Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн нүүдлээс үндсэн түүхий эдүүд хоцрохгүй

 

Уул уурхайн нүүдлээс үндсэн түүхий эдүүд хоцрохгүйЭрдсийн үнэ навс унаснаас хэсэгтээ намжаад байсан уул уурхайн салбарынхны нүүдэл өмнөх оноос идэвхжиж эхлэв. Уул уурхайн мөнгөтэй компаниуд ирээдүйд "чулуу” болчих ашигтай уурхай, ордын араас ангуучилж, урт хугацааны өгөөжийн хойноос хошуурцгааж байна. Өнгөрсөн онд энэ салбарын нэгдэн нийлэх болон худалдан авах хэлцэл буюу M&A-ийн нийт мөнгөн дүн дөрвөн жилийн дээд цэгт хүрчээ. Ингэснээр 51 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл энэ оны эхний улиралд уг дүн бараг 90 хувиар өсөж, хэдийнэ 25 тэрбум ам.доллар давжээ. Хэдийгээр эдгээр хэлцэл хэдхэн компанийн дунд өрнөж буй ч ашигтай төслийн төлөөх нүүдэл нь эрдсийн зах зээлийн ирээдүйг заадаг. Өөрөөр хэлбэл, салбарын гол хөрөнгө оруулагчид, элит компаниуд ямар түүхий эд сонирхож, юунд хөрөнгө оруулж буйгаас уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагын харж болно гэсэн үг. Тэгвэл нүүдэл хааш чиглэж буйг харцгаая. Өнгөрсөн улиралд поташийн орд уурхайг хөрөнгө оруулагчид хамгийн их сонирхжээ.

Харин үүний араас хөнгөн цагаан, алт, нүүрсний төслүүд бичигдсэн байна. Ялангуяа, үнэ нь ёроолын цэгт хүрснээс үнс болно гэгдэж байсан нүүрсний бизнесийг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд л нүүрсний орд авахад зарцуулсан мөнгөн дүн 156 хувиар өсөж, 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр хүлэмжийн хийг хумихаар дэлхий даяар нүүрсний хэрэглээг бууруулж буй ч өнөө хэр энэ түүхий эд хөрөнгө оруулагчдын сонирхол татсаар байна. Гэхдээ уул уурхайн зарим том компани нүүрсний бизнесээ бүр мөсөн орхихоор зорьж байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг Rio Tinto групп нүүрсний орд уурхайнуудаа худалдаж эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд Хятадын Yancoal компанид өөрийн охин компани болох Coal & Allied Industries-ийг 2.7 тэрбум ам.доллараар борлуулсан юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Glencore компанид нүүрсний хоёр ч уурхайгаа 1.7 тэрбум ам.доллараар худалджээ.

Тус групп 2014 оноос хойш нийт 6.5 тэрбум ам.долларын нүүрсний бизнесээ зарсан байна. Rio Tinto ийнхүү нүүрснээс нүүр буруулж, оронд нь төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны бизнест түлхүүтөвлөрч буй. Тэгвэл уул уурхайн салбарын элитүүдийн нэг Glencore компани 2018-2020 он хүртэл шинэ бизнесийн худалдан авалтад нийт 1.2 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ. Тус компани цайр, никель, зэс, нүүрс гэсэн дөрвөн төрлийн түүхий эдийг онилж байгаа аж. Нүүрсний зах зээлд таатай үе ирээд байгаа учир энэ түүхий эдийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж буйгаас гадна батарей үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг түүхий эдүүдийн гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа, никель, зэс, кобальтын үйлдвэрлэлийг дэмжинэ. 2020 онд кобальтын гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төвлөвлөжээ. Харин Rio Tinto, Glencore-ийн гол өрсөлдөгч болох BHP Billiton занарын бизнесээс гарч, нүүрс, газрын тосыг гол түүхий эд хэмээн зарласан бол Anglo American ч нүүрс сонирхож буй аж.

Тэгвэл Бразилын Vale компани төмрийн хүдрээс гадна никель сонирхож байгаа аж. Үүнээс гадна урд хөршийн компаниудын дунд гангийн бизнесийн хэлцэл эрчтэй өрнөж буй бөгөөд мөнгөн дүн нь 13.3 тэрбум ам.доллар хүрчээ. Ерөнхийдөө, Хятадын компаниуд нэгдэж, Латин Америкийн компаниуд хөрөнгөө худалдах хандлагатай буй. Нэгэн цагт үнэ цэнээ алдаж байсан нүүрс эргэн ирж, хөрөнгө оруулагчдын харааг булааж байна. Гэхдээ энэ түүхий эдээс татгалзах компаниуд ч байсаар байгаа. Түүнчлэн зэс, алт зэрэг түүхий эдийн төслүүд анхаарлын төвд хэвээр байна. Харин цахилгаан автомашин болон батарей үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж буй нь эдгээр бүтээгдэхүүний түүхий эдүүдийн орд уурхайн эрэлт нэмэгдээд байна. Ernst & Young-ийн тайланд дурдсанаар поташ, хөнгөн цагаан, алт, нүүрсний бизнесийг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр. Харин лити, кобальт зэрэг шинэ үеийн түүхий эдүүд рүү хөрөнгө оруулагчид хошуурах болов. Байршлын хувьд Өмнөд Африк, Австрали, Хятадыг илүүд үзэж байна. Дэлхийн шилдэг шинжээчдийг эгнээндээ багтаасан элит компаниудын нүүдлээс харахад манай экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний ордуудыг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байх нь. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хөрөнгө оруулагчид лити, кобальт зэрэг шинэ таваарууд руу хошуурч байгаа ч нөөц нь жилээс жилд дундарч буй уламжлалт түүхий эдүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Уул уурхайн нүүдлээс үндсэн түүхий эдүүд хоцрохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани