- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УИХ-ын дөрвөн гишүүнээс бусад нь олборлох салбараас ашиг хүртдэг эсэхээ мэдээлээгүй гэв
Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилготой "Төлсөн авснаа нийтэл” эвслээс олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд өмчлөгчийн мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй 175 хүнд нээлттэй захидлаар өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн байна. Уг албан бичгийг хүлээн авсан болохоо 175 нөлөө бүхий албан тушаалтан бүгдээрээ утсаар баталгаажуулжээ. Гэвч эдгээр 175 албан тушаалтнаас 37 хүн хариугаа ирүүлж, 138 нь огт хариу өгөөгүй байна.
Харин УИХ-ын гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан нарын дөрвөн гишүүн албан ёсоор хариу ирүүлж, дөрвөн гишүүн хариу егөх шаардлагагүй гэсэн бол 25 гишүүн "ямар нэг хариу өгөөгүй ажээ. Мөн аймаг, нийслэлийн 62 удирдах албан тушаалтанд захидал илгээхэд 12 Засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан бичгээр хариу ирүүлсэн байна. Эдгээрээс зөвхөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ "Уран Сэлэнгэ” компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.
Энэ талаар "Төлсөн авснаа нийтэл” эвслээс өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд "Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан "Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Энэ утгаараа уул уурхайн салбарт асах их мөнгө эргэлддэг. Үүгээрээ дамжуулж улс төрд ихээхэн нөлөөлдөг. Тийм учраас уул уурхайгаас олсон орлогын ашгийг хамгийн сүүлд хэн хүртэж байна, тэр эзнийг ил болгох нь чухал” хэмээв.
Харин "Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа уул уурхайн нөөцийг өөрийн эзэмшилдээ авч, ашиглаж нөлөө бүхий улстөрчид өөрийн эрх мэдлийг ашиглаж компанидаа давуу байдал бий болгож, нийтийн баялгаас хумслаад байгаа юм биш биз гэдэг хардлага ганцхан Монгол гэлтгүй баялаг ихтэй орнуудын асуудал болоод байна. Манай орны хувьд ч Ерөнхийлөгч хүртэл уул уурхайн баялгаас гучхан гэр бүл ашиг хүртээд байна гэж байсан.
Ийм их баялагтай орон гуравхан сая хүнтэй байж яагаад ядуурал, ажилгүйдэл нь буурахгүй байгаа нь өмчлөгчдийг ил болгох шаардлага байгааг харуулж байна. Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийг илчилж, ил тод болгон, хуулиа хэрэгжүүлэхийг олон жил шаардсаар ирсэн. Зарим компанийн эзэд хувийн бизнесээрээ олж авсан баялгийнхаа талаар мэдээлэх шаардлагагүй гэж ярьдаг. Гэвч Үндсэн хуулиараа газрын баялаг нийтийн баялаг юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||