- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортолж байна
"Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.
Танилцуулгад 2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортлосон байна.
Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.
Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, "Шиньхуа” группийн Өвөрмонгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.
"Энержи Ресурс” компанийн нэгэн адил Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортлосон байна. Улмаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2017 оны төсөвт төвлөрүүлсэн дүнтэй дүйцсэн үзүүлэлт аж. Компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд оны эцэст цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж.
"Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Компани ашигтай ажиллаж байгаа нь экспортын нүүрсний үнэ өссөнтэй шууд холбоотой. Он гарсаар Хятадын талтай хоёр удаа яриа хэлэлцээ хийж, нэг тонн нүүрсний үнийг 60 ам.доллар хүргэж өсгөсөн. Мөн нүүрсний экспортын суурь үнийг 61 ам.доллар болгосон билээ.
Ингэхдээ дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсвөл суурь үнэ өснө, харин үнэ буурвал суурь үнэ 61 ам.доллараар буурахгүй байхаар худалдан авагч талтай тохиролцсон” гэж мэдээлээд байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||