Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭРДЭНЭТ”-ИЙН ИРЭЭДҮЙ БА Ш.БАТХҮҮГИЙН ХӨЛД ЧИРЭГДЭГСЭД

“ЭРДЭНЭТ”-ИЙН ИРЭЭДҮЙ БА Ш.БАТХҮҮГИЙН ХӨЛД ЧИРЭГДЭГСЭД

 

Улсыг бүхлээр нь тэжээдэг уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр асар их мөнгөний барьцаанд, бас олон улсын шүүхийн хяналтад байна. Өдөр хоног өнгөрөх тусам өрийн барьцаанд орох эрсдэлтэй учраас хазгай гишгэх эрхгүйг "Эрдэнэт” үйлдвэр болоод Засгийн газар хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд буй. Тиймээс аль болох хэлэлцээ хийх, хохирол багатай үлдэх гарц хайж байгааг саяхан ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн. Мөн хэдийгээр Арбитрын шүүхээс үйлдвэрийг татаад байгаа ч хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх байр суурьтай байгаагаа ч мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, есөн жилийн өмнө нэгэн бизнесмэн "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас зээл авсны гор улс орны хоолойг ийнхүү шахаж эхэллээ. Товчхон тоо хэлбэл, 2009-2010 онд "Жаст групп” ХХК "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан. Түүнээс хойш Арбитрын шүүхэд удаа дараа дуудагдаж, тэр болгонд ялагдал хүлээсээр ирсэн байдаг.

Харин хамгийн эмгэнэлтэй хийгээд одоогийн нөхцөл байдлаас харвал туйлын үнэн нь "Жаст” группын эзэн Ш.Батхүү нарын эдэлж, хэрэглэсэн мөнгийг төрийн өмчит "Эрдэнэт” үйлдвэр төлнө. Аль эсвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах дээрээ тулчихаад байгаа юм. Олон улсын шүүхийн асуудал нэг тийш болж, Засгийн газар хэлсэндээ хүрч хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх хүртэл шүү дээ.
 

Ш.БАТХҮҮГИЙН ХАМСААТНУУД


Хууль хяналтын байгууллага "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг "Стандарт” банкинд барьцаалсан хэргийн мөрөөр ороод таван жил болж байгаа ч өнөөг хүртэл тоймтой хариулт өгсөнгүй. Өчигдөрхөн АТГ-аас мэдээлэл хийх үеэр "Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч байна. "Жаст” групптэй холбоотой 10 гаруй дугаартай эрүүгийн хэрэг үүссэн. Тус бүр дээр нь прокурорын байгууллагаас тогтоол үйлдэж ирсэн хүмүүс ч бий” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.

Төрийн өмчит үйлдвэрийг барьцаалсан хэрэгт Ш.Батхүүгийн хөлд чирэгдэж, түүний хамсаатнаар татагдаад буй цөөнгүй албан тушаалтнууд байгаа юм. Анх гэрээ байгуулах үед Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан. Мөн "Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байв зэргээр бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа аж. Энэ дагуу Ерөнхий сайд асан С.Баяр, тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг гэрчээр байцаасан. Түүнчлэн "Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд "Алтжин” компанийн захирал Г.Алтангаас мэдүүлэг авсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Түүнчлэн УБТЗ-ын дарга асан Т.Очирхүүгийн нэр ч баталгаа гаргасан сэжмээр холбогдож байгааг хэвлэлүүд бичиж байна.

Харин "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг шалгаж байгаа аж.

Дээр нь нэмэгдээд УИХ-ын гишүүдийн асуулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариу өгсөн мэдээлэл дунд зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд "Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурьдсан байгаа юм. Одоогийн байдлаар ил, далд шалгагдаж байгаа хүмүүс ийм байна.
 

"ЭРДЭНЭТ” ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ГАДААД ДАХЬ ГҮЙЛГЭЭГ ЗОГСООНО


Дээр дурдсанчлан 2009-2010 онд "Жаст групп” ХХК "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авчээ. Үүнийг нарийчвлан жагсаавал,
 

  • 2009 оны долдугаар сарын 8-ны өдөр "Жаст групп” ХХК Стандарт банктай 36 сая ам.долларын "Зээлийн гэрээ” байгуулсан.
  • 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр "Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27 сая ам.долларын "Зээлийн гэрээ” байгуулсан
  • 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд "Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн.
  • 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд "Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн байгаа юм.


Мөн энэ хугацаанд "Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө, хүүгийн төлбөр дээр ялагдсан бол энэ удаа шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас эд хөрөнгийг нь битүүмжлэх шүүх хуралд наадмын өмнөхөн ялагдад хүлээжээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, "Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээг зогсоно. Англи, Шенгень, Азийн тодорхой орнуудад үйлдвэрийн удирдлагууд хөл тавих эрхгүй болох эрсдэлтэйг "Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн хэлтсээс УИХ-ын дэд даргад ирүүлсэн мэдээлэлд бичсэн байгаа юм.

"Эрдэнэт” үйлдвэр "Стандарт” банкинд нийтдээ 98 сая ам.долларыг төлөх шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сард гаргасан бол төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлөх ёстой болсныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард "Стандарт” банк "Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр эд хөрөнгийг нь битүүмжлэх, хөрөнгө хураах шийдвэрийг Арбитрын шүүхээр гаргуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн сарын 6-нд Лондон хотноо болсон давж заалдах шатны шүүх хуралд "Эрдэнэт”-үйлдвэр гурван үндэслэлээр ялагдал хүлээснийг дээрх албан бичигт дурджээ. Тухайлбал, үндсэн зээлийн хүү, торгуульд мөнгө төлөх. Мөн нийт өр төлбөрийг "Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулахын тулд эд хөрөнгийг нь битүүмжлэх. Түүнчлэн санхүүгийн мэдээллийг ил болгож, шүүхэд хандсан зардлаа гаргуулах шийдвэр гарсан байна.

"Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэл Монгол Улсын эрх ашигтай салшгүй холбоотой. Тиймээс үүнээс цааш үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэхийг Монгол Улсын Засгийн газрын хийх алхам мэднэ.

Зууны мэдээ
С.Уянга
 
“ЭРДЭНЭТ”-ИЙН ИРЭЭДҮЙ БА Ш.БАТХҮҮГИЙН ХӨЛД ЧИРЭГДЭГСЭД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани