- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд төдийгүй Евразид ховорт тооцогдох олдворууд манай орны нутгаас илэрчээ
Монголын үндэсний музейн судлаачид энэ онд АНУ, БНСУ, БНХАУ болон Олон улсын Түрэг академийн эрдэмтэдтэй хамтран археологийн зургаан төсөл хэрэгжүүлжээ. Тэдгээрийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших, шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед хамаарах, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалыг малтан, судалсан аж. Жишээлбэл, Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айрагийн гозгор хэмээх газарт 2014 оноос эхлэн малтлага явуулахдаа 100 гаруй булш бүртгэн баримтжуулж, 16-г нь малтан, судалжээ.
Тэдгээр нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутгаас олдсон сяньбичуудын оршуулгатай адил төдийгүй, булшнаас гарсан эд зүйл ч төстэй болохыг эхний судалгаагаар тогтоосон байна. Мөн олдворуудын он цаг тогтоох судалгааны үр дүнд нийтийн тооллын I-III зууны үеийнх болохыг баталжээ. Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн секторын эрхлэгч Ц.Одбаатар "Айрагийн гозгорт хэрэгжүүлсэн төслийн үр дүнд олдсон дурсгалуудын эздийг сяньбичууд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Хүннүгийн нөлөө, түүнийг залгамжилж гарч ирсэн сяньбичуудийн онцлог уг дурсгалуудаас харагдаж буй юм.
Өвөрмонголын Их хянганы нуруунаас Хөлөнбуйр нутгаар дамжсан хэсгээс сяньбичуудын дурсгал их олддог. Энэ удаад манай улсын нутгаас олдсон нь их онцлог. Яагаад Монголын нутгаас сяньбичуудын дурсгал гараад ирэв гэдэг нь судлаачдын анхаарлыг нэлээд татаж байна. Учир нь дийлэнх судлаачид Сяньбигийн үеийн дурсгал Монголоос олдохгүй гэж үзэж байсан юм. Бидний олсон дурсгалууд маш олон асуулт дагуулж буй. Жишээлбэл, сяньбичууд Монголд оршиж байгаад хаашаа нүүв, анх хаанаас гарч ирэв гэдэг нь эрдэмтдийн сонирхлыг их татаж байна” гэлээ. Эрдэмтэд тухайн олдворуудад үндэслэн сяньбичуудын шашин шүтлэг, зан заншил, соёл, аж ахуйн түвшнийг тодруулах бөгөөд ингэснээр Монголын түүхийн судалгаанд томоохон хувь нэмэр оруулна гэсэн юм.
Анхаарал татаж буй бас нэг олдвор нь Төв аймгийн Цээл сумын нутагт орших Шийтэр хэмээх газраас олдсон булш. Тус газраас жирийн иргэдийн 500 гаруй булш илэрсэн бөгөөд өнгөрсөн онд хоёр, энэ жил гурван булш малтан судалгаа хийгээд Хүннүгийн үеийн булш болохыг тогтоосон гэнэ. Энэ талаар тус музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр "Гурван булшийг малтах явцад Хүннүгийн үеийн, өмнө нь олдож байсан бусад булшнаас хэд хэдэн зүйлээр ялгаатай байна.
Тухайлбал, оршуулгын зан үйлийн хувьд тус гурван булшийг зүүн урагш харуулж тавьсан байгаа юм. Бусад Хүннүгийн булш ихэвчлэн зүүн, баруун хойд зүг рүү харуулж тавьсан байдаг. Гэтэл тэдгээрийг зүүн урагш харуулсан нь сонирхол татаж буй. Түүнчлэн гурван булшны эхнийх нь дараас чулуун дороос дахиад гурван булш илэрсэн. Хүннү булшинд нэг дараас чулуун дороос хоёр хүний булш олдох цөөн тохиолдол байдаг ч энэ удаагийнх нэг хүний булшинд хоёр хүүхдийн булш дагалдсан байсан нь эрдэмтдийн анхаарлыг татаад буй” гэлээ.
Үүнийг судлаачид тухайн үеийн тахилгын ёс, эсвэл нэг овог, удмын хүмүүс байх гэсэн таамаг дэвшүүлжээ. Тус гурван булшнаас хүрэл ваар, хос ясан савх, чий будагтай таваг, бүсний алтан чимэглэл, хүрэл товч зэрэг зүйлс бүрэн бүтнээрээ олдсоныг судлаачид онцолсон. Уг нь жирийн иргэдийн булшнаас ваарны хагархай, малын яс, сумны зэв зэрэг олддог бол энэ удаа маш ховор зүйлс олноор илэрсэн нь тус газарт амьдарч байсан хүннү нар нэлээд чинээлэг байж хэмээх таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хаяа худаг гэх газраас Түрэгийн тахилын онгон, барилгын туурь, хүн чулуун хөшөө олджээ. Үүнээс гадна Увс аймгийн Зүүнхангай сумаас нийтийн тооллын IV-II мянган жилд холбогдох ваар савны 200 гаруй хагархай, мөн тооны мал, амьтны ясны хугархай болон таван ширхэг чулуун сүх зэргийг олсон нь уг газарт чулуун зэвсгийн суурин байсныг нотолсон аж. Дээрх олдворууд нь манай улсад төдийгүй Евразид ховорт тооцогдох, олон үеийн мэдээлэл агуулсан соёлын судалгаанд тооцогдох аж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||