтэй болгоод байв. Харин энэ оны дөрөвдүгээр сард тус аймгийн ИТХ-аас 50 дугаар өргөргөөс өмнөх хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр Хөвсгөл газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан анхны аймаг гэгдэх болсон.

Эл шийдвэрээ Л.Ганболд дарга "Засгийн газраас Хөвсгөл аймгийг 2016 онд байгальд түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Энэ шийдвэрийн хүрээнд байгалиа онгон дагшнаар нь үлдээх зорилгоор газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” гэж тайлбарлалаа. Ингэхдээ тэд хугацаа нь дуусаагүй, одоо хүчинтэй буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээний газраасаа хасчээ. Өөрөөр хэлбэл, лицензтэй талбайг нь тойруулаад орон нутгийн хамгаалалтад авсан гэсэн үг.

Монголд 2008 оноос уул уурхайн "халуурал” эхэлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгон, газар нутгийнхаа 14 хувийг лицензээр бүрхсэн цаг үе бий. Энэ үед мөнөөх онгон дагшин байгалийн охь дээж болсон Хөвсгөлд ашигт малтмалын 270 тусгай зөвшөөрөл олгосон байжээ. Одоо Хөвсгөл аймгийн газар нутагт тэр үеийнхээс 10 дахин бага буюу ашигт малтмал ашиглалтын 20, хайгуулын долоон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Гэсэн ч хөвсгөлчүүд газар нутагтаа дахиж хайгуул хийлгэхгүй гэнэ.

Цаашдаа хэдхэн уурхайгаас нүүрс, барилгын материал олборлохыг дэмжээд, бусдыг нь эсэргүүцэх аж. Товчхондоо, аймгийнхаа дулааны станц, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглээг хангах зорилгоор орон нутаг хувьцааных нь 51 хувийг эзэмшдэг "Могойн гол”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 443 дугаар хорих ангийн Нүүрст дэх болон Жилчиг булагийн уурхайгаас л олборлолт хийхийг зөвшөөрөх юм байх.

Эдгээрээс гадна "Овоот”-оос экспортын нүүрс олборлохыг дэмжихээ хэллээ. Ингээд Хөвсгөл зөвхөн өөрсдийн хэрэгцээгээ хангах, гарын арван хуруунд багтах уурхайтай аймаг болох "зураг” гаргажээ. Аймгийн удирдлагуудын бодлогоор бол хугацаа нь дуусаагүй байгаа хайгуулын долоо, дээрээс нь Бүрэнхаанд олгосон болон ногоон хаш, нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг яваандаа бүгдийг нь цуцлах гэнэ.

"Аспайр майнинг лимитед”-ийнхэн "Блэкрок” компанийнхаа Төмөртийн ам дахь талбайгаас өнгөрсөн хавар нүүрс олборлохоор техник хэрэгслээ авч очсон боловч нутгийн иргэд, удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Хувийн хэвшлийнхэн Засгийн газраас олгосон эрхийнхээ дагуу ажиллахаар "дайрсан” ч уул уурхайгүй аймаг болохоо улс орон даяар зарласан хөвсгөлийнхөн дээр дооргүй эсэргүүцжээ.

Улмаар Бүрэнтогтох сумын ИТХ-аас "Блэкрок” компанийн Төмөртийн ам дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шийдвэр гаргасныг Засаг даргын орлогч Б.Батцогт нь танилцууллаа. Хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлөө ашиглах нь бидний эрх гэж үзсэн "Аспайр майнинг лимитед”-ийнхэн харин Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна.

Хөвсгөлийнхөн Засгийн газраас гаргасан бодлогын дагуу уул уурхайгүй аймаг болохоор хөлөө хугалах шахам тэмцэж байхад гүйцэтгэх засаглалаас үзэглэсэн өөр нэгэн тогтоол нь өмнөх шийдвэр (байгальд түвшиглэсэн аялал жуулчлалын бүс)-ээ үгүйсгэж байгаа нь хачирхалтай. Засгийн газраас Хөвсгөл аймагт 150 мянга орчим га талбайд ашигт малтмалын хайгуул хийлгэхээр баталгаажуулчихаад байна.

Ашигт малтмал, газрын тосны газрынхан сонгон шалгаруулалтын буюу саяхан баталсан шинэ журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайнуудыг хэдхэн хоногийн өмнө зарлачихлаа. Хөвсгөл аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хараахан зарлаагүй ч Засгийн газар нэгэнт талбайг нь баталгаажуулсан учраас эрт орой хэзээ нэгэн цагт лиценз олгож мэдэх нь.

"Танай аймагт 150 мянган га талбайд ашигт малтмалын хайгуул хийлгэхээр болсон. Эхний ээлжинд хаана хайгуул хийлгэх саналаа өгнө үү” гэсэн утга бүхий албан бичгийг ч Ашигт малтмал, газрын тосны газрынхан Хөвсгөлийн удирдлагуудад илгээгээд амжжээ. Орон нутгийнхан уг албан бичигт "Боломжгүй” гэсэн хариулт өгсөн гэнэ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг "Газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн үндэслэл нь ч, "боломжгүй” гэсэн хариулт нь ч эрх зүйн шаардлагад нийцэхгүй гэж үзсэн учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор баталсан талбайг хэвээр үлдээсэн” гэсэн сөргүү тайлбар өгөв.


Хоймор нутагт үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг тольдоход Засгийн газар Хөвсгөлд чухам ямар бодлого хэрэгжүүлэх гээд байна вэ хэмээх "хүнд” асуулт эрхгүй урган гарлаа. Монголчуудын үнэт зүйл болсон онгон дагшин байгалийг хэвээр нь хадгалж, экологийн аялал жуулчлал хөгжүүлэх гээд байна уу. Эс бөгөөс газрын хэвлийд нь "нуугдаж” буй эрдэнэс баялгийг төмөр замаар зөөж, тонож сүйтгэх нь үү. Монгол төрийн туйлбаргүй, чигч шулуун зарчимгүй бодлогын өнөөгийн дүр зураг хүүхдүүдийнхээ дунд яс хаяж, хооронд нь зодолдуулчихаад хараад сууж буй эцэг шиг жудаггүй, увайгүй харагдаж байна.

Уг нь Хөвсгөлийн экосистем, газар нутгийг нь онгон дагшнаар нь хамгаалъя гэвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ цуцалчихаж болмоор. Гэтэл цуцалж, цэгцлэх бус, нэмж лиценз олгоно гээд олны зэвүү, дургүйг хүргэж байгаа нь ямар учиртай вэ. Өнгөн дээрээ байгалийг нь хамгаална гэж буй ч уул уурхайг далдуур дэмжсэн Засгийн газрын "заазуур” доор Хөвсгөл нутаг "хэвтэж” байгаа юм бус уу. Төрийн бодлого гэж уялдаа холбоогүй, эрэмбэ дараагаа алдсан ийм зүйл байдаггүй байлтай.

Засгийн газар өөх ч биш, булчирхай ч биш холион бантан хутгасан шийдвэр гаргаж, хөвсгөлийнхнийг уул уурхайн компаниуд, Ашигт малтмал, газрын тосны газрынхантай хэрэлдүүлчихээд дүлий дүмбэ оргин сууж байх зуурт ашиг хонжоо харсан хурц нүднүүд тус нутгийг хэдийн олзолжээ. Хүнд даацын машинаар экспортын нүүрс тээвэрлэсэн машинууд хоймор нутгаар сүлжилдэх цаг айсуй бололтой. Зах зээлийн суваг нь хэдийн нээгдчихэж. Өнгөрсөн өвөл Хятадын дөрвөн компани орон нутгийн өмчит Могойн голын уурхайгаас хагас коксжих нүүрс худалдан авсан байна.

"Могойн гол” компанийн хувьцааны 17 хувийг эзэмшдэг Ж.Батболд гэх бизнесмэн нүүрсийг машинаар зөөн тэдэнд дамласан гэнэ. Могойн голын уурхайн аман дээрээс аж ахуйн нэгж, иргэдэд тонн нүүрсийг 36.3, экспортлогчдод 50 мянган төгрөгөөр борлуулах үнэ тогтоожээ. Хүнд даацын машинаар зам харгуй хэмхэлж, тоос манан татуулан нүүрс тээвэрлэхийг нутгийн иргэд мөн л эсэргүүцэж байгаа. Аймгийн Засаг дарга Л.Ганболд "Төмөр зам тавьсан тохиолдолд л экспортын нүүрс тээвэрлүүлнэ. Түүнээс биш, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хатуу хориглоно” гэж ярьсан.

Харин Хөвсгөл аймгийн засаг захиргаа хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг "Могойн гол” компанийн гүйцэтгэх захирал Б.Хашбаттай уулзахад "Энэ жил экспортын нүүрс олборлоно. Хэдэн мянган тонн нүүрс экспортолж, ахиухан ашигтай ажиллаж техник, тоног төхөөрөмжөө шинэчилнэ” гэлээ. Тэрбээр "Экспортын нүүрс борлуулахгүй бол манай компанийн санхүүгийн байдал хүндэрнэ.

Нүүрс экспортлохоос өөр аргагүй” гэж шулуухан хэлсэн юм. Тэдний гаргасан маршрутаар бол хүнд даацын машинууд "Могойн гол”-оос 200 км шороон замаар нүүрс тээвэрлэж, Хөвсгөл аймгийн төвд ирэх нь. Олон машин нуга хөндийгөөр туучин давхилдахаар газрын хөрс талхлагдан эвдэрч, улаан түйрэн босох нь ойлгомжтой. Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлэдэг машинууд газрыг яаж там болгосныг бид мэднэ. Онгон дагшин байгалийн охь дээж болсон Хөвсгөлдөө бид өмнийн говийн зовлонг үүрүүлэх гэж үү.

"Аспайр майнинг лимитед”-ийн "Блэкрок” компани энэ жил олборлолт хийхээр хөдөлсний цаана автомашинаар нүүрс тээвэрлэж, экспортлох зорилго байсныг З.Ган-Очир нуугаагүй. Нүүрс экспортлохоор санаархаж буй бас нэгэн тохиолдолтой Хөвсгөлд таарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар байв. Тэднийх Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Нүүрстэд хорих 443 дугаар ангиа байрлуулан, хоригдлуудаар нүүрс "ухуулдаг” байлаа.

Тэдний ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг 82 га талбай нь 2.2 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус байгууллага энэ жил ахиухан хэмжээний нүүрс олборлож, экспортлохоор PSST компанийг оператороор ажиллуулах гэрээ хийж, гүйцэтгэгчид нь жилд 120 мянган тонн коксжих нүүрс олборлох төлөвлөгөө гаргаснаа танилцуулав.

Л.Ганболд дарга "Зуд болж, зам хаагдвал манай аймгийн хэрэглэгчид Могойн голын уурхайгаас нүүрсээ авч чадахгүйд хүрнэ. Тиймээс Нүүрстийн уурхайг шаардлагатай тохиолдолд ашиглах нөөц болгох бодлого барьж байгаа” гэсэн. Гэтэл өнөөх уурхайнх нь нүүрсийг 15 жил экспортлоод барах төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан хэдийн гаргасан нь төрийн ажлын уялдаа холбоо алд дэлэм "завсартай”-г харуулж байна уу гэлтэй.

PSST компани ажлын хөлсөө нүүрсээр авах гэрээ хийжээ. Тус компанийн захирал У.Сод-Эрдэнэ "Мэдээж бид ашгийн төлөө ажиллаж байгаа. Ажлын хөлсөндөө авсан нүүрсээ экспортолно” гэв. Тэрбээр "Олборлосон хагас коксжих нүүрснийх нь 60 хувийг экспортлохгүй бол энэ орд эдийн засгийн үр ашиггүй” гэж хийж буй ажлаа зөвтгөхөө ч мартаагүй.

Нүүрсийг машинаар тээвэрлэж, Эрдэнэт хүргээд, тэндээсээ галт тэргээр БНХАУ руу экспортлоход чамгүй ашигтай байгаа учраас Хөвсгөлийн ордууд руу шунаг сэтгэлтнүүд улайран дайрах нь ойлгомжтой. Хөвсгөл үнэхээр нүүрсний уурхайн аймаг болж, хүнд даацын машинууд газар нутгийг нь талхлан, улаан тоос манаруулан давхилдах цаг ирж буй юм гэж үү. Хөвсгөлөөс Эрдэнэт хүртэлх 400 км хатуу хучилттай авто зам аялал жуулчлалынх бус, нүүрснийх болж хувирвал яах вэ.

Хүрз, жоотуугаар зэвсэглэсэн, "шуналын нүд”-нүүдийн хөлд сүйдээгүй онгон дагшин байгальтай экологийн бүс, "ногоон” эдийн засагтай нутаг Монголд ганц ч гэсэн байж яагаад болохгүй гэж. Хөвсгөлийн онгон байгалийг хадгалж хамгаалахыг монгол хүн бүр дэмжих ёстой. Засгийн газар холион бантангаа цэгцэлж, уул уурхайн салбар, нутгийн иргэдийн хэрүүл зодооныг намжаан Ц.Балдорж эрхлэгчийн "Далай ээж цаазын тавцанд” нийтлэлдээ хөндөж тавьсан "Ашиг хонжоо харах уу, алс ирээдүйгээ бодох уу” гэсэн асуултад дахин нэг удаа хариулах цаг иржээ.

Хөвсгөл бол монголчуудын төдийгүй дэлхий нийтийн үнэт эрдэнэ юм. Тиймээс Засгийн газар ухвар мөчид, ашиг хонжоо харсан шийдвэр гаргаж, Хөвсгөлийн ирээдүйд заналхийлэх эрхгүй. Уул уурхайн "халуурал”-аар Хөвсгөлөө нэрвэх эрх бидэнд үгүй.

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин


Уул уурхайн “халуурал”-аар Хөвсгөлөө нэрвэх эрхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 12:10
Сүүлийн нэг жилд зэсийн үйлдвэрлэл 19 хувиар өсжээ

 "Оюу толгой” компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа ...

Өчигдөр, 12:01
Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том төслүүдийг эхлүүлэх амбиц олон ...

Өчигдөр, 12:00
“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд

 Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол ...

Өчигдөр, 09:58
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана ажлаа өгчээ

 "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана ажлаа өгчээ. Харин ямар ...

Өчигдөр, 09:11
Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй

 Уул уурхайн биржийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн ...

Өчигдөр, 09:10
Тяньжинд автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг байна

  Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Аравдугаар ...

Өчигдөр, 08:52
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ...

Өчигдөр, 08:43
Засгийн Газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд ...

2024 оны 11 сарын 06, 22 цаг 09 минут
256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр ...

2024 оны 11 сарын 06, 11 цаг 50 минут
2024 оны 11 сарын 06, 09 цаг 39 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд ...

2024 оны 11 сарын 06, 09 цаг 24 минут
Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших ...

2024 оны 11 сарын 05, 17 цаг 56 минут
“Rio Tinto” Монголын Засгийн газар, “Entrée Resources”-тай шинэ гэрээ байгуулахыг зорьж байна

 "Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал яриа хэлэлцээ хийхээр Монголд ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 50 минут
Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ

  Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 39 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шанхайн экспо"-гийн нээлтэд үг хэллээ

  БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 26 минут
2024 оны 11 сарын 05, 09 цаг 05 минут
Хятадын зэсийн эрэлт 2030 он гэхэд оргилдоо хүрнэ

 Хятадын зэсийн эрэлт энэ арван жилийн эцэс гэхэд дээд цэгтээ хүрнэ ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 55 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 38 минут
”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав

”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 46 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн алтны үнийн хөдөлгөөнд нөлөөлөхөөр байна

 Алтны үнэ 2024 он гарсаар 35 гаруй хувиар өсөөд байна ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 23 минут
Худалдаа “буцалсан” Хуань Юй олон улсын логистик

Эрээн хотын Хуань Юй олон улсын логистикийн хүрээлэнд том том хүнд оврын ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 16 минут
“Бүс ба Зам” залуучуудын нөхөрсөг солилцооны үйл ажиллагаа Хөх хотноо

ӨМӨЗО-ны Хөх хотод 10-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд “Бүс ба ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 01 минут
“Хятадын соёлын сан” ОХУ-ын Москва хотоор үйл ажиллагаа явуулжээ

Орон нутгийн цагаар 10-р сарын 26-ны өдөр Москва хотын Гринвуд олон улсын ...

2024 оны 11 сарын 04, 11 цаг 54 минут
2024 оны 11 сарын 04, 11 цаг 01 минут
ЭТТ ХК-иас сох дутсан 5,2сая тонн НҮҮРС ХААЧИВ

 Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх ...

2024 оны 11 сарын 04, 09 цаг 22 минут
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

  Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож ...

2024 оны 11 сарын 01, 11 цаг 47 минут
Сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж байна

Шэньжөү-19-ийн сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж ...

2024 оны 10 сарын 31, 14 цаг 24 минут
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

  УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 42 минут
ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.30/ ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 09 минут
2024 оны 10 сарын 31, 11 цаг 53 минут
Сүүлийн 6 сард газрын тосны үнэ 20 хувиар буурчээ

 Израилийн арми өнгөрсөн амралтын өдөр Иранд агаарын цохилт өгсний ...

2024 оны 10 сарын 31, 11 цаг 37 минут
Тээврийн салбар дампуурч, цөөхөн Хятадуудын гарт орж байна гэв

  Манай Улсын төсвийн 40 хувь дангаараа нүүрс экспортоос бүрддэг. ...

2024 оны 10 сарын 30, 18 цаг 35 минут
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

 Засгийн газрын 38 дахь хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр есөн асуудал ...

2024 оны 10 сарын 30, 12 цаг 52 минут
Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 58 минут
BNEF: Нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа ч цаашид энэ хандлага эрчимтэй буурна

 2023 онтой харьцуулахад нүүрсний эрэлт энэ онд харьцангуй тогтвортой ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 35 минут
2024 оны 10 сарын 30, 10 цаг 04 минут
Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

  Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны ...

2024 оны 10 сарын 30, 09 цаг 30 минут
2024 оны 10 сарын 29, 20 цаг 13 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 42 минут
"Улс төрчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай худал мэдээлэл тарааж байна"

 Ашигт малтмал, газрын тосны газраас "Сүүлийн үед зарим улс төрчид ...

2024 оны 10 сарын 29, 19 цаг 26 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 14 минут
Энэ онд Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2 саяыг давлаа

Эрээн хотын Хилийн шалгалтын газрын статистикийн мэдээлснээр, 10-р сарын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 38 минут
Улаан навчит хурмын ууланд аялаарай

Улаан навчит хурмын ууланд аялаарай   Шаньдүн дахь аялал жуулчлалын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 30 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 15 минут
“Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье”

Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 54 минут
2024 оны 10 сарын 29, 15 цаг 32 минут
Пэнлай тагт яагаад ”Хүний ертөнц дэх диваажин”болсон бэ?

"Хүний ертөнц дэх диваажин"-ны тухайд бид "Шаньхайжин"хэмээх эртний номоос ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 13 минут
Юнган чулуун агуйд очиж мянган жилийн түүхтэй танилцав

10-р сарын 18-нд "Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар"- харийн хүний ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 10 минут
Хотоо тольдсон Дамин нуур нь өнгөтөй, нуураа хөвөөдсөн Чаорань тагт нь гэрэлтэй

"Бадамлянхуа цэцгэс, бургасан модоодоор хүрээлэгдсэн хот нь ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани