Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Энхболд: Лиценз бүр газрын наймаа биш

Д.Энхболд: Лиценз бүр газрын наймаа бишМонголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Уул уурхай сэргэхтэй зэрэгцэн манай улсыг гадны хөрөнгө оруулагчид сонирхож эхлэх байх гэсэн хүлээлт байсан. Гэвч...?
 
-Манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын хамгийн сонирхолтой цэг байсан. Харин одоо бол өөр. Яагаад гэвэл, лиценз олгохгүй байгаа учраас тэдний сонирхлыг татах зүйл байхгүй гэсэн үг л дээ. Лиценз гэдэг нь газрыг зарж байгаа зүйл огт биш гэдгийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газарт хайгуул хийхийн тулд лиценз олгож байгаа. Ингээд ашиглах боломжтой болбол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй. Үнэн хэрэгтээ лицензийн тоо олон байгаа боловч нийт нутаг дэвсгэрийн долоон хувьтай тэнцэх хэмжээтэй талбайг эзэлдэг.
 
-Уул уурхайн компаниуд гадаад, дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн ажиллах боломжтой. Гэхдээ манай улсын хувьд үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл учирсаар байгаа гэх юм?
 
-Хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа компани тийм ч олон биш. "Эрдэнэ ресурс”, "Занаду майнз”, "Кинкоро Коппер”, "Аспайр Майнин”, "Степ голд” зэргийг нэрлэж болно. Хувьцааны ханшийн уналт нь дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнээс хамаарч байгаа. Мөн манай улсын улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлдөг.
Түүнчлэн уул уурхайн компанийн хувьцааны үнэ нэлээд буурсан тухай ярих байх. Үнэндээ манай улсын тогтворгүй байдал хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Нөгөөтээгүүр хайгуулын төвшинд үйл ажиллагаа явуулж байх үед хувьцааны ханш төдийлөн өндөр өсөлттэй байдаггүй. Гэхдээ манай улсын хувьд давхар бүртгэл хийлгэх боломжийг бүрдүүлсэн нь сайн жишиг. Түүнээс гадна Канад, Монголын хооронд хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг хийж дуусгасан.
Мөн давхар татварын асуудлаа шийдвэрлэсэн зэргээс харвал макро төвшиндөө бид нээлттэй болж чадсан гэж болно. Харин одоо юуг анхаарах ёстой вэ гэвэл, микро түвшнийхээ асуудлыг шийдвэрлэх учиртай. Хэрэв бид гадны хөрөнгө оруулагчдыг татахыг хүсч байгаа бол улс төрийн болон бодлогын тогтворгүй орчинтой гэдэг ойлголтыг халах ёстой. Ингэхдээ 3-5 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
 
-"Степ голд” компани орон нутгийн газрыг талхлах гэж байна гэдэг асуудал үүсч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандсан ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тухай мэдээлэл байсан?
 
-Орон нутгийн нэрийг барьж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг шантаажлах байдал газар авч байгааг хэлэх хэрэгтэй. Үүнийг нь Засгийн газрын төвшиндөө хүлээн зөвшөөрч байгаа мэт үйлдэл гаргах юм. Алтны хайгуул хийхээр ажиллаж байгаа компаниудын ажлыг саатуулдаг хэсэг бүлэг нөхдүүд бий болжээ. Дам сургаар сонсоход хайгуулын ажил эхлүүлэх гэж байгаа компани дээр очоод "Юуны хайгуул ю” гэж асуудаг юм байна. "Алт биш” гэхээр зүгээр орхидог юм байна, харамсалтай байгаа биз.
 
-Энэ удаагийн "Дисковери Монголия”-гийн онцлог юу вэ?
 
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам "Монголын бизнесийн зөвлөл”, "Монголын Уул уурхайн ассоциаци” хамтран зохион байгуулж байгаа. 2016 оны дөрөвдүгээр улирлаас уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Нүүрс, зэсийн үнийн өсөлттэй зэрэгцэн түүхий эдийн тэсрэлтийг хүлээсэн хөрөнгө оруулагчид бодит олборлолтыг сонирхож байгаа цаг үе давхцаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ямар нэг боломжийг хайж эхэлсэн гэсэн үг.
Тэгэхээр энэ удаад манай улсын зүгээс ямар бодлого чиглэл баримтлах, цаашилбал, дунд, урт хугацаандаа хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллээ хүргэх юм. Түүнчлэн Монгол Улсын геологийн техникийн нөхцөл байдлыг танилцуулах болно. Түүнээс гадна манайд хайгуул хийж байгаа томоохон компаниуд төслөө танилцуулна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгамдсан асуудал, арга замын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэнэ. 
Бүр тодруулбал, "Эрдэнэ ресурс”, "Занаду майнз”, "Бороо гоулд” зэрэг хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манай улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийг хөрөнгийн биржид бүртгүүлэх ажлын явцыг танилцуулахын зэрэгцээ энэ компанийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дагалдах төслүүдийн талаарх мэдээлэл өгнө.
 
-Манай улсын хувьд уул уурхайгаас олсон орлогоо хуримтлуулж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Энэ асуудлыг хөндөх үү?
 
-Тэгэлгүй яахав, энэ талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн. Эрдэнэс Монгол  компанийн зүгээс эрдсийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтын үед санд төвлөрүүлэх асуудлыг нэлээд хэдэн жил ярьсан. Түүнийгээ Эрдэнэсийн сан гэнэ үү, хуримтлалын гэнэ үү, баялгийн гэнэ үү хамаагүй. Хамгийн гол нь ажил хэрэг болгох нь чухал. Мөн тус компаниас нүүрсний борлуулалтын үнийн зөрүүг хэрхэн цэгцлэх талаарх төлөвлөгөөгөө танилцуулах юм.
Үүнээс гадна Засгийн газрын цаг бий. Энэ цагт Уул уурхайн яамаар эхлүүлсэн яамд, агентлагийн төлөөллийг оролцуулахаар бэлтгэж байна. Энэ үеэр Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэх учиртай.
 
-Энэ удаагийн чуулганаар хөрөнгө оруулагчдад санхүүжилт босгох боломжийн талаар Европын сэргээн босголт хөгжлийн банк мэдээлэл хийнэ гэж сонссон юм байна?
 
-Энэ жил Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа. Тус банкнаас эрэлт, хэрэгцээ талын мэдээлэл өгөхөөс гадна санхүүжилт хэрхэн босгох вэ гэдгийг хэлэлцэх юм. Аливаа салбарын санхүүжилтийг зөвхөн банкнаас босгоно гэдэг ойлголт байж болохгүй. Ямар ч төсөлд санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж байдаг. Монголын хөрөнгийн бирж болон гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд энэ үеэр мэдээлэл өгнө.
 
-Худалдааны дайнаас үүдэн дэлхий даяар түүхий эдийн үнийн уналт огцом байдлаар явж байна гэж шинжээчид хэлсэн байна лээ. Тэгэхээр манай улсын хувьд сөрөг нөлөөллийг сааруулж, ашигтайгаар эргүүлэх боломж бий юу?
 
-Макро төвшний асуудал нь дэлхий даяар нөлөөлнө. Тэр дундаа эрдэс баялгийн зах зээлийн үнийн уналтад манайх ч хамаарна шүү дээ. Гэхдээ худалдааны дайн үргэлжлэх тохиолдолд үнийн уналт үргэлжлэх хандлага бий. Тэгэхээр дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт ажиллаж байгаа уурхайнуудын 30-40 хувь нь хаалгаа барих нь тодорхой. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлтийн баланс алдагдаж үнэ өсөх тал руугаа эргэдэг цикл үргэлжилнэ. Энэ орон зайг бид ашиглаж боломж бүрдэх юм.
Нөгөөтээгүүр, худалдааны дайн намжиж голдрилдоо орох боломж бий. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэн Элчин сайдуудыг оролцохыг урьсан. Бүс нутгийн хөгжил, дэд бүтэц сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ер нь манай улс төдийгүй дэлхий даяарх худалдааны 50 хувийг Хятад эзэлдэг. Эндээс харвал урд хөршийн эдийн засгийн өсөлт шууд нөлөөлнө.
Хятадаас санаачилсан "Нэг зам, нэг бүс” хөтөлбөрт манай улс ямар байр суурьтай, хэрхэн оролцох вэ гэдэг талаар хэлэлцэнэ. Бодит үнэн гэвэл манай улс энэ хөтөлбөрийн гол цөм байх боломжийг алдсан гэж болно. Хэрэв бид бодит боломжийг цаг алдалгүй ашигласан бол өнөөдрийн нөхцөл байдлаас ч илүү давуу талыг бий болгож эдийн засгийн өсөлтийг дэмжих бүрэн боломжтой байсан гэж хардаг.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Д.Энхболд: Лиценз бүр газрын наймаа биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани