- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой”-н хулгайд алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс тавантолгойн эзэмшлийн талбайгаас нүүрс алдагдсан хэргийн талаар ажлын хэсэг авч хэлэлцсэн. Дөнгөж сая ажлын хэсгийн дүгнэлт миний гарт ирлээ. Тиймээс та бүхэнд мэдээлэл хийж байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай буюу Монгол Улсын гурван сая иргэний өмч 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлж, хууль хяналтын байгууллагад хандсан.
Үүнтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрсний төлбөр тооцоог барагдуулахдаа хоёр компанийн удирдлагууд гэрээ байгуулсан нь хууль эрхзүйн чадамжтай эсэхийг шалгуулахаар АТГ-т хандсан. Харамсалтай нь энэ асуудал гарснаас хойш таван сар өнгөрч байхад АТГ ямар нэгэн ахицтай зүйл хийсэнгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ажлаа сайн хийхийг хүсч байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэг өгч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан, 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсгийг байгуулсан. Шалгалтын хүрээнд ГЕГ-ын өгсөн дүгнэлтэд "Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс гарсан байна” гэж тэмдэглэсэн байна. Хил хамгаалах ерөнхий газраас "Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд 849 мянган машин хил гарсан байна” гэж дүгнэлтдээ хэвлэсэн байна.
Харин ГЕГ-аас 814 мянган машин гарчээ гэж мэдээлсэн. Энэ хоёр байгууллагын өгсөн мэдээллээс харахад 35 мянган машины зөрүү гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөн хэдэн машин дээрх онуудын хооронд маш олон удаагийн давтамжаар хилээр нэвтэрсэн гэсэн үг. Заримыг нь хоосон гарсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгах үүргийг Засгийн газраас Хууль зүйн сайд Ц.Нямдоржид даалгасан.
Олон удаагийн давтамжаар хил рүү хоосон гарсан гэх 35 мянган машин нүүрс тээвэрлэж явсан бол 300 гаруй сая тонн нүүрсний асуудал үүсч магадгүй гэдгийг үгүйсгэхгүй. МХЕГ-ын дүгнэлтээс харахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш харин 340 мянган тонн нүүрс алга болжээ гэдгийг тогтоосон байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө монголын ард түмний халааснаас алга болсон байна.
ГЕГ-аас гаргасан дүгнэлтээс харахад "Тавантолгой Транс” гэх компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүй хилээр нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл аль нэг аж ахуй нэгжээс худалдаж авсан гэх санхүүгийн баримт байхгүй байна. Одоо хэн буруутай, хэн алга болсон нүүрсний үнийг төлөх ёстой вэ гэдгийг хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтоох үлдлээ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой”-н хулгайд алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани