Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувьцаат нэрээр овоглосон хулхи компаниудыг цэгцэлнэ

 

Хувьцаат нэрээр овоглосон хулхи компаниудыг цэгцэлнэМанай жижигхэн хөрөнгийн зах зээлд "том толгой”-той тоглогч цөөнгүй. 1999 оноос өдий хүртэл үнэт цаасыг нь нэг ч хөрөнгө оруулагч тоогоогүй, хувьцаа нь арилжигдаагүй компани хүртэл хувьцаат компани гэсэн сэтэр зүүчихсэн яваа аж. Монгол улсад 1990-ээд оноос хөрөнгийн зах зээл хөгжиж, хувьцаат компаниудын тоо өдгөө 220-д хүрлээ. Гэвч энэ зах зээл ердөө 20-хон компанийн нуруун дээр яваа гэхэд хэлсдэхгүй. Энэ оны эхний хагасын нийт арилжааны 94 хувийг ердөө 20-хон компанийн хувьцаа бүрдүүлжээ. АПУ-гаар ахлуулсан, "Говь”, "Сүү”, "Тавантолгой”, МИК зэрэг тоотой хэдэн компани өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааг нугалж, амьд байлгаж байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд биржид бүртгэлтэй компаниудын 58 хувийнх нь хувьцаа их, бага хэмжэгээр арилжигджээ. Харин үлдсэн 42 хувийнх нь үнэт цаасанд салхи ороогүй.

Энэ дунд сүүлийн 10, бүр 20 орчим жилийн хугацаанд хувьцаа нь нэг ч удаа арилжигдаагүй компани цөөнгүй байгаа аж. Тэдний зарим нь хэдийнэ амьсгал хураасан бол багагүй хэсэг нь царцсан, эсвэл хууль журам үл тоон, үйл ажиллагаа явуулсаар байна. Уг нь Монгол улсын Компанийн тухай хуульд, биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил эцэслэснээс хойш дөрвөн сарын дотор хийх ёстой. Гэтэл энэ онд нийт компанийн 60 хувь хуулийн дагуу хурлаа хийсэн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ. Ер нь бүртгэлтэй компаниудын бараг тэн хагас орчим нь жилийн жилд усанд хаясан чулуу шиг оддог нь гэм биш зан болсон. Сүүлийн дөрвөн жилд нийт компаниудын ердөө 50-60 гаруй хувь л хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлажээ.

Хөрөнгийн зах зээл ердөө 20-хон компанийн нуруун дээр явна

Үлдсэн хувь нь хурал хийдэггүй. Ингэснээр эдгээр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнх нь бүрэн эрх санхүүгийн жилийн турш хүчингүй төдийгүй, энэ хугацаанд хийсэн аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох учиртай. Бас санхүүгийн тайлангаа өгөх хуулийн хугацаа хэдийнэ өнгөрсөн ч хэл ам дагуулж байж хагас дутуу тайлан илгээдэг. Хувьцаа эзэмшигчиддээ компанийн үйл ажиллагааг ил тодоор тайлагнадаггүй гээд "хувьцаат” хэмээх үгээр овоглосон хариуцлагагүй компаниудын дутагдлыг дурдвал дуусахгүй. Ер нь хөрөнгийн зах зээл иргэдээс ирдэг гомдол саналын тоогоороо санхүүгийн салбарт толгой цохиж явна. Монголын хөрөнгийн биржийг санхүүгийн бүтээгдэхүүний дэлгүүр гэж үзвэл хууль дүрмээ сахидаггүй, "том толгой”-той компаниуд чанаргүй бараа гэсэн үг. Тэгвэл хулхи барааг хэрэглэгчид худалдан авах уу. Хувьцаат хэмээх нэрээр овоглосон хулхи компаниуд үнэт цаасны зах зээлд итгэх иргэдийн итгэлийг эвдэж, үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Ялангуяа, сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэдийн тоо эрс нэмэгджээ. Оны эхний долоон сард хөрөнгийн зах зээлд 30 орчим мянган тоглогч шинээр нэмэгджээ. Үүний 99.7 хувь нь дотоодын иргэн, аж ахуйн нэгж. Хөрөнгийн зах зээлд шинээр данс нээлгэсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өсчээ.

Монголчууд хувьцааг ид шохоорхож буй энэ үед хулхи, хувьцаат компаниуд иргэдийн итгэлийг бууруулна. Цаашлаад мэдлэг дутмаг иргэд үйл ажиллагаа явуулдаггүй, мэдээлэлгүй компаниудын хувьцааг авч, эд хөрөнгөө эрсдэлд оруулахыг үгүйсгэхгүй. Энэ хэрээр олон нийтийн дунд сэргээд буй хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагах эрсдэлтэй юм. Тиймээс байгаа, байхгүй нь бараг мэдэгддэггүй олон компанийг цэгцлэх, чадавхыг нь сайжруулах шаардлагатай байна. Юун түрүүнд нэгэнт хөрөнгийн зах зээлд хөл тавьсан компаниудынхаа засаглалыг сайжруулах нь чухал байгаа юм. Хувьцаат компаниуд эхний ээлжинд үйл ажиллагааны мэдээллээ ил тод, нээлттэй болгох. Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, итгэлцлийг бий болгоно гэж салбарынхан үзэж байна. Учир нь манайд хаалттай үйл ажиллагаа явуулж буй нээлттэй хувьцаат олон байгаа юм. Наанадаж, хувьцаат компаниуд жил бүрийн ашигт ажиллагаа, татварын хувь хэмжээ, ногдол ашгаас гадна компанийн ирээдүйн төлөвлөгөө, шинэ гэрээ хэлцэл, үйл явдлаа цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй. Гэвч энэ мэт энгийн үүрэг биелүүлэхдээ хүртэл компаниуд хойрго хандсаар байгаа аж. Цаашлаад энэ зах зээлийг цэгцэнд оруулахын тулд хөрөнгийн зах зээлийн тоглогчдыг тооноос чанарт шилжүүлэх шаардлагатай байна.

Хөдөлдөггүй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд манай зохицуулах байгууллагууд сүүлийн хэдэн жил хувьцаат компаниудын толгойг нь илж, зөрчил дутагдлуудыг нь нүдээ анин өнгөрөөсөөр ирсэн. Гэтэл зарим компани "биднийг хэн яахав” гэсэн шиг дур зоргоороо аашлан, хууль журамгүй гэж эндүүрч явна. Ер нь нэг барааг хэн ч худалдаж авахгүй хориод жил болж байгаа гээд бод доо. Ямар ч бараа лангуун дээрээ ялзарч муудна биз. Тэгэхээр муудсан бүтээгдэхүүн иргэдэд төдийгүй эргээд хөрөнгийн зах зээлийнхээ эрүүл тогтолцоонд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Бас ямар ч дэлгүүр хүн сонирхохгүй бараа бүтээгдэхүүнээ акталж, агуулах саваа цэвэрлэдэг. Тэгвэл үүдээ нээгээд 30 орчим жилийг үдэх гэж буй Монголын хөрөнгийн бирж чанаргүй бараануудаа цэвэрлэх, дахин сэргээх, цоо шинэ бараагаар сэлбэх цаг нь хэдийнэ болжээ. Хувьцаа нь амьгүй компаниудыг цэгцлэх, зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулахаар санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран ажлын хэсэг байгуулжээ. Хөрөнгийн зах зээлийн бодлогыг атгадаг эдгээр байгууллагын хамтарсан баг харин одоо энэ шинэчлэлийг зоримог хийж, хөрөнгийн зах зээлээ цэгцлэх эсэхийг харах л үлдлээ.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
Хувьцаат нэрээр овоглосон хулхи компаниудыг цэгцэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани