Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Занданшатар та Багануурын концессыг үргэлжлүүлбэл...

 

Г.Занданшатар та Багануурын концессыг үргэлжлүүлбэл...Хачирхал дагуулсан мэдэгдлийн тухайд

 

Саяхан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нэгэн хачирхалтай мэдэгдэл хийсэн билээ. "Багануурын концессийн гэрээг цуцалбал 512 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ. Мөн гаргасан шийдвэр маань хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талыг харгалзан үзэх хэрэгтэй” гэж тэр хэллээ.

 

Энд юу нь хачирхалтай байна вэ гэж үү? Маш олон хачирхмаар, жигшмээр зүйлс түүний товчхон мэдэгдэлд агуулагдаж байгаа. Товчхондоо Г.Занданшатар сайдтан энэ балагт концессыг хэвээр үргэлжлүүлбэл үеийн үед "урвагчаараа” дуудуулах магадлал үүсчээ. Яг л 1919 онд Шанзав Бадамдорж тэргүүтэй урваач шарваач ноёдын хийж байсан шиг үйлийг 100 жилийн дараа давтах гээд байна уу даа хэмээн эмээж, хачирхаж байна.

 

Хачирхах юун хэмээвээс:

 

Монгол улсын засгийн газар яагаад зөвхөн Хятадын талд нөхөн төлбөр төлөх асуудлыг тооцоолж хэлэлцээд, Монголын талд энэ концесс ямар хохирол учруулахыг тооцоолохгүй, ярихгүй, хэлэлцэхгүй байна вэ?  Аливаа гэрээ хэлцэл ямагт хоёр талын эрх ашгийг тусгаж байх ёстой байхад зөвхөн нөгөө талын ашиг сонирхлыг хамгаалах гээд байгаа сайд хаанахын сайд болж таарах вэ? Г.Занданшатарын мэдэгдэл бүхэлдээ зөвхөн хятадын консорциумын тав тух алдагдах вий л гэсэн, юу юуны туханд хүрэлгүй бууж өгөх өнгө аястай байв. Уг нь түүнийг монголын сонгогчид "бидний эрх ашгийг хамгаал, бидний талд зогс” гэж л сонгосон. Гэтэл хаанахын ЗГ хэний эрх ашгийг хамгаалаад, хэний талд ороод байна вэ? Хачирхалтай биш гэж үү.

 

Г.Занданшатар сайдтан 512 сая долларын нөхөн төлбөрт унах тухай сүржигнэн ярьж буй. Гэтэл төсөл хэрэгжүүлэхийг санаархаж буй этгээдүүд "төсөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан” гэж бичсээр мэдэгдсээр байгаа. Бодит байдал дээр Багануурт "яндангийн суурь ажлуудыг хийж дуусгасан, оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж” байгаа гэж тэд тайлагнасан байгаа. Эндээс яаж ч өсгөөд 214 сая доллар харагдахгүй. Хамгийн гол нь сайд Г.Занданшатар яагаад 214 саяыг 512 сая доллар болгон өсгөж яриад байна вэ? Энд асар том хачирхах зүйл нуугдаж байж мэднэ.

 

Багануурын ДЦС баригдмагц цахилгааныг "гарааны үнэ 6.3 цент” гэж үнэлнэ гэж заасан байгаа. 162,5 төгрөгөөр 1 квт цахилгааныг монголчууд худалдан авах ба энэ нь "гарааны үнэ” гэж байгаа тул цаашдаа өссөөр 225 төгрөг болох төлөв бий болсон. Гэтэл яг одоо монголчууд 1 квт цахилгааныг 98,40 төгрөгөөр худалдан авдаг. Гарааны үнэ нь гэхэд л одоогийнхоос 2 дахин шахуу үнэтэй цахилгааныг бидэнд нийлүүлэх гэж байгаа юм. Энэ хэний эрх ашиг вэ? Ахиад л хачирхах зүйл мөн.

 

 

Өндөр үнэтэй цахилгаан, төслийн өртөг олон улсын жишгээс хэт өндөр (700 сая долларын өртөгтэй станцыг 1.2 тэрбум доллараар үнэлж байгаа), цаашид дотоодын ДЦС-ууд шахагдан хаалгаа барих нөхцөл үүсэх, Багануурын уурхай дампуурах, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин, цацраг, Хэрлэн гол… хятад ажилчид, хятад хороолол гээд монгол улсын эдийн засаг, ҮАБ-д учрах үй түмэн хохирлыг ЗГХЭГ-ын дарга яагаад ярьсангүй вэ? "Багануур повер” компанийн төлөөлөгчийн ярьснаас үзэхэд 895 ажилчин цахилгаан станц барих үед ажиллана гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Станц ашиглалтад орсноор 2500 хүн ажиллана гэж байгаа нь хятад иргэд олон жилээр суурьших нөхцлийг үүсгэх нь гэсэн хардлага бий. Монгол талдаа илүү хохиролтой гэрээ байгуулчихаад, "цуцалбал их өрөнд орно, арбитрийн шүүхэд ялагдна” гэж сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ? Өнөөдөр ийм юм ярьж байгаа хүмүүс маргааш Монгол улсыг харьд нэгтгэх гэрээ байгуулчихаад, хэрэгжүүлэхгүй бол их өрөнд орох гээд байна, хэрэгжүүлэхээс өөр аргагүй гээд сууж байх тун их магадлалтай юм байна шүү! Энд хамгийн том хачирхал агуулагдаж байна.

 

Дэлхий даяар мега төслүүд эрсдэлд орж байгаа. Том төслүүдийн эрсдэл нь нийт эдийн засгаа чирч унагах аюултай байдаг. Том төслүүдийн 85 хувь нь анх төлөвлөсөн хугацаа болон төсвөөсөө хэтэрдэг, мөн гуравны нэг нь л амжилтад хүрдэг гэсэн судалгаа (McKinsey, 2016) бий. Монгол банкнаас "МЕГА ТӨСӨЛ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, МОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” (Ц.Бямбацогт, Д.Цэнддорж 2017 он) гэсэн тайлан гаргасан байх ба монголын шинжээчид ч "Мега төслийн гүйцэтгэлийн эрсдэл өндөр, амжилт олох магадлал сүүлийн 70 жил сайжраагүй байхад” мега төслийг амжилттай хэрэгжүүлэх магадлал манайд маш бага гэж дүгнэсэн байдаг. Тэд "хүлээгдэж байсан орлого 50%-иар бага байх нь түгээмэл… мега төслүүд дээр хийсэн судалгаагаар зардал хэтрэх, хугацаа төлөвлөснөөс сунах, үйлдвэрлэл төлөвлөснөөс бага байх нийтлэг хандлага ажиглагддаг тул төсөл бүр амжилттай болдоггүй” гэх зэргээр анхааруулан бичсэн байгааг ЗГХЭГ-ын дарга олж уншаагүй яваа нь хачирхал төрүүлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан хүртэл: "Хөрөнгө оруулалт нь тэрбумаас их бол "мега төсөл” гэж хэлдэг. Бид том төсөл мөрөөдөж болно. Гэхдээ ихэнх нь унадаг, нурдаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг устгагч болж байна” хэмээн анхааруулан бичиж байв.

 

ЗХЭГ-ын дарга Г.Занданшатар уг нь асуудалд ултай, үндэсний эрх ашгийг бодолцож хандсан бол миний энэ жилийн туршид Багануурын иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нарын хамтаар Багануурын цахилгаан станцад үүсэж буй аюулын талаар хангалттай сэрэмжлүүлж, шүгэл үлээж байгааг нягтлан үзэх ёстой байсан. Бидний үлээсэн шүглийн дуу олон нийтийг сэрээсэн. Үүнийг нийгмийн сүлжээгээр иргэдийн илэрхийлж байгаа байр суурь хангалттай нотлоно. ДМН-ээс энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Уг шаардлагад учирч болох бүх эрсдлийг дурдаад …Дээрх эрсдлүүдээс гадна Багануурын цахилгаан станцын төслийн шалгаруулалт эхнээсээ будлиантай, авлигатай холбоотой байж болзошгүй бөгөөд энэ асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та Засгийн газраас "Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанитай байгуулсан "Багануурын цахилгаан станц" төслийн концессын гэрээг хүчингүй болгоно уу. Хэрэв Ерөнхий сайд та уг гэрээг цуцлахгүй бол "Дархан Монгол” Нэгдэл бусад ТББ, иргэний хөдөлгөөнүүд, улс төрчидтэй хамтран тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулан эхлүүлэх болно” хэмээн анхааруулсан нь бий.

 

Эдийн засгийн хямралтай үед ийм үрэлгэн, үр ашгаа өгөх эсэх нь тодорхой бус төслийг үргэлжлүүлмээргүй байна. Аливаа бүтээн байгуулалт ард түмэндээ үр шимээ өгдөг байвал хэн ч дургүйцэхгүй, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Энэ асуудлыг УИХ анхааралдаа авч намрын чуулганаар хэлэлцээд, үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг бид шаардаж байна. Г.Занданшатар мэтийн ойворгон сайдуудаар ийм ноцтой асуудлыг шийдүүлж хэрхэвч болохгүй!

 

 

Ингээд нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн иргэдийн байр сууриас толилуулъя.

 

Bayarsaikhan Sosorbaram August 20:  Багануурын ДЦС-н төсөл магадгүй Оюу толгойгоос ч илүү хор уршигтай төсөл шүү. Яагаад энэ гэрээг цуцалдаггүй юм бэ.

 

Түвдэнгийн Бор August 16 : БАГАНУУРЫН ХЯТАД ХОРООЛОЛ БОССООР БАЙНА .УЛСТӨРЧИД ЯАГААД ДУУГҮЙ БАЙНА .МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАМААТАЙ 20 -30 МЯНГАН ХЯТАД ИРГЭД 20ЖИЛ МОНГОЛД АМЬДРАХ ТӨСЛИЙГ ДУУГҮЙ ХАРААД СУУХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ. БАГАНУУРЫН ЦОРЫН ГАНЦ БААТАРСҮРЭН АХ БИД 2 ОЛОН САР ЯРЬСАН АЖЛАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ ДЦС БАРИХ ХЯТАД ХОРООЛОЛЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ ХУВИЙН МАШИНААРАА ҮЙЛЧИЛЭВ. ГЭРИЙН ХАЖУУД ХУЖАА БАРИЛГЫН ДАРГА АЖЛАА ХАРААД ЗОГСОЖ БАЙЛАА. БИД ДУУГҮЙ СУУХГҮЙ !!!

 

DMNN March 27 : МОНГОЛЧУУДЫГ УНТААД ӨГЛӨӨ БОСОХОД НЬ ШИНЭ ГАЙ ЗОВЛОНТОЙ МЭДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙДАГ БОЛСООР 28 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ. БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЭРИЙДЛЭЭР 25 ЖИЛ СУУРЬШААД АВСАН ОЛОН МЯНГАН ХЯТАДУУД ОРОСУУД ШИГ ГАРААД ЯВАХГҮЙ ҮҮРД МОНГОЛД #ҮЛДЭНЭ!

 

МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бас нэг үзэглэсэн балаг нь илэрлээ. Багануурт баригдах ДЦС-ыг Хятадуудаар бариулахаар гэрээ байгуулсан байна. Тэр цахилгаан станцыг барих, ажиллах хятад иргэд 25 жил манай улсад бөөнөөрөө суурьшин амьдрана гэж байгаа.

 

Шинжээравдан Босоо Монгол August 2 : ЭНЭ ЭТГЭЭД ХЯТАДУУДТАЙ МАШ АЮУЛТАЙ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ!!! МОНГОЛ УЛС 512 САЯ $-ЫН НӨХӨН ТӨЛБӨРТ УНАХ НӨХЦӨЛ ҮҮСЛЭЭ. ХЯТАДТАЙ БАЙГУУЛСАН БАГАНУУРЫН ДЦС-ЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛБАЛ 512 САЯ АМ.ДОЛЛАРЫН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛНӨ ГЭЖ ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭДЭГДЛЭЭ. ГЭВЧ ЦУЦЛАХГҮЙ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОХИРОЛ УЧРУУЛНА. ИЙМД ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, ГЭРЭЭ ХИЙСЭН ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛАХ ЁСТОЙ.

 

Баатарсүрэн Дамдинжамц: Багануурын ТЭЦ-тэй холбоотой мэдэгдэл мэдээлэлд оролцсноороо өнөөдөр Улс орны хөгжлөөс хойш татсан, мөнгөөр тэмцэлд оролцсон гэж төр захиргааны удирдлагын зүгээс сошиал орчинд гүтгүүлээд зогссонгүй, үл мэдэх хүмүүс утсаар элдвээр дарамталж, урвагч шарвагчаар хүртэл цоллуулж байгаа ч миний хувьд Хэрлэн голоо бузартуулахгүй гэсэн байр суурьдаа хэвээр байж, тэмцэж л байна. Хүчитний өмнө хүчин мөхөсдөхийг ч үгүйсгэхгүй. Бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Зөвхөн Хятад иргэдээр бүтээн байгуулалт нэрээр хятад хороолол байгуулах гээд улайраад байгааг, үндэсний аюулгүй байдлын төлөө үгээ хэлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрээд ганцаардаж байна. Хамтраад явах хүн Буянхишиг эмчээс өөр гарсангүй. Монгол ажилчидын тоо квот нь хязгаартай зөвхөн Хятад ажилчдаар бүтээн байгуулалтын ажлыг хийлгэж, монголд 25 жил хятад иргэд суурьших нь гэж бодлоо.

 

DMNN March 26 : ХҮН БҮР ЮУ БОЛООД БАЙГААГ #УНШ! ХАМГИЙН НОЦТОЙ НЬ МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ 70% ХЯНААД ЗОГСОХГҮЙ, ЭНЭ КОНЦЕССОР ИРЭЭД 25 ЖИЛ БОЛСОН ОЛОН МЯНГАН ХЯТАДУУД ОРОСУУД ШИГ ГАРААД ЯВАХГҮЙ ЭНД ҮЛДЭХ НЬ ТОДОРХОЙ.

 

Ч.Мөнхбаяр. Нэгдсэн Монгол хөдөлгөөн

http://www.shuud.mn/a/500404



Г.Занданшатар та Багануурын концессыг үргэлжлүүлбэл...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани