Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО

 

Ирэх есдүгээр сард Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Энэ чуулга уулзалтаар Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдад юу амалж чадах вэ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодруулга авлаа.

-"Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтад танай яамнаас хэр ач холбогдол өгч байна вэ. Учир нь, хөрөнгө оруулагчдын хувьд бодлого боловсруулагчдын үгийг сонсох, тэдний тоглоомын дүрмийг үргэлж сонирхож байдаг л даа?

 

-Монголын уул уурхай гэсэн брэндийг бий болгож, уул уурхайн өнөөгийн дүр төрхийг илүү хариуцлагатай, илүү өрсөлдөх чадвартай болгох талаар манай яам бодлогоо чиглүүлж байна. Хувийн болон салбарын санаачлагаар зохион байгуулагддаг чуулга уулзалт, арга хэмжээнүүд шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдыг хоймроо суулгах гэж л биднийг урьдаггүй нь тодорхой. Яамны хувьд ч хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд товч, тодорхой, хоорондоо уялдаа логик бүхий мэдээлэл өгөх сонирхолтой байдаг. Нөгөө талаар жил тойрон зохион байгуулагддаг ойролцоо хүсэл сонирхол бүхий арга хэмжээнүүд, тэдгээрийг зохион байгуулагчдын хоорондын өрсөлдөөнд төрийн байгууллага татагдан орох ёсгүй. Энэ үүднээс би энэ жилээс эхлэн салбарт тодорхой хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээнүүдийг чанарын шинэ түвшинд гаргах тал дээр анхаарч, талуудыг хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд яамны зүгээс тодорхой хэмжээнд оролцохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм төрлийн арга хэмжээг уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс орнууд хэрхэн зохион байгуулж байгаатай тодорхой хэмжээнд танилцсан. Бид тэднээс туршлага судалж, өөрийн орны онцлогт тохируулан, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирдэг том арга хэмжээ болгоно.

 

-Өнөө жилийн "Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчаар Засгийн газар, Уул уурхайн ассоциацаас гадна Монголын бизнесийн зөвлөл орж ирж байна. Нэлээд онцлог шинэлэг өнгөтэй болох нь гэсэн хүлээлт үүсчихлээ.  Таныхаар өнөө жилийн "Дисковер Монголиа”-гийн онцлог нь юу  вэ?

 

-Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлын явцын талаар надад тогтмол мэдээлэл өгч байгаа. Зохион байгуулагчдын хүрээ өргөжсөнөөр оролцогчдын хамрах хүрээг өмнөхөөс тэлж байна. Хайгуулын үе шатанд хөрөнгө оруулагчид уруу хандсан гэхээс илүүтэйгээр Монголын уул уурхайг бүхлээр нь харж хөрөнгө оруулах сонирхол бүхий оролцогчид уруу хандаж ажиллаж байна.

 

Уул уурхайн бүтээгдхүүний үнэ өндөр байгаа нь, мөн Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил болохтой холбоотойгоор хоёр улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр бэхжиж, худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжин, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ярьж байна. Мөн УИХ, Засгийн газрын зүгээс том төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шат дараатай арга хэмжээнүүд аваад эхэлсэн зэрэг нь Монголын уул уурхайг сонирхох олон улсын сонирхлыг нэмэгдүүлж байгаа.

 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өмнө Тавантолгойг хөдөлгөх том ажил бий. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Засгийн газрын зүгээс Таван толгойн IPO-г гаргах санаа шийдэл дээр тодорхой мэдээлэл өгөх үү?

 

-Олон улсын хөрөнгийн биржд IPO хийх нь зөвхөн Тавантолгойн ордоор хязгаарлагдах асуудал биш. Монгол Улсын эдийн засагт, бүс нутгийн хөгжилд, салбарын хөгжилд олон талаар түлхэц өгөх болно. Тиймээс IPO-ийн бэлтгэл ажил өргөн хүрээнд явагдаж байгаа. Хурлын үеэр эдгээртэй холбоотой асуудлууд хөндөгдөх болно.

 

-Уул уурхайн хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад дуулгах таатай мэдээ бий юу?

 

-Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлууд яригдана. Монгол Улсын хайгуул, геологийн потенциалын талаар мэдээлэл авах боломжийг сайжруулах талаар хийгдэж буй ажлууд бий. Яамны зүгээс Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Гурван тулгуурт хөгжлийн бодлогуудтай салбарын хөгжлийг уялдуулж байгаа. Энэ нь хайгуулын ажлыг ямар чиглэлээр, аль бүс нутагт явуулвал Монгол улсын хөгжлийн бодлогуудтай нийцэж, улс болон орон нутгийн дэмжлэгийг авах боломжтой вэ гэдэг талын ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгөх байх.

 

-"Дисковер Монголиа”-гийн үеэр хөрөнгө оруулах боломжтой уул уурхайн томоохон төслүүдийг онцлох болов уу?

 

-Хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гадна төрийн өмчит уул уурхайн компаниуд оролцох бөгөөд хөрөнгө оруулалт татаж ажиллах уул уурхайн төслүүдээс гадна уул уурхайн дэд бүтцийн төслүүдийн талаар ярилцах болно.

 

-"Дисковер Монголиа”-гаас олон санаа гардаг. Гэвч төрийн байгууллагууд ажил хэрэг болгохдоо хойрго ханддаг тал анзаарагддаг. Өнөө жилийн чуулганаас төрд хандаж зөвлөмж гаргана гэж зохион байгууллагчид нь мэдээлж байна. Чуулганаас гарах санаа шийдлийг төрийн бодлого шийдвэрт тусгах тал дээр та хэрхэн ажиллах вэ?

 

-Зарчмын нэг зүйлийг хэлэхэд бодлогын хэлэлцүүлэх өрнүүлэх хурал, бодлого ба бололцоог танилцуулж, түүн дээр хөрөнгө оруулагч талуудын сонирхлыг татах хурлуудыг хооронд нь хольчихоор тийм ч олигтой үр дүн гарахгүй. Тийм ч учраас манай яам өнгөрсөн оны 12-р сард Монгол Улсын Засгийн газрын түвшинд уул уурхайн салбарын бодлогын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чуулганыг зохион байгуулсан. Цаашид тогтмолжуулж байгаа. Тиймээс энэ удаагийн "Дисковер Монголиа« чуулганы явцад хөрөнгө оруулагчдаас тавьсан саналууд дээр яам ажиллаж, ирэх 12-р сард зохион байгуулах ээлжит бодлогын хэлэлцүүлэг, чуулган дээрээ хэлэлцэх болно.

 

-Монголын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Дисковер Монголиа”-д оролцож байгаа гадаад, дотоодын компаниудад юу амлаж чадах вэ?

 

-Монгол улсын уул уурхайн салбар өөрийн потенциалиа бүрэн нээж чадаагүй байгаа салбар. Судлах зүйл ихтэй, хөрөнгө оруулагчийн хувьд сайн чанарын орд газруудыг нээж олох боломж өндөртэй. Уул уурхайд харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тогтолцоог бий болгох, хүрсэн үр дүнгээ ахиулах чиглэлд Яам ч, Засгийн газар ч тууштай ажиллаж байгаа. Компаниуд, хөрөнгө оруулагчид энэ чиглэлээр бидний хийж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар хангалттай мэдээлэл авах болно.

 

-Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлд Уул уурхайн яам ямар ажлууд амжуулав, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа бол?

 

-Байгалийн баялгийн засаглал гэж тогтсон ойлголт байна. Үүн дотор манай яамны шууд хариуцдаг асуудлууд ч байна, сангийн болон байгаль орчин, дэд бүтэц хариуцсан яамдын хүрээнд хариуцдаг асуудлууд ч байна. Эдгээр асуудлууд ямар нэг хэмжээгээр, хэн нэгний сонирхолоор хөндөгдөх нь Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолд эерэгээр, сөргөөр нөлөөлж байна. Яамны хувьд өөрөөс хамаарах асуудлууд дээрхи ололтой үр дүнгүүдийг тогтвортой хадгалах, сайжруулах зүйлсүүд дээр арга хэмжээ авах байр суурьтай ажиллаж ирлээ. Мөн бусад яамдтай хамтран баялгийн засаглалын холбоотой асуудал дээр олон талын эрх ашгийг харгалзсан, олон улсын тэргүүн туршлагад дүйх шийдвэр, шийдлүүдийг гаргадаг байх талын ойлголцлуудыг хийж байна. Үүнд олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг ч өргөн хүрээнд авч байгаа. Та бүхэн Дисковер Монголиа чуулганы явцад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдэгт итгэж болно.

 

Ж.ЭРХЭС

SHUURHAI.MN

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани