- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг хууль бусаар авчээ
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарт
Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, өмнийн шаргал говиос "Таван толгой" ХК-ийн хувьцааг шударгаар өмчлөн хөрөнгө оруулалт хийж байсан иргэд мэндчилж байна. Бидний хэсэг нөхөд "Ажнай инвест", "Мөнхөд", "Монсек", "Масдак" зэрэг ХХК-иудад данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байсан. Гэтэл дансанд нь хувьцаагаа байршуулж байсан тусгай зөвшөөрөлтэй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий компаниуд бидний итгэл найдварыг хөсөрдүүлж, бид бүхнээс итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүдээр бидний хувьцааг арилжаалсан болохыг мэдэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хороо гомдлын дагуу шалгаад бидний хувьцаа өмчлөх эрхийг сэргээж, бидний өмчлөлд байсан хувьцааг буцаан байршуулж өгсөн. СЗХ шалгалт явуулахдаа СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх" мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д, 34.1.11-д "Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн арилжааны хэлцлийг хүчингүй болгох", Иргэний хуулийн 56.1.8-д "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл"-ийг, мөн хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн, зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээх" тухай уг хуулийн 107.2-т заасан хэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хийсэн байдаг.
Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороо 2007 оны арванхоёрдугаар сарын 1/2661 тоот албан бичгээр Эрүүгийн цагдаагийн газарт хандахад харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Тодруулбал нийслэлийн ЧД-ийн прокурор Д.Оюунгэрэл "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолдоо" :
"Ажнай инвест БДК-ийн диллер Ц. Эрдэнэбат, Ю.Мэдрээ, Д. Мөнхсайхан нар нь 1999- 2003 онуудад нэр бүхий иргэдийн өмчлөлд байсан хувьцааг захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад худалдсан үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2, 27.3.3 дахь заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 158 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тэднийг Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгожээ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдэг нь тухайн этгээдийн гэмт хэргийн үйлдэл баримтаар нотлогдож гэм буруу нь тогтоогдсон боловч уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа дууссан гэсэн ойлголт юм. СЗХ хуулинд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалгалт хийхээс гадна Эрүүгийн цагдаагийн газраар шалгуулж "Ажнай инвест" Брокер диллерийн компанийн диллерүүд нь иргэдийн дансанд байсан хувьцааг эзнийх нь итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч арилжаагаар зарсан болохыг нотлох баримтаар тогтоож хууль бусаар арилжаасан 72 хэлцлийг хүчингүй болгож 23 иргэний үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээсэн тухай 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоол гаргасан билээ.
Энэ тогтоолыг хуульд зааснаар СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөл 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд СЗХ-ны 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн "Арилжааны хэлцлийг хүчингүй болгох" тухай 263 дугаар тогтоол хуульд нийцсэн болохыг баталж 01 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол гарсны дараа бидний зарим иргэд хувьцаагаа бусдад арилжаалсан. Энэ үед иргэд бидний өмчлөлд, дансанд байсан хувьцааг хувь хүний зөвшөөрөл, итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч хэлцэл, арилжаагаар авсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Д.Бат-Эрдэнэ, К.Д. Романовский, С.Өлзийхишиг нар "Бид захиалга өгч, шударгаар хувьцаагаа авсан, иймд бидэнд холбогдох хэлцлийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийг хүчингүй болгож, 01 дүгээр тогтоолын дараа хувьцаагаа арилжаалаагүй байсан иргэд бидний хувьцааг Д.Бат- Эрдэнэ, Ө.Өлзийхишиг, К.Д.Романовский нарын дансанд буцаан байршуулж иргэд биднийг дахин хохирооосон. СЗХ шалгалт хийх явцад шударга худалдан авагч гэх иргэн Д.Бат-Эрдэнийн хувьцааг авах зарим нэг захиалга байсан ч хуурамч, хууль ёсны шударга өмчлөгчдийн зөвшөөрөлгүй хийгдсэн болох нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо: "Д.Бат-Эрдэнэ нь 1999-2003 оны хооронд Брокер диллерийн "Ажнай инвест", "Мөнхөд" ХХК-иудын нэр бүхий диллерүүдээр "Таван толгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл, захиалгын гэрээгүйгээр хууль бусаар арилжаалж, хэд хэдэн арилжаа дамжуулсны дараа өөрийн дансанд нэгтгэн авах, өөрийн холбоотой иргэдийн дансанд байршуулж авсан байдаг гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ иргэн Н.Баярт-Одын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн 14...тоот дансанд 1999 оны гуравдугаар сарын 15- ны өдөр, өөрийн 14...тоот данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн өдөр энэ мөнгөөр "Таван толгой" ХК-ийн 7979 ширхэг хувьцааг худалдан авсан Н.Баярт-Од нь Д.Бат- Эрдэнийн 14...тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ үед Н.Баярт-Од нь "Таван толгой' ХК-ийн ерөнхий нягтлан бодогч, Д.Бат-Эрдэнэ нь "Ажнай инвест" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Иргэд бидний хувьцааг цуглуулж Д.Бат-Эрдэнэд өгсөн Н.Баярт-Одыг Эрүүгийн журмаар шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө: "Би өөрөө ямар нэг Брокер диллерийн компанид данс нээлгэж байгаагүй. Мөн хувьцаа зарах, худалдан авах гэрээ хийж байгаагүй, брокер диллерийн компани дээр очиж гарын үсэг зурж байгаагүй" гэж мэдүүлсэн байдаг юм. Мөн хамт хувьцаа цуглуулсан гэх иргэн Л. Энхболдыг сэжигтнээр байцаахад "Н.Баярт-Одын нэр дээр хувьцаа авч байгаагүй, Түүний нэр дээр авсан хувьцааг брокер диллерийн компани, диллерүүд өөрсдөө аваад өөрсдөө зарсан байх" гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 14 кодтой "Ажнай инвест”8 34 кодтой "Марал инвест” брокер дилерийн компани нь Н.Баярт-Од, Л.Энхболд нарын оролцоогүйгээр захиалгын гэрээ, холбогдох баримтгүйгээр хувьцааг "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ нарт зарсан гэж үзэхээр байна" гэжээ. Гэтэл БДК дээр нэг удаа ч очоогүй, ямар ч данс өөрийн нэр дээр нээж, арилжаа хийж байгаагүй гэж мэдүүлсэн Н.Баярт-Одын 14 кодтой дансаар нь бидний 10 иргэн өмчлөлд байсан хувьцаа хуурамчаар арилжаалагдсан байдаг юм. "Ажнай инвест" БДКомпанийн диллер Д.Мөнхсайхан, Ц. Эрдэнэбат, Ю.Мэдрээ, Ц. Дэлгэр-Өрнөх... нарыг эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хяналтын прокурор Б.Чимгээ хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч иргэд дахин гомдол гаргаж өргөдөл өгснөөр 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр ЧД-ийн прокурор Д.Энхтөр "Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, "Ажнай инвест" БДК-иар дамжуулан арилжаалагдсан хувьцааны асуудлыг тусгаарлан нэмэлт ажиллагаа хийх шаардлагтай гэсэн" үндэслэлээр сэргээсэн юм.
"Ажнай инвест" ХХК-иар дамжуулан арилжаалагдсан хувьцааны асуудлыг тусгаарлан нэмэлт ажиллагаа, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ц.Эрдэнэбат, Д.Мөнхсайхан, Ю.Мэдрээ, Ц.Дэлгэр-Өрнөх...нар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар тушаалаар үүрэг хүлээлгэсэн бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь тогтоодохгүй байна гэсэн үндэслэлээр "Ажнай инвест" БДКомпанийн диллерүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 718 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Ер нь аливаа хэргийг ялангуяа хувьцаатай холбоотой, үлэмж их хэмжээний хохиролтой, олон оролцогч, хохирогч, үйлдэлтэй энэ мэт гэмт хэргүүдийг ямар нэг шалтгаанаар хойшлуулж, хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгох тохиолдол түгээмэл гарсаар байна. Хувьцаатай холбоотой, үлэмж их хохиролтой энэ мэт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хохирогчид маш ихээр хохироход хүргэж байна.
Ер нь хувьцаатай холбоотой үлэмж их хохиролтой, хэрэгсэхгүй болгосон олон хэргүүд байгаа бөгөөд эдгээрийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг анхааралдаа авч судлан бодит үнэлэлт дүгнэлт өгөхийг шударга хувьцаа өмчлөгч, хохирогч бид хүсч байна. Хэрэгт бүртгэгдсэн баримтуудаар "Ажнай инвест" корпорацийн үйл ажиллагаа 1991 оны аравдугаар сарын 17-нд "Далан" брокерын пүүс үүсгэн байгуулагдсанаар эхэлж, 1995 онд хувьчлагдахад Д. Бат-Эрдэнэ, Д.Батчулуун, Е.Жамбалдагва, Д.Батбаяр нарын гишүүнтэй байснаа 1998 онд гишүүд нь хувьцаагаа "Ажнай" корпорацид 100 хувь нийлүүснээс гадна, 1995 оны хоёрдугаар сарын 16-нд тусгай зөвшөөрөл авч СЗХ- ны 2008 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болгон гишүүний эрх цуцлагдсанаар харилцагчдыг нь "Нейшнл секьюритис" ХХК-д шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Дээрх шалгалтын явцад авагдсан дээрх нотлох баримт, бусад материалаас харахад брокер диллерийн үйл ажиллагаа явуулж, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцаж, үйл ажиллагаа явуулахаар үүрэг хүлээж "Тусгай зөвшөөрөл" авсан "Ажнай инвест" БДК өмчлөгч иргэдийн ямар ч захиалгын гэрээ, итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр, хуурамч арилжаа хийж, "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ болон түүний дотны нөхөд К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд шилжүүлсэн нь тодорхой байдаг юм. Ингэж "Ажнай инвест" БДК-ийн диллерүүд хуурамч хэлцлээр "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ болон түүний дотны хүмүүст бидний хувьцааг шилжүүлснийг ТУЗ-ийн дарга давуу эрхээ ашиглан, ашиг сонирхлын зөрчлийн үндсэн дээр уг үйлдлийг хийлээ гэж үзэхээс өөр аргагүй л байна. Хохирогч бид гэм буруутай болох нь тогтооогдсон "Ажнай инвест" ХХК болон бусад компани, давуу байдлаа ашиглан хуурамч арилжаагаар бидний хувьцааг авсан "Ажнай инвест” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, С.К.Д.Романовский нараас хувьцаа болон хохирлоо нэхэмжилж шаардах нь хуульд нийцэж байгаа бөгөөд дээрх нэр бүхий иргэд, ХХК-иуд бусдад учруулсан гэм хорыг барагдуулах үүрэгтэй юм. "Ажнай инвест" ХХК болон БДКомпанид "Тусгай зөвшөөрөл" олгоод өдөр тумын удирдлага, хяналт шалгалтаар хангах үүрэг бүхий СЗХ хуулинд заагдсан үүрэг хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй юм. Бид "Ажнай инвест" ХХК болон бусад нэр бүхий ХХК-ийн дансанд хувьцаагаа байршуулж байснаараа буруутай байж болох юм. Өөрөөр биднийг буруутгах, бидний хувьцааг Д.Бат-Эрдэнэ, К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарт шилжүүлэн өгөх хууль зүйн ямар ч үндэслэл, заалт байхгүй. Бид яагаад хохирох ёстой гэж. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, шударга хүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч байгаа тухай ярьдаг.
Дахин хэлэхэд: Дээрх баримтуудаас үзэхэд иргэд бидний дансанд, өмчлөлд байсан хувьцаа ямар хүмүүсийн гараар хэн,хэний дансанд орсон нь тодорхой байгаа. Гэвч бид шударгаар өмчилж байсан хувьцаагаа эргүүлэн авч, өмчлөх эрхээ сэргээж чадахгүй 10 гаруй жил хууль, шүүх, прокурорын байгууллагаар явж байна. Шударгаар хувьцаа өмчилж байгаад бусдад хууль бусаар алдсан зарим нэг маань бурхны оронд явлаа. Хэрэв энэ компаниуд, хүмүүс шударгаар ажил үүргээ гүйцэтгээд, иргэд хувьцаагаа шударгаар өмчилж, ногдол ашгаа хүртэж, амьдрал ахуй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сайн сайхан амьдарч байсан бол ийм том гашуун зовлон тохиолдохгүй байсан биз. Бид бодит үнэнийг төр засаг, шударга олон түмэндээ хүргэх, толилуулах зорилгоор энэхүү захидлыг бичсэн болно.
Захидал бичсэн: "Таван толгой" ХК-ийн хувьцаа шударга өмчлөгч Ж.ГАНХҮҮ, Н.МЯДАГМАА, Д.ХАНДАРМАА , Д.ОТГОНБАЯР, Х.СУВДАА , Б.НАРАНЦЭЦЭГ, /Д.ДЭМБЭРЭЛ/ , Н.АЛТАНЦЭЦЭГ , Ш.НЭРГҮЙ, Т.ДЭЛГЭРБАТ, Г.БАЛЧИНХАНД, Н.ТҮМЭНДЭЛГЭР
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг хууль бусаар авчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани