Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХҮСЭЛ, ХЯСАЛД ХАВЧУУЛАГДСАН НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ЧУУЛАВ

ХҮСЭЛ, ХЯСАЛД ХАВЧУУЛАГДСАН НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ЧУУЛАВ

 

Найман жил ярьсан тээвэр,  ложистекийн асуудал гацсан хэвээр 
Монголын нүүрсний салбарын-хан найм дахь удаагаа чуулж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад энэ салбарт салхи сэвэлзэж, "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс” зэрэг томоохон нүүрс экспортлогч компанийн ашиг орлого их хэмжээгээр өсч байгаа юм. Гэвч сүүлийн арван жилд ярьсан нөгөө л төмөр зам, тээвэр ложистекийн асуудал нь шийдэгдээгүй хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн "2015 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолж байсан бол үүнээс хойш тогтмол өссөөр энэ оны эхний долоон сарын байдлаар 21 сая тоннд хүрчээ. Энэ жил тээвэр харьцангуй жигд байна. Гэсэн ч авто замаа шинэчлэх шаардлага бий. Манай улсад хүнд даацын нийт 14 мянган  машин тээвэрт үйлчилж байгаагаас арван мянга нь Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой-Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй. Тавантолгой-Зүүн баянгаас цааш нь Ханги мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатай” гэдгийг хэлэв. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тавантолгойн ордыг түшиг-лэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглал-тад оруулж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ” гэдгийг амлав. 


Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих нүүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдээд байгаа юм.  Нүүрс, зэсийн салбар Монголын эдийн засгийг чирдэг. "Энержи ресурс" компани гэхэд л хагас жилд дөрвөн сая тонн нүүрс экспортложээ. Үйлдвэрлэлээ 15 хувь нэмэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж тааруугаас чадахгүй байгааг холбогдох албаныхан нь хэлж байлаа. "Эрдэнэс Тавантолгой" компанийн коксжих  нүүрсний нөөц 1.3 тэрбум тонноор нэмэгдсэн гэдэг мэдээлэл хөрөнгө оруулагчдад хүрэх содон мэдээлэл байлаа.  Ирэх оны дунд үеэс  хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас IPO гаргах асуудал 2011 оных шиг бүтэлгүйтэх магадлал өндөр. Тиймээс гадаад зах зээлийн таатай энэ үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан IPO гаргах асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. 

Хятадын "Цэнхэр тэнгэр”-ийг хамгаалах бодлого Монголын нүүрсний ирээдүйд муугаар нөлөөлнө
Хурлын дараагийн сэдэв Монгол-Хятадын нүүрсний зах зээл байв. Энэ үеэр Хятадын "Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу "Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр "Хятадын нүүрсний бодлого хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль хамгаалал, үнийн зохицуулалтын чухалчилдаг. Экспорт, импортыг тэнцвэржүүлэх бодлого нь уян хатан шинжтэй байгаа. Дотоодоосоо нийлүүлэх нүүрсний хангалт, эрэлтийн тэнцвэр дээр тулгуурладаг. Коксжих нүүрсний гаралт жилээс жилд буурах хандлагатай байна. Нүүрсний үнийн хувьд савлагаатай байна. Манай улсад энэ жил  нүүрсний 150 сая тонн хүчин чадлыг алга болгох бодлого хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 80 тоннын хүчин чадлыг он гарсаар бууруулж чадсан. Манай Засгийн газар технологи сайтай үйлдвэрүүдээ дэмжиж, байгальд муу нөлөө үзүүлдэг үйлдвэрүүдээ зогсоох бодлого баримталж байгаа. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал болон байгаль орчны чиглэлийн зохицуулалт чангарч байна. Төрийн зөвлөлөөс "Цэнхэр тэнгэр”-ийг хамгаалах гурван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Энэ хүрээнд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 2020 он гэхэд 58 хувиар бууруулна гэсэн зорилго дэвшүүсэн. Энэ зорилт Бээжингийн Хэбэй мужаас гадна долоон мужид хамааралтай. Найман муж гурван жилийн хугацаанд хорт хийн ялгаруулалт, хуучирсан бохир технологио халах үүрэг амлалт авсан. 2018 болон 2020 он гэхэд ямар төвшинд очих вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Бээжингийн Хэбэй муж гэхэд 200 сая тонноор бууруулна гэсэн амлалт авсан” гэв. Сара Лиугийн илтгэлээс харахад Хятад Улсад нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн тоо цөөрч, гаднаас авдаг нүүрснийхээ хэмжээг багасгах төлөвтэй байгаа нь ажиглагдана. Мөн ган болон хар төмөрлөгийн үйлдвэрээ цөөлөх бодлого хэрэгжүүлж байгаа нь бүтцийн шинэчлэл ямар далайцтай хэрэгжиж байгааг харж болохоор байна. Түүнчлэн Хятад Улсад нүүрсийг угаадаг үйлдвэрүүдэд тавих төрийн хяналт чангарч, шаардлага хангаагүйг нь үг дуугүй хаах бодлого хэрэгжиж байгаа юм. Бас хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэхийг хориглож, 2020 он гэхэд автомашинаар бус төмөр замаар тээвэрлэлт явуулах тухай зорилтууд тусгагджээ. 
Хятадад коксжих нүүрсний нийлүүлэлт 2006 оноос хойш хэтрээд байсан бол бодлого нь хэрэгжснээр  эрс багассан байна. Хаагдахаар төлөвлөгдсөн коксжих нүүрсний хэд хэдэн үйлдвэр байгааг Хятадаас ирсэн төлөөлөгчид хэлж байв. Коксжих нүүрсний үйлдвэрүүд хаагдсанаар 42 сая тоннын хүчин чадал хасагдана гэсэн үг юм. Мөн импортыг цэгцлэх бодлого нь нөлөө үзүүлэхээр байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого нь нүүрс импортлох квотод нь ч тодорхой нөлөөг үзүүлэхээр байгаа юм. Ийнхүү эрэлт, нийлүүлэлтийн баланс өөрчлөгдсөнтэй холбоотой Монголоос импортоор авч байгаа нүүрсний хэмжээ өмнөх оноос есөн хувиар буурчээ. Тус улсад  Австрали, Монгол хоёр гол нийлүүлэгч нь хэвээр байгаа ч ОХУ байр сууриа бататгахын төлөө нэлээд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тиймээс Монголоос авч байгаа коксжих нүүрсний импорт харьцангуй буурах нь тодорхой болж байгаа юм. Гэхдээ энэ оны хоёрдугаар улирлаас коксжих нүүрсний экспорт сэргэж, 7.4  сая тоннд хүрсэн нь нэлээд өндөр үзүүлэлт байлаа. Жилийн дүнгээрээ өнгөрсөн жилийнхээсээ ялимгүй доогуур үзүүлэлттэй гарна гэсэн төсөөлөл байгааг хуралд оролцогчид хэлж байлаа. Хятадын "Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу "Коксжих нүүрсний нийлүүлэлт тогтворжиж байгаа хэдий ч эрэлт нь энэ ондоо буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний зах зээл илүүдэлтэй байх нөхцөл байдал харагдаж байна. Нөөц хоёр сая тоннд хүрч болзошгүй байна. Ерөнхийдөө эрэлт, нийлүүлэлт тэнцвэржсэн. Зарим нэг тодорхой цаг үед нийлүүлэлт хомсдох магадлал байна. Олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ савалгаа ихтэй хэвээр байна. Далайн чандаас авах нүүрсний үнэ өндөр. Хятадын хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж байгаа учраас далайн чандаас авах нүүрсний үнийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байна. Дараа жил Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого үргэлжлэн хэрэгжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хяналт улам чангарана. Дотоодын нийлэлт нэлээд тогтворжих болов уу. Хэдийгээр тодорхой бус байдал байгаа хэдий ч коксжих нүүрсийг олборлодог зарим нэг уурхайтай холбогдох нөхцөл байдал, усны нөөцтэй холбогдох зарим нэг шийдвэрээс үүдээд дотоодын нийлүүлэлтт дээш, доош болох магадлалтай. Импорт, экспортын хувьд дотоодын импортыг хязгаар-лах бодлого хэрэгжих үндэслэлийг бий болгож байгаа. Энэ нь коксжих нүүрсний импортод нөлөө үзүүлэх нь тодорхой. Эдийн засгийн идэвхжил удаашрах хандлагатай байгаа нь коксжих нүүрсний үйлдвэрлэл, түүний хэрэгцээ шаардлагыг харьцангуй бууруулах дүр зураг ажиглагдаж байгаа” гэсэн юм. 
Монголчууд нүүрсний зах зээл  идэвхитэй, өсөлттэй байна гэж хөөрцөглөж байгаа ч алсдаа манай хамгийн том зах зээл болох Хятад Улсын бодлого муугаар нөлөөлж болзошгүйг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний экспорт хумигдахаар байгааг дээрх илтгэл санууллаа. Тиймээс "Нүүрсний цонх үе” гэж нэрлэгдээд байгаа алтан цагийг ашиглаж, олон жил ярьсан тээвэр ложистекийн асуудлаа шийдвэрлэж, ахиухан ашиг олох нь чухал болоод байна.

Байр суурь

"Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

-2008-2009 онд нүүрсний зах зээл эрчимжиж байсан бол 2011-2012 онд үнэ унасан. Харин 2015-2016 оны сүүлчээр үнэ сэргэх хандлагатай болсон. Одоо ч нүүрсний зах зээл сайн байгаа. Монгол Улс коксжих нүүрс голлон экспортолж байна. Коксжих нүүрсийг Хятад Улс метал болон гангийн үйлдвэрт ашигладаг. БНХАУ дэлхийн гангийн хэрэглээний 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Үүний дагаад коксжих нүүрсний хэрэглээ хамгийн өндөртэй байдаг.  Урд хөршийн нүүрсний хэрэглээ өсөхгүй байгаа. Харин коксын хэрэглээ тогтвортой байна. Нүүрсний импортын хэмжээ ч хязгаартай байгаа. Сүүлийн хоёр жилийн нүүрсний үнэ өссөн байх үед Индонез, Австралиас ихэнх коксжих нүүрсээ импортолсон. Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих үүрс 2016, 2017 онтой харьцуулахад 2018 оны эхний хагаст хоёр дахин нэмэгдлээ.  2017 онд манай улс  нийт экспортын орлогын 40 хувийг нүүрснээс олсон. Энэ бол улстөржилтөөс хол байх ёстой салбар юм. Манай компани хагас жилд  дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Үйлдвэрлэлээ 15 хувь нэмэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж муу байгаагаас болоод чадахгүй байна. Манай компани Монголын нүүрсний экспортын 20 хувийг эзэлдэг. Манай улс  дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна.

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр:

-Хил гаалийнхаа чадварыг сайжруулах хэрэгтэй байна Хил гаалийн чадварыг сайжруулж, нүүрсээ Тавантолгой ордоос шууд Ганц модын боомт руу явуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй. Өнөөдөр бид олон шат дамжлагаар нүүрсээ зөөдөг учраас 100-500 мянган тонныг алддаг. Дээрээс нь нүүрсний үнэ 2-3 ам.доллараар өсдөг. Ямартай ч энэ жил Хятадын хил гаалийн боломж харьцангуй сайжирсан. Бид нүүрс угаах үйлдвэрийн судалгаа хийж байгаа. Гэхдээ манай нүүрс байгаль дээрээ маш чанартай. Угаах шаардлагагүй хэмжээний нүүрс шүү дээ. Бид олон талын судалгаа хийж байна. Эрчим хүчнийхээ нүүрсийг яах вэ гэдгийг том зургаар харж байж шийдэх асуудал. Бид өнөөдөр угаах үйлдвэр бариад хилийн цаана байгаа 50 үйлдвэртэй өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал шүү дээ.

"Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатар:

-Нүүрсний үнэ харьцангүй тогтвортой байх бөгөөд энэ нь ирэх жилийн дунд үе хүртэл үргэлжлэх хандлагатай байна.  Энэ жилийн чуулганд БНХАУ-аас олон төлөөлөгч оролцсон нь  онцлог боллоо. Коксжих нүүрсний нөөц 1.3 тэрбум тонноор нэмэгдсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдад хүрэх содон мэдээлэл болж байна. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын төвшинд шахуу ажиллаж байгааг салбарын сайд нь онцоллоо. Ирэх оны дунд үеэс хойш коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгаа учраас IPO гаргах асуудал 2011 оных шиг бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа. Гадаад зах зээлийн таатай энэ үеийг ашиглаж цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай байна. Өнгөрсөн онд 40 гаруй  компани нүүрсний олборлолт хийж байсан бол одоо энэ тоо 59 болж нэмэгдсэн. Экспортын хэмжээ 25 саяд хүрсэн байна. Энэ байдлаараа явбал энэ ондоо 40 сая тонн нүүрс экспортолж Австрали Улсын өмнө гишгэх төлөвтэй байгаа. Бид нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд том төслүүд хэрэгжүүлж болно. Гэхдээ нүүрсний хамгийн том худалдан авагчтайгаа дипломат харилцаандаа сэв суулгавал хөрөнгө оруулалт орж ирэхгүй. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: 

-Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн билээ. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий. Уул уурхайн салбарын хамгийн хүнд асуудал ус байна. Төмөр зам, цахилгаан станц гэхээсээ устай байж баяжуулах үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн тогтвортой байх юм. Гадаргууны усны хэрэглээнд анхаарахаар "Хэрлэн говь” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гүний үйлдвэрлэлийн устай гадаргын усыг хослуулах хэрэгтэй.  Тэгэхээр бид үүнийг хийх юм. Байгаль орчны яаман дээр "Хөх морь” төсөл хэрэгжиж байгаа нэг талаасаа Орхон говь, нөгөө талаасаа Хэрлэн говь, мөн нийслэлийн цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг өмнийн говийн бүсийн бүтээн байгуулалтад зориулах тэр хугацаанд өмнийн говийн үйлдвэрлэлийн хэрэглээний усыг ашиглана. 

Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Мэргэн:

-Хилийн нэвтрүүлэх чадвар тааруугаас Тавантолгой, Гашуунсухайт боомтод урт дараалал үүсдэг. Дэд бүтцийг шийдэж байж энэ байдал үгүй болох юм. Зам нь 2010 онд баригдсан учир маш их элэгдэж хуучирсан байгаа. Тээвэрлэлтийг зогсоохгүйн тулд бид замд засвар үйлчилгээ хийж, зохицуулж ажиллаж байна.  Энэ зун бороо их байсан учир замд 5-6 эвдрэл гарснаас тээвэрлэлтийг зогсоохоос аргагүй байдалд хүрлээ. Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгч компанийг сонгож, гэрээгээ байгуулвал энэ сардаа багтаад замын  эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх гэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог хэлбэрээр явуулна. Энэ нь хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр замаа бариад, тодорхой хугацаанд төлбөр хураамжаар үр ашгаа нөхсөний дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлтэй. Барилгын ажилд одоогийн байдлаар 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогийн зам 60 орчим тоннын даацтай бол шинэ зам 100 гаруй тоннын даацтай байхаар төсөлд тусгасан. Замын чанарыг сайжруулснаар байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг бууруулах бодлого барьж байна. Түүнчлэн зам сайжирснаар эдийн засгийн үр өгөөжтэй байх юм. Тавантолгой, Гашуунсухайтын төмөр шинээр барьснаар жолооч нарын нийгмийн асуудал сайжирна. 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-УИХ-аас тогтоол батлагдсантай холбоотойгоор IPO хийх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Хамгийн эхлээд нөөцөө баталгаажуулна. Өнөөдрийг хүртэл Тавантолгойн уурхайд нэмэлт хайгуул хийж, нөөцийн нэгдсэн тайланг нь гаргаагүй байсан. Блокийн  болон жорк стандарт гэсэн нөөц тогтоох хоёр арга байдаг.  Блокийн аргачлалаар 5.1 нэг тэрбум тонноор тогтоогдож байсан нөөцийг бид нэмэгдсэн тайлангаар зургаан тэрбум 340 сая тонн гэж болгож өсгөсөн. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар бол 7.6-8 тэрбумын нөөцтэй болох нь тогтоогдож байгаа юм. "Эрдэнэс-Тавантолгой” компани 2014, 2017, 2018 онд нэмэлт хайгуул хийсэн. Энэ онд 68 мянган тууш метр талбайд хайгуул хийж байгаа. Манай эзэмшиж байгаа найман тусгай зөвшөөрлийн талбай дээр нэг сая орчим тууш метр талбайд хайгуулийн ажил хийж байж орд маань бүрэн судлагдаж дуусна. Цаашид жил болгон 100-150 мянган тууш метр талбайд хайгуулын ажил хийнэ. Хувьцаа гаргах тухайд гэвэл УИХ, Засгийн газраас хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах үүрэг өгсөн. Одоогийн байдлаар Лондон, Торонто, Хонг Конгийн хөрөнгийн биржийг судалж байгаа. Эдгээрээс хамгийн боломжтой нь Хонг Конгийн хөрөнгийн бирж юм. Энэ хөрөнгийн бирж бусад бүх хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тавьдаг. 360 хоногт багтаан IPO гаргах үүрэг өгсөн. Эхний үе шат болох 180 хоногийн хугацаа нь үргэлжилж байна. Эхний шатны 180 хоногт хийх ажил нь дотроо найман үе шаттай. Иргэд хувьцаа гаргах асуудлыг сонирхож байгаа байх. Бид олон улсын зах зээлд IPO  гаргахаас үл хамааран ногдол ашиг тараана. 

ХҮСЭЛ, ХЯСАЛД ХАВЧУУЛАГДСАН НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ЧУУЛАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани