- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зүрх нь зогсож буй Монголын ТӨМӨР ЗАМ
Үер ус, зуд турхан гээд байгалийн ямар ч гамшгийн үед зорьсон газарт аюулгүй хүргэнэ хэмээн бат итгэдэг галт тэрэгний зэрэглэл шалдаа бууж, найдваргүй унаа болчихлоо. Хүмүүс бараа, таваараа ачуулах нь битгий хэл суухаас зүрхшээх болов. Вагон унасан, замаасаа гарсан гэх мэдээ байсхийгээд л дуулдаж буйгаас үзвэл "Улаанбаатар төмөр зам” гэх айлын гал унтарч буй бололтой.
Дал гаруй жилийн түүхтэй төмөр замд урьд хожид гарч байгаагүй осол сүүлийн жилүүдэд хэт олширлоо. Бараг л бөөндөж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй нь лавтай. Галт тэргэнд дайруулан, нас барж буй хүмүүсийг "Улаанбаатар төмөр зам”-ынхан жишим ч үгүй тоолж, "Өнөө жил харьцангүй бага байна, 40 гаруй хүн л осолдлоо” гэх ухааны юм ярьж суудаг болов. Ийм осол гарахаар "Тэр согтуу байсан”, эсвэл "Хөгжим сонсоод галт тэрэг ирж байгааг анзаараагүй юм билээ” хэмээн өөрсдийгөө өмгөөлнө.
"Албаар галт тэрэгний урдуур гүйж амиа хорлосон” гээд бурууг бусдад нялзаахдаа гаргууд. Бүр болохгүй бол хамгийн доод албан тушаалтандаа хариуцлага тооцдог гажиг тогтолцоо тэнд үүрлэчихжээ. Гарц, гармынхаа тоноглолыг сайжруулж, аалзны тор шиг хэрсэн, замбараагүй туслах замуудаа цэгцэлье гэсэн бодол тэдэнд огт алга. "Хувийн эзэмшлийн замд бид оролцохгүй” гээд ам таглах бэлэн үгтэйг нь яана. Толгойт орчимд хийсэн нүхэн гарцыг эс тооцвол нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт алга гэхэд хилсдэхгүй.
Онцгой объект хэмээн бүхнээс дээгүүрт тавигддаг эл байгууллагын хамгаалалтын зурвас ч хэдийнэ алдагдчихсан. Ийм байхад тэднээс замын аюулгүй байдлыг сайжруул гэж шаардаад ч нэмэргүй биз. Угаасаа тэднийг хөдлөхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй бий. Нийслэлийн холбогдох албаныхан авто болон төмөр замын огтлолцлыг арилгаж, гүүр эсвэл нүхэн гарц барья гэхээр "Санхүүжилтийг нь бидэнд өг. Үгүй бол эзэмшил газартаа гар хүргэхгүй гэдэг” гэнэ лээ.
Энэ сарын 12-нд орсон усархаг борооны улмаас Замын-Үүд чиглэлд зорчиж байсан галт тэрэг замаасаа гарч, багагүй хохирол учруулсан. Азаар хүний амь эрсдээгүй ч, сажилж байсан цөөн хэдэн зүтгүүрийн хоёр нь "тэтгэвэртээ” гарчихлаа. Гэтэл уг дуулиан намжаагүй байхад өчигдөр дахин хоёр ч осол гарав. Үүрийн 04.20 цагийн үед мөн л Замын-Үүд чиглэлийн замыг шалгаж явсан зүтгүүр шатчихав. Үүний улмаас гурван цаг орчим хөдөлгөөн хязгаарласан гэнэ.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэр зүтгүүрийн ашиглах хугацаа хэдийнэ дууссан байж. Өдөр бүр үзлэг хийж, шалгадаг ч засал авахгүйгээр муудсан учраас шатсан бололтой. Харин 11.00 цагийн үед Замын-Үүд өртөөний цахилгааны монтёр олон улсын галт тэргэнд дайруулж, хорвоог цаг бусаар орхилоо. Гэтэл энэ ослын буруутан нь мэдээж хохирогч болж таарах шинжтэй. Урьдчилсан байдлаар хамгаалалтын зурвас зөрчиж давсан хэмээн шалгаж байгаа гэнэ. Талийгаач явах ёсгүй газраараа алхаж байсан бололтой. Тэгэхээр галт тэргэнд дайруулж, эндсэн олон хүний адил өөрийнх нь буруу болох нь. Монголын төмөр зам зүрх, тархигүй хүмүүсээр дүүрсний гор энэ гэлтэй.
Ачаа эргэлт нь нэмэгдэж, сүүлийн үеийн дэвшилт технологи ашиглаж буй гэх эл байгууллагад энүүхнээс авхуулаад "но” их байна. Маргааш дахин вагон замаасаа гарч, зорчигчид нь гэмтлээ гэхэд гайхах юм алга. Замын дэрүүд нь хэдийнэ ялзарч, аваарын нөхцөл үүссэн учраас тэр. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-аас улаан буудай тээвэрлэж явсан ачааны 70 вагоны найм нь Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний дэргэд замаасаа гарч, осолдсон.
Үүнээс жилийн өмнө тус аймаг дахь төмөр замын хоёрдугаар өртөөнд мөн л ачааны хоёр галт тэрэг осолдож байсан түүхтэй. Энэ хоёр осол замын дэр суларснаас үүдэлтэй байлаа. Гэтэл зэргэлдээ шахам өртөөнд жил дараалан осол гарч байхад шалгаж, засах сэтгэл төмөр замын удирдлагад байгаагүй нь харамсалтай. Засаж, сэлбээд өгөөч хэмээн удирдлагадаа мэдээ хүргүүлдэг алба хаагчид нь "Сүүлийн таван жил төмөр замын дэрэнд гар хүрээгүй. 1815 км урт төмөр замын 70 хувийнх нь дэр ялзарсан байх. Модон дэр ихдээ л найман жилийн настай байдаг.
Тэгэхээр сүүлийн таван жил гар хүрээгүй байхад ямар янзтай байх нь тодорхой биз дээ. Ялзарсан хэсгийг гаднаас нь харахад мэдэгддэг. Цөөн хэдэн тохиолдолд л мэдэгдэхгүй байх нь бий. Гэхдээ жилд хоёр удаа тушаалаар шалгалт хийхдээ нарийвчилж үзэх ёстой. Хэлэхээр барагтай л бол тоохгүй. "Дэр байхгүй юм чинь яалтай билээ” гэдэг. Нэгдсэн болон замын даргын үзлэг гэж жигтэйхэн сүртэй хэрнээ, үр ашиггүй зүйл болдог юм” хэмээн зовлонгоо тоочсон.
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхнээс энэ талаар нь тодруулахад БОАЖЯ руу бурууг чихэв. Сонсох нь ээ, галт тэрэг замаасаа гарсан бол тэд хариуцлага хүлээх ёстой юм байх. "Ой сүйтгэлээ гээд дэр бэлтгэх зөвшөөрөл өгөхгүй байгаа. Солих нөөцгүй болсон учраас бид бетонон дэр хийж эхэлсэн” гээд дэр бүрийг шалгана гэж байхгүй хэмээн ундууцсан юм. Сүүлийн жилүүдэд гарсан эдгээр осол шугам замд гарсан бол дэр муудсан гээд бурууг зайлуулж болох. Гэтэл төвлөрсөн зангилаа дээр гарч буйг анзааралгүй өнгөрч боломгүй. "Улаанбаатар төмөр зам”-ынхны ажлын хариуцлага муу байгааг уг ослууд нотолно.
Энэ мэт үл хайхарснаас болоод манай улсын 1815 км урт төмөр замын 400 орчим нь хуучирч, муудсан гэнэ. Үжирсэн дэртэй замууд Чойр, Сайншанд, Замын-Үүдийн чиглэлийнх аж. Хэдийнэ муудаж, засах зайлшгүй шаардлагатайг төмөр замчид удаа дараа анхааруулсан, гэвч үл тоосны уршгаар осол ар араасаа гарч буй ажээ. Энэ талаар эх сурвалжууд "Үндсэн гол зам болох Сүхбаатараас Замын-Үүд өртөө хүртэл мянга хүрэхгүй километр зайтай.
Түүний 400 нь муудсан. Доод албан тушаалтнууд модон дэрийг бетоноор солиод өгөөч гэж удаа дараа хэлдэг. Одоо ч анхааруулсаар байгаа. Өнгөрсөн 11-12-нд осол гарахын өмнөхөн ч анхааруулж байв. Гэтэл "Өнгөрсөн жилийн үзлэг шалгалтаар засах шаардлага байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс дэрийг нь солихгүй” гэсэн. Ер нь тэгээд дэр солих байсан ч алгасаж тавина гээд тоодоггүй юм. Алгасаж тавихад бас учир бий.
Дархан-Уул аймгийн өртөөний дэрийг ингэж сольсон. Гэтэл стандарт бус болсноос вагон унаад байгаа юм. Үүнийг энэ салбарын наад захын замчин ч хэлээд өгнө. Айраг өртөөнд гарсан ослыг байгалийн гамшиг гээд л өнгөрөөлөө. Модон дэрийг бетоноор сольсон бол ийм осол гарахгүй байсан шүү дээ” гэлээ. Үүнээс гадна үйлчилгээнд явж буй вагонуудын ашиглах хугацаа хэдийнэ хэтэрсэн талаар ч тэд ярьсан юм. Байсхийгээд л засвар хийдэг ч нэгэнт үеэ өнгөрөөсөн вагонууд сайжирдаггүй аж. Нийт төмөр замын 70 орчим хувийг хариуцдаг "Улаанбаатар төмөр зам” гэх байгууллагад л гэхэд 2000 орчим "хэрэггүй” вагон бий гэнэ лээ. Гэвч бүр хуучныгаа шинэвтэр бус, арай дөнгүүрээр сольдог учраас шинээр авчирсан нь засварын газарт "бөглөөс” болж байдаг сурагтай.
Муу замтай, дээрээс нь шаардлага хангахгүй вагоноор зорчигч болон ачаа тээвэрлэхэд ноцтой осол гарахгүй гэх баталгаа байхгүйг энүүхнээс мэдэж болохоор. Галт тэрэг аюулгүй зорчих үндэс нь замын чанар. "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүрх ч гэж ойлгож болно. Гэтэл аюулгүй байдал нь хэдийнэ алдагдаж, Монголын төмөр замын зүрх зогсож буй бололтой.
Эх сурвалж: "Өнөөдөр” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||