Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Босоо хөх”-өөр эрүүдүүлснээс Канадын шүүхээр шүүлгэсэн нь дээр л дээ

 

“Босоо хөх”-өөр эрүүдүүлснээс Канадын шүүхээр шүүлгэсэн нь дээр л дээ "Сентерра голд”-той холбоотой Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшиллоо. "Босоо хөх Монгол”-ынхон өнөө л цаазал, дүүжил гэх мэт айхавтар үгсээ хэлж цээжээ ханхалзуулж бухимдаад сүйд болов. "Сентерра голд”-оос өмнөх шигээ ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Шүүх хурал хойшилсон цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуулт олны анхааралд байна. "Сентерра голд”-оос болж буцаад байх шиг.

Ингэж хардахаас ч аргагүй. "Сентерра голд” Монголд орж ирээд удаж байгаа компани. 40 гаруй тонн алтны нөөцтэй ордыг найман жилийн нөөцтэй хэмээн Тогтвортой байдлын гэрээнд тусгуулчихаад хугацаанаас нь өмнө ашиглаад дуусчихсан гэдгээр нь монголчууд андахгүй. Бороогийн алтны ордыг найман жил олборлох нөөцтэй гэсэн мөртлөө цөөхөн жилийн дотор ашиглаж дууссан нь олны дургүйцлийг өнөө ч төрүүлсээр байгаа.

Ер нь "Сентерра голд” компани руу чиглэсэн сөрөг мэдээллийн гол шалтгаан нь энэ л дээ. Баабар нэг нийтлэлдээ "Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол бидэнд тулгагдсан факт. Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй хэн ч заавал ийм гэрээ хийж л таарна. Бид хөрөнгөнд нь баталгаа хийж өгч буй хэрэг. Үүнгүйгээр хэн ч орж ирэхгүй. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс босохгүй. Гэхдээ тогтвортой байдлын гэрээгээр далимдуулж луйвар хийх бол тусдаа асуудал.

Ийм явдал хуулиар шийтгэл хүлээх ёстой. Ер нь үүгээр далимдуулж авлига өгч авалцах нь хөрөнгө оруулалтыг харин ч тогтворгүй болгож байгаа хэрэг юм” гэж онцолсон удаатай. Тогтвортой байдлын гэрээ тойрсон асуудлуудад анзаарч хармаар "но” багагүй анзаарагддаг. "Бороо гоулд”-тай тогтвортой байдлын гэрээ хийх үед манай төр засгийнханд бизнесийн том гэрээ хийх том мэдлэг, арвин туршлага байгаагүй учраас алдаа гаргасан нь нуух аргагүй үнэн.

Бороогийн хувьд хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, эхний гурван жилд нь татвараас 100 хувь, дараагийн гурван жилд нь 50 хувь чөлөөлнө гэсэн заалт тусгаж байв. Гэвч олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хугацаанаас нь өмнө татварын хөнгөлөлтийг больж, хуулийн дагуу бүх татварыг бүрнээр нь авч эхэлсэн юм. Татварын хөнгөлөлтийг хоёр тал ярьж хэлэлцээд Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдэж байв. Тогтвортой байдлын гэрээгээр татварыг шууд хөнгөлсөн хэрэг биш гэдгийг тодотгох ёстой байх.

Тухайн үеийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 50-иас дээш хувь нь экспортод гардаг үнэт металлын татварыг тодорхой хугацаанд 100, 50 хувиар хөнгөлөх заалт туссан байсан юм. Энэ заалтыг 1998 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд тусгаж байв. Үүнээс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан заалт л даа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1992 онд батлахдаа уг заалтыг тусгаж байсан юм билээ.

Мэдээж хувийн хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компани алтны үнэ өндөр үед хурдхан шиг олборлоод ахиу мөнгө хийхийг бодно. Гэрээнд хичнээн жил гэж заах нь хамаагүй, хугацаа алдалгүй их мөнгө олохыг хүснэ. Төр яг энэ нөхцөлд л зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани ахиу нөөцтэй орд дээр хөрөнгө оруулаад техникийн чадал, технологийн хүчээр хэдхэн жилийн дотор олборлолт хийчихээд гарч яваад байвал яаж ч бодсон хэцүү байдал үүснэ. Цөөхөн хэдэн ахиу нөөц бүхий орд дээр ийм байдал хавтгайрвал уул уурхайгаа өгөөжтэй ашиглаж, уул уурхайгаараа хөл дээрээ зогсох тухай өөдрөг төсөөлөл мянгуужингийн үлгэр болно.

Төр үүн дээр л том дуугарч, алсыг харсан шийдвэрүүдийг гаргаж байх учиртай л даа, уг нь. Харамсалтай нь манай төр засаг "Бороо голд”-ын толгойг илсээр байгаад алтны том ордоо хэдхэн жилийн дотор ухуулаад дуусгачихсан. Ахиуг олборлосныхоо хэрээр өндөр татвар төлсөн нь үнэн ч заасан хугацаандаа олборлолт явуулсан бол ажлын байр, цалин хөлс, ханган нийлүүлэлтийн сүлжээгээр овоо хэдэн төгрөг Монголын эдийн засагт шингэх байсан.

Канадын компани Бороод орж ирээд барууны жишиг, стандарт, технологи, хүний нөөцийг Монголд нэвтрүүлсэн гэж уул уурхайнхан онцолдог. Мэдээж ямар ч зүйл сайнтай, муутай гэдэг шиг "Бороо голд”-ын Монголд өгсөн өгөөж их ч дээр өгүүлсэн асуудлыг онцлохгүйгээр орхиж болохгүй. Нэг бол тэд төр засгийнхныг худалдаад авчихсан, эсвэл төр засагт суугаа цөөхөн хэдэн хүн мөнгө аваад нөлөөнд нь орчихсон тал ил тод шууд анзаарагддагийг нэгдүгээрт, хэдхэн жилийн дотор ухаад дуусгачихсан Бороогийн орд, хоёрдугаарт, шүүх хурал нь 39 удаа хойшилж байгаагаас харж болно.

Эндээс нэг л зүйл тов тодорхой байна. Төр засаг, шүүх засаглалд нөлөөтэй нэг том компани гараад иржээ гэсэн зураг харагдаж байна. "Босоо хөх Монгол” гэсэн нэр дор нэгдсэн хэдэн нөхөд ч тийм зөв санаа зорилгоор тэмцэж шүүхдээд байгаа улс биш. Хэтэрхий туйлшраад яваа нь нүдний өмнө тод харагдаж байна. "Дүүжлэх хэрэгтэй”, Цаазлах ёстой” гэсэн тэс хөндлөн үг хэлж түрэмгий авирлаж байгаа тэднээс нэг ч зөв үг сонсогддоггүй. Төр засаг, шүүхийн нөмөрт орсон компаниас ялгараад байх утгатай, учиртай зүйл тэднээс харагддаггүй.

Хэн нэгний гар хөл болж мөнгөөр хөдөлдөгийг нь юмны наад цаадахыг олоод харчихдаг захын хэн ч хэлнэ. Эдний мөрөөр нинжа нар бий болдог нь үнэн. Эсвэл нинжа нарыг алтны орд руу оруулах гэж ингэдэг ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч босоо хөхчүүдийн тэмцлийн наана, цаана нь нинжа нар гэсэн тодотгол байнга зүүгдээстэй явдаг нь булзах аргагүй үнэн. Харамсалтай нь юм юм руу орчихсон тууж явдаг босоо хөхчүүдээс гялайх ганц ч гэрэл харагддаггүй.

Тэдний яриад яваа шиг хөөж, тууж, цаазалж дүүжлээд байвал Монгол Улс Венесуэлээс ялгарах юмгүй болно. Инфляци нь хэдэн зуу мянга давсан, үндэснийх нь мөнгөн дэвсгэрт цаас болсон, иргэд нь бултаараа ядуурч, дээр суугаа цөөн хэд нь хэмжээлшгүй баяжсан Венесуэл шиг болохыг ямар ч улс хүсэхгүй. Венесуэл шиг болох гээгүй л бол босоо хөхчүүд шиг дэмийрдгээ болих хэрэгтэй. Эцэст нь асуудал хаана байна вэ гээд харахаар ерөөсөө л Шүүхэд хамаг учир байна.

Босоо хөхийнх нь зөв үү, "Сентерра”-гийнх нь зөв үү гэдгийг шүүгээд алхаа тогшчиход болохгүй юм юу байна аа. Зөв буруу гэсэн ямар нэгэн шийдвэр гаргачихвал болчихмоор шиг харагдах юм. Манай шүүх шиг нэг хэргийг дэнслэх гэж 39 удаа буцаадаг шүүх дэлхийд байхгүй. Ард түмэн босоо хөхчүүдэд хайртайдаа, тэднийг дэмждэгтээ шүүхэд бухимдаад байгаа хэрэг биш л дээ. Асуудлыг ингэтэл нь гацааж, буцааж, хөлдүү хөшүүн загнаад суугаад нь бухимдаад байгаа юм.

Үүнийг л ард түмэн” Шүүх эрх баригчдын, мөнгөтэй хүмүүсийн дохио зангаагаар хөдлөөд байна” гэж шүүмжлээд байгаа юм. Шүүхтэй холбоотой өчнөөн гомдол, шүүмжлэл дуулддаг. Сүүлд гэхэд л арван гуравхан настай охины харамсалтай үхлийн жишээ бий. Барим тавим илт хэрэг дээр наашаа цаашаа болоод хугацаа аваад байгаа нь Монголын шүүхийг муухай харагдуулж байна. Ээжийнх нь нулимс, аавынх нь шаналал олны нүдэн дээр ил байхад иргэдийн бухимдал дэврэхээс яах билээ.

Үртэй хүн бүр өмөлзөхөөс аргагүй гашуун, хатуу жишээ. Шүүхтэй холбоотой ийм жишээнүүд олон бий. Үүнээс гадна шүүх эмнэлэг дээр хүртэл элдэв гомдол шүүмжлэл тасардаггүй. 21 настай бүсгүй найз залуугийнхаа гарт 48 цагийн турш зодуулж нас барсан гэх хэрэг 2013 онд гарч олныг цочроож байв.

Зодуураас үүдсэн олон тооны гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бүсгүй найз залуугийнхаа дарамтад байсан тухай мессэжүүд ил гарч, талийгаачийн найз нь хүртэл хэвлэлд ярилцлага өгч явсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл тухайн үед гадны нөлөөгүй нас баралт гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч байсан юм. Энэ хэрэг олны анхааралд орж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөндөх сэдэв болсон учраас шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хуурамчаар дүгнэлт үйлдсэн нь илэрч байв. Хуурамч дүгнэлт гаргасан хэргээр арав гаруй эмч байцаалт өгснийг тод санаж байна.

Энэ мэт иргэндээ биш, мөнгөний төлөө шийдвэр гаргах явдал шүүх, шүүх эмнэлэгийнхнээс анзаарагддаг. Мэдээж шударгаар ажилладаг олон шүүгч, эмч нар бий. Гэхдээ нийтлэг нэг тийм сэтгэлгүй, шударга бус хандлага амь бөхтэй оршсоор байна. Иргэддээ ингэж хатуу ханддаг манай шүүх бас илт улстөржсөн шийдвэр гаргадаг гэмтэй. Ийм шийдвэр гаргасных нь гороор улс орноороо өрөнд орсон жишээ бий. Арбитрт хандаад Монголын Засгийн газраас 100 сая ам.доллар авахаар болсон Канадын "Хан ресурс” хамгийн тод жишээ.

"Хан ресурс” арбитрт хандахаасаа өмнө Монголын гурван шатны шүүхээр явсан юм. Улстөржсөн шүүх хөдөлж өгөөгүй учраас эцэст нь арбирт хандаж байв. Ураны дажгүй нөөцтэй Дорнодын ордод оростой хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар энэ хэмжээний өрийг Канадын компанид төлөхөөр болсон нь нуугаад байх юмгүй бодит үнэн.

Засгийн газар өрөнд орсон гэж хэлж болохгүй юм байна. Канадын компанид төлсөн 100 сая ам.доллар төсвөөс, татвар төлөгч иргэдийн халааснаас гарсан. Өөрөөр хэлбэл Монголын шүүх, Засгийн газартайгаа нийлээд иргэдээсээ 100 сая ам.доллар дээрэмдсэн гэсэн үг. Шүүхийг толгойлдог улс нь энэ бүхнийг анзаарахгүй нүдээ аниад яваад байдаг нь гайхал төрүүлдэг. Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хоёрын хамгийн их анхаарах учиртай асуудал энэ баймаар санагддаг.

Харамсалтай нь шүүхийн энэ даварсан хандлагын тухай тэд ярьдаггүй. Засах гэж хичээдэггүй. Чив чимээгүй, нам жим яваад байх, өөгшүүлээд байх асуудал уг нь биш. Бүхэл бүтэн нэг улсын шүүхэд удирдлагууд нь ийм хөндий хүйтэн хандаж болохгүй л дээ. Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол шүүх засаглал. Ардчиллын төлөө, Үндсэн хуульдаа заасан хүмүүнлэг нийгмийн төлөө зорьж яваа бол шүүхээ хүчирхэгжүүлэхээс өөр арга бидэнд байхгүй.

Улс төр, мөнгөний нөлөөгүй шүүхтэй байж бид дэлхийн тавцанд жинхэнэ ардчилсан улс гэж харагдана. "Босоо хөх Монгол”-ынхон "Худалдагдсан шүүхийн эсрэг ард түмэн минь босоорой” гэж хэлж харагдсан. Шүүхийг устгая гэх утгатай үг ч унагана лээ. Итгэл нь алдарсан ард түмэн аргаа барахдаа юу ч бодож болдгийн нэг жишээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ босоо хөхчүүдийн ярьж байгаа шиг шүүхээ устгаж сөнөөнө гэж туйлширтлаа олны сэтгэлгээ доройтоогүй л дээ.

Хэтрүүлэгтэйгээр зүйрлэхэд шүүхийнхээ эсрэг тэмцэж, шүүхгүй болоод босоо хөхчүүдээр шүүлгэж тарчилснаас Канадын шүүхээр нь шүүлгүүлсэн нь дээр. Ийм яриа хөөрөө өрнүүлж, байр суурь илэрхийлэх хүртэл шүүхийг арчаагүй, муухай, авлигач харагдуулмааргүй байна. Ямар ч шүүхгүйгээр хүмүүсийг цаазалчихдаг, гэм буруутайг нь зарлачихдаг Линчийн шүүх Монголд сэргэх вий гэсэн айдас эргэлзээ төрүүлэхээр үйл явдал ч нүдний өмнө хөврөөд эхэлчихсэн.

Наад захын хэцүү жишээ нь хохирсон иргэд шүүхэд гэхээс илүү "Босоо хөх Монгол”-ын хэдэн залууст ханддаг болчихож. Youtube дээр тавигдсан нэг бичлэгийг жишээ татмаар байна. Хятад эзэнтэй үйлдвэрээс хөөсөнцөр худалдаж аваад байшин барьтал улсын комисс чанаргүй хөөсөнцрөөр барьсан гэх шалтгаанаар хүлээж авахгүй байж л дээ. Бухимдсан залуу шүүхэд биш, босоо хөхчүүдэд хандаж өнөөдүүлийг дагуулаад очиж.

Хөөсөнцөр зарсан хятад "Би таньдаг цагдаа руугаа ярина. Цагдаад хандана” гээд утсаа шүүрч авч байгаа бичлэгийг үзсэн иргэд "Цагдаа нар хужаад худалдагджээ” гэсэн өнгөтэй сэтгэгдлүүд үлдээсэн харагдсан. Наад өнгөндөө ингэж харагдаж болох ч цаад агуулгаараа шүүхэд, цагдаад хандах гэж байгаа иргэний хандлага зөв л дөө, уг нь. Уул уурхай ажиллуулдаг хятад компаниудад нэг сул тал анзаарагддаг.

Барууныхан шиг стандарт, технологи энэ тэр гэхээр юмгүй, экологид сөрөг нөлөө ихтэй аргаар ажилладгийг уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Иргэд иймэрхүү уурхайнууд руу мөн л босоо хөхчүүдийг дагуулчихсан очиж байгаа харагддаг. Зүй нь шүүх, цагдаад хандах учиртай. Шүүх нь шударга бус шийдвэр гаргаад байхаар аргагүйдээд ингэдэг байж болох л юм. Гэхдээ ийм хандлага яав ч зөв биш.

Хэн дуртай нь Монгол орны газар нутагт дээр хууль зөрчиж болохгүй. Мөн хуулиа дагаж байвал хэн ч ажиллаж болно. Хууль зөрчсөн алхам хийлгэхгүйн тулд Шүүх нь хүчирхэг байх ёстой. Шүүх засаглалаа сайжруулах учиртай. Ц.Зориг, Н.Лүндэндорж хоёрын хийх ёстой хамгийн чухал ажил нь энэ.

Энэ эрхмүүдийг шүүх засаглалыг толгойлох жилүүдэд Монгол Улсын шүүхийн нэр хүнд унаж, хүчгүйдэж, улстөржиж, "Босоо хөх Монгол” мэтхэн шүүхийн үүрэг гүйцэтгэж эхлэх нь байна. Шүүхээ доромжлох, дорд үзэх, гутаах эрх хэнд ч байхгүй гэж ярьдаг нь зөв. Үүн шиг үнэн үг үгүй. Гэхдээ шүүхээ халдашгүй сүр хүчтэй байлгахын тулд шүүх засаглалаа сайжруулмаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ц. БААСАНСҮРЭН


“Босоо хөх”-өөр эрүүдүүлснээс Канадын шүүхээр шүүлгэсэн нь дээр л дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани