- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Чулуунбат: Шатахууны үнэ нэмэгдэхэд дотоод хүчин зүйл нөлөөгөөгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнэ нэмэгдсэн нь гадаад зах зээлийн хүчин зүйлтэй шууд хамааралтай байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. Энэ талаар яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас тодруулж асуулаа.
-Газрын тосны гадаад зах зээл дэх үнэ яагаад өөрчлөгдөв, одоо хэд байгаа вэ?
-Өнгөрсөн 2017 оны гадаад зах зээлийн үнийг 2018 онтой харьцуулж үзэхэд брэнт маркийн газрын тосны үнэ нэг жилийн дотор 30 хувиар өсөөд байна. Үүнийг дагаж Монгол Улсад оруулж ирж буй автобензин, диель түлшний үнэ 20-25 хувиар нэмэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоолоор А-80 болон Аи-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн зохицуулалт хийснээс хойш манай улсад шатахууны үнэ дээр ямар нэг арга хэмжээ авах боломж бололцоо хомс явж ирсэн. Энэ удаагийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийн өсөлт нь гадаад зах зээлээс шууд хамааралтай байна. Энэ оны тавдугаар сарын АНУ-ын Ерөнхийлөгч Иран улс цөмийн эсрэг хөтөлбөрөөс гарсныг зарласантай холбоотойгоор газры тосны борлуулалт дээр хориг тавьснаар газрын тосны гадаад зах зээлийн үнэ тонн нь 80 хүртэл ам.доллараар өссөн. Энэ оны наймдугаар сараас эхний хориг арга хэмжээ үйлчилж эхэлснээр газрын тосны брэнт маркийн газрын тосны үнэ тонн нь 70-80 ам.долларт хэлбэлзэж, олон улсад ийм үнээр нийлүүлж байгаа. Хоригийн хоёр дахь шатны арга хэмжээг 11-р сараас эхлэн авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн үнийн огцом савлагаа хэлбэлзэх төлөв ажиглагдаж байгаа.
-Төр, засгаас шатахууны үнэ дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Манай яамны зүгээс үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор холбогдох тооцоо судалгаа, тайлбар танилцуулгыг хийж Засгийн газарт хүргүүлээд байна. Сангийн яамнаас мөн ойрын үед нэмэлт судалгаа тайлбар танилцуулгыг хийснээр Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж тодорхой шийдвэр гарах байх. Ер нь бол Засгийн газраас зүгээс авч хэрэгжүүлэх ганц арга хэмжээ нь УИХ-аас олгогдсон эрхийн дагуу Онцгой албан татварын хуулиар зохицуулалт хийх боломжтой байдаг.
-Онцгой албан татварыг тэглэсэн байгаа учир одоо шатахууны үнэ дээр ямар гарц байна вэ?
-Сангийн яамны зүгээс олон боломжит хувилбарыг тооцон Засгийн газарт оруулж ирэхээр болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тус яамнаас нэлээн нарийвчлан гаргах байх.
-Шатахууны үнэ гадаад зах зээл дээр өсөхөөр манайд хамаардаг хэр нь үнэ буухад ер хамаардаггүйг яах вэ?
-2016 оны нэгдүгээр сараас эхлэн газрын тосны үнэ гадаад зах зээл дээр тасралтгүй өсч байгаа. Тухайн онд дундаж үнэ 56 ам.доллар байсан бол 72 болж одоо 80 ам.доллар байна, 2019 онд өсөх төлөв ажиглагдаж байгаа. Шатахууны үнэ буурахаар манайд жижиглэнгийн үнэ дагаад буурдаггүй нь үнэн. 2012-2014 оны хооронд гадаад зах зээл дээр газрын тосны үнэ 112 ам.доллар байсан. Үүний дараа 2014-2016 онд 26 ам.доллар хүртэл буурсан. Яг энэ буурах үед Засгийн газраас ямар арга хэмжээ авсан гэхээр Онцгой албан татварын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад уг татварын тоо хэмжээг тонн тутамд нь 400-520 мянган төгрөгөөр тавьж өгөн жижиглэн борлуулалтын үнийг бууруулах боломжийг татвараар хааж өгч байсан.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Ч.Чулуунбат: Шатахууны үнэ нэмэгдэхэд дотоод хүчин зүйл нөлөөгөөгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани